“Сонгино хурд” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Ч.Пүрэвхүү: Канад технологиор эртний хаадын гэрийн загвартай уяачдын өргөө барьж байгаа
-МУ-ын шилдэг салбар холбооны тэргүүнтэй уулзаж байгаадаа баяртай байна. “Сонгино хурд” МСУХ үүсгэн байгуулагдсан өнөөг хүртэлх товч түүхийг хүүрнээч?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлийн хамт олон Завхан нутгийн хурдан морины соёлыг сурталчлахаар хүрэлцэн ирсэн явдалд талархал илэрхийлье. Сонгино сум хэзээнээс хурдан морьд, эрдэмт уяачидтай. Ер нь хурдан адууны соёл хөгжсөн нутаг. Манай МСУХ 2002 онд үүсгэн байгуулагдаж, анхны тэргүүнээр нь Шагдаржав гэдэг хүн сонгогдож 2009 оныг хүртэл ажилласан. 2009 онд манай сумын уяачид хуралдаад надад итгэл хүлээлгэж, тэргүүнээр сонгооод өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Манай холбооны дэд тэргүүнээр “Мөнхням” ХК-ийн захирал Баттөмөр, нарийн бичгийн даргаар Засаг даргын орлогч Лхагваа нар ажилладаг. Манайх 28 тэргүүлэгчтэй, 120 гаруй гишүүнтэй. Гишүүд маань бүгд ММСУХ-ны энгэрийн тэмдэг, үнэмлэхтэй болсон. Холбооны зорилго орон нутагтаа хурдан морины өв соёлыг хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэх үлдээхийн зэрэгцээ нутгийн адууны үүлдэр угсааг сайжруулах явдал. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хурдан морь унаач хүүхдийнхээ аюулгүй байдлын хангах талаар ММСУХ-ны дүрэм журам болон баяр наадмын тухай хуулийг чандлан мөрддөг.Бид 2012 онд холбооныхоо 10 жилийн ойг тэмдэглэн зургаан насны морь уралдуулж, 32 бөх барилдуулж ёслол төгөлдөр сайхан тэмдэглэсэн. Мөн 2012 оны гуравдугаар сард уяачдынхаа анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, тулгамдаад байгаа асуудлуудаа хэрхэн шийдэх талаар болон нутгийн адууны үүлдэр угсааг яаж сайжруулах талаар уяачдынхаа санал бодлыг сонссон. Энэ үеэрээ цаашдын зорилгоо тодорхойлж, уяачдаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулан Пүрэвхүү ахлагчтай “Хүлэгчийн хийморь”, Рагчаа ахлагчтай “Мөнхийн хүлэгч”, Баттөр ахлагчтай “Шар нуруу уулын шандаст хүлгүүд”, Дэмбэрэлсүрэн ахлагчтай “Тариатын хурд”, Бадамсэрээжид ахлагчтай “Айргийн шандаст” гэсэн зургаан галд хуваасан. Уяачдаа ийнхүү гал уяаны системд шилжүүлснээр томоохон уралдаануудад зохион байгуулалттай оролцох боломжтой болж, аймгийнхаа 90 жилийн ойгоор хэрэгжүүлсэн.
-Аймгийнхаа 90 жилийн ойд олуулаа очсон уу?
-Манай хамт аймгийнхаа 90 жилийн ойд өргөн зохион байгуулалттайгаар 40 гаруй уяач, 100-гаад морь, 100-гаад үзэгчийн хамт бүхэл бүтэн отог болон оролцож бусдад үлгэр дууриал үзүүлсэн. Манайхны түрүүчийн морь зургаад давхиж хараахан айрагдаж, чадаагүй ч наадамчин түмнээ цэнгүүлэн сайхан наадсан. Түүнчлэн өнгөрсөн жил зохион байгуулагдсан дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх уралдаанд аймгийн Алдарт уяач Ванган, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Санжмятавын хурдан халтар морийг, Пүрэвхүү миний бие өөрийнхөө унаган хоёр морийг аваачиж уралдуулсан. Миний Бага сүлд хэмээх есөн настай халтар морь 4249 мориноос 200-д ирж сайхан наадлаа.
-Уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх цол хэргэмд хүргэх тал дээр мөн анхаарч байгаа байх?
-Тэгэлгүй яахав.Олон жил хурдан морь уяж сойсон,тухайн цаг үедээ хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй ахмад уяачдаа урамшуулахын зэрэгцээ баяр наадмын тухай хуульд заасны дагуу болзол хангасан уяачдаа цол хэргэмийг нь олгосон. Одоогийн байдлаар манай сумаас 11 аймгийн Алдарт уяач, 28 сумын Алдарт уяач төрөөд байна. Мөн манай сумаас Монголын анхны даншиг Сар хайрханы морин эрдэнийн бат оршил наадамд аймгийн Алдарт уяач Андагадайн хар даага түрүүлж, аймгийн Алдарт уяач Бизъяагийн хээр соёолон аман хүзүүдэн, Бизъяагийн хүү сумын Алдарт уяач Даваагомбын морь айрагдаж өндөр амжилт гаргаж байсан удаатай. Түүнээс хойш найман морь Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанд айрагдаад байна. Энэ морьд бүгд нутгийн унаган адуунууд. 1997 онд болсон Говь-Алтайн Дэлгэрийн даншиг наадамд Сонгино сумын харьяат Намсрайхүүгийн хар азарга аман хүзүүдсэн бол 2000 оны “Тэсийн хурд” уралдаанд аймгийн Алдарт уяач Гомбодоржийн халтар даага айргийн дөрвөөр давхисан байдаг. Мөн 2012 оны Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд Шоовдорын бор даага айргийн тав, Сайн-Отгоны халзан үрээ айргийн тав, Дамдинбазарын хээр морь аман хүзүүнд тус тус хурдалж, нутаг нугийнхаа нэрийг өндөрт өргөсөн. Энэхүү амжилтуудыг үндэслэн ММСУХ 2012 оны шилдэг салбараараа шалгаруулсан.
-Хэдхэн хоногийн дараа Сонгино сумын түүхт 90 жилийн ой тохионо. Ойн арга хэмжээний бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?
-Манай сум 90 жилийн ой долдугаар сарын 18, 09, 20-ны өдрүүдэд болно. Ойгоо угтаж манай уяачдын холбооноос 2013 онд санаачлан уяачдын хийморийн өргөө барьж байна. Сая би Улаанбаатар хотод байдаг нутгийн зөвлөлтэйгөө уулзаж хандивын арга хэмжээ зохион байгуулаад ирлээ. Маш амжилттай сайхан болсон. Хийморийн өргөөтэй болно гэдэг морины соёлыг хөгжүүлэхэд бас нэгэн шат болно гэж ойлгож байгаа. Эртний хаадын өргөө бүхий загвартай өргөө маань орчин үеийн Канад технологиор баригдана. Сумынхаа 90 жилийн ойн арга хэмжэээнд нутгийн бизнесменүүд харамгүй хандив өргөцгөөсөн бөгөөд жишээ дурдахад “Ноёд” группийн захирал Буяндорж найман сая, нутгийн уугуул Алтантуяа, Мөнхбат, Даваажаргал нар тус бүр нэг сая төгрөг хандивласан. Энэ дашрамд нутагтаа морины соёлыг хөгжүүлэхийн төлөө санаж сарвайгаад, очиход минь халуун дотноор хүлээж авч хүндэтгэл, дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Батсайхан болон тэргүүлэгчид, бусад морь сонирхогч адуунд элэгтэй ахан дүүсдээ 90 жилийн ойн баярын мэнд хүргэж нутагтаа ирж сайхан наадахыг урьж байна.
-Манай нутаг эртнээсээ хурдан адуутай, эрдэмт уяачидтай хэмээж байсан. Түүнийгээ жаахан тодотгооч?
-Ардын хувьсгалын эхэн үед юм гэнэ лээ. Олноо Маа даян гэж алдаршсан Пэрэнлэй гэдэг хүний бөөн сүүлтэй алаг морь зургаан өртөө буюу 240-өөд км газар туулж ирчихээд эцэж цуцсан шинжгүй толгой шидлэн зогсож байсныг одоо хэр нь манай нутгийн ахмадууд бахархан дурсдаг юм.Ер нь адуу бол Монголын бахархал. Энэ утгаараа би адууг их хүндэлж явдаг. Миний аав Сэнгийн Чойдон гэж мундаг нэртэй уяач байлаа. Хурдан босоо улаан мориор нь орон нутгийнхан андахгүй. 1968 онд Чойдонгийн ах Гочоо, түүний дүү Рэндоо нар нэг наадамд гурван морь түрүүлгэж байсан гэдэг. Манайхан энэ дээдсээрээ их бахархдаг. Түүнийг залгаад манай хошууны захирагч Аниш гэдэг хүний Новшин бор гэж хурдан адуу давхиж байсан юм билээ. Миний мэдэх 1950-иад оноос хойш Данистын улаан гэж Завханы хойд, Увсын зүүн талаар алдартай хурдан морь байлаа. Мөн Самбуугийн улаан, Пүрэвийн хонгор, Чойдонгийн улаан, Рэндоогийн шарга гээд олон хүлгийг дурьдаж болно л доо. 1980-аад оны сүүлийн төлөөлөл гэвэл Должинжавын хонгор, Дүгэрсүрэнгийн хар, хээр, Галсанпунцагийн хонгорыг нэрлэж болох юм. 1990 оноос хойш ардчиллын уур амьсгал орж монгол ахуйдаа эргэж шилжсэн тэр үед Намсрайхүүгийн хар азарга, Андагадайн хар даага сайн давхисан. Одоо бол Дамдинбазарын хээр, Шоовдорын халзан үрээ, бор даага гээд хурдан адуунууд ид давхиж байна. Хэдийгээр манайхны адуу хурдан ч цус сэлбэж холдуулахгүй бол болохгүй шүү дээ. Тэр утгаараа манайхан 2009 оноос хойш зүүн аймгаас 300 гаруй адуу авчирсан байна лээ. Зөвхөн 2014 онд гэхэд л 60 гаруй адуу авчраад сумынхаа ойд бэлтгэж байна. Ах нь өөрөөсөө уяхаасаа илүү орон нутагтаа морины соёлыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа хүн. 2004 онд 80 жилийн ойгоор нутгийнхаа нэрт уяачид, эрдэнэт хурдан хүлгүүдийн тухай өгүүлсэн “Хүлэгчийн хийморь” номоо хэвлүүлсэн. Мөн уяачдын холбооныхоо 10 жилийн ойгоор 2012 онд “Нутгийн хурд” зурагт альбом гаргасан. Энэ дашрамд нэг зүйлийг сонирхуулахад манай холбооны тэргүүн байсан Ц.Баянжаргал уяачийн дээд шүтээн “Эртний нууц судар” гэдэг ном хэвлүүлснийг манай нутгийн Сартуул дархан Доржбаатарын Мягмарнаран цалин цагаан мөнгөн дээр алтан үсгээр сийлж бүтээсэн. Түүнийг нь уяачдынхаа өргөөнд нь залахаар төлөвлөж байгаа. Монголд ганцхан эхийг нь шүү дээ. Хуулбарыг нь би авчирч, Цэцэн-Уул, Сантынханд худалдсан.
-Дээдчүүл тань морь мал уядаг хүмүүс байж. Та хэд дэх үеийн уяач вэ?
-Би гурав дахь үеийнх. Манай өвөг эцэг Сэнгэ гэдэг хүн морь уядаг байсан гэдэг. Гэхдээ орон нутагтаа л нааддаг. Манай өвөг эцгийг бурхан болоод нутаглуулахад нь нэг шинжээч хэлж байсан юм гэнэ лээ. Эдний удам хурдан мориор тасрахгүй айл юм, хоёр зэл модны дунд нутаглууллаа гэж. Нутгийнхан ч бас энэ талаар бэлгэшээж ярьж байдаг юм. Манай аав, авга нар улаан, шарга, хонгор голдуу адуутай байсан. Миний үед хээр, халтар адуунууд давхиад байна. Миний Цагаан тавагт гэдэг хурдан адуу бий л дээ. Сумын наадамд зургаа түрүүлж, арав гаруй айрагдсан. Тэр азарга маань 2009 онд зудтай жил үхчихсэн. Тэжээгээд л байсан хэр нь онд оруулж чадаагүй. Тэгээд хурдан хүлэгтээ зориулж “Цагаан тавагт халтар азарга” гэдэг сайхан дуу хийлгэж, нутгийн хүү, СТА Батболдоор дуулуулсан. Сумын ойгоор олон түмэн маань сонсох байхаа. Би 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800, АХ-ын 85, сумынхаа 80 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач гэдэг эрхэм цолыг авсан. Энэ цолыг авахад гол үүрэг гүйцэтгэсэн адуу бол Цагаан тавагт халтар азарга, түүний төл хоёр Сүлд юм. Ах нь орон нутгийнхаа наадмаас 20 гаруй түрүү, 40 гаруй айраг хүртэж, аймгийнхаа 70, 80, 90 жилийн ойд оролцсон.
-Дөрөв дэх үеийн уяачид тодорч байх юмуу. Ер нь багачуул моринд хэр сонирхолтой байна?
-Яг бэлдсэн уяач алга. Гурван хүүхэд маань сургууль соёлын мөр хөөгөөд Улаанбаатарт бий. Хамгийн бага хүү Баатарзориг моринд хорхойтой, аавынхаа Магнай хээрийг шүдлэнд нь зөвшөөрөлгүй уяж Цэцэн-Уулын наадамд түрүүлгэж байсан. Одоо Завхан аймгийн Сонгино сумын нутгийн зөвлөлд нарийн бичгийн дарга хийж байгаа. Гэхдээ бүлийнхэн дунд морь уяж байгаа хүүхдүүд цөөнгүй бий.
-Бидний ярилцлага энэ хүрээнд жаргаж байна. Нутгийн түмэндээ 90 жилийн ой мэндчилгээ дэвшүүлэх боломж олгоё.
-Баярлалаа. Сумынхаа нийт уяачид, наадамчин олон, Монгол орны өнцөг булан бүрт суугаа Сонгино нутгийн уугуул унаган хүүхдүүддээ уяачдын холбооныхоо нэрийн өмнөөс хурдан морины босоо цагаан хийморь үеийн үед ивээж явах болтугай хэмээн ерөөгөөд нутагтаа ирж наадахыг урьж байна.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна