Хашир нь дэндсэн уяач
Санжаадорж
2015 оны 3-р сарын 12 -нд
Хэнтий аймгийн төв Хэрлэн сумын 3-р баг дахь Далай ээж дэлгүүрийн зүүн хашаанд өвгөн уяач Гэлэг-Ёндонгийн Уунай гуайнх байдаг. Уяач Г.Уунай гуай мундаг уяач гэдгээрээ голын урд талын сумдын уяачдад хүндлэгдсэн хүн. Ялангуяа Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумын уяачид андахгүй. Гэхдээ уяач Г.Уунай гуай гэж мэддэг ч аль аймаг, сумын харьяат болох нь ойлгомжгүй байснаас уяачийн алдар цол олгогдолгүй нэлээд уджээ. Харин Хэнтий аймгийн иргэн болох нь тодорхой болсноор “Сэцэнханы хүлэг” уяачдын холбоо аймгийн Алдарт уяач цол өргөмжилсөн юм. Аймгийн алдарт уяач Г.Уунай гуай өөрийн өссөн орчин, уяач болсон түүх, хурдны угшил болон мэдэж дуулсан түүний хууч ярианууд нь өнөө үеийнхэнд үнэний сурвалж болно хэмээн тэрлэн өгүүлвэй.
Өвгөн уяач Уунай гуай Галшар сумын харьяат улсын заан, армийн улс төрийн газрын дарга, генерал Наваанлувсангийн бага хүү. Өлзийтийн Гэлэг-Ёндонгийнд өргөгдсөн юм билээ. Өргөгдсөн учир гэвэл төрсөн эцэг, өргөсөн эцэг хоёр нь их найзууд байсан гэнэ. Төрсөн эцэг нь хэлмэгдээд шоронд байхад нь өргөсөн эцэг нь байнга эргэдэг байж. Тэр үед ээж нь жирэмсэн, Уунай гэдсэнд байсан юм байна. Аав Наваанлувсан нь ээжид нь “наадахаа хүү байвал Гэлэг-Ёндонд өгөөрэй” гэж аминчлан захисан юм билээ. Ингээд Уунай 1940 онд төрөөд ой өнгөрөөд өргүүлсэн гэдэг. Өлзийт сум бол Галшараас тасарсан залгаа сум. Өргөж авсан аав Гэлэг-Ёндон нь үр хүүхэдгүй, морь уядаггүй хэрнээ өөрөө их моринд дуртай, лам хүн байж л дээ. Нутгийнхан нэрээр нь хэлдэггүй “өвгөн” гэж л авгайлна. Уунайг өргөж аваад хүүтэй болсон гээд хурдан, удамтай адуу цуглуулж эхэлсэн байдаг. Үеийнхэн нь Гэлэг-Ёндонгийн хуруунаас цэн, лангийн алтан бөгж салаагүй. Хүүдээ энд тэнд явахдаа голдуу охин адуу аваад хуруун дахь бөгжөө өгчихдөг. Маргааш нь дахиад л бөгж зүүчихсэн явдаг байсан гэцгээнэ.
Дэлгэрэхийн их уяач “хөх” Цэрэн Гэлэг-Ёндонг ламынх нь хувьд шүтэж хүндэлдэг. Энэ хоёр хоорондоо их найз байсан юм билээ. Нэрт уяач “хөх” Цэрэн бол Дэндэв тайжийн яваач, уяач нь байсан хүн. Дэлгэрэхийн Дэндэв тайжийн хээр адууны удмыг Тайж адуу гэцгээнэ. Тайж адууны үүслийн тухай ч Уунай гуай сонин зүйл ярьсан юм. Хамгийн сүүлд Тайж адууны голомтыг авч явсан хүн бол уяач “хөх” Цэрэн гэдэг. Тэрээр морины уяаг “Одоо боллоо. Энэ морины хэмжээ нь энэ...” гэж л мордуулдаг хүн байсан гэдэг. Нэг удаа “Хөх” Цэрэнгийн Цэхэр хар гэдэг азарга хавчиг байх үед нутаг залгаа Галшарын Буянтад том наадам хийнэ гэж зар гарч. Энэ нь Галшарын их уяач “монхор” Халтар гуайн Одон улаан улсад гуравт хурдалсны хойтон жил байж. Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт, Хэнтийн Дархан, Баянмөнх, Өлзийт, Түвшинширээ зэрэг нутаг ойрхон сумын уяачид их очсон байж. Наадмын урд орой Халтар гуай тэдний уяан дээгүүр явж үзээд “Хөх” нохой хар азарганд ямар уяа хийгээд ийм болгочихов гэж гайхаж байсан гэдэг. Тэр уралдаанд Цэхэр хар Одон улаантай холбоотой ирж байжээ. Үнэхээр далд мэдэрхүйтэй уяачид байсан байгаа юм даа. Ийм домог болсон сонин яриа олон бий.
Хамгийн чухал нь энэхүү нийтлэлийн эзэн Алдарт Уунай гуайг уяач болгосон багш нь их уяач “хөх” Цэрэн болж таарч байгаа юм.
Гэлэг-Ёндон хүүгээ долоон найстайгаас нь сургууль тарахаар “хөх” Цэрэнгийнд аваачаад орхичихдог байж. Тэднийд хурдны морь унаж өсчээ. Хэнтий аймгийн 25 жилийн ойгоор 1948 онд их насны морь будилж хоёр дахихад “хөх” Цэрэнгийн хурдан хээр морь хоёр дахин түрүүлсэн байдаг. Үүнийг унаж хоёр дахин түрүүлж байсан хүү бол Уунай байжээ. Том биетэй болохоороо арав хүрэлгүй амархан хүндэдсэн гэдэг. Хурдан мориноос хүндэдсэнээс хойш зундаа наадам дөхөхөөр том уяач Дэлгэрэхийн “хөх” Цэрэн, Галшарын “монхор” Халтарынд хүргэж өгдөг байв. Тэнд морины ажлыг нь хийнэ, морио уяулна, адууг нь маллана. Яг үнэндээ уяачийн сургуульд суралцуулж байсан хэрэг. Уунай ингэж уяач болохын зэрэгцээ “хөх” Цэрэнгийн хүргэн нь болоод авчээ. Ингэж Гэлэг-Ёндон хүүгээ сайн уяач болгож чадсан. Хүүдээ олон сайн адуу ч цуглуулж өгчээ. Гэлэг-Ёндон “миний хүү ер нь гурав хоногийн шуурга шуураад адууны хойноос явахад Тайж адууны эцэнхийнүүд л ямар ч хоолгүй байсан адуун дээр чинь хүргэнэ шүү. Уулбаяны Борын ногоон өл даахгүй, ухаа даваад л өлдөнө шүү. Тэндээс азарга тавьж хэрэггүй” гэж захидаг байжээ. Тийм ч учраас голдуу Тайж адууны азарга, олон угшлын гүү цуглуулж өгсөн хэрэг. Уунайг хүүхэд байх үеэс “монхор” Халтарын цагаан азарга , Тайж адууны ногоон, хоёр хүрэн халзан азарга, Цэхэр харын төл хар азаргатай адууг бэлдэж өгчээ. Зүүн урагшаа Сүхбаатар аймгийн сумдаар арвай будаа шиг тарьсан Далиу ногооны угшлын ногоон үрээг Гэлэг-Ёндон хүүдээ авч азарга тавьж өгсөн байдаг. Далиу ногоон гэдэг Галшар угшлын азарга. Их хурдан азарга байсныг нутгийн хүн бүр л ярина. Уунай гуай өдий хүртэл хурдлуулахдаа энэ адуун дээр суурилж азаргаа сольсоор хурд тасраагүй юм билээ.
Тэрээр Тайж адууны зургаан хар азарга ижилсүүлж тавьж байсны дээр, Иххэтийн “онгон” Адилбишийн хонгорын угшил хонгор азарга, Норов хүрний угшил Галшарын Базарвааний хүрний үр хүрэн азарга гэх мэт удамт хурдуудаар адуугаа сайжруулсаар өвгөн болтлоо хурдлуулсаар байна. Баянхутаг сумын “уртын” Дамдинжав гуай улсад айрагдуулсан хонгор үрээгээ Уунай гуайгаас наймаалж авч явсан байдаг. Энэ хонгор үрээ бол “онгон” Адилбишийн хонгорын угшил байжээ.
Айлын ганц хүү Уунай өсгөлүүн биетэй, хүч тэнхээ ихтэй, 200 гаруй адуутай, хөрөнгө малтай 19 нас хүрч байх үедээ нэгдэл нийгэм бий болж адуу малаа хураалгажээ. Уунай хорь хүрэхгүй адуутай хоцорч гайгүй удамтай хэдэн адуугаа авч үлдсэн байна. Үнэндээ уяачийн эрдмийг чамгүй эзэмшсэн “хөх” Цэрэнгийн шинэхэн хүргэн энэ залуу 1960 онд анх даага уяж эхэлснээр уяачийн гараагаа эхэлжээ. Өөрийн цөөн хэдэн адууны ногоон халзан гүүний хамар цагаан ногоон сарваа хусарчихаар нь түүнийгээ уяад Түвшинширээ суманд уралдахаар барьж авсан байна. Хадам өвгөн их уяач “хөх” Цэрэн өндөр настай гэртээ суудаг байж. Даагандаа ажил хийчихээд л хөтөлж очиж үзүүлж хэлүүлж байгаад Түвшинширээ суманд аваачиж уралдаад түрүүлгэчихжээ. Үүнээс том баяр гэж хаана байхав. Хойтон жил нь бас нэг хүрэн даага хусрахаар нь барьж аваад өнгөрсөн жилийн уясан арга барилаар уяж очоод Түвшинширээд бас түрүүлгэчихсэн гэнэ. Ингээд нас бие тэнцэж цэргийн албанд морджээ.
Залуу уяач Уунай цэргийн албыг дөрвөн жил хаагаад ирэхэд түрүүлгээд үлдээсэн даагыг аав нь соёолонд нь хүнээр уяулж сумандаа түрүүлгэчихсэн, хавчиг морь болоод байж байв. Тэр жилээ түүнийгээ уяж хавчиг морь түрүүлгэж эхэлснээс өдий хүртэл Дэлгэрэх, Галшар, Буянт, Баянхутаг,Түвшинширээ зэрэг ойрын сумдаар уралдаж айраг, түрүүнд хурдлуулсаар одоогийн байдлаар ойролцоогоор 60 гаруй айраг, 30 гаруй түрүү авчээ. Аргагүй л уяач хүн. Гэхдээ өөрийгөө морь уяхад зориулчихсан хүн биш. Хашир гэж жигтэйхэн. Өмнөх нийгмийн үед хэл амгүйхэн шиг ганц нэг морь аль нэг суманд очиж уралдчихаад л таг болчихдог. Олон адуутай хэрнээ уулаар явуулчихаад тоо нь мэдэгддэггүй цөөхөн адуу тоолуулчихаад л чимээгүй явж байдаг байж. Угаасаа бөх төрсөн мөртлөө барилдах дургүй. Арай чүү гэж албаар Сүхбаатар аймагт спартакиадаар барилдуулж аймгийн начин цолтой болсон гэж эхнэр нь ярьж байсан. 1990 оноос хойш л хашир нь тавигдаж морь уядаг эрдмээ гаргаж энд тэндхийн наадамд хэд хэдээр нь түрүү, айраг авч эхэлсэн байдаг. Бичигч миний мэдэх 2000 оны үед Баянхутаг, Мөнххаан, Түвшинширээ сумын зааг нутагт болсон .... хадны дэргэд мянгат Нарангэрэлийнд хийсэн хаврын уралдаанд Уунай гуай хар азарга, халтар морь хоёроо түрүүлгээд зүгсч байхыг харж л байлаа. Ялангуяа халтар морио Хэрлэн голын урд талд том, жижиг уралдаанд 10 түрүүлгэсэн хүн. Хамгийн сүүлд 2010 онд Галшарт болсон аймгийн бүсийн уралдаанд зургаан айраг авсан даа. Тэр үед хүн болгон л Уунай гуай гэцгээн олны хүндэтгэлд нэрвэгдэж байв. Сайн уяач болохоор нь л уяачид ингэж ихээр хүндэтгэж байгаа хэрэг. Уунай гуай бол хашир нь дэндсэн хүн. Улсын наадамд ч явж байгаагүй, ядаж аймгийн наадамд ирж уралдалгүй явсаар ихэнх насаа өнгөрөөсөн байдаг. Учир нь элдэв том наадамд явж байгаад хэл аманд орж хэлмэгдэж магадгүй л гэж хаширлаж байсан хэрэг. Эдүгээ 75 насыг зооглож буй өвгөн уяач сүүлийн хэдэн жил л хашир нь тавигдаж эрдэм нь тодорсон хэрэг. Ээ дээ, Уунай гуайн хашир нь эрт тавигдсан бол ч Халхад алдаршсан их уяач болох ч байсан юм билүү?
Н.Санжаадорж

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
150.129.141.57
мундаг хашир уяач
Reply150.129.141.57
ok
Reply