Хурдан морь цоллооч М.Цэвээндорж: 40 гаруй жил сумынхаа наадмын тод магнай, торгон жолоог цоллож байна
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, сумын Алдарт уяач, хурдан морь цоллооч Мандалын Цэвээндоржийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1940 онд хуучнаар Гурванбаян сумын нутаг Улаан ухаагийн ихэр хэмээх газар төржээ.
-Дээхнэ үедээ хурдалж байсан, нутгийн адууны гол суурийг бүрдүүлж байгаа ямар ямар азарга, хурдан хүлгүүд байсан юм бол оо?
-Дэндэвийн Далхын зэгэл азарга байна. Мөрөнгийн олноороо Халзан хэмээн дууддаг байсан Наваандаржаа гэдэг хүнээс Далх зэгэл азаргаа авч байсан. Дэндэвийн Далх өдийд байсан бол аймгийн Алдартаар тогтохгүй улсын Алдарт болохоор шахуу тийм олон адуу авч, нэг жилд гурав дөрвөн түрүү, тав зургаан айраг авч байсан тийм их хурдтай хүн байсан. Тэр зэгэл азарганы үр төл гэж яривал Өмнөдэлгэрт 40-50-иад шахуу азарга бий болсон. Аймгийн Алдарт уяач Гомбосүрэнгийн Цэдэн, Дэндэвийн Далх, Наваандаржаа, Гонгоржавын Түдэв гээд олон хүн зэгэл азарганы үр төлөөр хурдлуулсан. Энэ сумын шилмэл адуу гэж ярьдаг юм уу, ер нь хөшөө босгочихъё доо гэхэд арга байхгүй зэгэл азарганд босгохоос өөр замгүй.
-Зэгэл азарганы хөшөө нь бий юу?
-Хуучин төвд хөшөө нь байсан юм. Манай сум наашаа нүүж ирээд 40 жил болчихож байгаа шүү дээ. Хуучин төв нь эндээс 10 хэдэн км-ийн зайтай байгаад олон жил ус гарч суурьших аргагүй болоод 1974 онд энд ирсэн.
-Өмнөдэлгэр суманд хурдалж байгаа адуунууд байна вэ?
-Гурванбаян, Өмнөдэлгэр, Хэнтий гэсэн гурван сум нийлж Өмнөдэлгэр сум бий болсон юм. Энэ гурван сумын хойд чиглэлд Донойн Жамъянжав гэдэг хүний Дөчин хомт гэж алдартай хурдан азарга болон түүний үр төл тодорч гарч ирсэн. Зүүн тал Гурванбаян чигт Тодын Осоржамц гэдэг хүний Дэнээ улаан, хүрэн гэж хоёр их сайн азарга болон тэдний угшил удмаас олон гарч ирсэн. Өмнөдэлгэр сумын хэд хэдэн унаган азарга, Дэндэвийн Далхын зэгэл, Төмөрийн Навааннэрэнгийн хээр гээд маш олон азарга байлаа. Энэ л угшил удмуудаас хурдууд дэлгэрч ирсэн түүхтэй. Аймгийн Алдарт уяач Түмэнбаяр гэдэг хүний цавьдар адуу их насанд нийлсэн хойноо гурван жил дараагаар түрүүлсэн. Талын булагийн Жамцын Лувсанчүлтэм гэдэг хүний ногоон морь бага дөрвөн насандаа айрагдсан. Хоёр жил дараагаар түрүүлсэн адуунууд гэвэл аймгийн Алдарт уяач Цэдэндоржийн хээр, манай аварга Бат-Эрдэнийн хээр, аймгийн Алдарт уяач Донойн Жамъянжавын саарал, мөн аймгийн Алдарт уяач Тогоогийн хээр халзан улсад гуравлаж, суманд хоёр жил дараагаар түрүүлсэн ийм хурдан хүлгүүд бий. Өмнөдэлгэр сум бол аймгийн Алдарт 10, сумын Алдарт 40 гаруй уяачтай, хурдаараа бахарцгааж байдаг улс даа.
-Өмнөдэлгэрийн уяачид улс, бүсийн наадмын дэвжээнд яаж наадаж байсан юм бол оо?
-Гурванбаян талаасаа солгой хэмээх Цэрэнжамц гэдэг хүн одоогоос 50 гаруй жилийн өмнө хурдан халтар морио улсын наадамд хурдлуулж байсан. Мөн Хэнтий сумаас Шаравын Дамбийням гэдэг хүн хээр морь, хамар цагаан хязаалан хоёроо улсын наадамд айрагдуулсан юм. Сүүлийн үед гэх юм бол манай аймгийн Алдарт уяач, аварга малчин Дамдингийн Тогоо гэдэг хүн улсад хээр халзан азаргаа гуравлуулсан. Одоо ч гэсэн бүсийн наадам, аймгуудын наадамд давхиулаад байна.
-Таны бодлоор Өмнөдэлгэрийн адуу Хэнтий аймгийнхаа хэмжээнд аль хавьд нь бичигдэнэ гэж боддог вэ?
-Ямар ч байсан аймагт очоод уралдахаараа айраг цагаатай наадаад байгаа болохоор эхний тавд ордоггүй юм гэхэд арав дотор орох нь дамжиггүй гэж ойлгодог юм. Гэхдээ уяачаасаа шалтгаалахаас биш хурд бол хааяагүй дэлгэрсэн үе шүү дээ. Хамгийн гол нь уяач, унаач хоёр. Би хоёр, гурван төрлийн ном бичиж байгаа. Ер нь миний анзаарснаар хүмүүс унаачийг орхигдуулаад байдаг юм. Уяачаасаа унаач нь илүү шүү дээ. Бариа дөхөөд ирэхэд л буруу талаас нь шахсаар байгаад ороод ирж байгаа юм. Тийм учраас хурдан хүлгээ хүндэлдгийн ижил унаачийг хүндэтгэн үзэж, ярилцлага авч байх хэрэгтэй.
-Танай суманд багадаа олон жил хурдан морь унаж байсан, одоо сайн уяач ямар хүн байна?
-Аймаг, сумын алдартууд багадаа морь унаж байсан мундагчууд шүү дээ. Аймгийн Алдарт уяач Дугарсүрэнгийн Лхам байна, бүр жаахнаасаа унаж байсан гэх юм бол Батнасангийн Цэдэндорж байна. Миний номнуудад бүгд бий л дээ. 40 жилийн түүхийг энэ номонд багтааж, сумын 90 жилийн ойгоор гаргасан. Би 40 гаруй жил морь цоллосон. Урьд нь 20 гаруй жил сумын Тамгын даргыг хийж, 20 гаруй жил соёл гэгээрлийн байгууллагыг хариуцаж байсан хүн л дээ.
-Нутаг нутгийн цоллоочид газар нутгийнхаа онцлогийг оруулаад ч юм уу, өөр өөрсдийн морины цолтой болчихсон байдаг. Өмнөдэлгэр сумын морины цоллогооноос сонирхуулахгүй юу?
-Өөрийн чинь хэлдэг хачин үнэн. Жишээ нь,
Дуу хууртай асрын өмнөөс
Дунгийн бүрдийг зориход
Шандаст хурдан хүлгүүдийн
Шандсыг сорьсон уралдааны замаар
Дуутай ширүүн мөндөр шиг
Газар дэлхийг бөмбөрдөөд
Дунгийн хөндийн замаар
Галтай хүлгүүд өрсөлдөж
Нартай энэ орчлонгийн
Наадмын дэвжээг мялаасан гээд газар нутгийн нэр орж байна. Дун гэдэг манай урдах уул байгаа юм л даа. Сумынхаа 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа болохоор мориныхоо цолыг өөрчилж цоллосон. Түүнээс биш урьд нь улсын чанартайгаар мориныхоо цолыг эхэлж цоллодог.
-Та нэг цолоор бүх насаа дуудчихаж байна уу. Эсвэл даага, шүдлэн, хязаалан гээд өөр, өөр байна уу?
-Даага л арай өмнөө дөө. Бусад нь нэгээр дээ.
-Би хурдан морины цолыг соёлын нэгэн томоохон элемент гэж боддог юм. Цоллоочдын холбоо гэдэг байгууллага байгуулагдаж, Улсын цоллооч гэдэг цол олгодог болчихсон. Улсын баяр наадмын нэг насыг 25 мянган төгрөгөөр цоллодог байсныг нэмэгдүүлье гэж ярьж байгаа юм билээ. Та өөр газруудад очиж морь мал цоллож байв уу?
-Би Аймгийн шилдэг цоллооч гэж өргөмжлөл бүх юмыг нь авсан. Аймагт ч цоллоно, суманд ч цоллоно. Бусад сумдаар их л цоллож байсан.
-Та Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа ч морь цоллож байсан уу?
-Тэгэлгүй яахав. Шагналыг нь бол тэр үеийн аль нэгэн ахмад улс, сум орны намын удирдлагууд гардуулна. Айраг цагаа, идээ будаа бэлдүүлэх, эргэдэг газраас иртэл нь урьд нь хурдалж байсан хурдан хүлгүүдийнхээ тухай, алдарт уяачдынхаа тухай сурталчлан нэвтрүүлнэ дээ.
-Улсын цоллооч Далантай гэдэг хүнтэй уулзаж байхад төрийн наадмын хурдан хүлгүүдийн цулбуураас нь атгаж цоллож байсныгаа их хувь заяа гэж боддог гэж байсан. Та Өмнөдэлгэрийн ямар, ямар хурдан хүлгүүдийг цоллож байв?
-Аймгийн Алдарт уяач Түмэнбаярын цавьдар морийг дааган цагаас, Тогоогийн улсад гуравласан хээр халзан азаргыг шүдлэн цагаас нь цоллосон. Хурдан хүлгийг цоллож байхад баярладаг даа. “...Адууны хэлийг мэддэгсэн бол “Миний алтан жолоог өргөж цоллож энэ хүн аз хийморьтой явах болтугай” баярлаж байгаа байх даа...” гэж би номондоо .бичсэн. Манай энэ олон хурдтай улс ч өөрцгүй жилийн жилд миний алтан тууртуудыг цоллож өргөмжилж байдаг гэж намайг хүндэлж байдаг юм.
-Та гарын шавиа бэлдэж байгаа юу?
-Таван залуу байна. Гэхдээ сургуулийн хүүхдүүдийг сургахаар зарим нь оюутан болоод яваад өгөх. Зарим нь өөр сумын хүүхдүүд ирж сурчихаад нутагтаа буцчихна. Гэхдээ яахав, арга байхгүй миний шавь л даа. Миний ач энэ жил цэргээс ирнэ. Ач маань багаасаа намайг дагаж морь цоллохыг сурсан хүүхэд.
-Таныг морь цоллохоос гадна олон жил морь уяж байгаа, Сумын Алдарт уяач гэж байсан. Хэдийнээс морь малын уяа эвлүүлэх болов?
-1967-68 оноос эхэлж морь уяа юм уу даа. Би 1968 онд цэргээс ирээд л морь уяж эхэлсэн. Аймгийн Алдарт уяач Цэдэвийн Цэнджав, Даваагийн Тагалдар гэж хоёр хүн намайг морь уях тал дээр зааж зөвлөсөн улс. Ялангуяа манай адуун даамал байсан Цэнджав намайг нэлээн зүгшрүүлж, морь уях аргыг минь шалгадаг байлаа. Надад хурдалж байсан адуу гэвэл мөн л зэгэл азарганы удам шарга азарга түрүүлж ч байсан, аман хүзүүдэж ч байсан. Миний шарга азаргыг энэ сумынхан андахгүй.
Бас Загалтай хул хязаалан тувт аман хүзүүдэж байсан.
-Хамгийн өндөр амжилт үзүүлсэн наадам нь хэдэн оных байсан бэ?
-1984 онд “Шинэ өрнөлт” нэгдлийн 40 жилийн ойд Донойн Жамъянжав гэдэг хүний саарал азарга түрүүлж, миний шарга азарга аман хүзүүдэж байсан. Тэгэхэд миний уясан адуунууд ихэнх нь арав дотор орсон. Би адуу түрүүлгэхээсээ илүү аман хүзүүнд их олон оруулсан. Миний загалтай хул, халтар даага, хүрэн даага бүгд аман хүзүүдэж байсан. Харин хул морь даага, шүдлэндээ түрүүлсэн юм байна.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-1990 хэдэн онд авсан байх. Би сумын баяр наадмаас арван хэдэн айраг, түрүүтэй хүн.
-Өөрөө энэ орон нутгийн адууны удам угшил сайн мэддэгийн хувьд энэ нутгийнхаа хурдан адууны удам угшлаас цуглуулж чадсан уу?
-Би авахыг нь авч цуглуулж л байсан. Гэхдээ тэр үед олон адуутай байх боломжгүй байсан цаг. Саяхнаас ардчиллын үеэс л гэж ярина шүү дээ. Үүнээс урьд нэгдлийн гишүүн, тэр дундаа захиргааны албан хаагч адуу мал олонтой байлгадаггүй байлаа. Нэгдлийн гишүүн хүнд л арван хэдхэн бод хуваарилагддаг. Эсвэл өөрийн цөөн хэдээсээ уяна, эсвэл нэгдлийн сүргээс л морь уяна. Нэгдлийн сүргээс олон хурдан адуу уяж хурдлуулсан хүн бол сумын алдарт уяач Гонгорын Гэндэнжав гэдэг хүн байсан. Гэхдээ нэгдлийн нэр дээр цоллуулна. Нэгдэл ч тэр үед айрагдсан адуу болгоныг нэг бор эсгийгээр байлдаг байсан.
-Танай үр хүүхдүүдээс морь мал уяж байгаа хүн байна уу?
-Миний ач уядаг юм. Одоо хөдөө байгаа. Морь ч цоллоно, уяна.
-Ачдаа уях гайгүй хурдны удамтай адуу бэлдэж өгч чадсан уу?
-Манай аймагтаа л аргагүй сайн угшил удамтай адуутай, олон медальтай олон хээр азаргатай уурхайн Цэвээн гэдэг хүний адууны азаргатай хүн л дээ, би. Уурхайн Цэвээн гэдэг хүний адуу яриангүй л сайн, улсад хүртэл шүдлэн хүрэн үрээ нь түрүүлж байсан. Уг нь улсын наадамд гурван сайхан шүдлэн үрээтэй очиж л дээ. Тэр үрээнээс нь Ариунболд гэдэг хүн нэгийг нь өгчих гээд гуйхаар нь хамгийн хурдан байсан хээр үрээгээ үлдээгээд, түүний ард давхидаг хүрэн үрээгээ өгчихөж. Тэгээд улсын наададм мордуулсан чинь хүрэн үрээ нь түрүүлээд, өөрийн нь хээр үрээ наймаар ороход нь Ариунболд дор нь 69 машинаа түлхүүртэй нь өгөөд “энэ жилийн байг чи аваарай, би морио авлаа” гээд үрээг нь авсан гэдэг. Цэвээн өөрөө нас барсан боловч багачуул хүүхэд нь байнга айрагдуулж байдаг. Тэр Цэвээн гэдэг хүний азарганаас би авч, цус холдуулж азарга тавьсан юм. Миний хээр азарганы үр хурдан хул азарга Пүрэвийн Лхагвасүрэн гэдэг хүнд багаасаа айрагдсан. Надад ч энэ жил айрагдаад байгаа бас нэг хурдан хул үрээ бий. Ер нь тэр адуунаас гарсан эр адуу болгон шахуу давхиж байгаа. Гэхдээ голдуу охин төл гараад байгаа юм.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна