Залуу уяач С.Мөнгөнбаяр: Монгол жокей клубын цэвэр цусны азаргануудыг малладаг


Төв аймгийн Баяндэлгэр сумын хийморилог уяачдын төлөөлөл Санжаасүрэнгийн Мөнгөнбаяртай цөөн хором ярилцлаа. Тэрээр “Монгол жокей” клубын уяачаар ажилладаг бөгөөд цэвэр цусны азаргануудыг нь маллахын зэрэгцээ хурдан хүлгүүдийнхаа уяа сойлгыг тааруулдаг юм.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Санжаасүрэнгийн Мөнгөнбаяр гэдэг. Би дөрвөн настайгаасаа эхлэн 16 хүртлээ хурдны морь унасан. Хамгийн сүүлд нагац ах Отгонбаярынхаа шарга морийг унаж айрагдуулаад мориноос хасагдаж байлаа.
-Аав тань морь уях уу?
-Уяна аа. Сумандаа голдуу нааддаг хүн бий. Манайх Даваанэрэн начны адууны угшилтай хүрэн азаргатай. Тэр хүрэн азарга маань Төв аймгийн Баяндэлгэр сумын 70 жилийн ойгоор түрүүлж байсан. Ер нь бол сумынхаа наадмаас айраг алддаггүй адуу л даа.
-Хэзээнээс “Монгол жокей” клубын уяачаар ажиллаж байгаа вэ?
-Клубын цэвэр цусны азаргануудыг малладаг болоод хоёр жил болж байна. Манайх цэвэр цусны гурван азаргатай.
-Арчилгаа ихтэй биз. Эхэн үедээ амаргүй байсан уу?
-Тийм шүү. Орчин нөхцөлөөс эхлээд дасах зүйл их байсан байх. Тэнд байсан шиг нь орчинг бүрдүүлж, нэмэгдэл тэжээл өгөхөөс эхлээд ажиллагаа ихтэй байсан шүү. Эхний үедээ алим, ургамлын тос, өндөг зэрэг бидний хүнсэндээ хэрэглэдэг зүйлсийг тодорхой графикийн дагуу хэрэглэж байсан.
-Жишээлбэл, ургамлын тос ямар ач холбогдолтой байхав?
-Тарга тэвээргийг нь алдагдуулахгүй байх нэн тэргүүний арга хэмжээ гэх юм уу даа. Овъёос хивгэндээ шингээгээд зуурч өгдөг байсан юм.
-Долоо хоногт ямар хэмжээтэй өгөх вэ?
-Эхний өдөр нэг халбага, маргааш нь хоёр халбага гэх мэтчилэн долоо хүртэл халбага ургамлын тосыг тэжээлд шингээж өгөөд, найм дахь өдрөөс эхлээд долоо, ес дэх өдөр зургаа гэх мэтчилэн бууруулсаар 14 хоногт нэг халбага болгоно. Ургамлын тостой энэхүү тэжээлийг ирсэн цагаас нь эхлээд одоог хүртэл өгч байгаа бол өндөг, алим жимсээ хэсэг хугацаанд больсон.
-Жүчээний арчилгаа их чухал юм шиг байна лээ?
-Тэр тал дээр их сайн анхаарч байгаа. Нарсны үртэс дэвсэж, ойр ойрхон сольдог. Мөн байнга сойтогдон угааж цэвэрлэн, хумс туурайг, дэлийг нь засдаг. -Жилдээ хэдэн гүү хээлтүүлж байгаа вэ?
-Янз бүр, энэ жил гурвуулаа нийлээд 40-50 гүү хээлтүүлсэн. Азарга, гүү аль алиных нь эрүүл мэндтэй холбоотой учраас хээлтүүлэгт орохоор ирж байгаа гүү нэг бүрээс цусны нарийн шинжилгээ авдаг. Тэгээд ирсэн гүүнүүдийг хээлтэх хийгээд тогтох хүртэл нь тодорхой хугацаанд маллаж байгаад эздэд нь өгдөг дөө.
-Голдуу монгол гүү байх уу?
-Янз бүр. Монгол гүү ч байна. Эрлийз гүү ч байна. Энэ захиалагчийн хувийн нууцтай хамаатай асуудал учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. “Монгол жокей” клубын тэргүүн Дашзэвэг ах маань нутгийнхаа адууны чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг учраас Баяндэлгэр сумаасаа хэд хэдэн гүү авчирч хураалгаж байгаа.Улсын наадамд айрагдаж байсан Василийн хонгор азарганы төл гүүнүүд ч бий.
-Үнэ тарифийн хувьд ямархуу байдаг юм бол?
-Тогтсон тарифтай.
-Үржлийн азаргануудаа арчлахаас гадна клубынхаа уяачдын морийг мөн уядаг болов уу хэмээн таамаглаж байна?
-Өнгөрсөн жилийн өвлөөс Сандагдорж, Дашзэвэг зэрэг клубынхаа ах нарынхаа морьдыг уяад Баяндэлгэр сумынхаа наадмаас дөрөв, таван айраг авлаа. Мөн Багануур дүүргийн наадамд азарга, Төв аймгийн Эрдэнэ сумын 90 жилийн ойд даага тус тус аман хүзүүдүүлсэн. Төв аймгийн наадамд болохоор соёолон айрагдуулж, Сэргэлэн сумын наадамд соёолон аман хүзүүдүүлсэн. Мөн Дундговь аймгийн Дэрэн суманд очиж азарга, даага хоёроо 11-ээр давхиуллаа. Одоо морьдоо оруулж ирээд өвлийн уяандаа бэлтгэн тэжээж байна.
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
Б.Долзодмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна