Сумын Алдарт уяач Л.Мөнхнасан: 2014 онд манай галынхан сумынхаа наадмаас 5 түрүү, 3 айраг хүртсэн


2014 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд нэгэн гал байгуулагдсан нь “Удамт хүлэг”. Галын гишүүн, сумын Алдарт уяач Лувсанжамбын Мөнхнасан бидний асуултанд ийн хариулсан юм.
-Гал байгуулах санаачилгыг анх хэн гаргасан юм бэ?
-Бүрд сумын моринд зүтгэл сэтгэлтэй 30 гаруй залуус ярилцаж, ахмадуудаа баярлуулах үүднээс “Удамт хүлэг” галаа өнгөрсөн зун байгуулж, 11 дүгээр сарын 14-нд төрийн бус байгууллага болсон. Манай гал аймгийн Алдарт уяач нэг, сумын Алдарт уяач 10 гаруй, мөн шинэ залуу уяачид нийлсэн 60 гаруй гишүүнтэй. Хамгийн настай нь 70 гарсан Намхайн Лампарам гуай.
-Шинэ гал уяаныхан морин жилд хэрхэн наадацгаасан бэ?
-Нийслэлийн анхны шав тавьсан Ширээт цагаан нуурын Боролжин худагийн дэнжид дээр үеэсээ Их, Бага Монгол уулаа тахиж наадам хийдэг байсан гэнэ лээ. Тэр уламжлалаараа Бүрдчүүд жил болгон Их Монгол уулаа тахидаг юм. Энэ жил галынхаа нээлтийг тахилга наадамтай хамтатган зохион байгуулж, 80 гаруй их нас уралдсанаас галын гишүүн залуу уяач Цэвэгдоржийн Батбаатарын хонгор морь түрүүлсэн сайхан наадам болсон. Мөн энэ үеэр аавын маань шүлэг, хөгжмийн зохиолч Цэцэрлэгийн ая, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Их Монгол уул” дууны клипний зураг авалт хийгдсэн.
Харин сумынхаа баяр наадмаар манай галынхан таван түрүү, гурван айраг хүртлээ. Тухайлбал, сумын Алдарт уяач Лампарамын Энхболдын цавьдар азарга гурав дахь жилээ сумандаа түрүүлж, Гансүхийн сартай хонгор азарга айргийн дөрөвт хурдалсан. Хонгор азарганы уяаг ах Ганхуяг нь тааруулдаг юм. Мөн их насанд Отгонтогтохын бор морь, соёолонд Очирсүрэнгийн бор үрээ, шүдлэнд Нямсүрэнгийн хар үрээ, дааганд Золжаргалын хул түрүүлж од хийморьтой наадацгаасан даа. Сангийн далайд “дааган” хэмээн алдаршсан Цэндээгийн алдрыг тэмдэглэсэн наадамд улс, аймгийн цолтой уяачид цугларч морьдоо сойсон юм билээ. Тэр наадамд манай галын Золжаргалын хул даага өнгөлж байгаад айрагдсан. Залуу уяач маань улс, аймгийн хурдуудтай уралдаж болохоор л санагдаж байна хэмээн урам орсон байна лээ.
-Нэгдсэн зохион байгуулалтанд орсны давуу тал харагдаж байна уу?
-Ер нь уяачид нэгдсэнээрээ нэг нэгэндээ зөвлөгөө өгч, шинэ залуу уяачид амжилт гаргах магадлал өндөр байдаг нь харагдсан. Ялангуяа ахмадууд маань баярлаж, сургаал, урмын үгээ хайрлаж, тэр ч битгий хэл уясан морьдыг нь шинжиж үнэн үгээ хэлэх жишээтэй. Залуучууд ч наадмын урд орой юм уу, мордохын өмнө морьдоо хөтөлж ирээд энэ ямар байна гээд л зөвлөгөө авах нь илүү юм билээ. Одоо ч харилцаа холбоо сайтай болохоор утсаар ч болтугай яриад зөвлөгөө авчих юм.
Энэ намар хадлан боломжоороо авлаа. Хоёр, гурвуулаа нийлээд морьдоо тэжээж байна. Амжилт гаргах зорилгоор л уяачид бид нэгдсэн юм чинь ирэх хавраас зүүн тийшээ адуу малд явъя, том цолтой уяачдыг урьж сургалт зохион байгуулъя гэх мэт санаж бодсон зүйлүүд бий.
-Уяачаас илүү уралдаанч хүүхэд чухал гэж мориныхон ярьдаг. Хичнээн хүүхэд танай галд хурдан морь унадаг вэ?
-Манай галд аймгийн шилдэг уралдаанч Ганхуягийн Батбямба, сумын шилдэг уралдаанч Бат-Эрдэнийн Намхайноров тэргүүтэй 30 гаруй хүүхэд бий. Шинэ жилээр олон шилдэг хүүхэд тодрох байх. Энэ жил хүүхдүүдээ нэгдсэн хувцас хэрэглэлтэй болгосон.
-Хэдэн онд сумын Алдарт уяач цол хүртсэн бэ. Хичнээн айраг, түрүүгээр энэ цолны болзлыг хангаж байв?
-4-5 жил болчихож байна уу даа. Сумын баяр наадмын зургаан түрүү, 20 гаруй айргаар сумын Алдарт уяач цолны болзлыг хангаж байсан. 2000 оноос хойш бор хонгор азарга, хээр морь, хонгор халзан үрээ, цагаан хонгор үрээ, хоёр улаан хонгор морь, сартай зээрд үрээ, сартай хүрэн морь, хоёр, гурван ч сартай хонгор морь зэрэг олон хурдан хүлгүүдээ сумандаа айрагдуулж, түрүүлгэсэн дээ.
-Хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан бэ?
-Би гурав дахь үеийн уяач. Өвөө маань хонгор голдуу хурдан адуутай, аймгийн Алдарт уяач цолтой хүн байсан. Манай аав Батнасангийн Лувсанжамба гэж адуугаа их сайжруулсан, олон жил унаган адуугаараа наадаж байгаа, бас аймгийн Алдарт уяач хүн бий. Ээж маань ч гэсэн адуунд их дуртай, намайг эзгүйд ойр зуурын морины ажил хийчихнэ шүү.
Би есөн настайгаасаа хурдны морь унасан. Биерхүү, махлаг хүүхэд байсан болохоор хоёр, гурван жил унаад л хасагдсан. Тэгээд л морь уяж эхэлсэн дээ.
-Хожуу унасан байна шүү?
-Уг нь багаасаа морь унах дуртай байсан ч айлын бага хүү гээд унуулдаггүй байсан. 1995 онд бага даншиг гэж болсон юм. Бор хонгор даагаа өөрөө сургаж, наадамд явах гэсэн чинь олон морь уралдана, унуулахгүй гэхээр нь уйлж байгаад унаж уралдаад хорин хэдээр ирж билээ.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
У.Энхмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна