С.Амартайван: Егүзэр хутагтаа залах ёслол нийт монголчуудын хувьд оюун санаа, шашны том зан үйл ёслол болно
Үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга С.Амартайванаас цөөн асуултанд хариулт авснаа хүргэе.
-Эрдэнэцагаан сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ?
-Эрдэнэцагаан сум үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан боллоо. Ойн бэлтгэл арга хэмжээ нэлээд эртнээс эхэлж, УБ хотод байдаг нутгийн зөвлөлтэйгөө хамтран “Эрдэнэцагаан сумаас ундарч эх орон даяар түгсэн дуунууд” нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулан 3000 хүний суудалтай UB паласын концертын их танхимыг дүүргэсэн. Тэрхүү тоглолтонд Эрдэнэцагаан сумаас төрсөн яруу найрагч Сумъяагийн Амартайван, Намсрайн Лутбаяр нарын уран бүтээл дуулагдсан юм. Хандивын арга хэмжээ эндээс эхэлж, нутаг орноо гэсэн сэтгэлтэй олон сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр ойн баяр наадам маань өргөн дэлгэр сайхан боллоо. 90 жилийн ойн баяр наадмын хамгийн том хандивлагчаар энэ сумын унаган хүү Шүхэрт, түүний хүү “Нүүдэлчин” группийн захирал Лхамсүрэн нар ажилласныг хэлэх нь зүйтэй байх. Энэ дашрамд сум орон нутгийнхаа ойд сэтгэлийн хандив өргөсөн нийт Эрдэнэцагаанчуудадаа баярласнаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ямартаа ч ойн баяр наадмын хурдан морины уралдаан нэлээд өтгөн болсон дуулдсан?
-Тэгсээн. Манай сум 6527 хүнтэй, 28 мянган адуутай. Улсын хэмжээнд адууныхаа тоо толгойгоор дээгүүр бичигддэг. Тэр ч утгаараа нэг насанд уралдаж буй морьдын тоо харьцангуй олон. Зарим жил бага насны морьд 300 хүрч мордох нь ч бий. Энэ жилийн хувьд дээд тал нь хязаалан 240, доод тал нь азарга 109 мордлоо. Манай сумын 90 жилийн ойн баяр наадамд Дарьганга, Наран, Асгат, Халзан, Баруун-Урт зэрэг сумд болон Дорнод аймгийн уяачид ирж оролцлоо.Уралдааны цар хүрээгээ өргөн уяачдаа сэтгэл хангалуун байлгах үүднээс бай шагналаа харьцангуй өндөр болгосон. Жишээлбэл, түрүү морио таван сая төгрөгөөр байлсан нь зарим бүсийн уралдаанаас ч өндөр байсан дуулдана лээ. Нийт уралдааны бай шагналд 80 гаруй сая төгрөг зарцуулагдсан. Ийнхүү адууны орон Эрдэнэцагаан сум 90 жилийнхээ ойн баяр наадмыг тохиолдуулан хурдан морины уралдаанаас гадна сайхан хос морьтон шалгаруулах “Морьтон Монгол” тэмцээнийг зохион байгуулсаныг мөн хэлэх нь зүйтэй байх. Энэ төрөлд долдугаар багийн иргэн Чоймболсамбуугийн Энх-Амгалан гэргийнхээ хамтаар нэгдүгээр байр, нэгдүгээр багийн иргэн Арсланбаатарын Гансүх гэргийнхээ хамтаар хоёрдугаар байр, долдугаар багийн иргэн Бямбадоржийн Пүрэвээ гэргийнхээ хамтаар гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.Мөн МҮОНТ-тэй хамтран долдугаар багийн малчин А.Жаргалсайханы адуун дээр"Адуучин" тэмцээнийг зохион байгуулж, нутгийн залуусынхаа хийморийг өргөсөн.
-Эрийн гурван наадмаар тэгш сайхан наадаа байлгүй.Бөх сурын харваа хэр өтгөн болов?
-256 бөх барилдаж, аймгийн хурц Арслан Шарын Мөнгөнбаатар түрүүлэн, энэ жил Сүхбаатар аймгийнхаа баяр наадамд түрүүлж Арслан цол хүртсэн Болор-Эрдэнийн Номиндалай үзүүрлэсэн бол сурын харваанд Дорнод аймгийн баг тамирчид түрүүллээ.Мөн шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулсан.Нутаг орондоо шагайн спортыг хөгжүүлэхэд Дамдинбишрэлтийн үр сад болох Сүрэнхорлоо, түүний хань Нямаа нар ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг зориуд дурдмаар байна. Нямаа маань Монголын шагайн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албатай, улсын Үлэмж мэргэн цолтой хүн. Сумандаа шагайн спортыг хөгжүүлэх үүднээс бүтэн зурхай бэлэглэж, шагайн харвааны тэмцээнийг өөрөө ивээн тэтгэсэн. Энэ дашрамд үндэсний спортоо дэмждэг нутгийн ахан дүүстээ талархал дэвшүүлье.
-90 жилийн ойг тохиолдуулан ямар бүтээн байгуулалтууд хийгдсэн бэ?
-Сумынхаа 90 жилийн ойг тохиолдуулан 5.2 км хатуу хучилттай замын даланг барьж дуусгасан. Одоо хучилтыг нь хийх үлдээд байна. Мөн сургуулийнхаа дэргэд орчин үеийн шаардлага стандартад нийцсэн биеийн тамирын талбайг байгуулсан. Энэ байгууламжийг 50-иад сая төгрөгийн өртөгөөр “Эрдэнийн босго” компани барьсан. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил зохих шатандаа явж байгаа.Ойн хүрээнд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт бол орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 150 сая төгрөг төсөвлөн сумын төвийнхөө 0,4-н цахилгаан дамжуулах шугамыг шинэчилсэн явдал байлаа.
-Егүзэр хутагтын V дүрийг залах ёслол болох гэж байгаа дуулдсан. Энэ жил ер нь ажил ихтэй байгаа юмаа даа?
-Егүзэр хутагтын IV дүр Галсандаш нь 1870 оны зуны дунд сарын 28-ны өдөр халхын туслагч Жамсранжавын хоёрдугаар хүү болон мэндэлсэн хэмээдэг. Монголын төр, шашины түүхэн энэ эрхэм Эрдэнэцагаан суманд мойл тарих, буга, тарвага үржүүлэх, амьтны хүрээлэн байгуулах зэрэг олон чухал үйлийг эрхэлж байсан бөгөөд зүүн хязаарт төрийн сайдаар ажиллаж байсан юм. Тэгээд 1929 онд баригдан 1930 онд эсэргүү нэрийн дор цаазаар хороогдсон байдаг. Энэ түүхэн хүний V дүрийг энэ жил Далай багш тодруулсаныг та бүхэн дуулсан байх. Егүзэр хутагтын тав дахь дүр нь Энэтхэг оронд 10 жил ном үзэж байгаа хуварга хүн юм. Хутагтынхаа хойд дүрийг залах ёслол аравдугаар сарын 1-5-ны хооронд Эрдэнэцагаан суманд болох юм. Энэ нь зөвхөн Эрдэнэцагаан сумын төдийгүй Сүхбаатар аймаг, магадгүй монголчуудын хувьд оюун санаа, шашны том зан үйл ёслол болно.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна