Д.Самданжамц:2010 оны стандарт хүчин төгөлдөр хэвээр байгаа
Наадмын өмнөхөн батлагдсан Монгол адууны шинэ стандарттай холбоотой асуудал нэлээдгүй маргаан дагуулж буй. Бид энэ асуудлаар Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал, Гавьяат мал зүйч Д.Самданжамцтай уулзаж хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авлаа.
-Монгол адууны шинэ стандарт тойрсон асуудал хурц сэдвүүдийн нэг болж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Би ММСУХ-ын тэргүүлэгч гишүүн. VI их хурлын үеэр энэ асуудлыг хэлэлцэхэд мэргэжлийн хүний хувьд өөрийн байр сууриа илэрхийлсэн ч олонхиороо шийддэг зарчмаар сэрвээний өндрийг гол үзүүлэлт болгохоор тогтсон.
-Та ямар байр суурьтай байсан юм бэ?
-Би эсэргүүцэж байсан. Гэсэн хэдий ч олонхийн саналаар сэрвээний өндрийг харгалзан эрлийз, монголоор нь ялгах ерөнхий чиг гарсан юм.Түүн дээр үндэслээд ММСУХ цөөн хүн томилон шинэ стандарт гээчийг боловсруулсан бололтой юм билээ. Уг нь журмын дагуу бол салбараа сайн мэддэг, адуу малыг олон жил судалчихсан, мэргэжлийн хүмүүсийг саналыг тусгаж, эрдэм шинжилгээний хурлаар төслөө оруулж хэлэлцүүлэх ёстой.Түүний дараа стандартыг баталдаг бас нэг зөвлөл бий. Яаман дээр байдаг юм. Тэр зөвлөлөөр оруулах ёстой.Тэрний дараа стандарт хэмжил зүйн үндэсний газарт төслөө явуулах ёстой .Гэтэл энэ яригдаад байгаа шинэ стандарт бол тэрхүү дүрэм журмын дагуу явагдаагүйгээс гадна долдугаар сарын 4-нд батлаад 9-нөөс мөрдүүлэхээр мэдэгдсэн байсан.
-Шинэ стандарт батлуулах ажлын хэсэгт ямар ямар хүмүүс багтсан байсан юм бэ?
-Би сайн мэдэхгүй байна. Миний ойлгосноор уяачдын төлөөлөл хэдэн хүн орсон юм шиг байна лээ. Тэгээд яам, хүрээлэн, мал эмнэлэг, үржлийн газраас ч санал авалгүй стандартын техникийн хорооны хурлаар ч оруулалгүй шууд дээгүүр нь яриад батлуулчихсан юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл зохих журмын дагуу шат дамжлагуудыг дамжаагүй хэр нь батлагдчихсан гэсэн үг. Хамгийн гол нь би өөрөө мэдээгүй байхад миний нэр тэрхүү ажлын хэсэгт нь орчихсон явж байсан байна лээ.
-Тэгэхээр хууль бус буюу хүчин төгөлдөр бус гэж ойлгож болох уу?
-Зарчмын хувьд тийм.
-Тэгэхээр өмнө нь буюу 2010 онд батлагдсан стандартыг хүчин төгөлдөр гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. MNS40992010 гэсэн стандарт одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэхүү стандарт бол бүгдийг судалгаа шинжилгээний үндсэн дээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон баталсан.Үүнээс өмнө зөвхөн монгол адууны стандартыг баталсан байсан бол сүүлд бусад омгуудын адууг нэмж оруулснаараа давуу талтай. Энэ нь ямар учиртай вэ гэхээр гол нь үржлийн зориулалтаар худалдах, борлуулахад зориулсан стастик мэдээлэл юм. Ер нь стандарт чинь голдуу тийм л зориулалтай байдаг шүү дээ. Харин сая л уралдааны морины стандарт гэсэн шинэ нэр томъёо гараад ирсэн байна лээ. Дэлхийн бусад орны жишгийш харж байхад Араб, Англи гэх мэтчилэн адууны үүлдэр тус бүр дээр стандартыг гаргадаг юм. Гэтэл манай уяачид адуугаа сайжруулж байгаа нь энэ гээд Арабын эрлийз, Английн эрлийз, Будённый, Доннын эрлийз гээд бүгдийг нь хольчихсон.
-Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалдаа тааруулаад эрлийз адууны стандартыг батлах ёстой юм биш үү?
-Судалгаа шинжилгээний ажил огт хийгдээгүй шүү дээ. Тэгэхээр юун дээр үндэслэж стандартыг батлах юм. Тэгээд ч яг аль эрлийз адуун дээр нь стандарт гаргах юм. Эсвэл Англи, Монголын эрлийз, Араб Монголын эрлийз гээд тус тусад нь гаргах стандарт гаргах ёстой юмуу. Энэ бол жинхэнэ холион бантан болно. Үнэхээр батлах шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг томилоод судалгаа хийлгэх хэрэгтэй. Надад Төв, Сэлэнгэ, Булган, Орхон-Уул аймгийн адуунд хийсэн судалгаа харьцуулалт бий. Тэгэхээр хамгийн наад зах нь бусад аймгуудыг нэмж судалж байж дараагийн асуудлыг ярих хэрэгтэй.
-Шинээр батлагдсан буюу таны хэлсэнчлэн хууль бус стандартыг эргэн харж, дахин нягтлахаар болсон гэж сонссон юм байна?
-Би холбогдох байгууллагуудад нь албан бичиг явуулсан юм. Тэгсэн “энэхүү стандартыг өөрчлөх, цуцлах эрх нь нээлттэй. Дахин ажлын хэсэг томилж боловсруулъя. Ажлын хэсэгт орох хүмүүсийнхээ нэрсийг өг” гэсэн хариу яам, агентлагт ирсэн байна лээ. Түүний дагуу ажлын хэсэгт орох хүмүүсийн нэрсийг өгсөн гэсэн. Одоогоор тодорхойгүй байгаа тул нэмж хэлэх зүйл алга.
-Уралдах морьдыг эрлийз, монголоор нь ялгах тухай шийдвэр гарсаны дараа үүлдэрлэг байдалд хяналт тавих тухай зөвлөмж гарсан.Түүнийг мөрдөөд байж болдоггүй юмуу?
-Уржинан яамнаас өөрийн чинь яриад байгаа зөвлөмжийг гаргасан. Тэрхүү зөвлөмжөөр дөрвөн үзүүлэлтийг үндэслэн үүлдэрлэг байдалд хяналт тавихаар болсон юм.Үүнд биеийн ерөнхий галбир хийц, сүүлний өтгөн шингэн, урд хөлийн өндөр, биеийн хэсгүүдийн харьцаа, дээр нь мэдээж сэрвээний өндөр. Сэрвээний өндрөө бид хамгийн зохистой буюу азарга, соёолон 140, их нас 141, хязаалан 137см байхаар тогтсон. Би хувьдаа энэ зөвлөмжийг шинжлэх ухааны үндэслэлтэй сайн болсон гэж бодож байгаа.
-Нэмэлт тэжээл, арчилгаа зэргээс болж адуу илүү өсгөлүүн болсон гэдэг шүү дээ?
-Түүнийг тооцолгүй яахав.Тэжээл бордоо өглөө өглөө гэхэд уржинангийн гаргасан зөвлөмжинд тусгагдсан хэмжээнээс илүү гарахгүй. Сүүлийн жилүүдэд монгол адуу өсөлт хөгжил сайтай байгаа. Ялангуяа зүүн зүгийн бага насны адуу бусад нутгийнхаас хамаагүй илүү өсгөлүүн байдаг. Саяын яриад байгаа хамгийн зохистой стандартыг батлахдаа Монголын улсын найман аймгийн 5000 гаруй адууг хэмжиж үзээд хуучин Оросын эрдэмтдийн хийсэн судалгаатай харьцуулж гаргасан юм шүү дээ.
-Нэмэлт тэжээлээс болоод шүд түрүүлж гарах боломжтой юу?
-Шүд өөрчлөгддөг тал бий. Нэгдүгээрт унаганы эрт, орой гарсан эсэхээс болно. Хоёрдугаарт тухайн адууны биологийн онцлогоос шалтгаална. Гуравдугаарт тэжээлээс болж байна. Өөрөөр хэлбэл уурагт голдуу тэжээлээр тэжээснээс болоод өсөлт нь эрчимжиж шүдний өөрчөлт гарч болно. Гэхдээ энэ нь нийт адууны арваас илүү хувьд тохиолдохгүй. Ний нуугүй хэлэхэд адууныхаа шүдийг мэддэггүй уяачид их олон бий. Уг нь бол хязаалан,соёолон, хавчиг гурав дээр л жаахан зөрөө гарна.Бусад насан дээр гайгүй шүү дээ. Би хурдан морины комисст 43 жил ажиллахдаа шүдэлгээн дээр ч гэсэн ажиллаж л байсан. Намайг ажиллаж байхад элдэв маргаан гардаггүй байсан. Харин сүүлийн жилүүдэд маргаан ихтэй болсон дуулдана лээ.
-Уралдах морьдыг ялгах, шүдлэх зэргээс эхлээд маргаан дэгдэж, зарим үед баяр наадам гэдэг гол утга нь алдагдчихаад байх шиг санагддаг шүү?
-Хаа сайгүй л ийм үг унагаж байна. Улсын төсөв муу байна л гэсэн хэр нь есөн насны морь уралдуулаад байгааг гайхдаг юм. Хуучин бол нийлүүлээд л уралдаж байсан.
-Өмнөх шигээ ялгах шаардлагагүй гэж хэлэх гээд байна уу?
-Нийлүүлэхгүй тусад нь уралдуулъя гээд байхад нэг насанд 30-40-хөн юм уралдаж байна шүү дээ. Тэгээд үнэхээр эрлийз адуу тийм цөөн байна уу гэхээр бас үгүй байна. Ямар нэгэн байдлаар цустай гэдгийг мэдсээр байж монгол морьдын уралдаанд уралдуулах гээд эзэн нь зүтгээд байдаг. Энэ юуг хэлж байна вэ гэхээр эрлийз ангилалын морьдын уралдааны үнэлэмж тааруу, нийгэм таашаахгүй байна гэсэн үг шүү дээ.
-Ер нь шинэ цагийн монгол адуу буюу эрлийз адуунд давуу болон сөрөг ямар талууд байна вэ?
-Эрлийз адуу мэдээж хөлийн хурд сайтай. Хөлийн урт нь монгол адуунаасаа 20-30 см-ээр илүү юм чинь нэг харайхдаа тэр хэмжээгээр илүү зай авна гэсэн үг шүү дээ.Харин нэг хүндрэлтэй асуудал бол хүнд ястай. Үүнээс болоод бие гүйцэн томроод ирэхийн алдад хөл нь биеийнхээ ачааллыг даахаа больдог. Сая Бандгаа /Тод манлай уяач С.Ганхуяг/нэг ярилцлагандаа тэр талаар дурьдсан л байна лээ. Үүн дээр нь нэмээд манайхан багаас нь муу зан сургаж бэлчээрээр нь дасгадаггүйгээс болоод дараа дараагийн хүндрэлүүд гарч байна. Хэрвээ та бүхэн анзаарвал сүүлийн жилүүдэд амжилт үзүүлээд байгаа Билэгдэмбэрэлийн адуу чинь дандаа бэлчээрээр байдаг шүү дээ. Бандгаагийн адуу ч ялгаагүй. Эдэн шиг л орчин нөхцөлд нь дасгаж идээшүүлэх хэрэгтэй. Би хүрээлэнд байхдаа эрлийз адуу тэжээж байсан шүү дээ. Тэр үеийн туршлагаас харахад эхний хоёр жил нэлээд эмзэг байдаг юм. Яагаад гэхээр арьс нь ч нимгэхэн, гадны нөлөөнд амархан автана. Байгаль цаг уурынхаа нөхцөлд сайн дасаагүй байдаг. 16-гаас илүү м/сек салхитай бол хаашаа ч хамаагүй яваад өгнө. Тэгэхэд монгол адуу салхи 18м/сек хүрч байхад дажгүй л байж байна. Хоёр дахь асуудал бол эрлийз адууны үсэн бүрхүүл 1.5-2-хон см хүрэхтэй үгүйтэй тачир. Харин монгол адууных 4.5 см. Хүйтэнд тэсвэргүй байдаг хоёрдахь шалтгаан бол энэ. Өөрөөр хэлбэл агаарын температурын мэдрэмж нь хамаагүй илүү. Эрлийз адуунд нэг л сайн тал бий.Тэр нь нэг газар тогтчихвол тэндээ байгаад л байна. Тэгээд жаахан хөдөлчих юм бол хаашаа ч хамаагүй явчихна.Бүр хэдэн уул даваад алга болчихдог.Багадаа мэдрэмж муутай. Доор нь чулуу байхад гишгэнэ. Нүх байхад тойроод гарч мэдэхгүй. Иймэрхүү байдалтай хоёр жил болоод гурав дахиасаа эхлээд дасан зохицож эхэлдэг. Ер нь монгол гүүнээс гарсан нэгдүгээр үеийн эрлийз үрээ шүдлэнгээсээ эхлээд орчин нөхцөлдөө дасаад аятайхан болоод ирдэг юм даа.
-Уяачдад зөвлөгөө мэдээлэл өгөх гэхээр тэр талын материал ер нь их ховор юм. Ер нь монголд адуу судлал хангалттай хөгжөөгүй бололтой?
-Тэр бол үнэн. 1986 онд анх адууны сектор гэж байгуулагдаад монгол адууны үүлдрийн тодорхойлолтыг гаргаж, албан ёсоор үүлдрээ батлуулсанаас л судалгааны ажил эхэлсэн юм. Харин саяхан агентлагаас “адууны стратеги боловсруулъя” гэсэн санал тавьсан. Тэр дагуу нь би үржил селекци болон хурдны чиглэлээр нь хэрхэн бүсчилж хөгжүүлэх талаар санал боловсруулаад байгаа. Тэр бүү хэл мах, сүүний чиглэлээр ч гэсэн ямар бодлого баримталж хөгжүүлэх талаар саналаа тусгасан байгаа.
-Үүлдрээ батлуулсан гэдэг нь монгол адуу дэлхийд бүртгэлтэй гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. 1990 онд бүртгүүлсэн шүү дээ. ММСУХ-ны зарим удирдлагууд үүнийгээ мэддэггүй юм шиг байна лээ. Монгол адуугаа дэлхийн адууны үүлдэрт бүртгүүлэх тухай ярьж байгаа дуулддаг юм.Зарим үед судлаач эрдэмтдийнхээ үгийг сонсож байх хэрэгтэй л дээ.
-Таатай мэдээ байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Монгол адууны стандарттай холбоотой сэдвийн дахин уулзах байх.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна