Сумын дарга Батсүхийн дурсамж
Санжаадорж
1970 оны зун Хэнтий аймгийн наадам нүсэр том болж билээ. Учир нь энэ наадамд түрүүлж айрагдсан нас бүрт дараа жил АХ-ын 50 жилд явах урилга өгнө гэсэн нь наадмыг өтгөн болгожээ. Хэнтийн шигшмэл хурд, том уяачид бүгд л цугласан байв. Их насанд “ангасай” Банзрагч гуайн хар морь аргагүй тасархай түрүүлж байсныг хараад бахархахгүй байхын аргагүй. Ингэж 50 жилийн ойд явах урилга авч даага түрүүлгэсэн довон дээрээ дахин нэг уралдах боломж олджээ.
Их уяач “ангасай” Банзрагч гуай улсын 50 жилд явахдаа яаж хүндэтгэл үзүүлж байсан тухай сум, нэгдлийн дарга байсан Батсүх гуай дурсан ярьсан нь: Намайг өглөө ажилдаа яваагүй байж байтал “ангасай” Банзрагч гуай манайд орж ирээд “Даргаа та ажилдаа очих болж байна уу” гэснээ би үдийн дараа Лосолын дээрээс хотын наадамд хөдөлнө гэж ярьж байхаар нь “хонь л цохуулах гэж байгаа юм байх даа” гэж дотроо бодоод ажилдаа гараад явав. Банзрагч гуай зэрэгцэн мордож сумын конторын өмнөх шонд хоёр морио уячихаад контор тийш дагаад явлаа. Би контортоо ороод хонь л цохож өгөх юм бодоод хол наадамд явах гэж байгаа хүнд заазны хонь ч дэмий дээ гэх юм бодож суутал Банзрагч гуай хаалгаар “та намын даргын өрөөнд ороод ирэхгүй юу, дарга аа...” гэж гэнэ. Өөдөөс харсан өрөөнд оруулж хонь цохуулах гээгүй л баймаар юм гэж бодоод яваад ортол Банзрагч гуай “за би үдээс хойш Лосолын дээрээс хотын наадамд хөдлөх гэж байна. Дарга нар минь наадмаа сайхан хийгээрэй. Сайн сууцгааж байгаарай...” гээд уранхай даалинтай хөөргөө гаргаж ирж намын дарга бид хоёртой тамхилчихаад “за боллоо, эртхэн явалгүй болохгүй...” гээд гараад явжээ. Хоёр дарга ч цуг араас нь гарахад Банзрагч гуай “Алив та хоёрын нэг нь намайг сугадаад өгөөч” гэхээр нь Батсүх дарга сугадаад мордуулж өгөв /сүүлд нь бодоход худал хэлж сугадуулсан байх гэдэг юм/. Банзрагч гуай мордоод сумын конторыг гурав тойроод яваад өгч байсан юм.
“Ангасай” Банзрагч гуайн орон нутагтаа дуулган, засаг захиргаагаа хүндэтгээд тамхилаад гарна гэдэг их учиртай юм шүү. Ингэж яваад тэр жил улсын 50 жилд саарал азарга нь түрүүлсэн юм даа. Харин уулзалгүй явсаар хойтон жил нь уулзаад “даргад байныхаа мөнгөнөөс хадгалсан” гээд уранхай гурван төгрөг өгсөн нь надад одоо ч байдаг юм, сайхан бэлгэдэл шүү... гэж өвгөн настай Батсүх дарга баясан ярьж сууна. Тэрээр одоо Хэнтий аймагт энх тунх амьдарч буй.
Морь, төр, уяач гурав ийм л бэлгэдэлтэй, ёс зүйтэй уламжлалт соёл юм даа.
Азаргаа түрүүлнэ гэж мэдэрч л байсан юм билээ
АХ-ын 50 жилийн ойн наадмаар уяачид Яармагийн дэнжид багшраад хөл хөдөлгөөн ихтэй. Банзрагч гуайн том охин залуухан бүсгүй Нямбуу эгч майханд үйлчилнэ. Нямбуу эгч наадмын талбайд бол шүлэгт гардаг “суран жолоо атгасан өнгийн цэцэг” байж л дээ. Жороо халиун мориндоо мөнгөн хазаар, угалзтай хүрэн гөлөмтэй их гарын батноров чимэгтэй эмээлтэй явна. Гоё шарга морио унахдаа ногоон өнгийн санхью гөлөмтэй эмээл тохож, дээл, алчуурны донжийг тааруулан гангарсан үзэсгэлэнт монгол бүсгүй явсныг тэр үеийнхэн сайрхан ярьцгаадаг байлаа.
Энэ том наадамд Галшарын уяач Баянгаагийн Туваанжанцан гуай найздаа туслахаар ирсэн байжээ. Туваанжанцан гуайг халзангийн Шар буюу Шар гуай гэцгээнэ. Том охин Нямбуу энэ үеийн тухай дурсан ярьсан нь: Ажаа Шар гуайг гадуур уяагаар азарга харж яваад ирэхээр нь “ямар азарга өнгөтэй байна вэ” гэхэд хэд хэдэн азарга нэрлэжээ. Тэгэхээр нь “чи миний саарал азаргыг олж харахгүй байна уу, нэг л биш байгаа шүү...” гэхэд Шар гуай “Чи хош, битүү хавчиг азаргыг энэ олон аваргацуул байхад..... надаас өөр хүнд хэлэв ээ, битгий солиороод байгаарай, дуугүй бай” гэж загнаж байж билээ. Ажаа тар давхилын ар дээр зам дээр нь очоод ташуураа хаячихсан хүн шиг юм хайгаад яваад байдаг байсан. Чухам юугий нь хардаг байсныг өөр хүн мэддэггүй. Одоо бодоход тэд саарал азаргаа түрүүлэхийг мэдэцгээж л байсан улс. Өөрсдөө дотроо ярьчихаад бусдаас нууцгаагаад л байсан юм билээ. Ингээд наадмын талбайд азарганы түрүүч нь ирж, сүүлчийнх нь барианд цуван орох үеэр ганц бараан морьтой хүн хашгираад майхан, майхан дамжаад давхиад байгаа харагдсан. Тэгсэн харин Шар гуай баярлаад Хэнтийн Галшар сумын “ангасай” Банзрагчийн саарал азарга түрүүллээ... гэж хашгирч цагаан хоолой болж зарлаад давхиж байсан юм билээ. Бөөн л баяр болцгоосон доо. Дараа нь хурдан хар морио мордуулчихаад ажаа маань надад “хар морь аягүй бол түрүүлнэ шүү, энэ довон дээр хоёр түрүү авбал ажаа нь аягүй бол амьд буцахгүй шүү. Их хүнд дов. Их нас, азарга хоёр түрүүлчихвэл хүнддэнэ. Хар морио татаж яваад ирээрэй, уралдаад хэрэггүй гэж захиад явуулчихлаа... гэж аминчилж хэлж байсан” гэж ярьдаг юм. Уул нь хар морь сайн байсан хэдий ч өөртөө наадам хэмжээтэй гэдэг ёс жудгийг нэн тэргүүнд баримталж байжээ. Энэ бол зөвхөн Хардэлийн хошууны уяачдын соёл юм даа.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна