Ж.Пүрэвсүрэн: Манай сумын уяачид нэг жилийн аймгийн баяр наадмын 18 айраг түрүүг дангаараа хүртэж байсан


Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Шууман саарал” МСУХ нь 1999 оны 12 дугаар сард 40 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд анхны тэргүүнээр нь О.Бямбажав, нарийн бичгийн даргаар Д.Мижид, тэргүүлэгч гишүүдээр Г.Пэлжээ аймгийн Алдарт уяач, Г.Халтар аймгийн Алдарт уяач, С.Арвин сумын Алдарт уяач, Д.Чулуундорж сумын Алдарт уяач, Г.Сономбал аймгийн Алдарт уяач, Д.Батбаатар сумын Алдарт уяач, Б.Болдсайхан /Багийн Засаг дарга/, Ж.Ёндонпил сумын Алдарт уяач, Т.Хүрэлсүх сумын Алдарт уяач нар сонгогдон ажиллаж байжээ. Тус холбоо 2011 онд удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийж Ж.Пүрэвсүрэн тэргүүнээр нь сонгогдон албан ёсны гэрчилгээ, тамга тэмдэгтэй болсон байна. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга, “Шууман саарал”МСУХ-ны тэргүүн Ж.Пүрэвсүрэнтэй уулзаж, сумынх нь уяачдын холбооны талаар тодруулсан юм.
-Хэзээнээс сумынхаа МСУХ-ны тэргүүнээр ажиллаж байгаа вэ?.Нэрийн тухайд нэлээд өвөрмөц юм?
-Баянхонгор аймгийн анхны баяр наадамд түрүүлж байсан манай сумын “Шууман” хэмээх Гомбосүрэнгийн саарал морийг бэлгэдэн ийнхүү нэрийдсэн юм. Холбооны тэргүүний тухайд 2011 оны 10 сарын1-нээс эхлэн ажиллаж байгаа. Тухайн үед би сумынхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.Багаасаа хурдан морь сонирхдог байсан болохоор уяачдын хуралд ороод сууж байтал удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийнэ гээд миний нэрийг дэвшүүлж олонхийн саналаар сонгогдсон.
-Тэргүүний албыг авснаас ямар ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ?
-Нэг сум нэг баг болж оролцсон “Хонгорын шигшмэл хурд-1” уралдаанд манай сумын уяачид хамгийн өндөр амжилт үзүүлж, аймгийн шилдэг холбоогоор шалгаран мөнгөн цом, Англи цусны азаргаар шагнуулж байсан.Мөн аймгийнхаа МСУХ-ноос үлгэр сумынхаа уяачдын дунд шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулж, тухайн жилийнхээ ажлыг дүгнэдэг болсон.Сумын Алдарт уяачдаа энгэрийн тэмдэг, гэрчилгээ үнэмлэхтэй болголоо. 2012 оны аймгийн хаврын бүсийн уралдааныг сумандаа “Шууман саарлын хурд” нэртэйгээр зохион байгуулсан.Энэхүү уралдаанд Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан, Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт зэрэг аймгийн төв тойрсон зургаан сумын уяачид ирж оролцсон. Ер нь манай аймагт Баацагаан, Бөмбөгөр, Баян-Овоо сумдууд арай илүү хурдтай хэмээн үнэлэгддэг.Тэр утгаараа “Шууман саарал” МСУХ, Баян-Овоо сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан дээрх хаврын уралдаан нэлээд чансаа өндөртэй болсон шүү.
-Баян-Овоо сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа тааруулдаг хичнээн эрчүүд байдаг вэ. Тэднээс хэд нь улс, аймаг, сумын цолтой вэ?
-Баян-Овоо сум эрт дээр үеэсээ хурдтай, уяачид нь эрдэм чадалтай гэгдэж ирсэн. Нэг жилийн аймгийн баяр наадмын 30 айраг түрүүний 18-ыг нь манай сумын уяачид дангаараа авч байсан сайхан түүх ч бий.Сумын хэмжээнд 100 орчим уяач байдгийн тавин хувь нь ямар нэг байдлаар цол зэрэгтэй. Манай сумаас МУ-ын Алдарт уяач цол цолтон нэг төрсөн байдаг бөгөөд Пэлжээ агсан маань юм.Орон нутгийн гэвэл аймгийн Алдарт уяач цолтой 25,26, сумын Алдарт уяач цолтой 30 орчим уяач бий. Мөн говийн бүсийн уралдаанд үзүүлсэн амжилт нь ороод аймгийн Алдарт уяач Бундын Бүрэнтөр ах маань улсын цолны болзлоо биелүүлчихэж байгаа.Хонь жилийн босгон дээр хонгор нутгийн улсын цолтны тоо нэгээр нэмэгдэх байх.
-Жилдээ хэд уралдаж байна? Тогтмол уралдаанууд олон уу?
-Жил бүр овоо тахилгын наадмыг тогтмол зохион байгуулдаг.Түүнээс гадна 2011 оноос эхлээд Магнай овооны нэрэмжит буюу нээлт, хаалтын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байгаа.
-Магнай овоо...?
-Манай сумандаа Гучингийн голынхон хурдаараа илүүрхдэг.Тэр голын наана Шар бүрдний хөндий гээд сайхан газар бий.Шар бүрдний сунгаанд түрүүлсэн морь аймгийн наадамд дээгүүр давхидаг уламжлалтай юм.Тэр утгаар нь шар цоохор морины эзэн Дүгэрсүрэн ах маань бэлгэшээгээд овоо босгож, түүнийгээ Магнай овоо хэмээн нэрийдэх болсон юм. Тэгээд жил бүрийн хавар Магнай овооны нээлтийн уралдааныг, намар нь хаалтын уралдааныг зохион байгуулдаг болсон.Эхэн үедээ энэ уралдаанд гурван насны морь уралддаг байсан бол яваандаа зургаан насны морь уралддаг болж, сүүлийн үед Баацагаан, Бөмбөгөр, Галуут сумын уяачид ирж оролцдог болоод байгаа юм. Ер нь ажиглаад байхад уралдаан олширч тогтмолжихын хэрээр уяачдын ур чадвар нэмэгдэж, морьдын чансаа ч ахидаг юм байна.
-“Шууман саарал” МСУХ-ны цаашдын зорилго, зорилтоос танилцуулаач?
-Аймгийн маань МСУХ-ны үйл ажиллагаа сайжраад ирэхээр салбар холбоодынх нь ч гэсэн үйл ажиллагаа тогтмолжиж байна.Манай сумын МСУХ-ны үйл ажиллагаа ерөнхийдөө идэвхжсэн.Гэхдээ цаашдаа зөвхөн тэргүүн бүх ачааллыг үүрэх бус гишүүд, тэргүүлэгчид, уяачид маань дор бүрнээ идэвх санаачлагтай оролцох хэрэгтэй болж байгаа юм. Үүний эхлэл болгож, эхний ээлжинд гишүүдээ татвартай болгосон.
-Хэдэн төгрөгний татвар төлөх ёстой вэ?
-Гишүүд улирлын 10.000 буюу жилийн 40.000 төгрөгний татвар төлөх ёстой.Харин тэргүүлэгчид жилд нэг удаа 100 мянган төгрөгийн татвар төлнө. Татвартай болсноор нэгдүгээрт санхүүгийн хувьд бие даасан болохын зэрэгцээ татвараа өгсөн уяачид маань илүү идэвх санаачлагатай болох давуу талтай.
-Уралдаанч хүүхдийн асуудал хэр анхаарч байна?
-Уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой бүхий л дүрэм журмыг мөрдөж ажилладаг. Уралдаанд оролох уяачдадаа хүүхдээ даатгалд хамруулж, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангасан байх үүргийг өгч, түүндээ хяналт тавьж ажилладаг.
-Албаны тухайд ийм байдаг байж. Амины ганц асуулт байна.
-За.
-Морь мал сонирхдог тухайгаа дээр хэлсэн. Уяачийнхаа хувьд ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Би 1993-1999 он хүртэл зургаан жил хурдан морь унасан.Хамгийн анх Доржсүрэнгийн шар хээр гэж аймагтаа их алдартай хурдан хүлгийг унаж байлаа. Намайг унаханд жаахан харьчихсан байсан л даа. Гэхдээ л аймгийнхаа баяр наадамд 10 дотор хэд хэдэн удаа давхисан. Монголын морины их олимп гэж нэрлэгддэг “Их хурд-1” уралдаанд мөн оролцож байлаа. Морьдоо хөтөлж очоод Жанчивын хээр гэж аймгийнхаа наадамд урд жил нь аман хүзүүдсэн хурдан морийг унаж байлаа.
-Хэдээр давхисан бэ?
-30 гаргаж давхисан санагдаж байна.
-Хэдийнээс морь уях болсон юм бэ?
-Хөдөөний хүүхэд учраас багаасаа морь малтай ноцолдож өссөн.Анх оюутан болчихоод адуундаа байсан эр болгоныг уяж үздэг байлаа.Би нэг жил дөрвөн хонгор даага уяад, нэгийг нь сайн давхиулсан. Аймгийнхаа нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн 80 жилийн ойгоор миний нэг хонгор даага өнгөлж яваад зургаагаар давхисан. Түүнээс хойш аймгийнхаа наадмаас бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг аваад байгаа.Аймгийн Алдарт уяач Бүрэнтөр ахын маань бэлэглэсэн Баттулга сайдын хондон азарганы анхны төл хүрэн азарга маань тийнхүү аймгийн чанартай наадмын айраг түрүү авчирсан. Мөн Сүхбаатарын Эрдэнэцагаан сумаас ганц нэг адуу авчирсан.Тэднийгээ нутгийн адуутай сүлээд өөрийн гэсэн унаган хурд гаргана гэж бодож байгаа.
-Хүслээр болог. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна