Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн наадам
ММСУХ-ны хүсэлт, Засгийн газрын тогтоолын дагуу хавар, зуны бүсийн уралдаануудыг зохион байгуулж хэвшээд арав гаруй жил болж байна. Морин жилийн хувьд хаврын нэг, харин зуны бүсийн таван уралдаан болсон.
Монголын морин спортын сонин сайхнаас уншигч танаа дуулгаж байдаг www.todmagnai.mn сайтын хамт олон говь, хангай, зүүн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийг танилцуулсан бол өнөөдрөөс эхлэн Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Ойрадын их хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн баяр наадамд торгон жолоо өргүүлсэн хурдан хурц хүлгүүдийг танилцуулж, уяач эздийнх нь баярын сэтгэгдлээс хүргэх болно.
Баруун таван аймгийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүдийн хөдөлмөрийг үнэлж, улсын цол зэрэгт хүргэх зорилготой баруун бүсийн уралдаан Ховд аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ. Энэ удаагийн уралдааныг Ховд аймгийн ЗДТГ, “Алтайн унага” МСУХ хамтран зохион байгуулсан бөгөөд 2014 оны долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд Ховд хотноо үргэлжилж монгол зургаан насны болон эрлийз гурван ангиллын хурдан хүлгүүд шандас шалгасан юм. Баяр наадмыг Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаагаар ахлуулсан тусгай комисс зохион байгуулсан бөгөөд Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий зэрэг баруун, Өвөрхангай, Баянхонгор зэрэг хангай, Дорнод, Сүхбаатар зэрэг зүүн аймгуудын уяачид хурдан хурц хүлгэдийн хамт хүрэлцэн иржээ. Баруун түмний бахархалт хөвүүн Галдан бошигт хааны мэлмий гийсний 370 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд газар газрын 900-гаад хурдан буян тоосоо өргөн шандас шалгаж, түрүү хүлэг 25 сая төгрөгийн шагнал хүртсэн нь өнөө жилийн бүсийн наадмуудын хамгийн өндөр ханш байлаа. Наадмын сонин жилээ даадаг гэлцдэг. Ингээд эрхэм уншигч танаа баруун монгол түмний их цэнгэл наадмын сонин сайхнаас түүвэрлэн дуулгая.
Хамгийн гоё нээлт
Монгол төр жилдээ ганц зохион байгуулагддаг үндэсний баяр наадамдаа чамлахааргүй хөрөнгө зарцуулдаг. Түүний нэлээд хэсэг нь баяр наадмын нээлтэнд зориулагддаг ч наадамчин олон тэгтлээ сэтгэл хангалуун байдаггүй нь ажиглагддаг шүү дээ. Харин Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн баяр наадмын нээлт хамгийн олон оролцогчтой, басхүү хамгийн өвөрмөц болж чадсан хэмээн би хувьдаа дүгнэж байна. Олон ястны өлгий нутгийнхаа өвөрмөц онцлогийг харуулж, соёлын олон талт элементийг багтаасан баяр наадмын нээлт хоёр цаг орчим үргэлжилсэн ч гурван настай балчраас наян настай буурал оролцсон үзүүлбэрүүд нь үзэгч түмнээ огтхон ч уйдаагаагүй юм. Уран нугараачдаараа алдартай Цэцэг сум 3-50 насны нугараачид оролцсон гайхамшигт үзүүлбэрээ үзүүлж, Булган сумынхан алдарт Агсалаа биелсэн гээд нээлтийн номеруудыг нэг бүрчлэн дурдвал нэлээд урт жагсаалт болох биз. Харин мянга сонсохоор нэг үз хэмээн фото зургийг толилуулъя.
Эрлийз морьдын анхны уралдаан
Баяр наадмын урьдчилсан хөтөлбөрт эрлийз ангиллын морьд уралдуулах тухай дурдагдаагүй ч холоос ирсэн зочдоо хүндэтгэн хүсэлтийг нь хүлээх авах шийдвэрийг зохион байгуулагчид нэлээд тулгамдуу гаргажээ. Ховд аймгийн хувьд морьд нэг талдаа уралддаг. Тэр ч утгаараа өдөрт 4-5 насны морь уралдах боломжтой. Морьдыг гарааны төхөөрөмжөөс 2-3 км орчим зайтай газарт шүдлэн, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавьсаны дараагаар гараа хүртэл хөнгөн бие халаалтаа хийлгэнэ. Дараагийн уралдаанд морь унах хүүхдүүдээ шүдэлгээний газар хүртэл автобусаар зөөнө. Энэхүү зохион байгуулалт хүүхэд, морь аль аль нь хол зам туулж, хоёр талдаа уралдахгүйн дээр цаг зав хэмнэх, үзэгчдийг залхаахгүй давуу талтай. Гэхдээ бүтэн нэг талдаа бие халаагаад сурчихсан хот тойрсон уяачдын морьдод тийм ашигтай байгаагүй болов уу хэмээн таамаглаж байна. Ямартаа ч дээр дурдсан зохион байгуулалтаар хоёр өдрийн дотор есөн насны морьд нар жаргахаас өмнө уралдчихаад л байна лээ. Ховд аймгийн хувьд урьд өмнө эрлийз ангиллын морьд уралдаж байсан удаагүй. Харин энэ удаа уяачдын хүсэлтээр уралдуулсан ч нэг насанд дунджаар 20 морь мордсон.
Засгийн газрын тогтоолт бүсийн наадам чансааны хувьд улсын наадамтай нэг түвшинд эрэмбэлэгдэж, цолны болзолд багтдаг гэдэг талаас нь үзвэл мэдээж чамлалтай. Тиймээс цаашид энэ тал дээр анхаарал хандуулан нэг бол эхнээсээ хөтөлбөртөө тусган зарлаж, цар хүрээг нь тэлэх, үгүй бол танилын нүүр халуун гэх зарчмыг баримталж эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй бодлого барих хэрэггүй биз ээ.
Баруун хязгаараас Тод манлай уяач төрөх үү
Алс баруун хязгаар Ховд нутгаас Монгол Улсын Манлай уяач хоёр, харин Алдарт уяач цолтон 32 төрөн гарсан нь харьцангуй өндөр тоо. Алдартуудын олонх нь буюу 28 нь аймгийн баяр наадмын амжилтаар улсын цол олгодог байх үед төрсөн бол Баяр наадмын тухай хуулийн дагуу Ц.Гантөмөр, Б.Буяннэмэх, Т.Батцоож, Б.Ерөөлт нарын дөрвөн эрхэм улсын цолоо авчээ. Монгол орны дөрвөн зүгт нэг өдөр бүсийн уралдаан зохион байгуулж буйн ач холбогдол нь тухайн бүс нутгийн уяачдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, цаашлаад улсын цолонд хүргэхэд чиглэгддэг. Энэ удаагийн баруун бүсийн уралдаан хүлэг морио дээдэлдэг олон эрхмийн магнайг тэнийлгэж, зарим нэгийг нь төрийн хишиг хүртэхэд түлхэц болсон байж мэднэ. Олны ярих нь Ховд нутгаас төрсөн хоёрхон Манлайн нэг Дарви сумын уугуул Батчулууны Мөнхтөр Тод манлай, Ховдчуудын бахархал Түвдэн агсны хүү, МУ-ын Алдарт уяач Т.Батцоож Манлай, харин төрийн наадамд их морь түрүүлгэн хязгаар нутгийн түмнийхээ магнайг тэнийлгэсэн Цэцэг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Рагчаагийн Баатархүү, хүний Гавьяат эмч Начингийн Баасанжав нар улсын Алдартын болзол хангасан гэх юм билээ. Олны яриа ортой гэдэг. Хотондоо ээлтэй хонь жилийн босгон дээр Ховд нутгаас дээд цолтон төрөх ч юм билүү, хэн мэдлээ. Дашрамд сонирхуулахад, баруун бүсийн наадмаас ганзага хоосон буцдаггүй Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Борнойн Баасанжав хүрэн азаргаа аман хүзүүнд хурдлуулсан баярт мөчид “Манлайн болзол биелчихэж байгаа юм” хэмээн ам алдсаныг мөн дуулгая.
Т.Гантөмөр 15 саяыг хандивлав
Ховд нутгийн дэвжээ хайр хишгээ харамгүй хайрлан баруун бүсийн наадамд хамгийн одтой наадсан эрхэм бол Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Туваанжавын Гантөмөр юм. Тэрээр их морь, соёолон түрүүлгэж, хоёр үрээ аман хүзүүнд хурдлуулан 2014 оны баруун бүсийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртэн Монгол Улсын Манлай уяач цолны болзлоо дүүрэн хангалаа. /АХ-ын 93 жилийн ой улсын баяр наадамд соёолон айрагдуулсан/ Олсноо олонтойгоо хувааж, хурдан хүлгийн хийморийн хишиг хүртээх тал дээрээ уяачид аль ч салбарынхнаас илүү. Алдарт ч гэсэн тэрхүү жишгээ дагаж бай шагналаас 15 сая төгрөгийг нутгийн түмэнд хандивлаж, хишиг хүртээнэ билээ. Түүнчлэн энэ удаагийн баруун бүсийн наадамд Алтай нутгийн уяачид аз хиймориор аргагүй илүүрхэж гурван түрүү, 12 айраг хүртсэнийг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.
Ёс зүй уяачийн нэрийн хуудас
Наадмын сонин жилээ даадаг гэдгийг дахин сануулъя. Баяр наадмын үеэр болсон сайн сайхан, саар муу алин боловч бүтэн жил хол ойрын улсын амны зугаа болж байдаг. Тэр ч утгаараа монгол хүн олонтой газар нэрээ хичээж явахыг эрхэмлэж ирсэн билээ. Харин хүний эрх, эрх чөлөөг тунхагласан XXI зуунд дээдсийн минь тэрхүү бичигдээгүй хууль бүдгэрч жудаг ёс гэгч үнэ цэнээ алдаад байна уу хэмээн бодогддог юм. Жудаг ёсыг хамгийн ихээр ярьдаг бөхчүүд, уяачдыг монгол эр хүний үлгэр жишээ болгодог нь чухамхүү дээдсийн аман хуулийг ягштал баримталдаг байсных биз ээ. Харин сүүлийн жилүүдэд энэ үнэлэмж буураад буйг уншигч та ч анзаарч буй байх. Баруун бүсийн уралдааны цоллогооны үеэр зохион байгуулагчдын шийдвэрийг эсэргүүцсэн уяачид, тэднийг дэмжигчид багагүй үймээн дэгдээж наадамчин олны тухыг алдагдуулсныг хэлэхгүй өнгөрөхийн аргагүй байлаа. Бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйдэхэд бачимдах нь аргагүй. Гэхдээ уяач хүн морио уяж төрийн хэргийг гүйцэлдүүлдэг учраас түмэн олноо хүндэтгэж, тэднийг цэнгүүлэх үйлсээ нэгдүгээрт тавих учиртай билээ. Тэгээд ч элдэв хэрүүл маргаан хурдан хүлэгт “хутаг” суулгана хэмээн дээдчүүл цэрвэсээр ирснийг санахад илүүдэхгүй биз ээ. Эцэст нь дахин сануулахад наадмын сонин жилээ даадаг юм шүү.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна