Аймгийн Алдарт уяач Х.Арсланбаатар: Ямар ч байсан улсын наадамд очиж тоосоо өргөнө өө


Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Арсланбаатарын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баянтүмэнчүүдийн манлай хурдуудын нэг Зул хонгор морь таны нэрийн хуудас болсон юм билээ. Энэ хурдан хүлгийн талаар ярилцлагаа эхэлье.
-Зул хонгор даага, шүдлэндээ суманд давхиж, хязааландаа аймагт аман хүзүүдэж, соёолондоо түрүүлж, хавчиг долоотой суманд хоёр, гурав түрүүлж, найман настай аймагт аман хүзүүдсэн адуу. Тэгээд есөн настай бурхан болсон. Дээд талыг нь хөөх юм бол Хэнтийн Тонж удам. Эх тал нь манай адууны, эцэг нь манай нутгийн жаахан Даржаагийн Мажигсүрэн гэдэг хүний шарга азарга. Ах нь ч бас хурдалж, аймгийн наадаамд км хол түрүүлж байсан юм.
-Есөн настайдаа яагаад эндчихсэн юм бэ?
-Хоёр дахь Их хурдад очиж уралдаж байгаад үхсэн.
-Эцэг эх нэгтэй ах дүү бий юу?
-Хүүхдүүд санаанд хүртэл уяж чадахгүй байгаа болохоос бага адуунууд бий. Гэхдээ ганц хоёр нь давхиж л байна. Дүү нь нэг ухаа морь найман настайдаа баруун тийшээ Хөвсгөл рүү гарсан. Очсон жилээ сайн давхисан гэсэн. Тэгээд чимээгүй болсон.
-Таны нэрийг гаргасан өөр ямар хурдан буянгууд байна вэ?
-Хар азарга маань аймагт нэг аман хүзүүдэж, нэг гурвалсан. Түүний төлүүд бас давгүй хурдалж байна. 2006 онд нэг улаан азарга хурдлуулж байсан. Би аймгаас дөрвөн түрүү, арван хэдэн шөвөг авсан байх. Ах нь монгол адуугаараа наадах сонирхолтой. Морьдоо тэжээдэггүй, тэжээж ч мэдэхгүй.
-Адуугаа ид хурдлуулж, айраг түрүү олноор нь хүртэж байсан үе тань хэзээ вэ?
-1988 онд даага түрүүлгэж, соёолон морь айрагдуулж анхны аймгийн айраг, түрүүгээ хүртэж байлаа. Түүнээс хойш нэг жилд аймгийн наадмаас гурван айраг авч байсан. Хар алаг шүдлэн дөрөв, хар азарга аман хүзүү, ухаа соёолон морь тав билүү, дөрөвлөсөн. Хамгийн сүүлд 2007 онд аймагт хоёр шүдлэн үрээ мордуулж нэг нь гурваар, нөгөө нь дөрвөөр хурдалсан.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2001 онд авлуу даа. Уг нь улсын Алдартад тодорхойлогдох гэсэн боловч журам нь шинэчлэгдчихсэн.
-Таныг залгаж хоёр хүү тань морь уядаг юм билээ. Та бас удам дамжсан уяач уу?
-Манай удамд уяач хүн байгаагүй. Надаар эхлээд хоёр хүү маань залгаж уяж байна. Би чинь 1978 оноос морь уяж эхэлсэн. Нэгдэлд жолооч хийдэг байсан ч хажуугаар нь морио уяна. Тэгээд 1989 оноос хөдөө мал дээр гарсан. Надад уяаны эрдмийн А үсэг заасан багш бол МУ-ын Алдарт уяач агсан Шадав гуай. Дараа нь Батмөнхийн Хүрлээтэй нийлж уяснаар 1987 оноос морьд маань хурдалсан юм. Одоо ч бид хоёр айл аймаг явдаг улс. Гэхдээ би сүүлийн хоёр, гурван жил морь уяхгүй байна.
-Хүрлээ Алдартын хар азарганы төлүүдээр олон хүн сайхан наадаж, алдар цолд хүрсэн гэдэг. Тэр азарганы үр удам бий юу?
-Хүрлээгийн хар морины дүү хээр гүү бий. Түүнээс гарсан нь давгүй давхисан. Аймагт аман хүзүүдсэн хүрэн адуу тэр гүүнийх.
-Дорнод аймагт Засгийн газрын тогтоолт бүсийн наадам гурван ч удаа зохион байгуулагдлаа. Оролцож байв уу?
-Хүүхдүүд л тэр наадамд очсон.
-Ер нь хамгийн холдоо хаана очиж наадаж байсан бэ?
-“Их хурд-2”-оос хойш гадагшаа явж наадсангүй ээ. Уг нь надад Хэнтий, Сүхбаатарын удам угшилтай адуунууд бий. Хүүхдүүд заримынх нь уяаг олохгүй, давхиулж чадахгүй байх шиг байна. Гэхдээ боломж нь бүрдвэл ямар ч байсан улсын наадамд очиж тоосоо өргөнө өө.
-Улс, бүсэд хурдалсан Баянтүмэнгийн гаралтай адуу цөөнгүй байдаг юм билээ. Адууны наймаа хэр хийдэг вэ?
-Өвөрхангайн Баяндалай гэдэг залуу надаас ухаа соёолон морь, аймагт давхисан улаан азаргыг авсан. Ухаа морь нь баруун талын сумын ойд билүү, дээгүүр давхиж байгааг нь зурагтаар харсан. Би адуу зардаггүй, бэлэглэчихдэг хүн. Авсан улс нэр гаргаж чадахгүй л байна.
-Сүүлийн хоёр, гурван жил морь уясангүй гэсэн. Шалтгаан нь юунд байна вэ?
-Морь унах хүүхэд нь таарч өгөхгүй юм.
-Эрүүл энх байж, урт удаан наслаарай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №61
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна