Аймгийн Алдарт уяач Х.Дашзэвэг: Хүрэн азарга маань тав түрүүлж, нэг аман хүзүүдсэн


Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Дашзэвэгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1952 онд Бөөрөгтийн Хөх нуруу хэмээх газар төржээ.
-Нэгэн бүлийн гурван эрхэм нэг дор Алдарт уяач цолонд хүрсэн бахдам түүх танайханд харьяалагддаг юм байна. Тэр сайхан түүхээс яриагаа эхэлье?
-Миний нагац аймгийн Алдарт уяач Аранжин, зээ Шаарав, бид гурав 2009 онд Цэцэн-Уул сумын 50 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач цолоо авч, түүхэн үйл явдлын эзэд болсон. Манай Аранжин хоёр сайхан хурдан бор морьтой байсан. Дээхнэ үед төвөөс сурвалжлагч ирээд “аймгийн сайн малчин Аранжингийн хоёр бор морь хонио хариулаад явж байна” гэж радио телевизээр гаргаж байсан удаатай. Сүүлд бор морийг нь улсын Алдарт уяач Баасанжав авч уяад хоёр түрүүлгэсэн санагдаж байна. Миний хувьд 1975 онд алдарт хүрэн азаргаа шүдлэндээ сумынхаа наадамд айрагдуулж уяачийн гараагаа эхэлж байлаа. 1976 онд хүрэн үрээ маань хязааландаа сумынхаа наадамд түрүүлсэн. Тэр үед азарга нэг их уядаггүй байсан болохоор соёолонд тавьсан юм. Манай хүргэний аав Жигж гэж их сайхан хурдан морьтой сайн хээр азаргатай хүн байлаа. Миний хүрэн азарга түүнийг залгаж гарсан адуу. Соёолон жилээ гэхэд л дөрөв айрагдсан.
-Ер нь уралдаж байх хугацаандаа ямар амжилт гаргасан юм бэ?
-Тав түрүүлж, нэг удаа аман хүзүүдсэн. Хүрэн азарганыхаа дараа аймгийн Алдарт уяач Буджав гэж хүнээс үүлэн бор азаргаа авсан. Бор азарга маань авсан жилээ нэг түрүүлж, сумандаа гурав аман хүзүүдэн, гурав айрагдсан. Үүлэн борын төл миний нэг цавьдар морь шүдлэн, соёолондоо аман хүзүүдэж, хэд хэдэн удаа айрагдсан.
-Сонсоод байх нь ээ, танайхан морь малд дуртай, уяач олонтой юм шиг байна. Аав тань морь уядаг байсан уу?
-Манай аав бог мал малладаг, морь мал нэг их уядаггүй хүн байсан. Харин манай аавын хамгийн том ах Намхай гэж морь сайхан уядаг, ганц бие гэлэн хүн байсан. Тэр хүн бурхан болохдоо надад хүрэн үрээ өгөөд би түүнийг нь уяж, моринд хорхойтой болсон доо. Тэр нь миний хүрэн азарга шүү дээ. Ахыг өнгөрөхөд манай аавын, авга ахын нийлсэн хул хонгор зүстэй хорь гаруй адуу үлдсэн. Жилдээ манай хоёрынх нийлээд хориод гүү унагалж, хул хонгор бидэртэй хөөрхөн унаганууд гарна. Түүнийг нь нутгийн хүмүүс харчихаад “зээрийн янзага шиг хөөрхөн унаганууд аа” гээд өхөөрддөгсөн.
-Тэгвэл Алдарт өөрийн унаган адуугаараа голдуу нааддаг юмаа даа?
-Би ер нь өнөөдрийг хүртэл унаган адуугаараа л наадаж байгаа. Сүүлийн үед манайхан зүүн аймгийн адуу хурдан гэж хошуураад нутгийн адууныхаа нэрийг муутгаж байна. Айлаас ирэхээр авдраа уудал гэж энэ байгал цаг ууртаа дассан нутгийн адуугаа тордвол уг нь зүгээр юм байгаа юм. Манай Цэцэн-Уул эрт дээр үеэсээ хурдтай. Түрүүнд ярьсан Буджавын Үүлэн бор азарга байна. Дөрвөлжингийн Туяагийн халиун байна. Яг цаг хараад давхиулахад зүүн талын адууны рекордыг эвдэж байсан юм гэнэ билээ. Манай энэ хавийнхныг Сартуул гэдэг. Би нутгийнхаа уяачдыг унаган адуугаа өсгөөд Сартуул адууныхаа нэрийг гаргаад яваасай гэж боддог юм.
-Тантай санал нэг байна. Адууны чанарыг сайжруулах ёстой ч хэт туйлширч болохгүй юм?
-Тэгэлгүй яахав. Би дээр хэлэхээ мартаж. Намайг уяач болоход миний багш, бариач Цэгмид гэж хүний ач тус бас их байсан. Тэр хүн надад их юм зааж өгсөн. Дурдахгүй өнгөрч боломгүй юм. Ер нь тэгээд уяач хүн гэдэг дан ганц морь түрүүлгэж, айрагдуулах бус. Төлөв түвшин үлгэр жишээ байх учиртай. Уяач хүн хэдий чинээ даруу байна, морь нь төдий чинээ сайн давхидаг.
-Төлөв түвшинг эрхэмлэсэн 40 жилийн хугацаанд ямархуу амжилттай наадав. Зах зухаас нь дуулгаач?
-Аймгийн Алдарт уяач цолоо авахад нийт 24 түрүү, 19 аман хүзүүтэй байсан. Тэрнээс нэг аман хүзүү, хоёр айраг нь аймгийн баяр наадмын амжилт. 1973, 1975 онд хүрэн азаргаа айргийн таваар, 1977 онд Өндөр хүрэн морио аман хүзүүдүүлсэн юм. Түүнээс гадна Говь-Алтай, Увсад болсон бүсийн наадмуудад оролцож, Увс аймагт цавьдар үрээгээ таваар давхиулж байлаа. Хүрэн морь маань ч сайн давхисан. Завхан аймагт зохиогдсон даншиг наадмуудад оролцож чадаагүй ээ. Хань маань өөд болж, хэдэн хүүхэдтэйгээ үлдээд нэг үе найр наадамд яваагүй.
-Хүүхдүүд тань морь уяж байна уу?
-Миний том хүү Баттулга, бага хүү Оргил-Эрдэнэ хоёр морь уядаг. Морины хоол унд тааруулахаас эхлээд хүүхдүүд бас санаанд хүрэхгүй л байна. Яваандаа сурах байлгүй дээ. Эднийгээ Монголын их өв болсон морь уях эрдмийг өвлөн аваасай гэж хүсдэг юм. Харин манай хүргэчүүл морь сайхан уяна шүү. Дунд хүргэн Батжаргал өнгөрсөн жил аймгийн сайн малчин боллоо. Бор гэж хүргэн маань морь сайхан уяж байна. Том хүргэн Гантөгс ч ялгаагүй ирээдүйтэй уяач.
-Хурдан хүлгийн хийморьт сүслэг танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна