Баруунбүрэн сумын Засаг дарга Ж.Наранцэцэг: Манай сум бол сэхээтнүүдийн өлгий нутаг
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнчүүд 2014 онд түүхт 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Сумын Засаг дарга Ж.Наранцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.
-90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болсон нь бэлтгэл сайн базаасных биз ээ?
-Баярлалаа.Баруунбүрэн сумын маань түүхт 90 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр сайхан болсонд бид ч бас баяртай байгаа. Оны эхэнд ойн арга хэмжээг зохион байгуулах долоон салбартай комиссыг байгуулан, “Уламжлал, Ухаарал, Хөгжил” гэсэн ийм уриан дор төлөвлөгөө гаргаж ИТХ-аараа батлуулснаар үйл ажиллагаа эхэлсэн. Юун түрүүнд бид соёлын тал дээр нэлээд анхаарч, багагүй зүйлийг хийсэн. Жишээлбэл, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу сум орноо сурталчлах өдөрлөгийн салхийг хагалж, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн болон орон нутгийг судлах музейн үнэт ховор үзмэрүүдээрээ томоохон хэмжээний үзэсгэлэн гаргахын зэрэгцээ 120-иод хүний бүрэлдэхүүнтэй томоохон концерт зохион байгуулсан. Түүнчлэн Баруунбүрэн сумаас төрсөн хүчтэнүүдийн төлөөлөл болгож, Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд зургаа түрүүлсэн хурц Арслан Сундуйн нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж, амьд хөгжимтэй шоугаар хаалтаа хийсэн.
-Нээлт гэхэд олон талын хүртээмжтэй байжээ?
-Баярлалаа. Зохион байгуулах төлөвлөх чухал хэдий ч хөрөнгө мөнгийг босгох гэдэг түүнээс илүү бэрхшээлтэй шүү дээ. Төсөвт тусгагдсан мөнгөөр ийм өргөн хэмжээний ажлыг хийх боломжгүй. Тэр утгаараа бид Улаанбаатар, Дархан, Орхон, Сэлэнгэ аймаг дахь нутгийн зөвлөлийнхөнтэйгөө уулзаж хандивын арга хэмжээг зохион байгуулсан. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат энэхүү арга хэмжээг маш сайхан зохион байгуулсаныг зориуд тэмдэглэн хэлмээр байна. Би ярилцлагын эхэнд соёлын тал дээр нэлээд анхаарсан гэсэн шүү дээ. Тэр хүрээнд хийгдсэн зарим нэг ажлаасаа дурдъя. 1994 онд сумын 70 жилийн ойгоор Сандагдорж гуай маань улсын архивын материал дээр тулгуурлан энэ нутгийн түүхийг өгүүлсэн “Бүрэн ханы өврийн бичээс-1” номыг бичиж олны хүртээл болгосон юм. 20 жилийн дараа энэхүү номны үргэлжлэл болгож "Бүрэн ханы өврийн бичээс-2" номыг гаргаж, өнгөрсөн хугацааны түүхийг мөнхөллөө. Түүнчлэн "Бүрэн ханы зургийн бичээс" хэмээх сайхан албомыг манай сумын уугуул Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Содбаяр гэдэг залуу өөрийн хөрөнгөөр гаргасан. Манай Баруунбүрэн хэд хэдэн онцлоготой. Тэдний нэг нь МУ-ын анагаах ухааны салбарын бодлогыг манай сумаас төрсөн эмч, мэргэжилтнүүд 40 жил тодорхойлсон байдаг. Энэ утгаараа Баруунбүрэн сумын эмч нарын холбоо гэж ТББ бий. Тэргүүнээр нь Анагаах ухааны доктор академч Шаравын Болд гэдэг залуу ажилладаг. Ш.Болд доктор "Бүрэн ханаар овоглосон эмч нар" хэмээх сайхан номыг гаргаж сумынхаа 90 жилийн ойд бэлэг барьсан. Мөн манай Амарбаясгалант хийдийн багш хийдийнхээ тухай сайхан номыг олны хүртээл болгосон. Соёлын арга хэмжээний хүрээнд хийгдсэн өөр нэгэн ажил бол дууны шүлгийн болон, шүлгийн уралдаан юм. Дууны шүлгийн төрөлд Л.Отгонбаярын "Бүрэн хан нутаг минь" хэмээх шүлэг тэргүүн байр эзэлж, МУ-ын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Бямбабаяр гуай ая хийж Баруунбүрэнчүүд маань сайхан дуутай болсон. Мөн Баруунбүрэн сумын уугуул сургуулийн захирлаар ажиллаж байсан Бадрал гэдэг хүн их сайхан дуу бүтээж, ойдоо бэлэг барьсан.
-Соёл, суртлын тал дээр нэлээд ач холбогдол өгчээ дээ?
-Би багш мэргэжилтэй. 11 жилийг боловсролын салбарт, үлдсэн 20 жилд нь сумын тамгын газрын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Засаг дарга зэрэг албыг эрхэлж байсан. Сумын Засаг даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ утгаараа номын үнэ цэнийг илүүтэй мэдэрч, ач холбогдлыг өндөр үнэлдэг. Сэлэнгэ аймагт таван Хан уул байдгийн нэг нь манай Бүрэн хан уул юм.Бүрэн хан хайрхан маань өөрийн гэсэн сахиус, судартай. Ойгоо угтан уул усаа баясгаж, олон түмнээ баярлуулъя гэдэг үүднээс сахиус судрыг нь дахин бүтээж Амарбаясгалант хийд дээрээ аравнайлуулаад бүх айл өрхдөө өгсөн. Энэ үйл хэрэг маань сумынхны төдийгүй Сэлэнгэчүүдийн талархлыг хүлээснийг дуулгахдаа таатай байна. Соёлын арга хэмжээний хүрээнд хийгдсэн дараагийн алхам бол орон нутгийг судлах музейг шинээр нээсэн явдал юм.
-Бүтээн байгуулалтын чиглэлээр ямар ажлууд хийгдсэн бэ?
-Орон нутгийн хөгжлийн сангаас олгогдсон 330-аад сая төгрөгөөр нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээн. Үүнд хүүхэд залуучууд, ахмадуудад зориулсан спортын цогцолбор,сумын гэрэлтүүлэг, төв зам дагуу байрлалтай хүнсний зах зэргийг барьж байгуулсанаас гадна дутуу баригдсан байсан ахмадын байрыг ашиглалтанд оруулсан. Түүнчлэн нийт гудамжуудаа кдастрын зургийн дагуу цэгцэлж, айл өрхүүд маань хашаа хороогоо шинэчилж зассан.
-Амар амгалангийн орон Амарбаясгалант хийд орон нутгийн хөгжилд түшиц болдог байх?
-Манай сумын эдийн засгийн гол үйлдвэрлэл нь мал аж ахуй, газар тариалан.Түүн дээр Амарбаясгалант хийдийг түшиглэсэн аялал жуулчлал байна. Энэхүү хийд бол түүх соёлын үнэт өв учраас гадна дотны жуулчид олноор ирдэг юм. Урлаг уран сайхан гэдэг цаг үргэлж бусдад сэтгэлийн таашаал, гоо зүйн мэдлэг өгч байдаг шүү дээ. Тэр утгаараа морин хуурын чуулга, бүжгийн хэд хэдэн хамтлагатай болсон.
-Баруунбүрэн сумыг товчхондоо сэхүүтнүүдийн өлгий нутаг хэмээн тодорхойлж болно гэдэг юм билээ? -Тэгэлгүй яахав. Манай сум бол сэхээтнүүдийн өлгий нутаг. Би дээр дурдсан Монгол Улсын үе үеийн шилдэг эмч нар энэ нутгаас төрөн гарсан гэж. Түүнээс гадна манай сумаас хилийн чанадад Монгол Улсаа төлөөлөн ажилладаг дипломатчид цөөнгүй төрөн гарсан. Хамгийн анхных нь хуучны ЗХУ дахь элчин сайдын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад дараа нь Чех улсад элчин сайдаар ажиллаж байсан Ихийн Даваахүү байна. Дараагийнх нь Баярын Доржсүрэн гэж Буяннэмэх, Нацагдорж нарын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчидтэй хамт Германд суралцаж байсан хүн байна. Хожим нь Герман улсад суух элчин сайдаар олон жил ажилласан. Энэ мэтчилэн дурьдаад байвал Баруунбүрэнчүүд Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэхэд өөрсдийн үнэт хувь нэмрээ оруулсаар ирсэн хүмүүс. Бид бүхний өөр нэг бахархал бол удирдахуйн ухааны салбарын тэргүүлэгчид маань байна. Дуламжавын Гомбожав, Самбуугийн Мөнхжаргал нарын хүмүүс Улаанбаатар хотын даргаар, Давгын Дорж, Ишдоржийн Нямбуу, Содын Бүрэнбат нарын хүмүүс Сэлэнгэ аймгийнхаа даргаар ажиллаж байсан. Бүрэнбат дарга бол одоо аймгийн даргаар ажиллаж байгаа. Ингээд дурьдаад байвал салбар бүрт Баруунбүрэнчүүд маань тэргүүлж, нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж явдаг юм.
-Бахархалтай юм. Морин уралдааны тухайд ч гэсэн чамгүй амжилттай наадаж буй?
-Манай Баруунбүрэнгийнхэн эрт дээр үеэсээ хурдан морьдоороо алдартай. Жишээлбэл, Намираа Лувсандорж, Га Давгадорж нарын саарлуудын угшил зөвхөн сум орон нутгаар хязгаарлагдахгүй их тархсан. Одоо ч үр төлүүд нь сайн хурдалж байгаа угшил юм. Миний аав Давгадоржийн Жамъяндорж гэж нутаг хурдан хээр азаргатай сайхан уяач байлаа. Аавыг маань залган миний хүү Одхүү хурдан морь уяж, 2013 оны төрийн наадам болон Төв аймгийн төвийн бүсийн уралдаанд хээр шүдлэнгээ түрүүлгэсэн. Зөвхөн Данзандоржийн Одхүү гэлтгүй Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул хэмээн нутаг орныхоо нэрийг өргөж байгаад ээжийн хувьд басхүү энэ нутгийн удирдлагын хувьд маш их баярласан даа. Манайхан ер нь малч удмын хүмүүс. Аав, ээж хоёр маань насаараа мал малласан. Аав маань улсын Аварга малчин. Харин ээж маань 2013 онд МУ-ын Гавьяат малчин цолыг хүртэж, Сэлэнгэ аймгаасаа төрсөн анхны Гавьяат малчин болсон нь үр хүүхэд бидний бахархал юм даа.Малч удмынхаа нэрийг өргөн ганц Одхүү бус манай ах дүүсийн хүүхдүүд бас морь уядаг. Дүү нар маань сум орон нутгийнхаа наадмуудад уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулаад л байдаг юм.
-Удам дамжсан уяачид олон бололтой?
-Тийм шүү. Манай өвөө Цэвээний Гаваа гэж бас морь уядаг буурал байсан. Тэгэхээр манайхны багачуул гурав дөрөв дэх үеийн уяачид болж буй юм.
-Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж буй танай гэр бүлийнхнийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Монгол түмний унших дуртай “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад нийт монголчууддаа болон Баруунбүрэнчүүддээ удахгүй болох сар шинийн мэнд дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхыг өлзий бэлгэтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна