Завхан нутгийн хүчитнүүд
Монгол бөхийн түүхэнд гарди хэмээх цолыг олгож эхэлснээс хойш гурван гарди төрсөн нутаг бол зөвхөн Завхан аймаг юм. Ц.Цэрэнпунцаг, М.Баяржавхлан, Б.Гончигдамба нар. Эдгээр бөхчүүдийг тодрохоос нэгэн жарны урьд Завхан нутаг аваргын энтэй арслангуудтай байжээ. Мөн ханагар сайхан заанууд, харьшгүй хүчит начингууд олон бий. Эдгээр бөхчүүдийн талаар, тэр бөхчүүдийн барилдааны амжилт, барилдаж явсан түүхийн тухайд уншигчдадаа хүргэхийг зорьлоо.
САНЖМЯТАВЫН ШАГЖ
Сайн ноён хан аймгийн Бирваарагчаа бэйсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Булнай буюу эдүгээгийн Тосонцэнгэл сумын нутагт 1903 онд мэндэлжээ. Бага залуугаасаа барилдаж ноцолдож өссөн тэрээр халж сэлж суйлах, давхар хамах, гүйх орох, хутгах зэрэг олон угсраа мэхтэй, тонгорох мэхээрээ хэнийг ч шороодуулдаг, тэгш сайхан биетэй, тэнүүн сайхан бөх байжээ. 1927 оны улсын баяр наадамд анх зодоглож Арвайхээрийн “мээтэн” Аюур арсланд унаж үзүүрлэн улсын арслан цол, 1928 оны улсын наадамд их шөвөгт мөн “мээтэн” Аюурт өвдөг шороодсон бол 1929 оны улсын наадамд алдарт Вандан аваргыг шороодуулж, “босоо” Банзар арсланд өвдөг шороодон үзүүрлэжээ. 1930 оны улсын баяр наадамд Мөнгөнморьтын Л.Чимэд арслан, Өөлдийн “босоо” Банзар арслан нарыг дараалан шороодуулж улсын баяр наадамдаа түрүүлжээ. Улсын баяр наадамд 2 ч удаа 9 даван үзүүрлэхдээ улсын арслан цол авсан нь гарцаагүй бөгөөд сүүлд 10 давахад нь “Улсын аварга” цол олгосон нь дамжиггүй юм. Тиймээс цаашид Санжмятавын Шагж буюу “цэргийн” Шагжийг “Улсын аварга” хэмээн үзэх нь зүйтэй болно. С.Шагж аварга 1931 онд үймээний үеэр идэр залуудаа амь үрэгджээ.
МААМЫН ЛХАГВА
Завхан аймгийн Идэр сумын нутагт 1907 онд мэндэлжээ. 1931 оны улсын наадамд анх зодоглож их шөвөгт Архангайн “хуягтын” Банзрагчийг орхин 10-ын даваанд цэргийн бэлтгэлийн хурандаа Мангалын Бэх-Очиртой үлдэн үзүүрлэж улсын заан цолд хүрчээ. Түүнийхээ хойтон жил их шөвөгт шалгарч олон түмэнд “цагдаа” Содном хэмээн алдаршсан Долгорын Содном заанд унажээ. 1933 оны улсын баяр наадамд улсын начин С.Осор, улсын заан Ж.Лувсанбалдан, улсын арслан Ш.Гилэг, улсын арслан Д.Данзан нарыг орхин 10 даван түрүүлж “Улсын арслан” цолд хүрсэн байна. 1939 оны улсын баяр наадамд улсын заан Д.Гонгор, улсын арслан Л.Балсан, улсын арслан У.Дамчаа нарыг дараалан шороодуулж, залуу бөх Б.Түвдэндоржид өвдөглөн үзүүрлэсэн байна. Энэ наадамд тэрээр Архангай аймгийн харьяат, улсын арслан Д.Төрбаттай ярилцаж “Би зүүн тийш, чи баруун тийш харж барилд” хэмээснээр Дорнод аймгийн харьяат бөхчүүдийг дараалан шороодуулж, үзүүрт цэргийн залуу бөх Түвдэндоржийг өвдөглүүлсэн боловч маршалыг доромжилсон хэргээр үзүүрлэсэн гэгдэж, наадмын дараахан баривчлагдан 7 жил шоронд суусан байдаг. Шоронгоос гарсныхаа дараа 1946, 1947, 1948, 1950, 1951 оны наадмуудад 5 даван шөвгөрсөн байдаг. Мөн 1934, 1935, 1936 онуудад шөвгөрч түрүү үзүүрийн бөхчүүдэд унажээ. Лхагва арслан бөхийн их удамтай бөгөөд төрсөн ах нар нь а.з Дэндэв, улсын заан Намбар нар юм. Түргэн шуурхай барилдаантай, суйлах, эгэмдэж тахимдах, сугадаж аль ч талаараа тонгорох мэхтэй дайчин бөх байжээ. Олноо “хамбын бор”, “урт гарт” хэмээн алдаршсан үнэнхүү алдарт, аваргын энтэй арслан юм.
ШАГДАРЫН САНЖСҮРЭН
Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт 1909 онд төржээ. 1935 онд зургаа давж “улсын начин”, 1937 онд зургаа давж “улсын заан”, 1942 онд улсын арслан Л.Балсан, улсын даян аварга Н.Жамьян нарыг дараалан шороодуулж үзүүрлэн “улсын арслан” цол тус тус хүртжээ. Арслан амьд сэрүүндээ ярихдаа “Миний хоёр удаа шөвгөрснийг дутуу бичсэн” гэж ярьжээ. Эндээс үзвэл улсын наадамд нийтдээ 5 удаа шөвгөрсөн байна. Ш.Санжсүрэн арслан учраа бөхөө гэнэт цочоон маш хурдтай гүйж унагадаг дархан мэхтэй бөх байжээ.
ЦЭДЭНДАМБЫН ЦЭРЭНПУНЦАГ
Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт 1971 онд мэндэлжээ. Өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд амжилттай барилдаж бөхийн гараагаа эхэлсэн бөгөөд 1993 оны улсын баяр наадамд улсын начин М.Чимэддорж, улсын заан С.Сүхбаатар, улсын заан Д.Амгаа нарыг шороодуулан 5 давж “улсын начин” цолд хүрсэн байна. Түүнийхээ хойтон жил 768 бөх барилдсан наадамд д.ав А.Сүхбат, у.ав Д.Сумьяабазар, у.а Д.Мөнх-Эрдэнэ, у.з Р.Гансүх нарын сонсоход л халшрам хүчтэнүүдийг дараалан сөгтгөж их шөвгийн гуравт шалгараад, өөрийн нэгэн үеийн багш О.Балжиннямд шорооджээ. 1996 онд ц.н Ц.Намжилсүрэн, у.н Л.Өлзийбаяр нарыг шороодуулж дунд шөвөгт, 1997 онд у.н Н.Мөнхжаргал, у.н Ж.Оргилболд, у.х Г.Элбэг нарыг шороодуулж их шөвөгт, 1998 онд у.н М.Жамьянпүрэв, у.н Д.Пүрэвсүрэн, д.ав А.Сүхбат нарыг шороодуулж мөн их шөвөгт шалгарсан байна. Эдгээр онуудад шөвгөрсөн байна гэж бичихэд хялбар боловч 1997 оны наадмын 3-ын даваанд тухайн үед олон хүний анхааралд өртөөд байсан Увс аймгийн залуу арслан Б.Ганбатыг амлан авч сэжиж ард нь гараад хаясан, 1998 оны у.н М.Жамьянпүрэв, Д.Пүрэвсүрэн нарыг дунгуйлдаж татаад давсан, А.Сүхбатыг тосгуулж хавсраад орхисон тэр л барилдаанууд монгол бөхийн чимэг болон үлдсэн билээ. 1999 онд у.н Ц.Цэрэнчимэд, у.н Д.Сэржбүдээ нарыг шороодуулж дунд шөвөгт, 2000 онд а.з Д.Мөнхбаяр, у.н Ц.Гэрэлт-Од нарыг шороодуулж дунд шөвөгт, 2001 онд ц.з Ч.Ганбаатар, у.н Д.Нямхүү, у.г М.Баяржавхлан, у.з Ч.Батзориг нарыг дараалан давж их шөвөгт, 2003 онд у.н М.Цанлиг, у.н Б.Баянмөнх нарыг давж дунд шөвөгт, 2004 онд у.х Т.Өсөх-Ирээдүй, у.н Д.Ганбат, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарыг дараалан өвдөглүүлж их шөвөгт тус тус шалгарч байлаа. 2005 оноос хойш бөхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглосонгүй. Нэгэн үе улсын баяр наадамд түрүүлэх бөхийн тоонд зүй ёсоор орж явсан энэ хүчтэнийг одоо ч монгол бөхийн дэмжигчид үгүйлсээр байна. Ц.Цэрэнпунцаг гарди жүдо бөхөөр тив дэлхийд улсынхаа нэрийг мандуулж явсан ОУХМ. Сэгсэрч дунгуйлдах, хавсрах, давхар ачих, тонгорох, хутгах, хөмрөх дархан мэхтэй, даамай сайхан бөх.
МАХГАЛЫН БАЯРЖАВХЛАН
Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт 1978 онд төржээ. Хоёр зууны зааг үед Завхан нутгаас нэгэн өндөр залуу барилдаж эхэлсэн нь Махгалын Баяржавхлан байв.
Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, “Аварга” дэвжээ, Монголын Радио Телевизийн бөх хэмээн зарлуулж гарч ирсэн өндөр зэгзгэр нуруутай, өрсөлдөгчийнхөө мэхийг хариулж үлдэхдээ тун ч сайн залууг удахгүй улсын том цолд хүрнэ дээ хэмээн ахмадууд ярилцаж байсан нь тун ч удахгүй биеллээ олсон байна. Гэхдээ бас ч “ногоон гэрэл”-ээр цолд хүрсэнгүй. 1999 оны улсын баяр наадамд хоёр давж тухайн үеийн улсын начин О.Одгэрэлд шахаж татуулж өвдөг шороодсон бол 2000 оны наадамд улсын начин Д.Пүрэвсүрэнд мөн л гурвын даваанд унасан байна. Улсын наадмын дэвжээ хатууг мэдэрч шилдэг начингуудад өвдөг шороодсон ч заал танхимын барилдаануудад тун “зангарагтай үзэж” байлаа. Тухайн үеийн улсын цолтнуудын барилдаанд залуу бөхчүүдээс хэн тогтмол хоёр, гурав давж байна, М.Баяржавхлан л байлаа. Улсын заан Д.Долгорсүрэн, у.з Ч.Бямбадорж, у.н Ж.Чулуун, у.н Ч.Чулуунбаатар нарыг шороодуулан уран барилдааны шагнал ч авч байлаа.
Тухайн үеийн “залуучуудын барилдлаан” буюу одоогийн аймаг цэргийн цолтны барилдаанд залуу бөх М.Баяржавхлан хоёр ч удаа түрүүлсэн нь түүх болон үлджээ. 1999 оны дөрөвдүгээр сарын 4-ий Ням гарагт Монгол бөхийн өргөөнд болсон аймаг цэргийн цолтны барилдаанд 128 бөх барилджээ. Энэ барилдаанд эдүгээгийн улсын заан Б.Сайнбаяр, у.ө.и.н Ц.Цогтжаргал, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, у.н Д.Батбаяр, Б.Бадам-Очир, Д.Пэрэнлэйдорж, Д.Ганбат, Ц.Цэрэнхүү нарын бөхчүүд барилдаж байсан бөгөөд залуу бөх М.Баяржавхлан гурвын даваанд а.з Д.Пэрэнлэйдоржийг давуулж гуядаад, дөрвийн даваанд а.з Т.Ганбаатарыг мөн давуулж гуядаад, тавын даваанд а.а Д.Батбаярыг голлож дайраад, зургаагийн даваанд а.н Ц.Цогтжаргалыг дэгээдэж эргээд, үзүүр түрүүнд Дундговь аймгийн арслан Н.Отгонбаярыг дагуулж мушгиад давж түрүүлсэн байна. Энэ барилдааны дараахан болсон барилдаанд гурвын даваанд а.н М.Батжаргалтай тунаж унасан байна. Эдүгээгийн улсын харцага М.Батжаргал гэдгийг бөх сонирхогчид маань юу эс андах вэ. Энэ үед ямар ч барилдаанд айхтар барилддаг энэ хоёр залуу аймаг цэргийн цолтны барилдааны 3,4-ийн даваанд их олон тунасан гэдэг.
Түрүү авснаасаа яг сарын дараа буюу 5 дугаар сарын 3-нд болсон барилдаанд мөн түрүүлжээ. Энэхүү барилдааны дөрвийн даваанд а.н Б.Бадам-Очирыг дэгээдэж эргээд, тавын даваанд а.а Д.Энхтайваныг мордож дайраад, зургаагийн даваанд а.а Ц.Цэдэндамбыг мушгиад, үзүүрт ц.а С.Мандахыг дэгээдэж эргээд давж хоёр дахь удаагаа түрүүлсэн байна.
Мөн 2000 оны 5 сарын сүүлээр болсон Монгол Улсын Аварга Д.Хадбаатарын дурсгалыг хүндэтгэх “Аваргын хишиг” барилдаан болж энэ барилдаан залуу бөх М.Баяржавхлан гурвын даваанд а.а Б.Шаравдоржийг нохой мордож, дөрөвт у.н Н.Баттулгыг дагуулж мушгиад, тавын даваанд у.н Ш.Лхагвасүрэнг мөн дагуулж мушгиад давснаар их шөвөгт үлдэж “их ирээдүйтэй” гэдгээ дахин нэг нотолсон байна.
Улсын цолтны барилдаанд их шөвөгт үлдсэн залуу бөх хойш хойшдын барилдаануудад улам бүр хичээж, бэлтгэлээ чамбайруулж барилдах болжээ. Энэ байдал нь түүнд амжилтыг авчирч 12 сард болсон эм хангамжийн байгууллагын ойн барилдаан үзүүр булаалдсан байна. Энэ барилдааны хоёрын даваанд у.н С.Дэлгэрбатыг, гурвын даваанд тунасан а.а С.Даваасамбууг тохоход сөрж тонгороод, дөрвийн даваанд улсын залуу арслан А.Сүхбатыг сөрж тахимдан, тав зургаагийн даваанд у.н Н.Түмэннаст, О.Одгэрэл нарыг татаж мордон даваад арслан Д.Мөнх-Эрдэнэд өвдөг шороодон үзүүрлэжээ.
Энэ барилдаанаас хойш Аваргын М.Баяржавхлан олон цолтны зүрхэнд шар ус хуруулах болжээ. 2001 оны эхээр болсон олон барилдаанд зодоглож у.з Ц.Баярсайхан, у.н Б.Адьяахүү, Б.Батхуяг, До.Ганхуяг, Ш.Лхагвасүрэн нарыг өвдөг шороодуулснаар улсын цолд хүрэх боломж бүрэн дүүрэн гэдгээ бүр ч их нотолсон байна.
Хорьдугаар зууны сүүл хэсэгт тодрон барилдсан энэ бөх 2001 оны наадмаар зургаа даван улсын өсөх идэр начин, 2003 онд зургаа давж улсын харцага цол, 2006 онд долоо даван улсын заан цол, 2001 онд найм даван улсын гарди цол тус тус хүртсэн байна. Мөн 2007 онд долоо, 2008, 2010 онд 5, 2012 онд 6 даван шөвгөрч чимэг нэмжээ. Улсын наадмын дэвжээнд тэрээр у.а Б.Ганбат, Х.Мөнхбаатар, у.з Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, у.х Г.Элбэг, Ц.Магалжав, М.Батжаргал, Ш.Уламбаяр, Ш.Жаргалсайхан, у.н С.Эрхэмбаяр, С.Дэлгэрбат, И.Мөнхбаатар, Д.Пүрэвсүрэн, Т.Энхтуяа, Л.Нямсүрэн, Ц.Одбаяр нарын шилдэг бөхчүүдийг өвдөг шороодуулж байжээ. Заал танхимын барилдаанд төдий барилдахгүй ч улсын наадмаар тун сайн барилддаг, тэр дундаа тэгш ойн наадамд дүүрэн сайхан барилддаг, нуруу арал сайхантай, бяртай бөх юм.
БАТНАСАНГИЙН ГОНЧИГДАМБА
1985 онд Завхан аймгийн Их-Уул суманд мэндэлжээ. 2007 онд төрөлх аймгийнхаа наадамд зодоглон түрүүлж арслан цолд хүрсэн бөгөөд 2011 оны улсын баяр наадамд у.х М.Дармаабазар, у.н Ду.Батбаяр, а.х.а А.Алтанхуяг нарыг дараалан шороодуулж “улсын начин” цол, 2013 онд а.а У.Батгэрэл, у.н П.Ганхүү, у.н Б.Пүрэвсайхан, у.н Э.Энхбат, у.а Х.Мөнхбаатар, у.ав С.Мөнхбат нарыг дараалан давж, у.а Г.Эрхэмбаярт өвдөг шороодон үзүүрлэж “Улсын гарди” цолд тус тус хүрсэн байна. Мөн 2012 оны улсын наадамд у.х Т.Амартүвшин, у.х А.Цацабшир нарыг шороодуулж тав давсан байна. Гар урттай, хөлийн гишгэдэл сайтай, тахимдах, хонгодох, хөмрөх, сугадаж хавирах, шахаж татах үндсэн мэхтэй, чөлөөт бөхийн спортын мастер цолтой бөх.
ВАНДАНГИЙН ДЭНДЭВ
Завхан аймгийн Идэр сумын нутагт 1906 онд мэндэлсэн. Завхан аймгийнхаа наадамд долоон удаа түрүүлж, 1934 онд улсын наадамд 7 даван заан цолд хүрч, 1935 онд мөн батлан, 1936 онд тав даван шөвгөрчээ. Улсын наадамд барилдахаар бүртгүүлэхэд “Цолоо хэл” гэхэд “Аймгийн арслан” гэж гэнэ. Бөхийн онооны хүмүүс цаашлуулж “Наадах чинь энд цол биш, өөр ямар нэг хоч ч юм уу байна уу” гэхэд “Нутгийн хүмүүс намайг “хулгар” л гэдэг юм” гэж хэлснээс үүдэж ард олонд “хулгар” Дэндэв хэмээн алдаршжээ. Асар их бяртай бөх байсан бөгөөд зургаан шуудай гурли өргөөд майхан тойрч байсан гэдэг.
ЯДАМСҮРЭНГИЙН ДОРЛИГ
1914 онд Завхан аймгийн Ургамал сумын нутагт мэндэлсэн. 1930-аад онд Завхан аймгийн наадам болоод Завхан аймгийн баруун урд талын сумд, Увс аймгийн зүүн хойд талын сумдад нэгэн босоо бөх байсан нь Ядамсүрэнгийн Дорлиг байв. 1932-1937 оны Завхан аймгийн баяр наадамд дараалан зургаа давж, 1937 онд Завхан аймгийн Завханмандал, Чандмань, Сантмаргац, Түдэвтэй, Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Өндөрхангай, Баруунтуруун сумдын наадамд дараалан түрүүлж гайхуулж явсан гэдэг. Улмаар 1938 оны улсын баяр наадамд ирж зодоглосон бөгөөд Булганы “гүйдэг” Даштай тунан барилдаж давснаар их шөвөгт шалгарч “улсын заан” цолд хүрсэн байна. 1939, 1941 онуудад тав даван шөвгөрч, түүнээс хойш ч мөн хэд хэдэн удаа шөвгөрсөн байна. Угсраа олон мэхтэй, тэнцвэр сайтай, гарын хүч сайтай бөх байжээ. Өндөр сайхан биетэй бөх тул “гоохгор” буюу “гогор” хэмээн нэршсэн бөгөөд улсын наадамд олон жил бөх зассан гэдэг.
ӨЛЗИЙН ГАРАМДАГВА
Завхан аймгийн Сантмаргац суманд 1919 онд төрсөн. 1940 оны улсын наадмаар тав давж улсын начин , 1946 онд долоо давж улсын заан цол тус тус хүртсэн байна. Мөн 1947, 1948 онд тав, 1953, 1954 онд 6 давж шөвгөрчээ. Улсын баяр наадамд у.ав Ж.Цэвээнравдан, у.а Д.Лувсанжамц, у.з С.Нанжаа, Ц.Дамдиндорж, у.н О.Банди, Э.Банзрагч нарыг шороодуулж байсан байна. Хий зайлах, дэгээ ороох, суйлах зэрэг дархан мэхтэй шалмаг барилдаантай бөх байжээ.
ШҮХЭРИЙН УЛАМБАЯР
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 1977 онд төрсөн.
Түүний хувьд 1996 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд 4 дүгээр байрт шалгарах үеэс бөхийн зам руу эргэлт буцалтгүй орсон байна. МҮБХ-ы дэд тэргүүн асан П.Даваасамбуу гуай “Миний хүү хот руу орж ирж байнгын бэлтгэл хий” гэсэн нь түүнд маш их урам өгсөн гэдэг.
1996, 1997 оны аймаг цэргийн цолтны барилдаанд Архангайн М.Батжаргал, “Хүч”-ийн Ш.Уламбаяр нар цолтнуудыг хазайлгаж, үзэгчдийг шуугиулан барилддаг байв. Тэд гурвын даваанд тун ч олон удаа тунаж барилдсан байдаг. Яс сайт яван чангардгийн үлгэрээр 1998 оны үед аймаг цэргийн цолтны барилдаанд их шөвөгт шалгарч, 1999 онд бүх цэргийн наадамд үзүүрлэж “цэргийн заан” болсон байна. Цэргийн заан болсноосоо хойш болсон аймаг цэргийн цолтны дийлэнх барилдаанд шөвгөрч улмаар 1999 оны 2 сард болсон барилдаанд з.б С.Цэвэлдорж, а.н Т.Занданбат, ц.з Т.Амартүвшин, а.н Ц.Цогтжаргал, а.а Ц.Болдбаатар, а.з Б.Гончигсүрэн нарыг цувруулан орхиж түрүүлжээ. Бөх сонирхогчид ч энэ л үеэс түүнийг улсын цолны тааварт нэрлэж, өөрөө ч улсын цолд хүрэх боломж байгааг ухаарч эхэлсэн байна. Тэр жилээ улсын наадамд зодоглосон хэдий ч хоёрын даваанд тухайн үеийн у.ө.и.н Н.Алтансүхэд унаж “таавар эвдсэн” байна.
Түүнийхээ хойтон жил дөрөв даваад шороодсон бол хоёр жилийн ард ахин дөрөв давав. Гэсэн ч ид ирэн дээрээ яваа И.Доржсамбуу заанд унаснаар улсын наадмын цолны даваа ямар өндөр босготой болохыг гүн бат ойлгосон гэлтэй.
Түүний хойтон жил улсын начин У.Балжинням, у.з Ч.Бямбадорж, у.з Б.Ганбат нарыг шороодуулж олон жил хүлээсэн “Монгол улсын начин” цолдоо хүрч түмний сэтгэлийг тайтгаруулж, төрийн наадамд шөвгөрчээ. Хойтон жилийн наадмын хоёрын даваанд ц.а М.Батжаргалтай оноолт таарсан нь өөрсдийнх нь төдийгүй наадамчдын сэтгэлд “хүнд тусч” байлаа. Арга ч үгүй юм бараг арван жилийн өмнөөс аймаг цэргийн цолтны барилдаанд тунан барилдаж унаж давж явсаар өдийг хүрсэн нөхөртэйгөө төрийн наадмын хоёрын даваанд таарчихна гэж хэн санах билээ. Гэсэн ч наадамд найз байхгүй гэдгийг санаж үнэн хүчийг үзэн давсан билээ. Начин болсноос хоёр жилийн дараа их ойн наадамд тухайн үеийн а.а Н.Түвшинбаярыг амлаж орхисноор начин цолоо батлаж “Монгол улсын өсөх идэр начин” хэмээн цоллуулах болжээ.
Начны дээд удамд тойг Наянтай хэмээх заан цолтой хүн байсан бөгөөд начин ч өөрөө тойгтох мэхийг гаргууд сайн хийдэг. Тойгдоод болохгүй бол хутгадаг, мөн тойгдоод угсрулж тахимддаг. Шахаж татах, хонгодох мэхийг ч даацтай хийдэг. Давхар тохох мэхийг мөн үе үе даалгаж хийдэг. Монгол бөхийн өргөөнд болсон нэгэн барилдаанд тухайн үеийн өсөх идэр начин Г.Эрхэмбаярыг тохоод тун ч төвөггүй орхиж байсан бол у.х Э.Оюунболдыг а.а цолтой ид шуугиулах үед нь амлаж аваад давхар тохож үзэгчдийг шуугиулж байсан цаг саяхан.
Түүний хувьд ямар ч барилдаанд тогтмол сайн барилддаг онцлогтой. Анхны хишиг барилдаанд их шөвөгт үлдэж байлаа, бөхийн өргөөнд у.з Т.Санчир, у.х Т.Өсөх-Ирээдүй нарын бөхчүүдтэй үлдэн түрүүлж байлаа. У.з Ц.Мягмарсүрэн, у.н Ду.Батбаяр нартай үзүүрлэж байв.
Одоо ч сайн барилдан шөвгөрсөөр л явна. Зүгээр нэг шөвгөрөөгүй аймгийн шилдэг арслангууд, архайж дархайсан начингуудыг ч шороодуулсаар. Түүн шиг олон жил жигд амжилттай барилддаг бөх тун ховор. Энэ нь магадгүй түүний тогтмол бэлтгэл, бөхдөө зориулсан чин сэтгэлийнх буй заа. Ёстой л ясны бөх аж. Ерээд оны сүүл үед Завхан аймгийн харьяат, “Хүч” спорт хорооны залуу бөх Шүхэрийн Уламбаяр хэмээн зарлуулж монгол бөхийн ертөнцөд хүч түрэн орж ирсэн энэ бөх эдүгээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Асар өргөө” хувьцаат компани, нийгмийн хэв журам хамгаалах газрын бөх, Монгол улсын өсөх идэр начин Шүхэрийн Уламбаяр хэмээн цоллуулж хүч үзсээр, шөвгөрсөөр л явна.
Дээр өгүүлсэн бөхчүүдээс гадна улсын заан “хөндлөн” хэмээх Сандуйжав, Насангийн Вандан, Насангийн Батбаяр, Маамын Намбар, “хурандаа” хэмээх Баярхүү, улсын харцага Тэрбишийн Нармандах, Монхорын Дармаабазар, Цэдэндамбын Бэгзсүрэн, улсын өсөх идэр начин “уран гараат” Гүнсэнгийн Баттогтох, Жоржооны Жигмэддорж, Сэнгэвдовонгийн Лхагва, Цэрэннадмидын Сумьяабээс, Жадамбын Оргил, Ширбазарын Жаргалсайхан, улсын начин Д.Сэдбазар, М.Сэдхүү, А.Жамьян, Т.Намсан, До.Батбаяр, Б.Адьяахүү, У.Балжинням, Б.Бадамдорж, Л.Нямсүрэн нарын зэрэг олон сайхан бөхчүүд энэ л нутгаас төрсөн билээ. Цааш цаашид ч өөрийн цолдоо эзэн болсон, сайн бөхчүүд олон төрөх биз ээ.
Т.Түмэндэмбэрэл
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.126.89.126
завханы сантмаргадын аймагийн заан Туваанжавын талаар оруулаач
Reply