Цэвэр үүлдрийн адууны үржүүлгийн тухай
Бүх тамирчдын дотроос гүйгчид хамгийн төгс нь бөгөөд бие бялдрын зохицол нь дээд зэргийн байхыг шаарддаг. Яс, булчин, арьс, зүрх, оюун ухаан, шийдэмгий байдал гээд бүгд хамгийн сайн байх ёстой.
Бид цэвэр цусны адуу нь олон төрлийн шинж чанарын ялгаатай хослолуудаас бүрдсэн эрлийз шинжтэй гэдгийг мэдэх бөгөөд хэн ч өөрийн адуугаа яг ямар шинжтэй гарахыг нь урдьчилан төсөөлөх боломжгүй юм. Гэсэн ч цэвэр цусны адууны бридерүүд адууныхаа хурдны чиглэлээр сайжруулах ажлыг өнөөг хүртэл амжилттай хийсээр байна. Энэ талаар авч үзье.
Зохистой хоол тэжээл, цэвэр агаар, эрх чөлөө, дасгал сургуулилт зэрэг нь сайн тамирчин төрүүлэх боломжит нөхцлүүд юм. Эдгээрээс гадна дараах үржүүлгийн аргуудыг ашиглах нь хурдан адуу төрүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй гэж үзэж байна.
1. Төрлийн үржүүлэг
2. Никс буюу удмын үржүүлэг
3. Сонгон үржүүлэх буюу хамгийн сайн адуунуудыг хооронд нь үржүүлэх
Төрлийн үржүүлэг Цэвэр цусны Англи адуу нь эрлийз шинжтэй болохоор Менделийн хуулиар түүний биологийн янз бүрийн шинжүүд бие биеэсээ хамааралгүйгээр бие даан өвлөгдөх чадвартай байдгийг бид харсан. Иймд бид өөрсдийн хүсч байгаа шинжийг илүү ихээр өвлүүлэн авахыг хүсч байгаа бол хамгийн сайн арга нь энэ шинж чанарыг аль болох олон удаа нийлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт бид адууны дээд удамд байгаа эцэг өвгөдийн тоог цөөрүүлж чадахгүйгээс хойш өвлөж авахыг хүссэн шинж чанартай адуугаа тухайн адууны дээд удамд нэг буюу хэд хэдэн удаа давтаж оруулснаар энэхүү шинж чанарыг өвлөн удамшиж төрөх адуу гарах магадлал өндөр болно гэсэн үг.
Тухайн адууны дээд удамд нь байгаа адууны тоог цөөхөн байлгах нь тэдний шинж чанарыг хадгалж үлдэх хамгийн найдвартай арга бөгөөд үүнийг төрлийн үржүүлэг гэж үзэж байгаа юм. Эндээс үзэхэд төрлийн үржүүлгийн хамгийн сайн хэлбэр бол ихэр ах дүүс юм уу, ихэр эгч дүүсийн хоорондох үржүүлэг байж болох юм.
Ихэнх шашинд төгс төгөлдрийн загвар нь ойрын төрлүүдийн дундаас гарсан байдаг. Жишээлбэл, Библид хүн төрөлхтөн Адам, Еван хүүхдүүдийн дундаас үүссэн гэсэн байдаг бол Египетийн шашинд Исис, Осарис нарын ихрүүд эхийнхээ хэвлийд байхдаа тариалангийн бурхан Хорусыг бүтээсэн гэж гардаг. Грекийн шашинд гоо сайхны болон оюун ухааны бурхан Минерва нь Юпитер болон түүний эгч нарын дундаас үүсэн бий болж, Юпитерийн тархинаас шууд төрсөн гэсэн байдаг.
Хурдан адууны түүх, үржүүлгийн практик зэрэгт үндэслэн дараах дүгнэлтийг хийж болно.
1) Олон хурдан хүлэг ойр төрлийн адууны дундаас төрсөн байдаг.
2) Гэрийн тэжээмэл амьтдыг хэт ойр төрөлтэй нь үржүүлэгт оруулахад үр төл өгдөггүй нь бий. Ойрын төрлийн үржүүлгийн дундаас гарсан адуу нь арай цөөн төл өгөх магадлалтай.
3) Өөр удмын адуутай үржүүлэгт оруулахдаа маш сайн сонголт хийх ёстой.
Удмын үржүүлэг Тодорхой удмын адуунуудыг хооронд нь үржүүлэгт оруулахад сайн төл өгдөг тохиолдол байдаг бөгөөд үүнийг олж мэдэх нь тун сонирхолтой юм. Ихэнх тохиолдолд энэ нь эхлээд тохиолдлын чанартай байдаг бөгөөд дараа нь бусад бридерүүд анхны үр дүнг дахин гарах хүртэл туршдаг байна.
Удмын үржүүлгийн талаарх баримтанд эргэлзээ байхгүй бөгөөд цэвэр цусны адууны бүртгэлээс амархан харж болно.
Тухайлбал, Бэнд Ор (1877 онд төрсөн) хэмээх азаргыг Макарони (1860) азарганы төл гүүнүүдтэй нийлүүлэхэд хамгийн сайн төл гаргаж байжээ. Мөн Галопин (1872) азарганы хамгийн сайн төлүүд Хемптон(1872)-ы төл гүүнүүдээс, Айсономи (1875) азарганы шилдэг төлүүд Хермит (1864)-н төл гүүнүүдээс л тус тус гарсан байна.
Айсономи болон Хермитийн удмын үржүүлгийн үр дүнд би анхныхаа Дербин түрүүг авч байв. Надад Хермитийн төл Меланион гэдэг азарга байв. Энэ бол жирийн л дундаж азарга байлаа. Айсономи болон Хермитийн удмынхны амжилтаас санаа авч Айсономигийн төлийн төл гүүг авахаар 1904 онд би Англи явлаа. Энэ ажлын маань ч үр дүн гарч, Айсономи болон Хермитийн удмын дундаас гарсан Гуйдо Рени гэдэг унаган үрээ маань надад Дерби-н анхны түрүү авч өгсөн юм. Тайлбар: Федерик Тесио нь 1951 оныг хүртэлх хугацаанд Италийн Дербин 20 түрүүг авсан бөгөөд анхных нь болох Гуйдо Рени нь 1911 онд түрүүлжээ.
Ийм төрлийн үржүүлгийн талаарх тайлбарыг хайхдаа хамгийн түрүүнд цус гэдэг үгний биохимийн утгыг нь авч үзэхгүй байх хэрэгтэй.
Үржүүлгийн асуудлуудыг судалж байхдаа амьтдын нөхөн үржихүй нь эр бэлгийн эс эм бэлгийн эстэй нийлэхээс эхэлдэг гэдгийг бид мэдэж байгаа. Энэ мөчөөс эхлэн осол аваар, эсвэл өвчнөөс өөр юу ч тухайн амьтныг бие бялдрын хувьд төдийгүй эд эсийн түвшинд өөрчилж чадахгүй бөгөөд эндээс биеийн хэлбэр галбир, өнгө зүс, зан ааш зэрэг тодордог. Зохистой хослол нь хүссэн үр дүнг авчирч, тохиромжгүй нь эсрэг үр дүнг үзүүлнэ. Тос, давс, ногоо нь хамтдаа ямар ч салатанд тохирдог бол кофе, давс, ногоог хамт хутгавал хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой.
Тухайн хоёр удмын адууны кросс үржүүлгийн үр дүнд гарсан адуунуудын тогтвортой амжилт нь энэхүү зохистой хослолын үр дүнгийн нэгэн жишээ ч байж болох юм. Сонгон үржүүлэг Адууг шилж сонгож үржүүлэх арга нь цэвэр цусны адууг үүсч хөгжихөд хамгийн чухал нөлөө үзүүсэн арга юм. Энгийнээр тайлбарлахад хоёр сайн адууны дундаас бас л сайн гарах магадлал өндөр байхын адилаар сайн, муугийн дундаас дундаж, хоёр муугийн дундаас муу адуу гарах магадлал өндөр байна. Ийм ч учраас бридерүүд хамгийн сайн адуугаа үржилд оруулж, тааруухан адуугаа үржилд оруулдаггүй билээ.
Бридерүүд адууныхаа хурдлах чадварыг сайжруулахын тулд дорнын адууны цус оруулах нь зүйтэй гэдгийг ойлгож мэдэрсэн байна. Тэгээд хурдалж, түрүүлж байгаа адуугаа үржилд оруулдаг болсон байна. Энэ үед биеийн хэлбэр галбир, яс, булчингийн бүтэц гэхээсээ илүү барианд орсон үзүүлэлтийг нь хардаг байжээ.
Дараагийн үед буюу XVIII зууны эхээр дөрвөн азарга болон нилээн хэдэн гүүг Дорноос Англид авчирсан байна. Энэ дөрвөн азарга бол Дарли Араб, Годолфин Барб (зарим эх сурвалжид Араб гэж буруу тэмдэглэсэн байдаг), Берли Турк, Алкок Араб азарганууд юм. Эндээс цэвэр цусны адууны түүхэн хөгжлийн хоёр дахь үе эхэлсэн гэж үздэг.
Энэ дөрвөн азарга болон зуу орчим гүү нь Дорнын адуунууд байсан бөгөөд зарим цөөхөн гүү нь Дорнын адуу биш байж болох ч Дорнын адууны цус орсон байжээ. Эдгээр адууны шууд удмаас өнөөгийн Англи адуу буюу цэвэр цусны адуу үүссэн бөгөөд угшлийн дэвтэрт бүртгэхдээ “Thoroughbred” гэж нэрлэх болжээ. Эдгээр дөрвөн азарганы гурвынх нь шууд удам буюу эцгийн шугам өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Алкок Арабын удам зөвхөн цөөвтөр гүүнүүдээр л дамжиж ирсэн байна. Үүнтэй адилаар анхны угшлийн дэвтэрт бүртгэгдсэн зуу гаруй гүүний дөч орчмынх нь л шууд шугам буюу эхийн шугам өнөөгийн угшлийн дэвтэрт бүртгэгдэж байна. Арав гаруй гүүний удам бүр байхгүй болжээ. Эндээс дүгнэж үзэхэд өнөөдөр дэлхий дээр байгаа бүх цэвэр цусны адуунууд гурван азарга, дөчин хоёр гүүний л удам болж байгаа юм. Жозеф Осбор 1881 онд 475 азарганы нэр Угшлийн дэвтэрт бүртгэгдсэн байгааг тоолж тэмдэглэн үлдээжээ. Эдгээр азарганууд нь бүгдээрээ Араб, Барб, Турк зэрэг Дорнын улсуудаас Жеймс I ба Хатан Хаан Анна-н үед буюу XVI-XVII зууны үед Англид ирсэн байна. Эдгээр бүх адууны мэдээллийг өнөөдрөөс урагш XVIII зууны эхэн үеийг хүртэлх хугацаанд Угшлын дэвтрээс үзэж болно. Эндээс авч үзэхэд дээрх адуунуудын ихэнхийнх нь үр удам тасарч байхгүй болсон нь зөвхөн шилдгүүдийг нь үржилд ашиглаж байсантай холбоотой. Ийм ч учраас хэдхэн адууны үр удам тасрахгүйгээр өнөөг хүртэл Угшлийн дэвтэрт бичигдсээр байгаа юм.
Шилэн сонголтын арга нь зөвхөн сайнуудыг сонгож авдаг тул яван явсаар төрлийн үржүүлэгтэй холбогдож байна. Энэ талаар судалж байгаа хүмүүст Бахрамын угшлыг судалж үзэхийг зөвлөж байна. Энэ адуу нь 1932 онд төрсөн Ага Хааны эзэмшлийн адуу бөгөөд ялагдалгүй зодог тайлсан юм. Түүний удмыг угшлийн дэвтрээс судалж үзвэл Дарли Араб, Годолфин Барб, Берли Турк гэсэн нэрс хэдэн мянган удаа давтагдаж орсныг харах боломжтой.
Федерико Тесио
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна