Аймгийн Алдарт уяач С.Оосордагва: Манай Босоо хээр аргагүй ондоо адуу байсан шүү

Моринд хайртай монгол түмний бахархалт хүлэг Босоо хээрийг унаж хурдлуулж явсан нэгэн эрхмийг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Энэ бол Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Хөхийн Сүрэнхор агсны хүү, аймгийн Алдарт уяач С.Оосордагва юм. Шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд хар азаргаа айргийн дөрөвт хурдлуулж асан удамт уяачийн ярицлага танд мэдэхийг хүсдэг олон асуултанд тань хариулт болох биз ээ.
-Манлай аавын хүүгээс уяачийн замналаа хэрхэн эхэлснийг асуух илүүц биз. Сүрэнхор агсныг өнөр бүлийн тэргүүн гэдэг байсан. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Бид эцэг эхээс 11-лээ. Би дороо нэг дүүтэй, аавыгаа дөч гарсан хойно нь төрсөн хүн.
-Та алдарт хээр азаргыг унаж улсын наадамд түрүүлгэж байсан гэдэг. Хэдэн настайгаасаа хурдан морь унасан бэ?
-Гурван настайдаа есөн сарын нэгний дааганы уралдаанд оролцож, гурваар давхиж байсан юм гэнэ лээ. Зураг нь байдаг юм. Тэр уралдаанд манай гурван даага дараагаараа орж, миний дээд талын хоёр эгч түрүү, аман хүзүүдээд, би гуравт орсон гэдэг юм.Тэрний дараа жил нь дөрвөн настай хээр морио унаж сумандаа аман хүзүүдүүлж байлаа.
-Хээр азаргаа хэдий үеэс унасан юм бэ?
-Зургаан настайгаасаа эхлээд унасан. 1986 онд шүдлэн үрээ Жаргалтхааны наадамд түрүүлгэж, хязаалан Дарханы ойд түрүүлээд соёолон Аварга тосон амралтын 20 жилийн ойд бас түрүүлсэн. Тэгээд хавчиг азарга Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт бас түрүүлсэн.
-Тэр үед их морь лав 2-3 будилсан гэдэг. Азарга нь яасан юм бэ?
-Азарга будилаагүй, харин хүүхэдгүй л азарга орсон.Тэр нь хойшоо нэгээр ухарч аман хүзүүдсэн азарга гурваар баригдаж байсан юм. Эргээд бодоход тэр наадам миний үзсэн хамгийн том наадам байсан.Газар газрын хамгийн шилдэг гэсэн хурдан хүлгүүд, хамгийн мундаг сайн гэсэн уяачид цуглаад их морь 800 гарч мордсон гэдэг байх шүү.
-Тэр том уралдаанд оролцохдоо сүрдсэн үү. Манлайн юуг аминчилсан бэ?
-Өөрөө яаж явахаа мэднэ биз дээ гэж боддог байсан байх нэг үнсээд л мордуулна. Би хээр азаргыг унасан цагаасаа эхлээд түрүүлгэсэн болохоор түрүлнэ л гэж бодож байсан. Тэр ч ёсоор болсон. Тэрний дараа жил АХ-ын 70 жилийн ойгоор улсад түрүүлсэн шүү дээ. Тэгэхэд харин жаахан сүрдсэн шүү. Өмнө нь улсад уралдаад нэр алдар нь түгчихсэн мундаг азарганууд байсан болохоор тэгсэн байх л даа. Гэлээ гээд ухрах зам байх биш. Азарга ч гарсан миний хээр жаахан явж байгаад зайлчихсан. Тэгээд л сэтгэл уужраад л ирдэг юм билээ. Манай хээр ч аргагүй ондоо адуу байсан шүү.
-70 жилийн ой баяр гуниг давхцсан наадам болсон байх. Тэр өдөр ер нь юу болсон юм бэ?
-Бага байж дээ.Бид оройхон адуугаа нааш нь хөөгөөд явж байсан. 12-ны орой шүү дээ. Одоо би яг аль замаар явж байсныгаа санадаггүй юм. Ямар ч байсан засмалаар тууж явсан. Гэнэт л машин гарч ирээд адуун дотуур давхиж, хоёр байдас,хээр азаргыг дайраад. Эргээд адуу тууж явсан хүнийг араас нь мөргөөд. Тэр үед хээр азарга адууныхаа ард шогшиж явсан юм. Хоёр байдас нь айхтар гэмтээгүй. Харин хээр азарганы нүдний орчимд болон зөв талынх нь гуян дээр нь төө хэртэй газар ярагдчихсан байсан. Тэрүүхэн үедээ айхтар юм мэдэгдэхгүй л байсан.Тэгсэн хүчтэй мөргөлтөөс болоод дотуураа цус алдаж байсан юм билээ. Хээр азарганы гэмтэл гаднаасаа айхтар мэдэгдээгүй болохоор бид гайгүй байлгүй гээд дайруулсан хүнээ аваад эмнэлэг рүү явчихсан юм.Тэр нь манай хүргэн л дээ. Буцахдаа малын эмч авчирч үзүүлье гэж ярьцгаагаад, араас нь ирэх хооронд үхчихсэн байсан.
-Яг хаахна өнгөрсөн юм бэ. Хүмүүс олон янзаар ярьдаг?
-Улиастайн орчим юм уу даа. Услаад гаргахад л гэнэт унаад өгсөн гэсэн. Бид дараа нь Улиастайн тэрүүхэн хавьд овоог нь босгосон. Тэр үед бид ГАЗ-66 машинтай явж байсан. Тэрэн дээрээ ачаад л нутагтаа ирсэн.
-Босоо хээрийн тухай баримтат киног үзэхэд хэр баргын хүн шархирна шүү. Би ч бас чийгтүүлж л байлаа?
-Тэр киног сүүлд нь хийсэн л дээ. Тухайн үед бид цөм балмагдаад яг яаж байснаа сайн санадаггүй юм.
-Дайрсан хүн нь ямар хариуцлага хүлээсэн бэ?
-Тэр үед адуу мал өнөөдрийнх шиг үнэ цэнэтэй байсангүй дээ. Хэдэн төгрөгөөр торгуулаад л өнгөрсөн байх.Би тэр тухай сайн мэддэггүй юм.
-Хээр азарга хэдэн гүү хураадаг байсан бэ?
-Багадаа эндсэн болохоор яг өөрийнх нь төл нэг гүү, нэг морь, нэг азарга гурав л үлдсэн.
-Хүмүүс Босоо хээрийн угшлын адуу бий л гэх юм байна шүү дээ.
-Эцэг зээрд азаргыг нь хэлж байгаа байх.Эцгийг нь манай том ахын нэрээр Ганбаа зээрд гэдэг байсан. Ганбаа зээрдийн эцэг нь Хөх өвгөний л угшлын адуу гэдэг юм. Харин эхийнх нь угшлыг ёстой мэдэхгүй ээ.
-Манай уншигчдад Манлайн талаар жаахан хуучлаач. Гурван настайгаас эхлээд дагасан та л хамгийн ойроос мэдэх байх?
-Хүн аавыгаа юу гэж муу гэхэв, сайн л уяач байсан. Манай талийгаач айхтар тэгнэ ингэнэ гэж ам гараад байхгүй.Давхисан, давхиагүй тулсан ирэн дээр л мордуулах дуртай. “Боржигон-99” наадамд очоод хар азарганыхаа давхилыг харах гээд аав хоёулаа дагасан үзүүр дээрээ 50 миллтэй байна. “Ийм том наадамд ирчихээд үзүүр дээрээ 50 миллтэй азарга яаж айрагдах юм” гээд би дотроо жаахан дурамжхан байлаа. Талийгаач маань болохоор “болно оо болно, болчихож. Би чамд харуулна аа” л гээд байна. Би ч үгнээс нь гарах биш. Ажил хийчихээд мордохынх нь урьд орой намайг дуудлаа. Хүрээд очсон чинь өнөөх маань булга тавьчихсан аятай болчихож. Тэгэхэд аавынхаа уяачийн эрдмийг аргагүй үнэлсээн.
-Тэр орой ямар ажил хийсэн юм бэ?
-Нэмнээд ойрхон газар тарласан. Ааваараа би тэгэхэд л их бахархсан.
-Хар азарга тэр наадамд яаж давхисан бэ?
-Тэнд хол түрүүлсэн шүү дээ. Тэр хар азарга ч бас өнөөх хээр азарганы дүү. Эцэг ондоо, эх нэгтэй юм.
-Хээр азарганы эх нь мундаг гүү байж дээ?
-Тэр хээр гүүнээс гарсан болгон бүгд давхисан. Гурван жил дараалан эр унага гараад, гурван жил дараалан охин унага гараад, дахиад эр гараад. Тэгж ээлжилдэг байсан юм.
-Хээр азарга, хар азарганаас өөр ямар сайн морьд байв?
-Дүү зээрд морийг нь Мөнхтуг гэж хуурай дүүд өгсөн чинь ханиад хүрээд эндчихсэн юм гэнэ лээ. Тэрний дараа бас нэг хар азарга байсан. Соёолондоо түрүүлээд, хавчиг азарга айрагдсан. Түүний дараа зээрд үрээ гарч, соёолондоо бас түрүүлж байсан юм.
-Билэг, ерөөлгүй учрал гэж үгүй гэлцдэг. Тэр хээр гүү яаж яваад танайд ирсэн юм бэ?
-Тэр үед манай нутгаар дайруулаад туувар туудаг байсан. Талийгаач сумын ойролцоо адуу мал эрж явахад нь хээр шүдлэн байдас таарсан юм гэсэн. Дөрвөн хөлийг нь чөдөрлөж байгаад сагагаар нь тасдчихсан. Цаашаа явж байснаа гэнэт дахиж хармаар санагдаад, эргэж очсон юм билээ. Тэгээд л авмаар санагдаад, эзнийг нь сураад байсан чинь тууварчин байсан гэдэг. Тэгээд хүнээс үнэтэй авсан сайвар халиун гүүн дээрээ хэдэн төгрөг нэмж өгөөд авсан юм билээ. Тэр хээр гүүний ууган төл нь Босоо хээр. Түүнээс хойш 18-19 хүртлээ олон сайхан төл өгсөн дөө хөөрхий.
-Босоо хээрийн эцэг Ганбаа зээрд чинь ямар амжилт үзүүлж байсан адуу вэ?
-Суманд олон айрагдсан азарга даа.1990 оны сумын наадамд Босоо хээр түрүүлж, эцэг нь аман хүзүүдэж байсан. Наадмын дараа зээрд азарга хужиршаад шороо идээд эндчихсэн юм билээ.
-Сүрэнхор гуай МУ-ын Манлай уяач цолыг хэдэн онд авлаа?
-Алдартаа аваад. Дараа нь Манлайгаа 1999 онд авсан юм шиг санаад байх юм.
-Улсын цолоо аваад аав тань хэр баярлаж байсан бэ. Юу нь өвддөг байсан юм бол?
-Айхтар баярлаж хөөрдөггүй, их тогтуухан байсан даа. Сүүлд ядруу байхад нь аймгаас “Алтан гадас” одон авчирч өгсөн. Элэгний өвчнөөс болоод 2001 онд өөд болсон шүү дээ.
-Би ч ямар үгнээс нь гарах биш гэж түрүүн ярьсан. Ааваас авсан эрдэм их биз? Өөд болсны нь дараа бүх юмыг бие дааж хийхэд асууж зөвлөх хүнгүй хэцүү байв уу?
-Өнгөрсний нь маргаашнаас бүх юм толгой дээр ирэхээр хэцүү л болдог юм билээ.АХ-ын 80 жилийн ой очиж, хар азаргаа зургаад оруулсан.Уг нь тавд л орсон юм. Анх зарлаад тавд орчихлоо гэсэн хэр нь дараа нь зургаад барьчихсан байсан.Аав маань өнгөрөөд удаагүй байсан болохоор хэл ам хийгээгүй.Цаашаа Их хурдад очиж хар азаргаа дөрөвт оруулсан даа. Тэрнээс хойш нэг хэсэг улсын наадамд явалгүй байж байгаад сүүлд гурван шүдлэнтэй очиж гурвууланг нь 30 хэдээр давхиулсан.
-Төрийн наадмын дэвжээ надад хатуудах юм байна гэсэн бодол төрдөг үү?
-Талийгаач 2001 оны хавар өнгөрсөн.Нас барахаасаа өмнө ойрдоо улсын наадамд яваад хэрэггүй шүү гэж захисан юм. Гэтэл тэр жил хар азарга маань аргагүй хурдан байлаа.Залуу ч байж дээ. Нутаг орон, аавынхаа нэрийг гаргамаар бодогдоод болдоггүй. Тэгээд л явчихсан. Их хурдаас ирж явахдаа хар азаргаа эндээчихсэн шүү дээ. Тэгээд нэг хэсэг энүүгээр л наадсаан. Одоо ч ялгаагүй.
-Хар азарганы төл, эх гүүнийх нь төлөөс авъя гэж хүмүүс ирдэг байсан уу. Сүрэнхор гуай морь малын наймаа хэр хийдэш байв?
-Ер нь нэг их адуу наймаалцдаггүй байсан даа. Хамгийн анх Дамдинсүрэн гэдэг хүнээс тэр үед 100 мянган төгрөгөөр хусран даагатай гүү авч байсан гэдэг. Даагыг нь манай талийгаачид бэлгэнд өгсөн юм билээ. Эхийг нь 100 мянгаар авч л дээ. Тэр хээр гүүний угшил одоо болтол давхиж байна. Тэгэхээр би аавыг адуу сайн таньдаг байсан л гэж боддог.
-2001 оноос эхлээд бие дааж морь уяжээ. Их хурдын нэг айрагтай. Өөр аймгийн наадмуудаас хичнээн айраг түрүүтэй болсон бэ?
-Сумандаа л голдуу наадаж байна. Аймагт нэг удаа очоод азарга зургаалуулж байсан. Талийгаачаас хойш есөн түрүү л авсан байдаг юм. Есөн түрүү, 7-8 айраг байгаа байх.
-Голдуу ямар нас түрүүлгэсэн байхав?
-Азаргыг хоёр жил түрүүлгэсэн байдаг. Тэгээд л холимог доо. Талийгаачийг байхад гурван түрүүг нь авч байсан юм. Нэг жил талийгаач улсын наадамд яваад, би бие дааж морь уяж үлдсэн юм.Тэгээд ирэхэд нь сумынхаа наадмаас гурван түрүү, нэг айраг авчихаад сууж байлаа. Тэрний хойтон жил нь “Их хурд” болж талийгаач яваад би үлдсэн. Ирэхэд нь бас хоёр түрүү, хоёр аман хүзүү авчихаад байж байсан.
-1997, 1998 оныг яриад байна аа даа.
-Тэр үе л байх. Галшард бас манай хар азарга түрүүлсэн.Галшард түрүүлэхэд нь манай талийгаачийн бие ядруу байсан. Тэгэхэд хамгийн их үнэлүүлж байж дээ.
-Эр хүнд ааваасаа урмын үг сонсох шиг сайхан шагнал байхгүй байлгүй.
-Тийм шүү. Тэр уралдааны үед их л айж байлаа. Их хурдан азарганууд, дүү зээрд гэх зэрэг дандаа босоо азарганууд ирчихсэн. Тэгэхэд талийгаачийн бие нь тун ядруу байсан л даа. Тэгээд надад “Аав нь буцлаа.Одоо л чамайг харъя” гэсэн юм. Тэр наадамд би хар азарга түрүүлгэчихээд очиход” Миний хүү ер нь чадах юм шиг байна” гэж ирээд ганц удаа магтсан. Манай аав барагтай бол хүүхдүүдээ магтдаггүй хүн л дээ.
-Та хүүхдүүдээ хэр урамшуулах уу?
-Би гурван хүүтэй. Гурвуулаа морь унана. Хоёр нь ихэр, долдугаар анги. Нэг нь дөрөвдүгээр анги.Манай хэд чинь мундагаа. Есөн сарын нэгний даагыг өөрсдөө л уяна. Би тэг ингэ гэж хэлчихээд л яваад өгдөг юм.
-Том ах тань морь мал уях уу?
-Уяна аа. Манай том ах ноднин сумын Алдарт уяач болсон. Талийгаачийг байхад нэг их морь уядаггүй байсан. Ер нь морь сонирхдоггүй хүн байсан. Харин сүүлийн үед моринд лав орж байгаа хүн. Хэдхэн жилийн дотор сумын Алдарт болчихлоо.
-Хүргэчүүд?
-Бас уяна аа.Манайханд олон уяач бий. Цаашдаа бүр олон болох байх.
-Билгээр болог.Бидний урилгыг хүлээж авч ярилцсан танд баярлалаа. Аавынхаа цолонд хүрч, алдраа дуудуулж яваарай.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
39 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
3 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
39 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна