Аймгийн Алдарт уяач Н.Нацагдорж: Аймгийн 14 жилийн ойгоор манай зээрд азарганы 30 төл давхиж байсан гэдэг
Тэлмэн
2015 оны 1-р сарын 29 -нд
Хэнтий аймгийн Галшар сумын нэрт уяачдын нэг олноо “Цагаан” хэмээн алдаршсан Наваандэндэв агсны хурдан зээрд азарга олон айлын адууг сүлж, олон эрийн хийморийг өргөсөн буянт хүлэг байсан гэдэг. Очир зээрд хэмээн алдаршсан энэ цуут хүлгийн талаар нэрт уяачийн хүү Нацагдоржоос тодрууллаа.
-Яриагаа таны аав олноо “цагаан” хэмээн алдаршсан Наваандэндэв гуайн талаар эхэлье хэмээн бодож байна?
-Миний эцэг Наваандэндэв Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, Хишиг гэдэг хүний ууган хүү байгаа юм. Доороо нэг охин дүүтэй. Ижийтэй минь ханилаад гурван хүүхдийн эцэг болсон. Товч түүх нь энэ. Хар багаас адуу малд элэгтэй, морь уях дуртай байсан гэдэг. Эхний үед уясан морь нь давхихгүй байсан чинь нэг нутгийн Балдансанжаа гуай “морь чинь нэг их өөдлөхгүй байна. Надаас нэг үрээ аваарай” гэсэн юм гэнэ лээ. Тэр нь хожмоо Очир зээрд гэдэг их хурдан азарга болж, үр төлүүд нь ч гэсэн хурдалж, тэр хэмжээгээрээ их тарсан юм билээ. Хэнтий аймаг үүсч байгуулагдсаны 14 жилийн ойгоор манай аавын адууны 30 азарга уралдаж байсан гэдэг юм.
-Очир зээрдийн төлүүд үү?
-Тийм. Тийм их тарж. Төл, төлийн төл гээд л. Өөрт чинь сонирхуулаад үзүүлье гэж бодоод зориуд авчирсан юм /хуучин сонингийн тал нүүр бүхий МУ-ын Манлай уяач Сүрэнхор агсны ярилцлагыг үзүүлэв/. "Миний хээр азарга Хэнтийн хоёр сайн хурдны дундаас гарсан. Эцэг талыг нь хөөөвөл Галшарын “Цагаан” Наваандэндэвийн Очир зээрдийн удамтай. Бөгөн хултай үздэг байсан азарга шүү дээ. Хэнтийн 30 жилийн ойгоор энэ зээрд азарганы удмын 30 азарга мордож байсан гэдэг юм. Харин эх талаасаа Орлой адуу болдог. Мөнххаан чигийн цавьдар азарга надад байсан юм” гэсэн байгаа биз.
-Тийм байна.
-Донойн Цэгмэдийн Бөгөн хултай уралддаг байсан гэж байгаа биз. Аймгийн 14 жилийн ойгоор гайгүй давхисан азаргануудыг асуухаар “Цагаан Наваандэндэвийн Очир зээрдийн угшилтай” л гээд байсан гэдэг юм. Очир зээрдийн дээд удмыг хөөвөл Дагмид Мээрэнгийн адуу болдог. Балдансанжаа гуай Дагмид адуутай хүн байсан юм билээ.
-Очир зээрд өөрөө ямар амжилт үзүүлж байсан адуу вэ?
-Улсын наадамд нэг ч удаа очоогүй. Сум, аймагтаа л уралдаж байсан адуу. Их олон түрүүлсэн гэдэг юм. Би их жаахан байсан болохоор тогтоогоогүй юм.
-Та унаж байгаагүй юм уу?
-Цагааны Мандал гээд манай ах унаж байсан. Нас биед хүрээд Хэнтий аймагтаа яригддаг сайн уяачийн нэг болсон. Харамсалтай нь гурав, дөрвөн жилийн өмнө бурхны оронд явчихлаа даа. Би Очир зээрдийн төл хавчиг зээрд, халзан зэрэг азаргануудыг унаж байсан. Ах нь өнөөдрийг хүртэл Очир зээрдийн удмыг таслаагүй л явна. Манайх хүрэн голдуу адуутай. Эцэг маань улсын наадамд очиж байгаагүй ч би өөрөө морь уядаг болоод АХ-ын 68, 70, 82 жилийн ойн баяруудад оролцож байлаа. Тэгэхдээ дандаа өөрийн унаган зээрд адуунуудаа уяж очдог. Гэхдээ тавд багтааж чадаагүй ээ, харин зургаад оруулж ч байсан, арав гаргаад ч давхиулж байсан. АХ-ын 68 жилийн ойгоор 600 гаруй морь мордоход 70-аадаар давхиж л байлаа. Миний эцэг 82-той бурхан болсон. Тэр хүртлээ бид гуравт зааж зөвлөөд л явдаг байсан.
-Бид гурав аа?
-Тийм. Бид эцэг эхээсээ гурвуулаа. Ах дүү бид гурав гурвуулаа морь уяна. Одоо хүүхдүүд нь залгаад уяж байна. Аав, ах бид хэдийг оролцуулаад манайханд арваад уяач бий.
-Ингэхэд “Цагаан” гэдэг нь ямар учиртай нэр юм бэ?
-Манай аав лам байсан юм билээ. Тэр үед нь Цагаан гэдэг байгаад тэр нь хожмоо нэр шиг нь болсон юм шиг байгаа юм. Дээхнэ үеийн хүмүүс Наваандэндэв гэхээр танихгүй, Цагаан гэвэл л танина. Тийм болохоороо манай адууг Цагааны угшилтай гэхээс биш Наваандэндэвийн адуу гэж ярихгүй шүү дээ. Манай аав адуу болгоны уяаг их нарийн мэдэж түүнд нь тохирсон ажил хийдэг мэдрэмж сайтай хүн байсан.
-Цагааны угшилтай адуу нэлээд тарсан гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Аав ойр хавийнхандаа нэлээд өгсөн гэсэн. Донойн Дэрилаа гэдэг хүнд өгсөн шарга үрээ нь сайн азарга болсон. Мөн Биндэр сумын Бавуу гэдэг хүнд шарга азарга бас сайн давхисан. Манай ах Манал Говьсүмбэр аймгийн харьяат Монгол Улсын Манлай уяач Цэрэндэжид агсанд үрээ өгч, тэрний төлүүд нь Босоо халзан гээд хурдан азарга болсон гэнэ лээ. Тэр халзан азарга найм ес хүртлээ сайн уралдаж байгаад хулгайд алдагдсан. Тэрний дүү халзан морь энэ хавиар түрүүлж байгаа. Тэрнээс хойших төлүүд нь ч сайн давхиж байгаа” гэсэн байна лээ. Мөн Төв аймгийн Баян-Өнжүүлийн Сэлэм гэдэгт очсон адуунууд сайн давхиж байгаа дуулдана лээ. Бас Дундговийн Цэрэндавга, Хүүхэнбаатар, Цэрэнбал гээд аав хүү, ах дүү гурван улсын Алдарт байдаг шүү дээ. Тэднийхэнд бас нэг даага өгсөн нь тав түрүүлсэн гэсэн. Тэднийхний соёолон хүртлээ айраг тасраагүй хурдан хар азарга байдаг даа. Манайхаас очсон хүрэн үрээ тэрэнтэй нь чацуу юм билээ. Тэгээд Дундговийн ойгоор хүрэн нь түрүүлж, хар нь аман хүзүүдсэн гэсэн. Тэрний дараа бид улсын наадамд оччихоод буцаж явсан Цэрэндавга өвгөн хүрч ирээд “танайхаас авсан адуу сайн давхидаг. Одоо нэг адуу авч үлдэнэ” гэсээр байгаад хүрэн даагатай бор гүү авч үлдсэн. Тэрнээс хойш уулзалдсангүй дээ. Хоёр жилийн өмнө зурагтаар хүү нь “Галшарын Цагааны Манал гэдэг хүнээс авсан адуу манай адууны цусыг сайжруулсан” гээд ярьж байна лээ. Өөрийн адууны угшилтай морь давхилаа гэдгийг сонсож суух урамтай л байдаг юм.
-Та өөрөө хэр наймаа хийхэв?
-Бага сага хийнэ ээ, хийнэ. Говь-Алтай, Өвөрхангай, Архангай руу нэлээд гаргасан. Хамгийн анх 1997 онд Говь-Алтай руу нэг хүрэн үрээ өгч явуулсан нь хурдлаад, тэрний сургаар олон хүн ирсээн. Эндээ тав айрагдсан халзан үрээ аваад явсан Ховд, Хөвсгөл, Завхан, Говь-Алтайн даншигт айраг, түрүү алдаагүй гэнэ лээ. Жилдээ хэд орсон бэ л гэж ярихаас айрагдаагүй удаагүй гэнэ лээ.
-Говь-Алтайн хэн гэдэг хүн авсан юм бэ?
-Говь-Алтайн уяачдын холбооны Загдаа гэдэг хүн авсан. Загдаагийн халзан азарга гэхээр тэр хавийнхан анддаггүй гэнэ лээ.
-Танай адууны ханш өндөр үү?
-Манай ийшээ харьцангуй хямд ш дээ. Бид ч адуугаа үнэ хүргээд сүйд болохгүй юм даа. Дээд тал нь тав зургаан сая төгрөгөөр л өгч байсан. Эндээ ганц нэг орчихсон адуу шүү дээ. Халзан үрээтэй цуг бас нэг хүрэн даага аваад явсан нь тэр жилээ суманд түрүүлээд, түүнээс хойш хавчиг болтлоо тувт түрүүлсэн гэнэ лээ. Ганзоригийн Гоё хүрэн гээд Завханы даншигт түрүүлсэн адуу шүү дээ. Та нар андахгүй байх. Танай сэтгүүл дээр хүртэл гарсан юм чинь.
-Тиймээ, санаж байна?
-1998 онд Өвөрхангай руу нэг даага зарсан, очсон жилээ 17 уралдаад 14 удаа түрүүлж, айрагдан Эрдэнэчимэгийн Янзага гээд алдартай адуу болсон. Өвөрхангай аймгийн Тарагт сумын хүн л дээ. Сүүлд Уянга сумын харьяат Гончигийн Ганбаатар гээд хүн худалдаж авсан гэнэ лээ. Тэрний сургаар бас олон улс ирсээн. Ер нь уяачид бид чинь адуугаараа л дамжиж танилцдаг шүү дээ. Тийшээ очсон адуунууд айрагдаж, түрүүлээд л байна дуулддаг. Энэ жил л гэхэд /2014 онд/ Азбилэг гээд залуугийн надаас авсан үрэээ айрагдаад зурагтаар гарч байна лээ. Өнгөрсөн хавар нэг хүн хоёр үрээ авъя гээд аваад ирсэн мөнгө төгрөг нь бүтдэггүй. Тэгээд хоёр залуу нэг нэгээр нь авсан. Нөгөө үрээ нь энэ жил дөрвөн айрагдсан гэж байна лээ.
-Баруун тийшээ гарсан адуунууд сайхан давхиж байгаа юм байна?
-Манай эндхийн адуу аргагүй өөр л дөө. Очсон газартаа заавал юм дуулгана.
-Галшар хатуу дэвжээ. Уяачийнхаа хувьд хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Ер нь жигдхэн наадсан даа. Манай аав л хоёр удаа Галшар сумынхаа дөрвөн түрүүг авч байсан байх. Миний хувьд тэгж олноор нь оруулж байгаагүй ээ. Нэг жилд нэг түрүү, нэг айраг аваад л явдаг юм. Харин хэдэн жилийн өмнө хавар цэргийн баяраар шарга хязаалан түрүүлгэж, аймгийн наадамд шарга хязаалан тавлуулж, урагшаа Галшар сумандаа очиж алаг соёолон, хар азарга хоёроо тавлуулсан.
-Хэдий үеэс бие даасан бэ?
-Би 1971 оноос эхлээд морь уясан. Хаврын уралдаанд ааваасаа нууж азарга, их морь уяад хоёуланг нь түрүүлгэж байлаа. Бидний үеийнхэн чинь ах ихсээсээ айна гэж нүгэлгүй байлаа шүү дээ. Нууж уяаны ажлыг нь хийчихээд “наадам үзээд ирье” гэж хэлээд явчихсан. Тэгж л анхны түрүүгээ авч байлаа даа. Морь түрүүлчихсэн чинь сургуулиа хаячихаад морь уямаар санагдаад болдоггүй. Ааваасаа айгаад ирэн очин байж арайхийн төгссөн болсон. Тэгээд хөдөө гарч морио уяж эхэлсэн дээ. Анх ч шууд ахынхаа заавраар л уяад байсан. Цэргээс халагдаж ирчихээд унаж байсан морио аваачаад уралдуулчихдаг болсон. Тэр үеийн эдэлгээ уналга гэдэг одооны муухан уяанаас хамаагүй илүү байсан юм чинь. Ер нь манай сум чинь саяхныг хүртэл дээдчүүлийнхээ арга барилаар эдэлгээгээр уядаг байсан. Сүүлийн хоёр гурван жил л бордоо, тэжээл гэдэг болж.
-Адуугаа сайжруулах цусыг холдуулах бодлогыг зохих түвшинд барьдаг байх. Хаа хаанаас адуу авав?
-Сүхбаатараас ганц нэг гүү авсаан. Голдуу угшлыг нь мэдэхээрээ нутгаасаа л авдаг юм. Ер нь нутгийн сайн угшилтай азаргануудын үр төлөөс увуулж цувуулаад нэлээд авсан шүү. 1990-ээд оны эхэн үед Бирагийн удмын Мөлүү хул азаргыг 12 адуугаар авч байсан. Түүний дараа Баянмөнх суманд түрүүлж, айрагдсан Лхасүрэнгийн бор гээд хавчиг азаргыг 13, 14 адуугаар авч байсан. Хамгийн сүүлд Баянмөнхийн Баяраагаас тэр хавиараа хурдалсан цавьдар азаргыг 53 машин дээр Батноров хийцийн эмээлээ чимэгтэй нь өгөөд авсан. Цавьдар азарга өөрөө хөл муутай ч төлүүд их хурдалсан. Алаг, цавьдар, халзан гээд надад хурдалсан азарганууд цөм тэр Баяраа цавьдарын угшилтай. Баяраа Мөрөнгийн Герман Болоож гэдэг хүнээс үрээ авч адууныхаа цусыг сайжруулсан юм билээ. Харин манай адууг Баяраагийн цавьдар азарга нэлээд сүлсэн.
-Шинэ цагийн адуутай юу?
-Би шинэ цагийн адуу гэдгийг ерөөсөө ойшоодоггүй хүн байгаа юм. Ер нь монгол наадамд монгол хүн монгол адуугаараа наадах учиртай. Тэгж л бодож явдаг хүн.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
-Баярлалаа. Та бүхний Хэнтийн хурдыг Монгол даяар таниулах үйлсэд тань амжилт хүсье.
-Баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна