Г.Шүрэнчулуун: Нүүдэлчин ахуйгаа дэлхий даяар сурталчилсан гайхамшигт дурсамж юм

2014 оны 9-р сарын 23 -нд

Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний нэг жилийн ой, уяачдын өдөрлөгийн үеэр Говьсүмбэр аймгийн МСУХ-ны тэргүүн Г.Шүрэнчулуунтай ярилцсанаа хүргэж байна.
-Морьтон монголчууд нэг дор дэлхийн дээд амжилтанд хоёр төрлөөр бичигдэн морин спортын түүхэнд мөнхөрсөн. Тэрхүү үйл явдлын нэг жилийг ойн арга хэмжээний талаар ямар бодолтой байгаа вэ?
-Энэ бол монгол түмний, малчин ардын сэтгэлд хамгийн тод үлдсэн гайхамшигт дурсамж юм. Монголчууд нэгэн зэрэг дэлхийн хоёр дээд амжилтыг тогтоож, нүүдэлчин ахуйгаа дэлхий даяар сурталчилан эвлэлдэн нэгдсэн цагтаа юуг ч бүтээж чаддагийг харуулсан түүхэн үйл явдал юм. Энэхүү амжилтыг дахин тогтоох боломжгүй ч байж мэднэ шүү дээ. Тиймээс энэ түүхэн үйл явдлын гэрч болж, нутгийнхаа уяачдыг уриалан оролцсон явдлаа түүхэнд үлдэх завшаан хэмээн ойлгож байгаа.
-Өнгөрсөн жилийн арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн МСУХ ямар бүрэлдэхүүнтэй оролцож байсан бэ?
-Манай аймгаас 100 гаруй морьтон жагсаж, 60 гаруй морь уралдан дөрвөн үеийн уяач Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга айрагдан монголчуудын тэр тусмаа Говьсүмбэрчүүдийн магнайг тэнийлгэж, омогшлыг төрүүлсэн. Дээрээс нь манай Говьсүмбэр аймгийн уяачдын морьд бүгд 100 дотор орж, 4000 гаруй хүлгийн өмнө давхисан гэдэг нь бас их өндөр амжилт гэж үзэж байгаа. Ер нь тэрхүү түүхэн үйл явдалд Говьсүмбэрийн уяачид амжилттай сайн оролцсон. Харин өнөөдөр нэг жилийн ойн арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, баруун Чойрын хийдийн Да лам Мөнхбат болон “Боржигон” чуулгын хөгжимчид, дуучид хүрэлцэн ирсэн. Да лам Мөнхбат маань "Сүмбэр хурд" гал уяаны гишүүн, аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажилладаг. Саарал морь нь аймаг, бүсийнхээ наадамд их хурдалж байгаа.
-Боржигон уртын дуу өөрийн гэсэн өнгө аястай хэмээдэг. Түүнийг уяачдадаа мэдрүүлсэн юмаа даа?
-Тийм шүү. Боржигон уртын дуу бол маш их урт шад шүлэгтэйгээрээ ялгардаг. Найр наадамд их дуулагддаг дуу л даа. Сүүлийн үед харин төгс мэддэг хүн хүмүүс ховордоод байгаа юм. Боржигон морин хуур гэхэд арьсан наартай, урт иштэй, том морин толгойтой дуугаралт, ая дан зэрэг нь энгийн хуурнаас өөр. Манай Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулга бол Боржигон уртын дуу, морин хуурынхаа дахин давтагдашгүй өвөрмөц онцлогийг түгээж, өв соёлоо хадгалж явдаг хамт олон юм. Тэр утгаар нь өнөөдрийн арга хэмжээнд урьж оролцуулан Монголын уяачдад бэлэг барилаа.
-Морин жилийн уралдаанууд отголж байна. 2014 онд Говьсүмбэрийн уяачид ямар амжилт гаргав?
-Улс бүсийн наадмаас хараахан айраг авсангүй. Харин манай аймгийн наадамд ирж уралдаад дараа нь өөр аймаг, цаашлаад бүсийн уралдаанд амжилт гаргасан морьд цөөнгүй байлаа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5-р сарын 02 -нд Аймгийн Алдарт уяач М.Нямаа: Морь уясан эр хүний х…
-
5-р сарын 02 -нд Д.Цэнд-Аюуш Зандан хүрэн морио ийнхүү уяж улсад тү…
-
5-р сарын 02 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-76: ТОД МАНЛАЙ УЯАЧ Б.ОТГОННАСА…
-
4-р сарын 25 -нд МУ-ын Манлай уяач Ж.Нямдорж: Адуу гэдэг амьтан Мон…
-
4-р сарын 25 -нд Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР
-
4-р сарын 25 -нд Сумын Алдарт уяач Н.БАТ-ЭРДЭНЭ: Төв Халхын уяа ман…
-
4-р сарын 25 -нд Тод манлай уяач Б.Энхболд: Монгол хүүхдийг монгол …
-
4-р сарын 21 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-75: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Ш.БАТДО…
-
2022 оны 4-р сарын 10 -нд Шилмэл гүүний дуудлага худалдаа боллоо
-
2022 оны 4-р сарын 04 -нд Л.Дуламрагчаагийн ХОНГОР
-
2022 оны 4-р сарын 04 -нд Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар: Морь цоллох нь хүүх…
-
2022 оны 4-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Б.АЗБАЯР: Зээрийн ооно шиг цахил…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Хүүхдийн адуу
-
2022 оны 3-р сарын 29 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-74: Б.Наранбадрах
-
2022 оны 3-р сарын 29 -нд Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Морь түрүүлж, айрагд…
-
2022 оны 3-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Наранхүү: Хурдан буурал морио …
-
2022 оны 3-р сарын 25 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-73: МАНЛАЙ УЯАЧ Х.ТҮМЭНБАЯР
-
2022 оны 3-р сарын 19 -нд Галшарын алдарт уяачид
-
2022 оны 3-р сарын 19 -нд Ё.Болдбаатар: Миний морь уралдаагүй байсан ч морь…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Сумын Алдарт уяач А.Чинбат: Зургаан өөр угшлын аза…
-
2022 оны 3-р сарын 19 -нд Тод манлай уяач Бичээрэйн Далай: Уяач хүн наадмаас…
-
2022 оны 3-р сарын 19 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-72: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ГОМБО…
-
2022 оны 3-р сарын 09 -нд Уяач Д.Алдараа: Сар хайрханы даншигт аав хүрэн хяз…
-
2022 оны 3-р сарын 09 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-71: МАНЛАЙ УЯАЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
-
2022 оны 3-р сарын 09 -нд Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа: Адуу хүн хоё…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Аймгийн Алдарт уяач Т.Ходрой: Ажнай хүлгийн алтан …
-
2022 оны 2-р сарын 26 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-70: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Г.БОРЧУ…
-
2022 оны 2-р сарын 26 -нд Тод манлай уяач Л.Батмөнх: Хэн жилийн бэлтгэлээ зө…
-
2022 оны 2-р сарын 15 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-69: ГЭРЭЛ ЗУРАГЧИН Ч.ГАНБОЛД
-
2022 оны 2-р сарын 14 -нд Сумын Алдарт уяач Ж.Нэргүйбаатар: Уяа эвлүүлсэн эн…
-
2022 оны 2-р сарын 13 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-68: АХМАД УЯАЧ Д.ДУГАРСҮРЭН
-
2022 оны 2-р сарын 13 -нд Тод манлай уяач Т.Батзориг: Адуугаа хайрлаж, зорил…
-
2022 оны 2-р сарын 11 -нд Төрийн хишиг хүртсэн шинэхэн цолтнууд
-
2022 оны 1-р сарын 23 -нд Сумын Алдарт уяач Ш.Баасанбат:Төрийн наадамд торго…
-
2022 оны 1-р сарын 23 -нд Тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв: Тэжээж эхлэх…
-
2022 оны 1-р сарын 23 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-67: МУ-ЫН МАНЛАЙ УЯАЧ С.ЭРДЭНЭБ…
-
2022 оны 1-р сарын 17 -нд Сумын Алдарт уяач Р.Оюунаа: Хэлж байгаад түрүүлгэд…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАНЛАЙ УЯАЧ ТӨМӨРБААТАРЫН ГАЛБАДРАХ: Монгол хү…
-
2022 оны 1-р сарын 17 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-66: АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН Б.БАЯСГА…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Дархан түмэн эх зээрд халзан
-
2022 оны 1-р сарын 10 -нд Тод манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан: Их насны м…
-
2022 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач С.Дамдинбазар: Хориод жил бөх …
-
2022 оны 1-р сарын 10 -нд Хөлний эмгэгийг хэрхэн оношилж, эмчлэх вэ?
-
2022 оны 1-р сарын 10 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-65: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.БАЯСГ…
-
2022 оны 1-р сарын 03 -нд Сумын Алдарт уяач, эмнэг сургалтын спортын мастер …
-
2022 оны 1-р сарын 03 -нд Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдан: Адуу, хүн хо…
-
2022 оны 1-р сарын 03 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-64: НИЙСЛЭЛИЙН АЛДАРТ УЯАЧ Р.ГА…
-
2022 оны 1-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Б.Отгондорж: Морь эзнийхээ дурыг…
-
2021 оны 12-р сарын 30 -нд Тод манлай уяач Туваанжавын Гантөмөр: Хүн бүр мор…
-
2021 оны 12-р сарын 30 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-63: МАНЛАЙ УЯАЧ Г.БАТЧУЛУУН
Сэтгэгдэл бичигдээгүй байна