Холын сонор, ойрын мэлмийг баясгасан хурдан саарлын эзэн

2015 оны 3-р сарын 24 -нд

Аргамагийн хөлснөөс адис авч, ардынхаа наадмаас ухаарлыг олдог монгол эрийг уяач хэмээдэг. Энэхүү “ганган” алдар, гандсан дээлийн эзэн болж, төр түмнийхээ цэнгэлд гурван жил дараалан уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан Чойжилын Дугарсүрэн агсныг моринд хайртай монгол түмэн андахгүй биз ээ.
Хурдан сааралын эзэн 1922 онд одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Ихгутайн Бумбат хэмээх газар Чойжилын ууган хүү болон мэндэлж, бага балчир насаа хурга ишиг хариулж, тугал бяруу эргүүлэн тэр үеийн багачуулын нэгэн адил өнгөрүүлжээ. Улмаар 1938 онд цэргийн албанаа татагдан таван жил зургаан сарын турш тусгаар тогтнол эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн эх орны эрэлхэг хөвгүүн, хувьсгалт тэмцлийн ахмад дайчин юм. Дайн дууссаны дараа буюу 1946-1953 оны хооронд ойн цагдаа, багийн дарга зэрэг ажлыг хийж байгаад 1954 оны долдугаар сарын 26-нд Цэнхэрмандал сумын “Шинэ амьдрал” нэгдэлд гишүүнээр элссэн байна. Ууган гишүүдийн нэг багийн дарга, тоо бүртгэгч, дэлгүүрийн худалдагч, сүүн заводын дарга зэрэг албыг хашиж байгаад 1970-аад оноос хонь хариулах болж, 1975, 1976, 1981 оны сумын аварга хоньчноор шалгарч байжээ. Мөн тэрээр улс хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиудаар шагнагдаж байсан юм.
Ч.Дугарсүрэн агсан 1947 оноос уяа эвлүүлж, хурд ирлэх болсон бөгөөд хагас зуун жил уяачийн жаргал, зовлонг амтлахдаа улс, бүсийн наадмаас гурван түрүү, нэг айраг, аймаг, сумын наадмаас 71 түрүү, 130 гаруй айраг хүртэн 1998 онд Монгол Улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон юм.
Хийморь сэргээн урам хайрласан удамт хурдан хүлгүүдээс нь хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь түүний Хурдан саарал азарга.
Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Эмгэний Шагдарсүрэнгийн адууны угшилтай Сарт хэмээх саарал азаргыг Ч.Дугарсүрэн 1979 онд авч сумынхаа наадамд гурав түрүүлгэн, нэг аман хүзүүдүүлж, хоёр айрагдуулсан бөгөөд төл Хавчиг саарал азарга нь мөн л эцгийн шийрийг хатаан хурдалж, гурав түрүүлэн, нэг аман хүзүүдэн, хоёр удаа гурваар давхижээ. Төрийн наадамд хоёр жил дараалан түрүүлсэн саарал үрээ бол чухамдаа Хавчиг саарал азарганы үр бөгөөд Алдарт Хурдан саарал хэмээн нэрийддэг байжээ. Уягдсан цагаас хурдалж, гурав түрүүлэн, гурав аман хүзүүдсэн саарал үрээ даагандаа /1996 онд/ улсын баяр наадамд хол тасархай түрүүлэн, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олны магнайг тэнийлгэж Цэнхэрмандалчуудын их наадмын өмийг нээсэн юм.
Түүний дараа жил буюу 1997 онд Цэнхэрмандалын саарал үрээ улсын наадмын шүдлэнгийн уралдааныг мөн л магнайдаа тоосгүй хөтөлж, тус сумын харьяат Ц.Сандагдоржийн Оонон хар азарга түрүүлэн алдаад аман хүзүүдэж байсан билээ. Ийнхүү АХ-ын 76 жилийн ой Цэнхэрмандалын уяачдын урмыг сэргээн итгэлийг бадраасан сайхан наадам болов.
Улсын наадмын дараа Хэнтий аймгийн Галшар сумнаа Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн хурдан морины уралдаан болж, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Төв, Дархан зэрэг аймгийн уяачид хурдан хурц хүлгүүдийнхээ шандсыг шалган өрсөлджээ.Чансаа өндөр энэхүү уралдааны хоёр түрүүг нь Цэнхэрмандалын уяачид хүртсэн нь Ц.Сандагдорж, Ч.Дугарсүрэн нар байлаа.
Ийнхүү Ч.Дугарсүрэнгийн хурдан саарал үрээ уралдсан болгондоо түрүүлэн холынхны сонорыг, ойрынхны мэлмийг баясгасаар дараа жилийн наадамтай золгох нь тэр.
Төрийн наадмын дэвжээнээ дааган цагаас уралдсан танил хүлгүүд, тэр дундаа МУ-ын Алдарт уяач А.Алтангадасын цавьдар, МУ-ын Манлай уяач С.Жамбалын хул зэрэг үрээнүүд иржээ. Алдартын цавьдар үрээ даагандаа Ч.Дугарсүрэн уяачийн саарлын дараа хурдалж аман хүзүүдсэн бол, Манлайн хул үрээ шүдлэндээ мөн л саарлын дараа гишгэж хоёрт баригдаж байсан юм.
АХ-ын 77 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан хязаалангууд барианы зурхайд ирэхэд Төв аймгийн Борнуур сумын харьяат, МУ-ын Манлай уяач С.Жамбалын хул түрүүлж, ар дээр нь алдарт саарал гишгэн, айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, МУ-ын Алдарт уяач А.Алтангадасын цавьдар хурдалжээ. Ийнхүү хурдан саарал анх удаа урдаа адуу оруулж, аман хүзүүдсэн нь энэ юм.
1998 онд Ч.Дугарсүрэн уяач Хурдан саарлаа сумынхаа наадамд уралдуулан аман хүзүүдүүлж, улсын наадмын тааврыг будилуулсан бөгөөд хөлний бэртлийн улмаас саарал үрээ дахин төрийн наадамд ирж уралдаж чадаагүй ч төрсөн нутагтаа ижил сүргийнхээ дунд тааваар бэлчсээр талийсан гэдэг билээ.
Ийнхүү Монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэн амжилт алдраа дуудуулсан буянт хүлгийн эзэн Ч.Дугарсүрэн агсан амьд сэрүүн ахуйдаа өөрийн адууны удам угшил, амжилтын товчооныг бичиж байсныг сийрүүлэн уншигч танаа хүргэе.
Ч.Дугарсүрэн Алдартын өөрөө уяж хурдлуулсан болон бусдад өгсөн азаргануудын эзэлсэн байр, удам угшил, үр төлийн жагсаалт
-Цэнхэрмандал сумын харьяат Занын адууны угшилтай өсгий цагаан зээрд азарга /1948-1952/ хоёр аман хүзүүдэн, нэг гурваар давхисан.
-Зээрд азарганы анхны төл Лийзэн хар азарга 1959 онд гурваар давхисан
-Мөнгөнморьт сумын харьяат До-гийн хонгорын төл Бөгтөр саарал азарга /1955-1968/ есөн удаа аман хүзүүнд хурдалсан
-Бөгтөр саарлын үр Өнчин саарал /1975-1983/ нэг түрүүлэн, хоёр аман хүзүүдэж, дөрвөн удаа айрагдсан.
-Галшарын Эмгэний Шагдарсүрэнгийн адууны угшилтай Сарт саарал азарга гурав түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр айрагдсан.
Сарт саарлын төл Хавчиг саарал азарга /1979-1999/ гурав түрүүлэн, нэг аман хүзүүдэн, хоёр удаа гурваар давхисан
Хавчиг саарал азарганы төл Хурдан саарал /1996-2007/ гурав түрүүлж, гурав аман хүзүүдсэн
Өнчин саарлын төл улаан азарга /1992-1997/ нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, хоёр айрагдсан
Бөгтөр саарлын төл зээрд халзан азарга хоёр түрүүлж, гурав айрагдсан
Бөгтөр саарлын төл хүрэн халзан азарга дөрөв түрүүлсэн
Улаан азарганы төл Ээж хар азарга 1991 онд аман хүзүүнд давхисан
Улаан азарганы төл Дэлдэн бор азарга /1990-1993/ нэг түрүүлэн, нэг айрагдсан
1992 онд Галшараас авчирсан Жарын халзан азарга 2003 онд гурваар давхисан Жарын халзангийн төл хүрэн халзан азарга нэг айрагдсан
Хавчиг саарлын төл хонгор халзан азарга гурав айрагдсан
Сарт саарлын төл хул азарга дөрөв түрүүлж, гурав айрагдсан
Бөгтөрийн төл хонгор азарга зургаа түрүүлсэн
Бөгтөрийн төл Юмдоржийн хонгор азарга дөрөв айрагдсан
Өнчин саарлын төл Жамъянсүрэнгийн хонгор азарга тав түрүүлж, гурав айрагдсан
Сарт саарлын төл саарал халзан азарга нэг түрүүлж, нэн айрагдсан
Бусдад худалдсан азарганууд:
1994 онд Мөнхжаргалд өгсөн Улаан азарганы төл саарал азарга гурав айрагдсан
1988 онд Дэчинжүрмэдэд өгсөн Сарт саарлын төл хул азарга нэг түрүүлж, нэг айрагдсан
1993 онд Лхагвад өгсөн Улаан азарганы төл хонгор азарга дөрөв айрагдсан
1990 онд Мягмарт өгсөн Улаан азарганы төл хул азарга хоёр түрүүлж, нэг айрагдсан
Банзрагчид өгсөн Өнчин саарлын төл хонгор азарга нэг түрүүлж, дөрөв айрагдсан
1986 онд Төв аймгийн Лүн сумын харьяат Халтарт өгсөн Хавчиг саарал азарганы төл хонгор халзан азарга нэг түрүүлж, хоёр айрагдсан
1986 онд Төв аймгийн харьяат Баяртогтоход өгсөн Хавчиг саарлын төл улаан азарга хоёр түрүүлж, нэг айрагдсан
1980 онд Жанчивдоржид өгсөн Өнчин саарлын төл саарал азарга нэг айрагдсан
1982 онд Лувсан-Очирт өгсөн Хавчиг саарлын төл саарал азарга нэг түрүүлж, хоёр айрагдсан
1981 онд Мөнх-Ёндонд өгсөн Бөгтөрийн төл саарал азарга дөрөв түрүүлж, дөрөв айрагдсан
1970 онд Гомбод өгсөн Бөгтөрийн төл хар азарга гурав түрүүлсэн
1975 онд Жамсранд өгсөн Бөгтөрийн төл цавьдар азарга гурав түрүүлж, хоёр айрагдсан
1985 онд Батжаргалд өгсөн Хавчигийн төл хул азарга хоёр түрүүлж, нэг айрагдсан
1990 онд Ичинноровт өгсөн Сампилын хул азарганы төл хул азарга нэг түрүүлж, гурав айрагдсан
1992 онд Жанцанхоролд өгсөн Сарт саарлын төл хар азарга хоёр айрагдсан
1989 онд Гочоодоржид өгсөн Хавчигийн төл саарал азарга нэг түрүүлж, нэг айрагдсан
1992 онд Түмэннастад өгсөн Сарт саарлын төл саарал азарга хоёр айрагдсан
1994 онд Туяад өгсөн Улаан азарганы төл хар азарга хоёр айрагдсан
Ч.Дугарсүрэн Алдартын өөрөө уяж хурдлуулсан болон бусдад өгсөн их насны морьдын амжилтын цуваа
Зээрд азарганы төл хээр морь нэг түрүүлж, гурав айрагдсан
Бөгтөр саарлын төл Их ногоон морь нэг түрүүлж, дөрөв айрагдсан
Бөгтөр саарлын төл Бага ногоон морь хоёр түрүүлж, гурав айрагдсан
Бөгтөр саарлын төл ногоон морь гурав айрагдсан
Хавчиг саарлын төл Босоо хонгор гурав түрүүлж, гурав айрагдсан
Хавчиг саарлын төл Сарт хонгор дөрөв айрагдсан
Хавчиг саарлын төл Сарт хар хоёр айрагдсан
Сарт саарлын төл Сарт хээр нэг түрүүлж, нэг айрагдсан
Өнчин саарлын төл хээр морь хоёр айрагдсан
Өнчин саарлын төл Машины хонгор хоёр айрагдсан
Өнчин саарлын төл зээрд халзан нэг түрүүлж, хоёр айрагдсан
Өнчин саарлын төл бор морь нэг түрүүлж, гурав айрагдсан
Бөгтөр саарлын төл Бригад саарал дөрөв түрүүлж, гурав айрагдсан
Сарт саарлын төл хар морь хоёр айрагдсан
Сарт саарлын төл Ичинноровын хар морь нэг айрагдсан
Сарт саарлын төл Гонтгор халзан нэг айрагдсан
Зээрд азарганы төл Нийгэм зээрд гурав түрүүлж, гурав айрагдсан
Батаахүүгийн халтар морь нэг түрүүлсэн
Нийт: 56 түрүү, 84 айраг
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
36 минутын өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
3 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
4 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
22 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
23 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
23 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
3 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
22 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
5 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
23 цагийн өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
4 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
36 минутын өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
23 цагийн өмнө Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
1 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна