Н.Дэлгэрцогт: Сувдан зээрдийн эцэг азаргыг 50 богоор авч байсан
А.Тэлмэн
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын уугуул, залуу уяач Н.Дэлгэрцогттой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 2011 оны сумын шилдэг уяач болж байжээ.
-Уясан эзэн, унасан хүүхэд, хурдан хүлгийн од хийморь гийж, 2011 оны сумын шилдэг уяач болсон жилээ хэдэн айраг, түрүүтэй наадаж байв?
-Сумандаа хүрэн морь, даага хоёроо түрүүлгэж, Айраг суманд даагаа аман хүзүүдүүлж байлаа. Морь уяж эхэлснээс хойш сумын наадмаас арван хэдэн айраг, их морины нэг түрүү авсан.
-Таны аавын адуу Даланжаргалан сумын “Түмэн адууны баяр”-т түрүүлж байсан гэж сонссон. Тэгэхээр таны аав Норовсамбуу морь уядаг хүн байж. Аавынхаа талаар?
-Миний аав 1970, 1980-аад оны үед морь уяж байсан. 1978 онд намайг төрдөг жил “Түмэн адууны баяр”-ыг манай сум хийхэд, аавын халзан азарга түрүүлж байсан гэдэг юм. Тэр үед энд тэндээс олон л азарга мордож байсан гэсэн. Халзан азарганы уул гарал угшил нь Хэнтийн Цэнхэрмандал сумын Даваанэрэнгийн халзан азарганых гэж байсан. Иххэтийн буурал Ишдоо гэдэг хүнээр дамжиж наашаа орж ирснээс манай аав авч байсан юмуу даа. Энэ халзан азарганаас хойш төлүүд нь болох хэд хэдэн халзан азарга айрагддаг байсан юм. Манай аав сумандаа нэлээн айраг, түрүү авч байсан. Харин ийш тийшээ нэг их явж уралдаж байгаагүй. Аавын морь уядаг байсан тэр үед угаасаа явдаггүй ч байсан байх.
-Аавынхаа талаар илүү сайн мэдэхгүй хэрэг үү?
-Тиймээ. Намайг жаахан байхад аав минь өөд болсон болохоор үүнээс илүү зүйл ярьж чадахгүй нь.
-Тэгвэл өөрөө хэдийнээс морь мал уях болсон бэ. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Аав ээжээсээ наймуулаа, би хамгийн отгон нь. Миний хувьд 1994 оноос морь уяж эхэлсэн дээ. 2002 онд анх сумандаа даага айрагдуулж байлаа. Манай Даланжаргалангийн Чулуун гэдэг хүний адууны даага байсан юм.
-Танай адууны гол суурь нь мэдээж аавын адуу байсан байх. Гаднаас адуу авч сүргийнхээ цусыг нь сэлбэж, удам угшлыг нь сайжруулж байгаа байлгүй?
-Сувдан зээрдийн эцэг Эрдэнэтогтохын зээрд азаргыг Сувданг зарагдсаны дараа би худалдаж авч байсан. Түүний төл нэг даагыг нь ноднин айрагдууллаа. Энэ жил айрагт орсонгүй. Зээрд азаргыг 14, 15-тай авсан болохоор надад ирээд хоёр жил л гүү хураасан даа. Хэд хэдэн эр төл гарсан. Дааганууд нь эмнэгээрээ байгаа, энэ жил сургаж амжсангүй.
-Сувдан зээрд 2007 онд улсад түрүүлсний дараа эцэг азарга нь өвгөн ч гэсэн нэлээд үнэлэгдэх хэмжээний байсан байлгүй. Тухайн үедээ ямархуу үнэ ханшаар авч байв?
-50 бог өгөөд авч байсан. Дан хониор наймаалцсан юм.
-Сүүлийн үед уяачид цэвэр цусны, эрлийз адууг сонирхож азарга тавьж үзэж байна гэцгээж байсан. Дэлгэрцогтын хувьд?
-Морь тайлбарладаг Оюунбаатараас нэг эрлийз үрээ авсан, одоо соёолон болж байгаа. Энэ жилээс л гүү хурааж эхэлж байна. Алтанширээгээс азарга авч, ахын нэр дээр нэг айрагдуулсан. Говьсүмбэрийн Санжаа гэдэг хүнээс тэр хавьдаа л нэртэй байсан саарал хөгшин азарга авч байсан. Саарал азарга хоёр гүү хураасан.
-Танай тийшээ хурдан адуу ямар үнэ ханштай байдаг юм?
-Ерөнхийдөө үнэтэй, тэгээд янз янз л байдаг юм. Гэхдээ манай хавиас ч адуу авдаггүй. Мэдээж хойшоо зарагдсан, гайгүй давхиж байгаа адуунууд байгаа байх л даа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна