Даваадоржийн Төмөрхүлэг
Тэр удамт хүчтэн
Нэгэн мянга есөн зуун ерэн он. Цагаан морин жил. Төр улсын баяр наадамд болсноос төдий удалгүй Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэнгийн хөдөө аралд “Монголын нууц товчоон”-ы 750 жилийн ойн даншиг наадам дэлгэр дүүрэн сайхан болж, Монгол түмэн сүр дуулиантайхан тэмдэглэжээ. Энэхүү даншиг наадамд начин цол хүртсэн бөхчүүдээс нэг бөх л зургаа давж “өсөх идэр” чимэг нэмсэн байдаг. Тэр бөх бол Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Монгол улсын харцага, самбо бөхийн ОУХМ, цагдаагийн дэд хурандаа Чогжинмөнсөлийн Даваадорж билээ. Өсвөр багаасаа бөхийн спортоор хичээллэж, улсын аварга шалгаруулах барилдаанд шагналт байрт шалгарч их амжилтын гараагаа эхэлжээ. Улмаар сумынхаа баяр наадамд дараалан түрүүлж, аймагтаа хоёр үзүүрлэсэн байна. 1987 онд “Хүч” нийгэмлэгийн аваргаар цэргийн арслан цолд хүрсэн цагаасаа улсын цолны тааварт орж эхэлсэн байна. Ардын хувьсгалын 69 жилийн ой бую 1990 оны баяр наадамд гурав давж дөрвийн даваанд улсын заан О.Балжиннямд шороодсон байна. Наадмын дараахан болсон их даншигт улсын начин Р.Лхагвасүрэн, улсын арслан Ж.Чойжилсүрэн, улсын заан Д.Долгорсүрэн, Д.Амгаа нарыг дараалан давж дунд шөвөгт шалгарч “Монгол улсын өсөх идэр” начин цолд хүрч аав ээж, ах дүү амраг саднаа баярлуулжээ. Харин энэ наадмаас төдий удалгүй шинэ начин маань шинэ хүнээ өлгийдөн, нуган үртэй болж магнай тэнийн баярласан нь хожмын шилдэг жүдоч Төмөрхүлэг байлаа. Их багаасаа аавыгаа даган наадмын бэлтгэлд гарч, үеийн хөвгүүдтэй барилдсаар бөхийн спортод гүн гүнзгий дурлажээ.
Аавыгаа баярлуулсан ачтай хүү
Харцага Ч.Даваадорж амьд сэрүүн ахуйдаа “Хүү маань саяхан жүдо бөхийн тэмцээнээс алтан медаль авсан. Бас Японд болсон сүмогийн тэмцээнээс хүрэл медальтай ирсэн. Би хүүгээрээ маш их бахархдаг” хэмээн сэтгэл дүүрэн өгүүлж билээ. Төмөрхүлэг түүнээс хойш аавыгаа их олон удаа баярлуулсан даа. 2008 онд самбо бөхийн дэлхийн аварга, азийн аварга хоёуланд түрүүлж, Тайландад болсон жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах барилдаанд мөнгөн медалийн эзэн болоод ирэхэд аавынх нь бие их чилээрхсэн байсан гэдэг. Хүүгээ ирэхэд баярлаж бас бахархан угтсан харцага маань “Хүүгээ л хүлээж байлаа. Миний хүү дэлхийн бөх болжээ” хэмээсэн бөгөөд хоёрхон хоногийн дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Уран барилдаант сайхан харцага маань хэдийгээр дэргэд нь байхгүй ч дээд тэнгэрээс хүүгээ харж буй биз ээ.
Залуухан, зартай жүдоч
Даваадорж харцага хар багаасаа өөрийг нь дагаж наадмын бэлтгэлд гарсан хүүгээ их спортын хүн болгохоор шийдэж, бөхийн дасгалжуулагч, үеийн нөхөр Ц.Шийрэвт хадаг барин шавь оруулсан байна. Цэдэн-Ишийн Шийрэв арслан улсын цолтой бөх өөрт нь хадаг барьсанд бэлгэшээж өөрийн мэдэх чадах бүхнээ хүүд нь сургахаа амласан бөгөөд тэр үнэхээр сайн жүдочийг эх орондоо бэлдэж өгчээ. Жүдо бөхийн барьц байрлал, мэх техникийг хурдан хугацаанд сайн сурсан нь багаасаа аавыгаа дагаж бөхийн барилдаан үзсэн, мөн аавынх нь сургасан эрдэмтэй салшгүй холбоотой ч удмаас заяасан бөхийн их авьяас нь нөлөөлсөн гэвэл үнэнд ойртох болов уу.
Өсвөр үе, залуучуудаас оролцсон тэмцээн бүртээ медаль авч, улсын аварга шалгаруулах барилдаанд самбо, жүдо бөхөөр түрүүлсэн нь цаашдын их амжилтынх нь гараа байсан гэмээр. Улмаар 2008 онд жүдо бөхөөр 60 кг-ийн жинд барилдаж залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн нь Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ амжилт болсон юм. Түүний дараа жил Францад болсон залуучуудын дэлхийн аваргад мөн 60 кг-д барилдан Беларус, Аргентин, Хойд Солонгос, Францын жүдочдийг бүгдийг цэвэр ялж аваргын төлөө Японы Хирофүми Яамамотод ялагдаж ахин мөнгөн медаль хүртэж хошой мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Бангкок түүнд ээлтэй
Нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа тэрбээр ингэж хэлжээ. Үнэхээр Тайландын Бангкок түүнд ээл өлзийгөө хайрлажээ. Тэрбээр анх залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан бөгөөд тэрхүү тэмцээнээс Монгол улсын анхны мөнгөн медалийг авч байв. Сүүлд 2013 оны дөрөвдүгээр сард болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Иран, Хонгконг, Өмнөд Солонгос, Японы тамирчдыг ялж тивийн аваргын алдрыг хүртсэн юм. Энэ тэмцээн ч мөн Бангкокт болсон билээ.
Шинэ жинд барилдсан бүхэндээ финалдав
Лондонгийн олимпоос хойш буюу 2012 оны намраас Төмөрхүлэг жин өгсөж 66 кг-д зодоглох болов. Өмнө нь 60 кг-д барилдахад 6-7 кг хасч ордог байсан нь амжилтад тун муугаар нөлөөлдөг байсан бөгөөд 66-д барилдаж эхлээд тун сайхан амжилт үзүүлсэн юм. 2012 оны есдүгээр сард Улаанбаатар хотод болсон дэлхийн цомд алтан медаль, арваннэгдүгээр сард болсон Чиндаогийн Гранприд алтан медаль, арванхоёрдугаар сард болсон Чежүгийн дэлхийн цомд мөнгөн медаль, он гараад болсон Парисийн их дуулгад мөнгөн медаль, Европийн нээлттэй тэмцээнд мөнгөн медаль, дөрөвдүгээр сард болсон Ази тивийн аваргад алтан медаль, Бакугийн Их Дуулгад алтан медаль тус тус хүртэж долоон тэмцээнд барилдаж бүгдэд финалд шалгаран сайхан амжилт үзүүлсэн юм.
Сумын заан Төмөрхүлэг
Харцага аавын хүү ганц жүдогоор барилдаагүй юм. Самбо бөхөөр тив дэлхийд түрүүлсэн бол үндэсний бөхөөр сумын наадамд түрүүлжээ. 2008 онд Эрдэнэт хотод бэлтгэлд гараад байхдаа Булган аймгийн нэгэн суманд зодоглон түрүүлж “сумын заан” цолд хүрсэн байна. Их спортын бага жинд барилддаг ч үндэсний бөхөд жин багадахгүй, тун сайн барилддаг. Бөхийн өргөөнд сар бүр болдог сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд зодоглож тогтмол гурав, дөрөв давдаг. Өнгөрсөн жил сумын заануудын барилдаанд Өмнөговийн Т.Төгсдөлгөөн, Говь-Алтай Х.Дарамзагд нарыг давхар тохох, мушгиж тонгорох мэхээр давж үзэгчдийг шуугиулж байсан бөгөөд түүнд шороодсон хоёр бөх эдүгээ аймгийн цолд хүрчээ.
Мэхэндээ даацтай, мэдрэмжтэй уран барилддаг тэрбээр ШУТИС-д болсон нэгэн барилдаанд Сэлэнгийн сумын заан С.Оргилбаатарыг үүрч даван үзэгчдийг уулга алдуулж байлаа. Мөн 2011 онд улсын баяр наадамд зодоглож Өмнөговь аймгийн начин Ш.Азжаргал, улсын начин М.Болдбаатар нараар хоёр давж, гурвын даваанд улсын өсөх идэр начин М.Жамьянпүрэвт өвдөг шороодож байв.
“Улсын цолд хүрэхийг мөрөөддөг үү” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Миний хувьд үндэсний бөхөд маш их дуртай. Сумын заан цолтой. Зав л гарвал аймаг, сумын цолтнуудын барилдаанд барилдахыг хүсдэг. Гэхдээ миний зорилго бол жүдо бөхөөр олимп, дэлхийн аварга болох. Энэ зорилгодоо хүрсний дараа үндэсний бөхөөр барилдаж, аавынхаа авсан харцага хэмээх мундаг цолд хүрэхийг мөрөөддөг. Хэзээ нэгэн цагт миний мөрөөдөл биелэх байх. Ямар ч гэсэн өөрийнхөө хичээллэж буй жүдо хэмээх спортын оргилд хүрэхийг зорьж байна. Энэ бол миний аавын захиас” гэжээ.
Ногт ганзагалаж очсон дөрөв дэх ДАШТ
Урьд өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван ч удаа оролцсон бөгөөд аргагүй туршлага дутаж Японы Хирофүми Яамамото, Украйны Георгий Зантариа нарт ялагдаж байв. Харин өнөө жилийн Челябинскийн дэлхийн аваргад явахад нь Монгол түмэн түүнээс дэлхийн аваргын алтан медалийг хүлээж байлаа. Төмөрхүлэг ч өмнө гаргасан алдаагаа давтахгүйг хичээж, “ногт ганзагалаж” очсон нь лавтай. Челябинскийн тэнгэр түүнийг ивээж эхний тойрогт гоцложээ. Дараагийн хоёр тойрогт Канадын Бучардыг вазаригаар, Германы Сиэдлийг торгуулиар ялж шөвгийн наймд барилдах эрхийн төлөө БНХАУ-ын Ма Дуанбинтай учраа таарч илт илүүрхэж байсан боловч дэндүү хайнга барилдаж даралтаар ялагдсан юм. Магадгүй дэлхийд аваргалах цаг нь арай л болоогүй байсан юм уу даа. Нас залуу, наадам олон байна даа ...
Инчёнд илүү байлаа
Инчёнд эхний тойрогт Непаль, хоёрдахь тойрогт Тажикстаны бөхчүүдтэй таарч илүүрхэн ялав. Хэсгийн аваргын төлөө Казакстаны Азамат Мукановыг давхар тохон иппоноор буулгаад финалд Японы Томофүми Такажотой шалгарч үлдлээ. Такажотой өмнө нь хоёр удаа таарч нэг нэг ялсан бөгөөд энэ оны Чингис хаан гранприд аваргын төлөө үлдээд ялагдсан тул Төмөрхүлэг “даагаа нэхэх”, улмаар “хайнаа хагалах” барилдаан байв. Барилдааны санаачлагыг эхнээс нь авч барилдсаар татаж мордоод иппон буулгаж Азийн наадмын аварга боллоо.
Их дуулга тэмцээнд их амжилттай барилдав
Анх 60 кг-д барилдаж байхдаа 2011, 2012 оны Москвагийн Их дуулгаас мөнгө, хүрэл медаль авч байсан бол 66 кг-д барилдсанаас төдий удалгүй Парисийн Их дуулгаас мөнгөн медаль авчээ. Улмаар 2013 оны тавдугаар сард болсон Бакугийн Их дуулгад барилдан эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад эзэн орны Туран Сейдов, Оросын Абдула Абдулжалилов, мөн эзэн орны Нижат Шихализада нарыг дараалан ялж Их дуулга тэмцээнд түрүүлсэн билээ.
Сайн хүний үр, Сүүт гүүний унага
Монголчууд маань ийн хэлэлцдэг. Улсын харцага Чогжинмөнсөлийн Даваадорж хоёр хүү нэг охинтой. Охин нь бидний сайн мэдэх “Тусгай салаа” киноны Тамираа хэмээх бүсгүйн дүрд тоглосон авьяаслаг эмэгтэй юм. Эдүгээ ШШГЕГ-т ажилладаг. Харин том хүү нь жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Төмөрхүлэг. Бага хүү Булгантамир нь ч мөн жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд тун удахгүй ах дүү бөхчүүдийн тоог нэмэх биз ээ. Сайхан аавын хүүхдүүд мөр бүтэн сайхан явна. Монгол улсын уран барилдаант харцага Ч.Даваадоржийн хүү, олимп, дэлхийн аварга Төмөрхүлэг хэмээн зарлуулах цаг удахгүй гэдэгт итгэнэм. Төмөрхүлэгтээ улам их амжилтыг хүсч, уул шиг түшигтэй сайхан аавынхаа алдрыг дуурсгахыг ерөөе.
Т.Түмэндэмбэрэл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна