Завхан аймагт үндэсний сурын спорт хөгжсөн нь

А.Тэлмэн
2014 оны 10-р сарын 07 -нд

Завхан аймагт үндэсний сур харвааны спорт жинхэнэ утгаараа хөгжих их суурь 1980-аад оны сүүлчээр тавигдаж, 1990-ээд оноос эрч хүчтэй хөгжиж улс, бүсийн харваануудад Завханы гэх тодотголтой сурчид, баг, хамт олон үзэгдэх болсон. Учир нь 1987 оноос эхлээд аймгийн бага олимп гэж спортын наадмыг хоёр жилд  нэг удаа зохион байгуулан явуулдаг болоход сум бүрээс дөрвөн сурчин орох заавартай байлаа. Энэ үед аймгийн хэмжээнд цөөн тооны хүн, тухайлбал, Санжаа, Дагвадорж, Шагжсүрэн, Дашцогзол, Дондов, Долгормаа, Цэрэндондов, Баярсайхан зэрэг ахмадууд аймгийн баяр наадмаар хэдэн сум гаргадаг байлаа. Бага олимпийн наадам явдаг болсноос эхэлж нум сум сураглах, харваж сурах гэсэн нум сум харвадаг хүнийг эрж хайх, үр хүүхдээ харвуулж сургах гэсэн хөдөлгөөн аймаг, суманд өрнөж эхэлсэн. 1990 онд Завхан аймагт үндэсний сурын улсын чуулга харвааг зохион байгуулахад хот, хөдөөгийн найман багийн 100-гаад манай улсын шилдэг мэргэн харваачид ирцгээсэн. Энэ харваанд Завханы хоёр багаас нэгдүгээр баг нь дөрөвдүгээр байрт орж байсан. Өнөөдөр Завхан аймгийн сум болгон эрийн гурван наадмаар нааддаг болсон. Завхан аймгаас Улсын мэргэн, спортын мастер цолтой мэргэчүүд олноороо төрөн гарснаас гадна шинэ залуу харваачид үндэсний сурын спортоор хичээллэж байна. Завхан аймагт үндэсний сурын спортын хөгжүүлэхэд Санжаасүрэн, Баасанхүү, Наранцэцэг, Долгормаа, Шагжсүрэн, Дагвадорж нарын харваачид үнэлж баршгүй гавьяа байгуулсан юм. Энэ хүмүүс сурын спортыг сурталчилж таниулахаас гадна олон арван сурчдыг гаргаж бэлтгэсэн гавьяатай хүмүүс билээ. Завхан аймагт ажиллаж, амьдарч байсан уугуул, суугуул хүмүүсээс Улсын мэргэн цолтон зургаа, спортын мастер 37, гавьяат тамирчин нэг, Хүндэт мэргэн нэг төрөн гарсан.
А. МУ-ын Мэргэн цолтой харваачид
1. Ш.Даваахүү-Даяар дуурсах мэргэн /МНТ-ны 1990, 1993, 1995, 1999/ МУ-ын гавьяат тамирчин 2001 онд, Зууны манлай харваач, спортын мастер цолтой.
2. Ш.Долгормаа-Хошой мэргэн /1964, 1994/, спортын мастер
3. Э.Эрдэнэтуяа-Хошой мэргэн /2008, 2010/, спортын мастер
4. Г.Хангай-Улсын мэргэн /1990/, спортын мастер
5. З.Сүлдболд-Улсын мэргэн /1997/, спортын мастер
6. Г.Ёндон-Улсын мэргэн /2011/, спортын мастер
7. Д.Санжаасүрэн-Хүндэт мэргэн /2014/, спортын мастер
МУ-ын гавьяат тамирчин, Даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүүгийн эхнэр Энхтуяа, ах Даваасүрэн нар спортын мастер. Хүү Баясгалан, Доржжигжид нар нь улсын идэр мэргэн цолтой гэр бүлээрээ үндэсний сур харваачид байлаа. Ш.Долгормаа, Э.Эрдэнэтуяа нар ээж, охин хоёр бөгөөд улсын хошой мэргэчүүд. Түүний хүү Эрдэнэдэлгэр, нөхөр Дашцогзол нар нь спортын мастер цолтой.
Г.Хангай мэргэний гэр бүл Ш.Лхагвасүрэн улсын мэргэн, спортын мастер.
Г.Ёндон мэргэний аав Б.Баасанхүү спортын мастер. З.Сүлдболд мэргэний дүү Р.Батмагнай спортын мастер цолтон билээ.
Б. МУ-ын спортын мастер цолтой харваачид
1. Г.Хангай /Яруу/
2. Д.Халтархүү /Тосонцэнгэл/
3. Ш.Даваахүү /Тосонцэнгэл/
4. Ш.Долгормаа /1990. Дорнод/
5. Ч.Бат-Эрдэнэ /Түдэвтэй/
6. М.Уламбадрах /Тэлмэн/
7. Б.Санжаасүрэн /1994. Увс/
8. З.Сүлдболд /1996. Тосонцэнгэл/
9. Э.Эрдэнэтуяа /1991. Түдэвтэй/
10. Х.Борхүү /1992. Ургамал/
11. Б.Энхтуяа /1996. Нөмрөг/
12. Р.Батмагнай /1999. Тосонцэнгэл/
13. О.Янжмаа /2000. Түдэвтэй/
14. Д.Эрдэнэдэлгэр /1999. Түдэвтэй/
15. Ч.Эрдэнэцэцэг /2001. Дөрвөлжин/
16. Ш.Даваасүрэн /2000. Тосонцэнгэл/
17. Ш.Батхуяг /2002. Баянтэс/
18. Ч.Баасанхүү /2003. Дөрвөлжин/
19. Б.Нармандах /2003. Алдархаан/
20. Б.Наранцэцэг /1997. Алдархаан/
21. Ш.Хандмаа /2003. Эрдэнэхайрхан/
22. Б.Ёндон /2007. Дөрвөлжин/
23. Л.Эрдэнэбат /2009. Алдархаан/
24. Э.Заяа /2007. Алдархаан/
25. Б.Хатансайхан /2009. Баянтэс/
26. Б.Мянганбуу /2008. Дөрвөлжин/
27. Ч.Даваадорж /2006. Сантмаргаз/
28. Л.Дэмбэрэлсайхан /2014. Эрдэнэхайрхан/
В.Спортын дэд мастер цолтой харваачид
1. Б.Дашцогзол /1991. Түдэвтэй/
2. Ө.Баярбат /1992. Тэлмэн/
3. Э.Батцэнгэл /2006. Тосонцэнгэл/
4. Ё.Дамдинсүрэн /2001. Тосонцэнгэл/
5. П.Жанчивцэнд /2013. Дөрвөлжин/
6. П.Мэндбаяр /2014. Алдархаан/
7. Б.Цэцэгмаа /2013. Цагаанхайрхан/
8. Ж.Мөнхбаатар /2014. Улиастай/
Г. Завхан аймгийн баяр наадамд түрүүлсэн мэргэчүүд
1933 он-З.Чимэд /эрэгтэй/
1958 он-Ө.Жигжидсүрэн
1964 он-Я.Дондов
1965 он-Я.Дондов
1966 он-Гомбо
1971 он-П.Дашцогзол, Ш.Долгормаа
1972 он-П.Дашцогзол
1973 он-П.Дашцогзол, Ш.Долгормаа
1974 он-П.Дашцогзол
1975 он-П.Дашцогзол
1976 он-П.Дашцогзол, Ш.Долгормаа
1977 он-П.Дашцогзол
1978-П.Дашцогзол, Ш.Долгормаа
1979-П.Дашцогзол
1980-П.Дашцогзол
1981-П.Дашцогзол
1982-П.Дашцогзол, Ш.Долгормаа
1983-Б.Дагвадорж
1984-Б.Дагвадорж
1985-Г.Чинбат
1986-Б.Дагвадорж
1987-О.Дүгэрсүрэн
1988-Б.Дагвадорж, Ш.Долгормаа
1989-Б.Дагвадорж, Ш.Долгормаа
1990-П.Дашцогзол, Э.Эрдэнэтуяа
1991-Ө.Баярбат, Э.Эрдэнэтуяа
1992-Ч.Баасанхүү, Э.Эрдэнэтуяа
1993-Ш.Даваахүү, О.Янжмаа
1994-Б.Дагвадорж, Э.Эрдэнэтуяа
1995-Ч.Баасанхүү, Б.Наранцэцэг
1996-Ч.Баасанхүү, Б.Наранцэцэг
1997-Ч.Баасанхүү, Б.Наранцэцэг
1998-Батчингис, Б.Наранцэцэг
1999-Ч.Баасанхүү, Б.Наранцэцэг
2000-Л.Эрдэнэбат, Б.Наранцэцэг
2001-Ё.Дамдинсүрэн, Ш.Хандмаа
2002-Ч.Баасанхүү, Б.Наранцэцэг
2003-Ч.Баасанхүү, Б.Цэцэг
2004-Л.Пүрэвсайхан, Б.Наранцэцэг
2005-Г.Баасанжав, Б.Наранцэцэг
2006-Б.Ууганбаяр, Ч.Эрдэнэцэцэг
2007-Л.Пүрэвсайхан, Ч.Эрдэнэцэцэг
2008-Б.Ууганбаяр, Б.Наранцэцэг
2009-С.Батбаяр, Ч.Эрдэнэцэцэг
2010-Б.Батцэнгэл, Ч.Эрдэнэцэцэг
2011-Б.Адъяасүрэн, Б.Наранцэцэг
2012-Б.Ууганбаяр, Ч.Эрдэнэцэцэг
2013-Ш.Даваахүү, О.Чинзүрх
Завханы сурчдыг бэлтгэхэд улсын мэргэн, спортын мастер Ч.Гэнин, Л.Ядамсүрэн нар тухайн үед зохих дэмжлэг туслалцаа үзүүлж, зааж зөвлөж байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Үндэсний сурын харваагаар улсын цол зэрэг хүртсэн сурчдаас гадна Амарбаатар, Баярбат, Соёлмаа, Батбаатар, Тогтохбаяр, Балцэнд, Батбаяр нарын залуу харваачид улсын цол зэрэг хүртэхэд ойрхон байна.


Хүндэт мэргэн, спортын мастер Б.Сампилсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна