Уяач П.Ням-Очир: Хонины морио овооны наадамд түрүүлгэчихээд моринд орчихсон


Хөвсгөл аймгийн Ханх сумын уугуул, уяач П.Ням-Очиртой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сумынхаа уяачдын холбоо тэргүүлэгч гишүүн юмаа даа?
-Тийм. Энэ жил багаа төлөөлөн сумынхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон. Бидний хувьд адууныхаа угшил, уяаны арга барилаа сайжруулах тал дээр туршлага судлах зүйл их байна. Би ч хөгширсөн хойноо морь, бөхийн хорхойтон болсон хүн дээ. Моринд орохоос өмнө баяр наадмаа үзэлгүй 10 хэдэн жил болсон гээд бод доо. Хүүхдүүд баяр наадам үзэх гээд явчихна. Би мал хуйгаа хараад гэртээ үлдээд радиогоороо л бөхөө сонсчихдог байлаа. Харин одоо бол уяж сойсон морьдоо мордуулчихаад нулимсаа барьж дийлэхгүй уярч суудаг болсон.
-Хожуу моринд орсон гэсэн үг үү?
-Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоос хойш л морь уяж байна. Миний том хүү хурдан морины унаач байгаад томдоод хасагдсанаасаа хойш уяа сойлго тааруулж байгаа юм. Тэгсэн 2006 онд хүү маань хонины морио уяж уралдуулъя гэлээ. Би ч уул хаданд унадаг морио уяулах жоохон дургүй байсан ч уясан чинь овооны баярт түрүүлээд ирдэг байгаа. Манай сумын хууччуул чинь овооны баяруудыг дамжаад л уралдчихна шүү. Тэр овооны баярт 20 гаруй их насны морьд мордсоноос ихэнх айраг түрүүтэй хурдан хүлгүүд байсан. Тийм байхад түрүү магнайд ирсэн нь баяр бахдал төрүүлэхээс өөр яах билээ. Болоогүй хул морь маань Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, "Эв модны наадам", сумын баяр наадам гээд гурван том баярт түрүүлсэн нь моринд орохын эхлэл байлаа. Тэрнээс манай удамд уяач хүн байгаагүй л дээ. Энгийн хөдөөний малчин айл. Тэмээнээс бусад дөрвөн хошуу мал малладаг байсан юм.
-Тэгэхэд хул мориндоо ямар уяа хийсэн бэ?
-Гурваас дөрвөн хоног уяж, жаахан хөнгөрүүлсхийгээд тавьчихсан. Элдэв тэжээл тариа хэрэглэхгүй, байгалийн цагаан өвсөөр нь өглөө адуунаас нь барьж авчраад л уячихна. Тэрнээс нэг их сүрхий уяаны ажил хийж байгаагүй, хөөрхий. Манай нутагт чинь үсэргээ, хөлс хоёроор л уяна шүү дээ. Сайхан эсгийгээр битүү нэмнээд хөлс авчихдаг юм. Энд сонирхуулахад миний хар морь уяа сойлго нь сайхан таараад ирэхээрээ хүүхдээ булгиад шидчихдэг зантай. Хүүхдээ булгихгүй, элдэв ааш авир гаргахгүй бол уяа сойлго нь таараагүй байнаа л гэсэн үг дээ. Хүүхдээ булгиад ирэхээрээ л сумын наадамд гарцаагүй айрагддаг ааштай ч хурдан буян байгаа юм. Уяач эзэн, унаач хүүхдээсээ өөр хүнийг дөхүүлэх ч үгүй гээч.
-Хул морь тэрнээс хойш яаж давхисан бэ?
-Сумын наадамд арав гаргаж нэг ирсэн. Хөгширч байгаа болохоор тэрнээс хойш уяагүй ээ.
-Түүнээс хойш хэрхэн наадаж байна даа?
-Би Буджавын Доржпүрэв найзаасаа нэг хар морь авч, харин дүүгээр нь азарга тавьсан. Тэднийх сумандаа нэлээд хурдтай, угшил сайтай адуутай айл л даа. Одоо энэ хар мориороо наадаж байна. Бас миний өөрийн унаган адуу болох нэг хар морь бий. Найзаасаа авсан хар морь надад ирсэн эхний жилээ сумандаа зургаагаар давхиж, дараа жил нь айргийн таваар хурдалсан. Бас ноднин суманд болсон хоёр том наадамд хоёуланд нь аман хүзүүдсэн.
-Энэ хугацаанд хичнээн айраг түрүүтэй болсон байна вэ?
-Би сумын наадмаас нэг түрүү, долоо, найман айрагтай. Дээрх амжилтаас гадна бага насны адуу хэд хэдэн удаа айрагдуулсан. Найзын азарганы ууган төл нь даага суманд уралдаж айргийн дөрвөөр орсон. Энэ жил хадам ээжийн маань 95 насны ой болж байгаа юм. Манайхан Ренчинлхүмбэ суманд ургийн баяраа хийнэ. Одоогоор 300 гаруй өрх бүртгэгдээд байгаа юм билээ. Хүүтэйгээ очиж наадна даа.
-Адууныхаа цусыг сэлбэх ажлыг хэр хийж байна вэ? Адуугаа богино хугацаанд сайжруулъя гэвэл азаргаар нь гэдэг дээ.
-Тэгэлгүй яахав. Миний азарга гарцаагүй сайн л даа. “Өлзийн хар" гэж сумандаа олон айраг түрүүтэй хурдан азарга байлаа. Сумын наадмын азарга барианд орлоо гэхэд улсууд "Өлзий хар" л биз дээ гэдэг байсан юм. Тийм хурдан азарганы удмын азаргатай. Сүүлд нэг охин даагатай болсон. Манай хүүгийн найз Завхан аймгийн Тэс сумаас манай Цэцэрлэгт ирсэн юм. Тэр найз нь хүүд охин даага бэлэглэсэн. Одоо нэг охин даага нэмж авъя гэж бодоод л байна.
-Хүүхдүүд бас моринд орчихсон уу?
-Тийм ээ. Би дөрвөн хүү, нэг охинтой. Одоо хөвгүүд бүгдээрээ л морь сонирхдог болсон. Том хүү маань морь уяж дүү нартаа зааж зөвлөдөг юм. Саяхан өрх тусгаарлаад байгаа. Гурав дахь хүү маань ТМС төгсөөд улсын тусгай хамгаалалтын газарт ажилд орж байгаа. Бага хүү маань долоодугаар анги төгсөж байна. Энэ жилээс мориноос хасагдаад уяаны ажил руу орж байгаа. Би өөрөө хожуу моринд орсон хүн болохоор хүүхдүүдээ эртхэнээс нь морь уяулна гэж боддог юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. Монгол түмэн минь бөх нь хүчтэй, сум нь мэргэн, морьд нь хурдан сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна