А.Баттөр: Тэсийн голынхоо хурдыг таниулж, алдаршуулах тал дээр уяачдын холбоо анхаарч ажиллана

2014 оны 9-р сарын 11 -нд

Завхан аймгийн Асгат сумын “Цуутай хурд” МСУХ-ны тэргүүн А.Баттөртэй ярилцсанаа хүргэж байна. Энэ жил Асгат сумынхан 30 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн аж.
-“Цуутай хурд” МСУХ-ны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөөч?
-2012 онд хэсэг уяачид, хөдөлмөрчид цуглан сумандаа МСУХ байгуулах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрч, намайг тэргүүнээр нь сонгосон юм. “Цуутай хурд” МСУХ маань 30-аад гишүүнтэй, есөн тэргүүлэгчтэй. Холбоо байгуулагдсанаас хойш хоёр аймгийн Алдарт, хоёр сумын Алдарт уяач төрсөн. Одоогийн байдлаар манай сумаас аймгийн Алдарт уяач цолтой таван уяач тодорсон байна. Сумын Алдарт уяач цолтой арав гаруй хүн байна. Аймгийн Алдартуудын нэг нь миний аав Аюушжав. Аав маань Баянхайрхан сумын гаралтай хүн. 50 гаруй жил хурдан морь уяж байгаа 80 гарчихсан өвгөн бий. Хамгийн сүүлд 2011 онд миний хээр үрээг соёолонг сумандаа хоёрлуулж, Баянхайрхан сумын наадамд гарсан цагаасаа өнгөлсөөр үзүүр дээрээ сууж долоолуулсан. Аавын маань хурдан шаргууд энэ нутаг усандаа алдартай. Айраг түрүүнээс мултардаггүй 3-4 ч шарга морь байлаа. Мөн дээхэн үед манай аав Хөвсгөлийн Цэцэрлэгт дууч Магсарын хурдан улаан гэдгийг аваачиж хоёр түрүүлгэж байсан юм билээ. Одоогийнхоор бараг бүсийн уралдаан юм уу даа.
-Аавын тань нэртэй хурдан шаргууд энэ нутгийн адуунууд уу?
-Манай хөгшин ээжийн адууны угшилтай нэг шарга гүү жил өнжиж унагалдаг. Гарсан унаганууд хурдалдаг байсан юм гэнэ лээ.Шаргууд тэрний төл.Манай аав азарга тавьдаггүй хүн байсан юм. Харж байгаад энд тэндэхийн азарганд гүү тавьчихдаг. Ер нь гүүндээ их ач холбогдол өгнө. Сэлэнгээс бас нэг хүрэн гүү авчирсны төлүүд бас их хурдалсан. Ер нь аав маань нэг үе уралдсан болгоноосоо түрүү айраг хүртэж одтой сайхан наадаж байсан юм шүү. Намайг хурдны морь унаж байхад Хужиртын овооны тахилгат таван нас аваачаад тавууланг нь түрүүлгэж байлаа. Овооны тахилга хэр нь хоёр өдөр үргэлжилдэг чансаатай наадам байсан юм.Тэс, Баянтэс сумд болон манай урд талын Могойн гол, Баянхайрханаас хүртэл уяачид ирдэг байлаа. Тэр наадамд аав өөрийн дөрвөн дээрээ Чагдал гуайн халтар хязааланг уяж түрүүлгэж байсан нь ер санаанаас гардаггүй юм. Намайг цэргээс халагдаж ирэхэд аав хоёр шаргынхаа томыг ахад, багыг нь надад өгч байсан. Ахын шарга суманд хоёр түрүүлсэн. Миний шарга морь хязааландаа Боогой Арслангийн баярт түрүүлж, соёолондоо Баянтэс, Баянхайрханы 70 жил, манай Асгатын 10 жилийн ойгоос тус тус мөнгөн медаль хүртсэн.Өөрөөр хэлбэл тэр жил гурван сумын ойд хоёрт хурдалж, дараа жил нь би Их-Уул руу зарчихсан юм. Тэгээд хоёр жилийн дараа зургаан адуугаар буцаан авч байлаа.
-Уяачдын холбооныхоо тухайд дахин хэдэн зүйл тодруулъя. Үүсгэн байгуулагдснаас хойш ямар ажил амжуулав?
-Манай холбоо 2012 оны уяачдын холбооны нээлтэнд зориулсан хаврын уралдааныг зохион байгуулж, түүнээс хойш тогтмолжуулаад байгаа. Түүнчлэн уяачдын амжилтыг хөдлөх картыг бий болгосон. Энэхүү картыг нэвтрүүлснээр уяачдын болоод морьдын амжилтыг мэдэхэд хялбар болсон. Мөн тухайн жилийн шилдэг унаач хүүхэд, уяачдыг шалгаруулдаг болсон. Өмнө нь оны шилдгээр дөрвөн уяач шалгардаг байсан бол энэ жилээс нэг хүнийг тодруулна. Мөн хүүхдүүдээ урамшуулах үүднээс унасан морио айрагдуулсан хүүхэд бүрт шинэ жилээр бэлэг өгдөг уламжлал тогтсон. Үйл ажиллагаагаа тогтмолжуулахын тулд санхүүгийн хүндрэлгүй байх хэрэгтэй хэмээн үзэж, тэргүүлэгчид 100.000, гишүүд 50,000 төгрөгийн татвар төлж байхаар болсон.
-Адуугаа чанаржуулах тал дээр хэр анхаарч байна?
-Бусад сумдынхан асар их адуу мал авчирдаг сурагтай.Манайхан бага насны адуу, ганц нэг азарга л авчирч байна. Манай энэ хавь эрт дээр үеэсээ хурдтай гэдэг. Өнгөрсөн жил аймгийн 90 жилийн ойгоор арван хэдээр давхисан Батсүхийн хээр морь гэхэд л манай эндхийн Могойн голын унага. Нагааранзын хүрэн халзан буюу Батсамбуугийн халзан морь гэхэд Тэсийн голын унага. Мөн Гүнгэрэг гуайн саарал азарга байна. Бас л сайн давхиж байгаа. Ер нь манай Могойн голоос төрсөн хүлгүүд хурдан шүү. Тиймээс цаашдаа Тэсийн голынхоо хурдыг таниулж, алдаршуулах тал дээр уяачдын холбоо анхаарч ажиллана гэж бодож байгаа.Одоо л хүн бүр зүүн зүгийн адуу гэж шуураад байгаа болохоос биш нэг үе Тэсийн голын адуу л гэж яригддаг байсан шүү дээ.
-Нутгийн адууны чансааг таниулна гэдэг сайхан санаа байна. Ингэхэд “Цуутай хурд”-ын тэргүүн хэзээнээс эхэлж уяа эвлүүлж байгаа вэ?
-Бага шарга морь уясан цагаасаа эхлээд миний нэр дээр уралдсан. Сумдын ойгоос гурван мөнгөн медальтай. Би өөрөө ер нь дагнаж морь уяагүй ээ. Одоо миний морийг Түдэвтэй сумын Мөөлөн буюу Баттөр гээд миний амьдаа уядаг. Аавынхаа өгсөн бага шаргын дараа хүрэн, хээр хоёр үрээ авч, хүрэнг нь манай ах уяж хязааланд нь сумын наадамд дөрөвлүүлж байсан. Түүний дараа жил хоёуланг нь уяж, хээрийг нь хоёрлуулаад, давхар уяагаар Баянхайрханд тавьж үзүүр дээрээ сууж долоогоор орж байлаа. Тэгэхэд хүрэн үрээ 11-ээр давхиж байсан. Ахаас авсан улаан морь уг нь хурдан ч хадуураад болдоггүй юм. Энэ мэтчилэн цөөн хэдэн адуугаар наадаж жижиг сажиг наадмаа арваад айраг, түрүү аваад байна.
-Дараа дараагийн чинь уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Мягмар, 14:17 минут Сүүт гүүний унагыг шүтсү...
-
Даваа, 17:26 минут Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
Бямба, 15:01 минут Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
Бямба, 14:23 минут Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
Сэтгэгдэл бичигдээгүй байна