Сумын Алдарт уяач Б.Алтанбаяр: Адууны дэл сүүл боогоод 26 жил болж байна
Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Алтанбаярын ярилцлагыг хүргэж байна.
-Таны хурдан морьтой холбогдох болсон түүхээс яриагаа эхэлмээр байна.
-Миний аав Дорноговь аймгийн Мандах сумын Цэрэнсономын Баатар гэж уяач байсан. Хуучны цагт нэг өрхийн малын тоо толгой хязгаартай байлаа шүү дээ. Насаараа мал малласан аав маань хоёр азарга адуутай байсан гэдэг юм.
Миний хувьд 1987 онд наймдугаар ангиа төгсөөд Дорнодын хөдөө аж ахуйн техникумд хуваарилагдсан ч өвөл нь сургуулиа хаяад мал дээр гарсан. Түүнээс хойш 26 жил морины төлөө зүтгэж явна. Гэхдээ энэ 26 жилтэй амжилтаа харьцуулахад бага л даа. Сүүлийн хэдэн жилд л илүү наадаж байна. Ноднингийн байдлаар том, жижиг наадмаас 23, 24 түрүү, 40 гаруй айраг авсан байна лээ. Энд бүсийн наадмын нэг түрүү, хоёр айраг нэмэгдэнэ. Дорноговь аймгийн Хөвсгөл суманд болсон бүсийн наадамд бор морио түрүүлгэж, давхар уяагаар “Хутагтын хурд”-д аман хүзүүдүүллээ. Мөн одоогоос хоёр жилийн өмнө Өмнөговьд болсон зүүн бүсийн наадамд их морио тавлуулсан. Тэр бол 1999 он.
-Таны хувьд унаган адуугаар наадаж байна уу. Хичнээн айраг, түрүүтэй болоод байна даа?
-Уржнан би сумын Алдарт цолыг авахад 17 айраг, түрүү авсан байна лээ. Үүнээс 15 нь таван их морины айраг байгаа юм. Би их моринд илүү дуртай. Энэ нь учиртай юм. Дээхнэ явах явахгүй дөрөв, таван морь уядаг байлаа. Тэгэхэд манай баруун талын сумын Алдарт уяач Хөхийн Батмөнхийн морьд ид хурдан байсан үе л дээ. Тэгээд Батмөнх “сахал Баатарын хоёр хүү хэдэн их морьтой байна” гэж хүн амьтнаас асуугаад “таван их морьтой байна” гэж хэлэхэд нь тэдний удам хэзээнээс их морьтой байсан юм биш дээ гэж. Энэ яриа явсаар миний чихэнд ирж сонстох нь тэр. Залуу ч байж, шаралхаад сахал Баатарын удмыг их морьтой болтол уяна даа гэж өөртөө ам гарсан юм. Тэрэндээ ч болоод тэр үү, их мориор олон айраг, түрүү авлаа. Уржнан овооны наадамд дөрвөн их морь мордуулаад, дөрвүүлэнг нь айрагдуулаад буцахад бас л бахдалтай байлаа шүү. Тэр үед их морины тэнгэр ивээж байна даа гэж бодохтой зэрэгцээд Хөхийн Батмөнх намайг үнэхээр ирлэж дээ гэж бодогдож байлаа. Бас нэгэн түүх сонирхуулахад, баруунтай Сүмбэр гэж хайрхан миний ээжийн өргөж авсан ээж бүдүүн Маам гэж хөгшний унаган нутаг байгаа юм. Бид тэр хайрхныг 1989 оноос хойш тахидаг уламжлалтай болсон. Анх тахисан тэр цагаас хойших хугацаанд гурван их морь хоёр жил дараалан оруулж байлаа. Энэ ч бас учиртай санагддаг юм. Бас аавынхаа унаган нутаг 18-ын Богдын наадамд 1989 оноос хойш хоёр жил дараалан хоёр их морь түрүү, аман хүзүүнд орууллаа. Нэг жил нь хар халзан морио түрүүлгээд, хүрэн халзан морио аман хүзүүдүүлчихээд, хойтон нь хүрэн халзан морио түрүүлгээд, хар халзан морио аман хүзүүдүүлсэн. “Хутагтын хурд”-д аман хүзүүдсэн бор морио 10 удаа уралдуулж, зургаан түрүү, хоёр аман хүзүү авч байлаа. Уржнан Дундговийн Өндөршилд болсон хаврын наадамд очиж, 11 сумын 70 хэдэн их мориноос арваар ирж, зун нь аймгийнхаа наадамд 12-оор орлоо.
Би хүүхэд байхын л адууныхаа тоогоор сумандаа тэргүүлэхсэн гэж хүсдэг байлаа. Нэг жил Монгол улсын Гавьяат малчин, аймгийн аварга малчин Балданням адуугаараа тэргүүлэхэд, би хоёр жил дараалан сумандаа гуравт орж байв. Ноднин тэргүүлчих болов уу гэж бодож байтал манай дүү 209 адуу тоолуулаад, би дөрөвт орчихсон.
Тэгэхээр энэ мөрөөдлөө биелүүлж, Баатарын Алтанбаяр сумандаа төдөн тооны адууг өсгөж үржүүлэн тэргүүллээ гэж бичүүлнэ дээ.
-Сонин л юм. Ингэхэд таны бор морь хаанахын угшилтай юм бэ?
-Монгол улсын Хөдөлмөрийн баатар Хүрээтийн Ганбаа буюу Ганбаатар гэж хуурай ахын маань унаган адуу байгаа юм. Бэлтгэл адуу 40 мянгатай байхад би даага 250 мянгаар авсан юм. Тэр үед би адуугаа авах гээд очтол надад үзүүлээгүй хэрнээ нэг бор даага өгнө өө л гэнэ. Тэгээд би орхичихоод явчихсан чинь шүдлэн үрээ Манлай руу хүний адуу дагаад явчихсан байсан. Араас нь очиж аваад хязаалангаас нь уясан. Хязааландаа суманд битүү үрээ ирээд, соёолондоо нэг аман хүзүүдэж, наймдугаар сард нь манай хадам аавын аймгийн Алдартын мялаалга наадамд долоолсон. Тэгээд хавчиг морь өнжөөгөөд, долоотойд нь Манлай суманд очиж түрүүлгээд, тэнд бас овооны наадамд дахин түрүүлгэж байлаа. Тэндээс ирээд суманд хүүхдийн даахины найранд тавлуулсан. Энд сонирхуулахад, бор морь орох тоолонд миний 18-тай хонгор морь дөрвөн ч удаа айрагдсан. Бор морь Сүмбэрт аман хүзүүдэхэд нь дөрөв билүү, таваар орсон. Суманд бор морь аман хүзүүдэхэд нөгөөх нь тавлаж, Оюутын наадамд бор морио өнжөөхөд гуравлан, өнгөрсөн намар Гонгор овооны наадамд айргийн таваар хурдалсан. Миний хонгор морь, хар морь хоёр нэг айлын адуу л даа. Өмнөговь аймгийн Манлай сумын Буниагийн адуу байгаа юм. Хар морио хязаалан үрээ байхад нь авч, долоо түрүүлгэж, гурав айрагдуулсан. Тэгээд сүүлийн гурван жил айраг тасраад 2013 онд нэг айрагдсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Санаж сэдсэн бүхэнд тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна