Д.Зоригтбаатар: Ний нуугүй хэлэхэд, үзлэгт орж байгаа нийт адууны дийлэнх нь эрлийз адуу байна
А.Тэлмэн
2014 оны 8-р сарын 29 -нд
Баяр наадмыг зохион байгуулах хорооны, хурдан морины салбар комиссын гишүүн, МУ-ын морин спортын шүүгч доктор Д.Зоригтбаатартай морин хүлээх зуур цөөн хором хөөрөлдсөнөө эрхэм уншигч танаа хүргэж байна. Тэрээр сүүлийн 20-иод жил энэ албыг хашиж буй туршлагатай нэгэн юм.
-Уралдааны морьдыг үүлдэр угсааны хувьд ялгадаг болсноос хойш та бүхний ажил ерөнхийдөө хүндэвтэр болсон болов уу хэмээн таамаглаж байна. Өнөө жилийн тухайд ачаалал хэр байв?
-Монголчууд эртнээс шүдний элэгдэл хорогдлынх нь зүй тогтлоор адууны насыг тогтоосоор ирсэн. Би сүүлийн 20 шахам жил морь шүдлэх ажлыг хийж байна. Сүүлийн жилүүдэд морины шүдний хөдөлгөөн асар их болж байна. Энэ бол нийгмийн хөгжлийн чиг хандлага, уралдаанаа илүү спортлог чиглэл рүү нь хөгжүүлж, морийг жилийн дөрвөн улиралд байнгын дасгал сургуулилалт, өндөр тэжээллэг бүхий маллагааны нөхцөлд байлгасантай уялдаатай. Гэсэн хэдий ч бид үндсэн суурь зарчмаа баримтлан ажлаа явуулж байна.
-Энэ жилийн баяр наадмаар шүдээр хичнээн морьд хасагдав?
-Шүдлэн дээр нэг, харин соёолон дээр 18 морь хасагдсан. Долдугаар сар гэхэд тухайн адууны шүд ямар байх ёстой вэ түүндээ байвал уралдуулж байгаа. Харин өөрчлөлттэй бол журмын дагуу хасах ёстой.
-Нэмэлт тэжээл болон бусад эрдэст бүтээгдэхүүнээс хамаараад шүд нь түрүүлж гараад байгаа тухай уяачид ч цөөнгүй ярьдаг. Та бүхэн ч гэсэн хүлээн зөвшөөрдөг юм байна. Тэгсэн хэр нь уралдааны үеэр яагаад энэ нөхцөл байдлаа харгалзаж үздэггүй юм бэ?
-Энэ бол аман яриа шүү дээ. Түүнээс шинжлэх ухааны үндэстэй судлаад тогтоочихсон нь үгүй. Харин цаг үеийн энэ хэрэгцээ шаардлагаа дагаад ойрын үед жирийн бэлчээрийн адууны шүд яаж солигдож элэгдэж байна, жүчээний маллагаатай адууны шүд яаж солигдож байна гэдгийг бүтэн жилийн турш нарийвчлан судлах хэрэгтэй байгаа юм.
-Морьд товлосон цагаасаа багадаа 30 минут, түүнээс дээш хугацаагаар хоцорч гарч байна. Ийнхүү саатуулж буй нь шүдлэх явцтай холбоотой гэх юм?
-Үүн дээр санал нийлэхгүй байна. Бид цагийн хуваарийн дагуу, ямар нэг чирэгдэлгүй ажлаа хийж байгаа. Харин уяачид маань морьдоо цагтаа мордуулаагүйгээс болоод товлосон хугацаандаа гарч чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Ер нь манай уяачид чинь уужуу хүмүүс шүү дээ. Бараа бараандаа буучихаад хэн нэгнийгээ морио гаргахыг хараад хүлээгээд суучихдаг. Олон жилийн туршлагаас харахад эхний өдөр буюу хязаалан, шүдлэнгийн уралдааны үеэр морьд яг цагтаа морддог. Харин хоёр дахь өдрөөс эхлээд сунжирч эхэлдэг дээ.
-Аль насны морьдыг шүдлэхэд илүү ачаалалтай байдаг вэ?
-Соёолон насны морьд. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Тод манлай, Манлай зэрэг энэ салбартаа гаршиж мэргэшсэн хүмүүсийн олон жилийн хөдөлмөрийн үр шимээр гаргаж авсан адуунууд аль ч насан дээр шүдний зөрчилтэй байх нь ховор. Харин хэн нэгэн бизнесмений авмал адуунууд, гар дамжин худалдагдсан үрээнүүдэд шүдний зөрчил элбэг тохиолддог. Яагаад ч юм ажиглаад байхад тийнхүү худалдсан, сольсон адуунууд ихэвчлэн соёолон насных байдаг. Магадгүй энэ үеэсээ адууны хурд тодордог байж болох юм. Даага, шүдлэн насны адуу унаган сүүн шүдээрээ байдаг бол хязаалангаасаа эхлээд сүүн шүд байнгын ясан шүдээр солигдож эхэлдэг. Тэр элэгдэл солигдлын зүй тогтлоор насыг тодорхойлж байгаа юм шүү дээ.
-Морь шүдлэхээс гадна үүлдэрлэг байдлыг тогтоох гэдэг амаргүй ажил болоод байх шиг. Энэ тал дээр бэрхшээл хэр байна?
-Бид адуу нэг бүрийг хэмжиж үзээд байдаггүй. Нүдэн баримжаагаар харж байгаад зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байж мэдэхээр морьдыг л хэмждэг.
-Энэ жилийн хувьд зөвхөн сэрвээний өндрийг харгалзаж үзсэн үү. Эсвэл үүлдэрлэг байдлын харгалзав уу?
-Зарим нэг эргэлзсэн адуун дээр хяналт тавьсан. Харин сэрвээний өндөр нь заасан хэмжээнд байгаа ч эрлийз шинжтэй давамгай морьдыг хассан.
-Шүдлэн, хязаалан дээр үүлдэрлэг байдлаар хичнээн үрээ хасагдсан бэ?
-Шүдлэн дээр 16-17, хязаалан дээр 12, соёолон дээр 3-4 адуу хасагдсан. Даага бол нэлээн хасагдсан шүү.
-Энэ жилийн баяр наадмын бага гурван насанд эрлийзүүд дийлж уралдлаа хэмээн орон нутгийн уяачид сэтгэл дундуур байна лээ. Мэргэжлийн хүний хувьд тэдэнтэй санал нэгдэх үү?
-Ний нуугүй хэлэхэд, үзлэгт орж байгаа нийт адууны дийлэнх нь эрлийз адуу байна. Үүнийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дааганд гэхэд эрлийзийг тоолохоос илүүтэй монголыг нь тоолвол тоог нь амархан гаргачих боломжтой байна лээ. Баримжаалаад хэлэхэд 10 гаруй цэвэр монгол даага л явсан гэвэл айхтар хилсдүүлсэн болохгүй байх. Журамд заасан сэрвээний өндрөөрөө тэнцэх ч бусад байдлаараа мэдэгдэнэ шүү дээ.
-Ер нь үүлдэрлэг байдлыг юу юугаар нь шинжиж тогтоодог юм бэ?
-Галбирын бусад дагалдах шинж тэмдэг байна. Хүзүүний уран нарийн нугарсан байдал ч юм уу, бэвэрхий нарийн, хөл өндөр гэхчилэнгийн дагалдах шинж тэмдгүүдээр ялгах ёстой. Гэхдээ сүүлийн үед манай уяачид, селекценерууд маш нарийн бодлого баримталж, адуугаа зэрвэс харахад танигдахааргүй хэлбэр хийцтэй болгож байна. Ер нь сонгон үржүүлэг гэдэг тухайн хүний хүсэл сонирхлоор хийгддэг эд. Тухайн уяач монгол талаа илүү татах уу, гадаад талаа илүү татах уу гэдгээ өөрөө шийддэг. Тиймээс монгол талын хэв шинж давамгай танигдахын аргагүй эрлийз үрээнүүд мордож байхыг үгүйсгэхгүй. Сонгон үржүүлгийн хуулиар нэгдүгээр үеийг шинж тэмдэг давамгайлах, хоёрдугаар үеийг шинж тэмдгийн задарлын, гуравдугаар үеийг шинж тэмдэг тогтворжин батжих, дөрөвдүгээр үеийг бататган сайжруулах үе хэмээдэг. Энэ бол Мендел гэдэг хүн судлаад тогтоочихсон онол шүү дээ. Тэгэхээр нэгдүгээр үеийн гетерозис илрэц сайтай үрээнүүдийг хэн ч хараад эрлийз гэдгийг нь тогтоож чаддаг. Харин хоёр буюу түүнээс дээш үеэс нүдэн баримжаагаар шууд хараад ялгахад бэрхшээлтэй болж ирдэг. Ухаандаа хэрэгцээний эрлийзжүүлэг гэхэд цус сэлбэх, цус шингээх, цус солбицуулах гэх мэтчилэн олон янз байдаг. Тэр дундаас Тод манлай уяач Дорж гуай чухам алийг нь сонгож эрлийзжүүлснийг хараад хэлэхэд хүнд.
-Энэ жилийн баяр наадмын хурдан морины комиссынхонд нэгэнт мордуулсан бол түрүүлж, айрагдаад ирэхэд нь хасахгүй байх чиглэл өгсөн гэх юм билээ. Энэ хэр үнэний ортой вэ?
-Тэр бол үнэний хувьтай. Алийн болгон монгол наадам жил бүр босоо цагаан хэрүүл болж байхав дээ. Монгол наадам төр улсынхаа тусгаар тогтнол, түвшин амгалан байдлын илэрхийлэл гэдэг утгаараа зохион байгуулагчид ийм бодлого баримталсан. Гэлээ гээд айхтар хавтгайруулчихсан юм байхгүй. Ерөнхий гол шугамаа бариад хасах ёстойг нь хасаад, мордуулж болохоорыг нь мордуулсан.
-Бага насанд эрлийз үрээнүүд уралдчихаж. Тэгвэл эрлийз ангилалд ямар адуу уралдсан байхав. Цэвэр үү?
-Цэвэр нь ч орсон байхыг үгүйсгэхгүй. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр бид удмын сангийн нэгдсэн үржлийн каталогийг нь мэдэхгүй юм чинь хоёрдугаар үеийн эрлийз байна уу, нэгдүгээр үеийн эрлийз байна уу гэдгийг нарийн тогтоох боломжгүй шүү дээ. Тиймээс л нарийвчилсан судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй байна гээд байгаа юм. Одоогоор бидэнд тийм боломж нөхцөл алга. Ер нь бол эрлийз адуу гэдэг цаг хугацааны л асуудал. Нийгмийн хөгжил, цаг хугацааны явцад яваандаа нэг бол монгол руугаа, нөгөө бол гадаад руугаа хувьсан өөрчлөгдөнө. Хэзээ ч нэгдүгээр үеийн эрлийзүүдийг өөр хооронд нь үржүүлээд сайн мал гарсан тохиолдол үгүй. Онолоор ч байдаггүй. Тэгэхээр яваандаа аль нэг тал руугаа цусаа хэвийлгээд явах байх.
-Монгол адууны хурдыг нэмэгдүүлж, сайжруулах нь цаг үеийн шаардлагаар урган гарч ирж байгаа асуудал. Гэтэл үржил селекцийн ажил шинжлэх ухааны үндэстэй гэхээсээ илүүтэй уяачдын туршилт, ажиглалтын үндсэн дээр л хийгдэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхний ажлыг уяачид өөрсдөө хийж байна. Боловсон хүчин дутагдалтай байдаг хэрэг үү?
-Тиймээс л би яриа эхлэхээс эхлээд судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй байна гэж яриад байгаа юм. Улс эх орон зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хүмүүсийн шинжлэх ухаанд хандах хандлага багасч эрдэмтдийнхээ үгийг сонсохоо байсан. Үүнд манай салбарын зарим нэг эрдэмтэн, докторуудын нөлөө ч бий л байх. Ний нуугүй хэлэхэд, өнөөдөр монгол тэмээнээсээ олон доктортой болчихоод байна. Шинэ залуу докторууд маань улс эх орны хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах түвшний шинжилгээ судалгаа хийхгүй, эрдмийн цол хэргэмийг нэр төр төдийгөөр ойлгож байна. Тэр хүмүүсээс болоод олон нийт шинжлэх ухаанд итгэх итгэлээ алдан хувь хүний үзэл бодолдоо найдаж байна шүү дээ. Мэдээж энэ байдлыг халах учиртай. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө их шаарддаг. Төр засаг энэ тал дээр нь эрдэмтэн мэргэдээ дэмжээд өгвөл судалж, шинжилж тогтоох зүйл олон байна. Баяр наадмын хурдан морины шүдэлгээний комисст ажиллаж байгаа Доржсүрэн гээд энэ залуу гэхэд л саяхан Хятадад Монгол адууны генетикийн сэдвээр докторын зэрэг хамгаалаад ирсэн. Энэ мэт сайн эрдэмтдээр баг бүрдүүлж морин уралдаан, монгол адууг тойрсон олон асуудлыг судлах хэрэгтэй байгаа юм.
-Та жишээлбэл, хаана мэргэжил эзэмшсэн бэ?
-Би 30-аад жилийн өмнө ХААИС-ийг төгссөн. Миний багш Хашбат гэж мундаг доктор байсан. Тэр хүн мөн л 20-иод жил улсын баяр наадмын шүдэлгээний комисст ажилласан. Би багшийгаа залгамжлан энэ ажлыг хийгээд 19 жил болж байна. Миний үед шүдэлгээний ажил бага зэрэг хүндрэлтэй болж байгаа ч энэ мэргэжлийг эзэмшсэний хувьд үүрэх ёстой үүрэг гэж ойлгож байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна