Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн Д.Гомбожав: Бүх сумд гарааны төхөөрөмж ашиглаж уралддаг боллоо
А.Тэлмэн
Монгол адуугаа дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэний нэг жилийн ойд зориулсан уяачдын баярын өдөрлөгийн үеэр Говь-Алтай аймгийн МСУХ-ны тэргүүн Д.Гомбожавтай уулзаж цөөн асуултанд хариулт авсанаа хүргэж байна.
-Монгол морио дэлхийд данслах түүхэн үйл явдалд Говь-Алтайчууд хэр ач холбогдол өгсөн бэ?
-Алслагдсан аймгууд дундаасаа хамгийн нүсэр бүтэцтэй оролцсон нь манайх. Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн үйл явдалд Говь-Алтай аймгийн 325 морьтон жагсаж, 119 морь уралдан идэвхи санаачлагатай оролцсон эхний таван аймгийн нэгээр шалгарч гарааны төхөөрөмжөөр шагнагдсан шүү дээ. Нэг жилийн ойн арга хэмжээнд зориулан түүнийгээ илтгэсэн самбарууд хэвлүүллээ./заав/ Өнөөдрийн арга хэмжээнд 5-6 тэргүүлэгчийн хамтаар хүрэлцэн ирсэн.
-Өнөөдрийн арга хэмжээнүүдийн талаар ямар бодолтой байна?
-Уяачийн тангаргийг хувьдаа их дэмжиж байна. Үүнийг илүү боловсронгуй болгоод тогтмолжуулчихвал уяачдын хийгээд нийгмийн ухамсарт зөв чиг хандлагыг төлөвшүүлэх байх. Ер нь уяачид гэж нэг хэсэг бүлэг. Тэднийг шүүмжилдэг өөр нэг хэсэг бүлэг хүмүүс бий болчихоод байна шүү дээ. Шүүмжилж буй хэсгийн байр сууринаас үзвэл хурдан морь унаач хүүхдүүд гэж гаргуундаа гарчихсан хүн байдаг бололтой юм. Энэ ташаа ойлголтыг эерүүлэхэд уяачийн тангараг чухал үүрэгтэй. Хамгийн гол нь бүх төрлийн уралдаан наадам дээр өргөж хэвших хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор арай илүү товч, утга санаа нь тодорхой байх хэрэгтэй боловуу. Хурдан морины хүүхдүүд уншдаг тарни шиг л байвал болох байх.Хүүхдүүд заавал тарниа уншиж байж уралдааны замд гарах ёстой гэж боддог шиг уяачид заавал тангарагаа өргөж байж уралдаанд оролцох ёстой гэдэг ухамсар суулгах хэрэгтэй.
-Унших төдий бус тангаргаа биелүүлэхээр зорьж тэмүүлэх учиртай байх?
-Мэдээж хэрэг тэгэлгүй яахав.
-Морин жилийн уралдаанууд отголж байна. 2014 онд Алтай нутгаар овоглосон уяачдын уясан хүлэг хурдан байв уу?
-Хурдан сайхан байлаа. Монгол Улсын Алдарт уяач, уяачдын холбооны тэргүүлэгч Туваанжавын Гантөмөр маань МУ-ын Манлай уяач цолны болзлыг биелүүллээ. Түүнчлэн манай аймгийн уяачид өмнөх амжилтуудаа бататган баруун бүсийн наадмаас арав гаруй айраг түрүү авлаа. Улс, бүсийн наадмын дүнг тодорхой гаргасны дараа ганц хоёр хүн улсын Алдарт уяачийн болзол хангасан байхыг үгүйсгэхгүй. Би хувьдаа бараг хангасан болов уу хэмээн таамаглаж байгаа. Гэхдээ үүнийг баталгаажуулах учиртай. Цаашдаа Алтайчууд бидний том зорилт бол унаган адуугаараа улсын дэвжээнд уралдах явдал. Сүүлийн жилүүдийн баяр наадмыг харахад тэрхүү зорилгодоо ойртож байгаа нь мэдрэгдэж байна. Ирэх жил манай аймагт Засгийн газрын тогтоолт бүсийн наадам болно. Тэр наадмаар илүү тод харагдах болов уу. Уяачид маань ийнхүү амжилт гаргаж байгаа нь манай аймгийн МСУХ түүний удирдлага, тэргүүлэгчид нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж чадсаны үр дүн хэмээн бодож явдаг.
-Өнөө жил Монгол Улсын хэмжээнд 100 гаруй сум түүхт ойгоо тэмдэглэсэн. Говь-Алтай аймгийн хувьд хамгийн олон буюу 14 сумын ой тохиосон. Ойн баяр наадмууд хэр өргөн дэлгэр болов?
-Би хурдан мориныхоо талаас л үнэлэлт дүгнэлт өгөх нь зөв байх. Хурдан морины уралдаан төгс сайхан болсон. Янз бүрийн осол бэртэл, будилаан маргаан гарсангүй. Ойгоо тэмдэглэсэн 14 сумд бүгд гарааны төхөөрөмж ашиглалаа. Өөрөөр хэлбэл,Говь-Алтай аймгийн бүх сум гарааны төхөөрөмж хэрэглэж уралддаг боллоо. Ингэснээр морийг будилаангүй эргүүлж, унаач хүүхдийг аваар осолгүй уралдуулах чухал үндэс бүрэлдэж байгаа юм.
-Сумдын ойд нэг насанд дунджаар хэдэн морь уралдсан бэ?
-Дунджаар нэг насанд 80-100 морь уралдсан. Бай шагналын хувьд ч гэсэн нэг их чамлалттай муу юм дуулдаагүй. Ер нь энэ жилийн сумдын ойг урьд жилүүдтэй харьцуулахад өргөн дэлгэр болсон гэж бодож байгаа шүү.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 15:49 минут Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
Ням, 14:04 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
Ням, 11:58 минут Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
Ням, 11:08 минут АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
Ням, 10:16 минут 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна