Хурдан адууны дотоод шинж
Баярмагнай 2014 оны 12-р сарын 02 -нд
Энэ тухай шинжийн судрын “Чихэр амт” гэдэг бүлэгт өгүүлжээ. Дотоод шинжийг толгойноос үзэж болно. Үүнд:
Зүрхний шинж нүд, чихээр, уушгины шинж хамрын нүх, самсаагаар, бөөрний шинж чихээр, элэгний шинж хэлээр, дэлүүний шинж буйлаар тус тус илэрнэ.
Зүрхний шинж. Олон морьтой уралдах, уул сархиаг хэдрэх бартаат зам зэрэг бэрхшээлээс айхгүй, тэсвэр тэвчээр ихтэй, хэр баргийн моринд тэлүүлэхгүй, зүрх сайтай ялагч хурдан адууны нүд улаан хар буюу хүрэн, чих нь угаараа бүдүүн, унаж явахад дэлбэгэс, дэлбэгэс хөдөлдөг байна. Хонин бор нүд, хавчиг хэвтээ ургасан чих, соргог хурц хараа зүрх муугийн шинж. Ороо морины чих ийм байдаг. Хоёр тийшээ дэлбэгэр чихтэй адуу зөв, буруу талаасаа үргэмтгий байдаг. Улсын наадамд гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн Төв аймгийн Баянжаргалан умын Галын хүрэн морь тунгалаг хүрэн нүдтэй, угаараа бүдүүн, үзүүрээр мөлүү чихтэй байсан.
Уушгины шинж. Уушгины тэмдэг хамрын нүх, самсаанд илрэн гарна. Хамрын нүх их нь сайн. Зүгээр цагт хутгаар цуулсан мэт урт, амьсгалахын цагт бүрээний амсар шиг хэлбэрийг үүсгэн дэрвийж ирэх сайн. Ер нь хурдан амьтны, тухайлбал, гөрөөсний хамрын нүх их том байдаг. Ийм хамар амьсгалахдаа тавиун чөлөөтэй, агаар их орно. Хамрын нүх бага бол их амьсгаадахад багтрах болзошгүй. Мөн хамрын нүхэн дотор байдаг жижиг нүх хичнээн олон байх тусмаа сайн. Жишээ нь, Даваанэрэн начингийн халзан азарганы хамрын нүх зүгээр байхдаа хутгаар сэт татсан мэт их байсан. Төв аймгийн Лүн сумын Рэнцэндоржийн хээр морь /улсын наадамд нэг айрагдаж, Монголын залуучууд оюутны анхдугаар фестивалиар аймагтаа түрүүлсэн, сумын наадамд хэд хэдэн айраг, түрүү авсан/ хамрын нүх ихтэй, тэр нь амьсгалахын цагт бүрээний амсар хэлбэртэй болдог байсан. Мөн аймгийн Бор-Өндөр сумын Сундуйн буурал /сумын наадамд олон айрагдаж, улсын наадамд олон удаа арваас дотогш давхисан/ морины хамрын нүхэн дотор нийтдээ долоон нүх байлаа.
Бөөрний шинж. Бөөрний шинж чихээр илрэн гарна. Бөөр бөгө нь сайн. Бөгө бөөртэй адууны чихний уг нь бүдүүн, нилдээ нимгэн уртавтар, үзүүр шовх, хонхорхой нь их байна. Чих зузаан бол бөөх ихийн тэмдэг. Жишээ нь, Дамдингийн хүрэн азарга чихний сайн шинжийг хадгалсан юм. Мөн АХ-ын 30 жилийн ойгоор дөрөвт давхисан, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Балжиннямын шарга азарга чих сайтай байжээ.
Элэгний шинж. Элэгний шинж хэлэнд илрэн гарна. Элэг бага нь сайн. Элэг багатай адууны хэл нимгэн, цав цагаан өнгөтэй, урт байна. Улаан бөгөөд зузаан богино бол элэг их холд муу. Дамдингийн Аранзал буурлын хэл нимгэн, цагаан өнгөтэй байв.
Дэлүүний шинж. Дэлүүний шинж тэмдэг буйланд илэрнэ. Дэлүү бага нь сайн. Дэлүү багатай адууны буйл хатингар байна. Хэрэв дэлүү нь их бол буйл пэмбэгэр зузаан байна. Төв аймгийн Авдарбаян сумын Жамцын хээр морь /улсын наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан/ хатингар буйлтай байсан тухай өвгөн болсон эзэн нь надад сонирхуулж ярьсан юм.
Дотоод шинж нь эдгээр тав бөгөөд үүнээс гадна бас хошного цаана бол амьсгаа багатай гэлцдэг. Дотоод шинжийн талаар дээр дурдсан Донойн Цэгмид бичихдээ “Уушги, элэг, дэлүү, бөөр дөрөв том бол их шахцалдаж олонтой уралдах ба хол газар давхихад муу болох учраас эдгээр дөрвөн эрхтний бага нь сайн. Харин дотоод таван цулын дотроос зүрхийг том, жижгээр хэлэлцэхгүй гагцхүү олонтой уралдах ба хол газар давхих зэрэгт шантаршгүй зоримгоор ямар болох нь нүдний өнгөөр тодорхойлогдох ёстой” гэсэн байна.
Доктор А.Баярмагнай

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна