Хардэл жанжин бэйс хурдан адуутай болсон домог
Даваадорж 2014 оны 12-р сарын 19 -нд
Эрт нэгэн цагт Хөвчийн жонон вангийн Өндөр лам аяны дөрөө мултлан Хардэл жанжин бэйсийнд буухад нь:
-Холын аяны ламтан морил, хонож амар гээд бэйсийнхэн хөл алдаж гэнэ. Өндөр лам гэрийн хоймор сууж, амны цангаа гаргангаа дэлгээстэй хаалгаар гадагш морьдын уяа тийш хараад:
-Чи хө, наадам хэр хийдэг хүн бэ гэхэд бэйс:
-Би түмэн хар адуутай л хүн дээ гэхээс өөр юм хэлсэнгүй гэнэ. Өндөр лам замдаа адууг нь харсан юмсан. Тэгээд:
-Өл нь өөхөөр дүүрч, гол нь бөглөрсөн адуу байна лээ /Морь уядаггүй хүн байна чи гэсэн санаа болов уу/. Ер нь хурдан адуу алга байдаг шүү гэжээ. Энэ үеэр цүрдгэр хүрэн морьтой өвгөн үүдээр өнгөрөхөд Өндөр лам өндөсхийж:
-Энэ юун морьтой хүн өнгөрөв өө гэж асуужээ. Тэгэхэд Хардэл бэйс гайхан:
-Манай хонины өвгөн унаатайгаа өнгөрөв. Залуудаа адуунд явж байсан хүн дээ. Та юуг нь сонирхов гэхэд:
-Хорхойтсон шижин байдасны унага унажээ гэж ламтныг хэлэхэд бэйс өвгөнийг дуудаж:
-Манай хонины хүрэн морь чинь ямар гүүний унага сан билээ гэж гэнэ. Хонины өвгөн:
-Тэр жил хорхойтсон шижин байдас манай адуунд гүйж ирэхэд нь Зандан хүрэн азаргаар хураалгасан юм. Түүний унага шүү дээ гэжээ.
-Энэ танай хурд байна. Хойтон чиний хүрнийг Орлойн гурван зээрдийн Долоон аваргын наадамд авч очьё гэж Өндөр лам айлджээ. Бэйс хүрэн морийг нэг ам санзай гүсэг хоргойн хамт ламд барьж үджээ.
Хойтон нь хонины хүрнийг Өндөр ламтан хөтөлж ирэхэд нь бэйс танихгүй шахам байсан гэдэг. Тэгэхэд:
-Сайн морь уяа тэнцэхээр хувилан хангарьдын өд мэт болно гэж лам айлджээ. Хүрэн морины хоёр чих, хоёр нүд, дөрвөн туурайг нь ил гарган хамба торгоор нэмнээ хийсэн байжээ. Тэгээд Орлойн мэргэн амбаны Долоон аваргын наадмыг зорьсон аж. Тэнд Орлойн гурван зээрдийн нэртэй уяач Нагваралд өвөл гарч чих нь хөлдсөн Хув хүрэн гэдэг маш хурдан морь байв. Нагварал уяачийг мөн “хув” хэмээн хочилдог байж. Нутгийн уяачид хув Нагваралд хандаж:
-Таны их насны морь энэ наадамд дөнгөх буй за гэхэд тэрбээр:
-Хардэлийн түмэн хард хурд үгүйсэн, юусан билээ. Уяан дээр нь түмэн эх зогсож байх юм. Бид барахгүй болсон биз гэж байжээ. Тэгээд ч тэр наадамд хонины хүрэн морь хол түрүүлжээ.
Өндөр лам наадмаас буцахдаа хэзээ нэгэн цагт хурдтай болгож өгье гэж Хардэл бэйсд хэлээд зургаан янзын морины зураг зурж өгөөд энэ зургаар жишин шинжиж хурдан адуу энд тэндээс үнэ хайргүй цуглуулахыг захижээ.
Дашрамд хэлэхэд, Өндөр лам алдартай зураач байсны дээр Хардэл бэйс ч мөн сайн зураач байсан тул зургийг хуулан хиа, шинжээч нараа тал тал тийш мордуулан харь хошууны адууг шинжүүлж тандуулах болжээ. Энэ зураг нь маш нууцлагдаж байсан гэдэг яриа бий. Тэгээд Галшард газар газрын хурдан хэвшлийн адуунууд цуглах болж, улмаар дийлдэшгүй хурд, нэртэй цуутай уяачидтай болсон байна. Домог түүх гэдэг ийм буюу.
МУ-ын Манлай уяач, морин спортын ууган мастер Д.Даваадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна