Б.Гончигтавхай: Сайхан улсын цолд хүрэх юмсан л гэж хүсдэг

2014 оны 9-р сарын 24 -нд

Бөхийн хүрээнийхэн уран гараа дэвээтэй, угсраа даацтай мэхтэй Бат-Очирын Гончигтавхай хэмээх залууг андахгүй мэдэх болжээ. Түүний хувьд "Аварга" дээд сургуулийн чөлөөт бөхийн ангийг өнөө жил төгсөнө. Түүнтэй хэдэн хором хөөрөлдлөө.
-Бөхийн спортод хөтөлсөн анхны багш тань хэн байв?
-Миний анхны багш аймгийн заан Наранбаяр. Анх 2009 онд бөхийн спортыг сонирхон хичээллэж эхэлсэн. Одоо ч багшаараа бөхийн эрдэм заалгасаар л явна.
-За тэгвэл бөхийн удам бий юу?
-Манай дээд удамд “ураа” Шар гэж бөх байсан гэдэг юм. Тухайн үедээ хошуу нутагтаа их сайн барилддаг байсан юм гэнэ лээ. Одоогийнхоор бол аймгийн заан ч юм уу арслан цолтой бөх байсан юм уу даа.
-Цол гэснээс анх хаана ямар цол хүртэж байв?
-Анх 2010 онд Дорноговь аймгийн Даланжаргалан суманд үзүүрлэж 18 насандаа сумын начин болж байсан.
-Өсвөр, залуучуудад хэр амжилттай барилдаж байсан бэ?
-Өсвөрийн улсын аварга Хэнтийд болоход нэг удаа оролцсон. Эхний өдөр уналгүй 15 давж байлаа. Дараа өдөр нь тийм ч сайн барилдаагүй болохоор дээгүүр байр эзэлж байгаагүй. Харин залуучуудын улсын аваргад хувийн дүнгээр 11 дүгээр байрт ороод, манай “Аварга” дээд сургуулийн баг түрүүлж байлаа.
-Өөрийн чинь хувьд анх сайн барилдсан барилдаануудын нэгийг би хувьдаа гиннесийн 6000 бөхийн барилдаан гэж боддог. Тэр барилдаанд 4 давсан цөөн заануудын нэг байсан даа?
-Би тэр барилдааны гурав дээр Ч.Батзориг зааны дүү а.н Ганболд гээд ахыг, дөрөвт у.н Р.Цоггэрэл ахыг даваад тавын давааны нугалаанд а.а А.Сүмбээд унаж байсан.
-Барилдааныхаа онцлогийн талаар яриач?
-Би ер нь их хурдан шуурхай барилдахыг хичээдэг. Тийм болохоор баруун зүүн хөл авах, хутгах, хонгодох, давхар хамах зэрэг мэхийг хийж барилддаг.
Саяхан болсон аймаг цэргийн цолтны барилдаанд Дорнод аймгийн арслан П.Мөнхбатыг золгооноос гар ачиж давсан. Энэ төлөвлөсөн мэх байв уу?
Би ер нь тийм мэх хийнэ, тэгж барилдана гэж боддоггүй. Ерөнхийдөө барилдааны явц дунд л таарсан мэхийг хийж барилдахыг хичээдэг. Сая Мөнхбат ахад тумбарайдуулаад, ардаа алдаад тогтсон. Тэгээд золгонгуут гар ачиж давсан. Өнгөрсөн жил Архангайн Бадарч арсланг бас гар ачиж давж байсан.
-Мэхийг ер нь төлөвлөдөггүй гэлээ. Тэгвэл энэ хүнийг ингэж хаяна гэсэн бодлоор барилдаад давж байсан тохиолдол бий юу?
-Мэхийг бол яг тэгнэ, ингэнэ гэж төлөвлөхгүй л дээ. Ерөнхийдөө цаад хүнийхээ онцлогт тааруулж тиймэрхүү маягаар барилдана даа гэж бол бодно. Өнгөрсөн жил одоо начин болсон Ч.Батчулуун ахтай таарч барилдаад давхар хамаад давсан. Өмнө нь би хоёр удаа унаж байсан юм. Сүүлд таарахдаа “Давхар хамаад үзье” гэж бодоод шийдэмгий барилдсан учраас давсан байх.
-За нэгэнт мэх ярьсных өнөө жилийн Говьсүмбэр аймгийн наадмын тавын давааны талаар асуулгүй бол болохгүй нь. Тэр наадмыг үзсэн хүмүүс тавын даваанд Архангайн Ванданцэрэн арслан та хоёрыг тунаад их сайхан барилдаан болсон гэж байсан?
-Бөхийн өргөөнд түрүүлж, үзүүрлэж байсан мундаг арслантай тунаад сайхан барилдаж давсан шүү. Би барилдаж эхлэхдээ “Энэ хүнтэй золгож барилдаж болохгүй, золгох л юм бол унана” гэж бодсон. Тийм болохоор ажиллаж барилдах нь зүйтэй гэж санаад өмссөн, хутгасан, зүүн хөлийг авсан. Ванданцэрэн арслан их сайн хамгаалж би давж чадаагүй. Тэгээд би за ер нь мэх хийгээд унахгүй байгаа юм чинь өөрөөр нь мэх хийлгэж дагуулж мэх хийгээд ч юм уу, хуурч хаях юм байна гэж бодоод зүүн хөлийг нь авах дүр үзүүлээд буцааж татаад давсан.
-Тавын даваанд тунаад давжээ. Дараа дараагийн даваанд ямар барилдаан хийж арслан болов оо?
-Зургаа дээр бөхийн тайлбарлагч Ц.Батнасан ахын дүү, Энхболд гээд залуутай тунаж барилдаад давсан. Долоо дээр Азаа ах маань амласан. Үзүүр түрүүнд улсын харцага Оюунболдтой барилдаад давж түрүүлсэн дээ.
-Оюунболд харцага та хоёр нэг сургуульд сурдаг найзууд. Үзүүр түрүүнд гуйлт буулт ч гэдэг юм уу ямар нэг яриа байв уу?
-Бид үе тэнгийн сайхан найзууд л даа. Гэхдээ нэгэнт том наадмын үзүүр түрүүнд шалгарчихаад худлаа барилдаж болохгүй болохоор шударгаар сайхан барилдаад л давсан.
-Арслан болоод улсад барилдсан. Гурвын даваанд улсын цолтнууд амлалгүй үлдээж үе тэнгийн залуу арслантай барилдсан шүү дээ. Тунана гэдэг тун сайжирсны шинж гэдэг?
-Сайхан цол авчихаад улсад барилдсан, сайхан байсан. Хоёр даваад гурав дээр Баянхонгорын Золбоо арслантай тунаж барилдаад өвдөг шороодсон доо. Уг нь дээшээ сайхан барилдана даа гэж бодсон.
-Хүндэлж явдаг бөхчүүдээс нэрлэвэл?
-Улсын арслан Азжаргал ахыгаа их хүндэлдэг. Мөн Эрхэмбаяр аваргыг их биширдэг шүү. Аваргын хүнтэй харьцаж байгаа байдал, барилдаан, өмсгөл хувцсаа сайхан өмсөж байгаа зэргийг нь бүгдийг харж үлгэр авдаг даа. Би өөрөө өмсгөл хувцсаа ном дүрмээр нь өмсөж, ёс жудгаа дээдлэхийг хичээдэг.
-Өөрийн чинь дэвээ шавааг үзэгчид их үнэлдэг. Хэрхэн сурав?
-Анх хэрхэн гарах, хэрхэн дэвж шавах талаар бүгдийг Наранбаяр багш маань зааж сургасан л даа. Бөх хүний барилдааны онцлог дэвээ шаваанаас эхэлдэг юм шүү гэж захидаг байсан. “Аварга”-д орсон хойно Адьяахүү багш ч мөн “Сайхан дэвж шавбал өрсөлдөгч бөх чинь сүрдэж эмээнэ, сайхан дэвэх хэрэгтэй” гэж сургасан. Тийм болохоор зөв сайхан дэвж шавахыг хичээдэг юм.
-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Сайхан улсын цолд хүрэх юмсан л гэж хүсдэг дээ. Гэхдээ зүгээр нэг цол аваад зогсохгүй тэр цолоо баталж, цолондоо эзэн болох юмсан л гэж боддог.
-Багш нартаа, нутаг усныхандаа хандаж хэлэх үг байгаа байх гэж бодож байна?
-Намайг үргэлж дэмжиж байдаг Говьсүмбэр аймгийн ард түмэндээ, багш нартаа, Лантуугийн Алтанхуяг захиралтай “Шинэ дэлхий холдинг” компанийн хамт олондоо сайн сайхан бүхнийг хүсээд та бүхнийхээ итгэлийг алдахгүй сайн барилдах болно оо гэж хэлье.
Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна