Аймгийн Алдарт уяач А.Юра: Юран зээрд гэж азарга нэгэн үе мандаж явсан адуу


Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач А.Юран ярилцлагыг уншигч танаа хүргэе.
-Хурдан хүлгийн хийморьт сүслэх болсон үеийн түүхээс яриагаа эхэлье дээ. Юра Алдартыг уяачийн замд хөтлөн А үсэг заасан буянтан хэн бэ?
-Аюух гэдэг хүн бол намайг өргөж авсан миний өргөмөл эцэг. Тэр хүн морь уядаг байгаад намайг уяачийн замд хөтөлсөн гэж хэлж болно. Би 1954 оноос эхэлж морь уясан байх. Анх морь уясан жилээ аймгийн наадамд соёолон хүрэн морь түрүүлгэж байлаа. Хүрэн морь өмнө нь уралдаж байгаагүй битүү адуу байсан. Мөн тэр жил манай унаган бор азарга гурваар давхисан юмдаг.
-Аймгийн наадамд уу?
-Тиймээ.
-Яриа эхлэхийн өмнө хоёр хурдан буурал морьтой байсан гэсэн. Тэднийхээ талаар хуучлаач?
-Алтанширээгийн уяачдын тухай ярихын өмнө Пагжий гэдэг хүний заавал дурьдах ёстой. Миний буурал морь тэдний адууны эхтэй. Эцэг нь манай өөрийн хөгшин цагаан азарга байсан юм. Их буурал морь нь нэг түрүүлж хоёр айрагдсан. Бага буурал олон түрүүлж, айрагдсаан. Буурал морьдоос гадна би сайн зээрд азаргатай байсан хүн. Юран зээрд, Энэбишийн ногоон, Довдондоржийн халзан гэдэг гурван азарга нэгэн үе уралддаг байлаа шүү дээ. Миний зээрд азарга нэг түрүүлж, 3-4 айрагдсан адуу.
-Зээрд азарга Жалгын голын унага уу?
-Дамбарэнцэнгийн чигийн адуу. Жалгын голын салбар гэсэн үг л дээ. Манай Ширээгийн Жалгын голд төрсөн адуу хөлийн хурд ихтэй гэлцдэг юм. Ялангуяа бага дөрвөн насандаа. Зулайг нь дарах адуу цөөн л гэдэг. Үнэн байхаа. Жалгын голоос Жанцангийн саарал, Намбажаа хонгор зэрэг хурдан азарганууд төрөн гарсан. Тэдний цус холигдоогүй адуу манай энэ хавьд байхгүй дээ. Аймгийн наадамд хоёр түрүүлсэн Нямдоржийн хул азарга Жалгын гол унага, Намбажаа адуу. Мөн сумандаа хурдан байсан Доржийн хул азарга Намбажаа адуу. Ах нь нэгдлийн адуу олон жил малласан. Алтанширээгийн ууган адуучдын нэг. 1957 онд “Саруул зам” нэгдэл гэж байхаас эхлээд л адуу малласан. Тэрнээс хойш тасралтгүй маллаж байгаад цэргийн гурван жилд тасарсан байх. Халагдаж ирээд адуугаа маллан, 1990 оны хувьчлалаар өгсөн дөө. Тиймээс энэ хавийн хурдан адуунуудыг гадарланаа.
-Алтанширээгийн нэрийг дуурсгасан ямар ямар хурдан буянгууд байв?
-Жигжидийн хул гэж сайн азарга байлаа. Жаал Донойн хонгор гээд бас их сайн азарга байлаа. Дашдондогийн хонгор, Дашдэмбэрэлийн хул ч сайн азарганууд. Тэгээд яриад байвал олон доо. Ах нь нас яваад мартаж санаад байх болж.
-Насаараа адуутай нөхөрлөсөн Алдарт залгамж халаагаа бэлтгээ байлгүй. Уяа эвлүүлж, хурдан ирлэн байгаа багачуулаа танилцуулаач?
-Нэг ач хүү морь уяна. Өсөхбаяр гэдэг юм. Одоо ид хурдалж байгаа сайн буурал азаргатай хүн. Суманд түрүүлгээд, аймагт очиж Равжаагийн наадмаар зургаалуулсан. Нөгөө хоёр буурал морины эгчийн хүүхэд байгаа юм. Миний буурлын угшилтай адуунууд гадагшаа гараад бас сайн давхиж байгаа.
-За хаана хаана уралдаж, ямар амжилт үзүүлээд байна?
-Ховд аймаг руу гарсан буурал үрээ даагандаа Ховдын 80 жилийн ойгоор түрүүллээ гэж дуулдсан. Шүдлэндээ ч бас нэг аймгийн наадамд түрүүлсэн гэсэн. Бас нэг олон медальтай буурал азарга бий. Энэ жил гэхэд л аймагт Равжаагаар зургаалсан. Иххэтэд очиж түрүүлж байсан. Дэлгэрэхэд Тайжийн хурдад гуравласан. Энэ мэтчилэн яриад байвал миний цуглуулсан адуу муугүй л байх. Одоо ач хүүгийн маань авьяас л мэднэ дээ. Би өөр юу ярихав
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна