Л.Түвшинжаргал: Бид наадмаа жинхэнэ утгаар нь зохион байгуулсан


Моринд дуртай, адуунд хайртай залуус нэгдэж "Адуун өв соёл" хэмээх төрийн бус байгууллагыг өнгөрсөн жил байгуулжээ. Тус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Л.Түвшинжаргалтай ярилцсанаа хүргэж байна. Мөн тэрээр ММСУХ-ны тэргүүлэгч аж.
-“Адуун өв соёл” ТББ-ын байгуулагдсан түүх, морь сонирхогч залуус хэрхэн нэгдсэн болоод зорьж буй ажлын тань талаар яриагаа эхэлье.
-Цахим ертөнцөөр адуунд дуртай залуус бие биеэ мэддэг болж, Морь сонирхогчдын группт нэгдэж эхэлсэн. Улмаар өнгөрсөн жилийн наймдугаар сард Хүйн долоон худагт анхны бэсрэг наадмаа зохион байгуулсан. Үүнээс хойш адуу, түүнийг дагасан соёлыг түгээх, хойч үедээ таниулж үлдээх ажил хийе гэсэн зорилго нэгтэй залуучууд нэгдэж өнгөрсөн өвөл “Адуун өв соёл” төрийн бус байгууллагаа байгуулсан юм.
Бидний гол зорилт бол монгол адууг тойрсон соёл буюу айраг исгэх, чөдөр ногт зангидах, эмээл засах, уурга, бугуйлыг зөв зохистой хэрэглэх, өвлийн морийг яаж унадаг, хаврын унах морийг намар нь яаж эдэлдэг гэх мэт олон талын сургалт судалгааны ажил зохион байгуулахад чиглэдэг. Үүнээс гадна морио унаж, эдлэхийг улам хөгжүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа. Малчид хятад мотоциклиор хонь малаа хариулж, морио унаж эдлэх нь ховордсон. Тиймээс малаа мориор хариулахын ач тус нь юу байдаг, уламжилж ирсэн мал аж ахуйгаа яаж зөв зохистой хойч ирээдүйдээ өвлүүлж хүлээлгэх ёстой вэ гэдэг талаас нь бид түлхүү ажиллаж байна.
-Төрийн бус байгууллагынхаа гишүүдээс дурдвал. Моринд хайртай олон залуус байдаг байх.
-Манай ТББ-ын тэргүүнээр Чагнаадоржийн Болдбаатар гэж “Satellite power” компанийн захирал, олон сайхан айраг, түрүү хүртэж яваа залуу ажилладаг. Мөн удирдах зөвлөлийн гишүүн Мөнхбат, “Ти Ар Эм” компанийн Батсайхан, Тод манлай уяач Дуламсүрэнгийн хүү Гүнболд гээд олон сайхан залуус бий. Миний хувьд ч гэсэн багаасаа хурдан морь унаж өссөн болохоор моринд их хайртай. Тиймээс ч моринд томдсон цагаасаа хойш морины ажлаа үргэлжлүүлж хурдан морь уяж, чамгүй амжилт үзүүлж явна.
-Өнгөрсөн наймдугаар сард санаа сэтгэл нийлсэн залуус маань хоёр дахь наадмаа зохион байгуулсан. Наадмын сонин сайхнаас хуучлаач?
-Бид өнгөрсөн наймдугаар сарын 30-нд хоёр дахь уралдаанаа Хүйн долоон худагт зохион байгуулсан. Энэ жилийн наадам Монгол дээл хувцсаараа гоёж, Монголоороо бахархъя гэсэн уриатай болж өнгөрсөн. Түүнчлэн уламжлалт ёсоор хурдан дааганы уралдаанаас гадна 32 залуу бөх барилдсан. Мөн манай группийн гишүүн, уртын дуучин Жавхаасайхан, улсын цоллооч Цолмон нар оролцсон урлагийн багахан хэмжээний тоглолт, монгол адууны өв соёлыг мэдрүүлэх арга хэмжээнүүд зохион байгуулагдсан. Бид наадмыг жинхэнэ утгаар нь, жишээлбэл, зургаад хурдалсан морийг яаж байлдаг юм, баян ходоодны даагыг байлахдаа ходоод зүүж өгөх зэргээр бүгдийг ёс заншлын дагуу хийсэн.
-Төрийн бус байгууллага ашгийн бус учраас наадмын хөрөнгө санхүүг яаж бүрдүүлсэн бэ. Дэмжиж тусалдаг байгууллага, хувь хүн хэр олон байдаг вэ?
-Мэдээж ашгийн бус байгууллага учраас ашиг олох зорилгоор биш, өөрсдийн санаачилга, хандив, санаа сэтгэл нийлсэн хүмүүсийн дэмээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай төрийн бус байгууллагын үйл ажиллагааг анхнаас нь дэмжиж ирсэн “Монгол адуу”, “Ти Ар Эм” компанийн “Троу” брэнд, “Гийнгоо” хурдан морины хүүхдийн хувцасны дэлгүүр зэрэг морины эдлэл хэрэглэл, адууны бүтээгдэхүүн, бэлдмэл борлуулдаг компаниуд наадмыг ивээн тэтгэж, хамтарч ажилласан. Эдгээр компани болон наадмыг дэмжиж, зохион байгуулалтанд идэвхтэй оролцсон Цагаанбандийн Буянбаатартаа танай сэтгүүлээр дамжуулан талархлаа илэрхийлье.
-Нутаг нутгийн унага тамгалах найр, ёс заншлын онцлогыг харуулсан баримтат кино бүтээх гэж байгаа гэсэн. Энэ ажлынхаа талаар сонирхуулбал?
-Бид бэсрэг наадмынхаа дараагаар газар газрын унага тамгалах ёс ямар байдаг талаар баримтат кино бүтээхээр ажилласан. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд очиж унага тамгалах ёслолын зураг авалт хийлээ. Зарим кино нь бэлэн болсон байгаа. Баримтат кино хийх ажил маань манай төрийн бус байгууллагын хамгийн анхны томоохон ажлын нэг хэсэг юм. Унага тамгалах тухай баримтат кино, нэвтрүүлэг олон байдаг л даа. Харин бидний хийж буй цуврал нэвтрүүлэг газар газрын унага тамгалах ёсны тухай болоод айргийг хадгалах, ирэх жилийнхээ хөрөнгийг яаж авч үлдэх болон хадгалдаг зэрэг нутаг нутгийн онцлогийг харуулах юм.
У.Энхмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна