“Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр: Уралдаанч хүүхдүүдээ жил бүр 45 сая төгрөгөөр урамшуулж байгаа
Хиргүй цагаан сэтгэлтэй хүүхэд баярлуулах хамгийн том буян хэмээдэг. Төрийнхөө баяр наадамд унасан морио түрүүлгэж, айрагдуулсан бяцхан жаалуудын гарыг цайлгаж магнайг тэнийлгэдэг буянт үйлсийн эзэн “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяртай утсаар холбогдож цөөн хором хөөрөлдсөнөө уншигч танаа хүргэж байна. Хүүхдийн хөдөлмөрийг үнэлж, магнайг нь тэнийлгэсэн буянт үйлс улам бүр арвижах болтугай.
-“Монгол глобал” компани сүүлийн гурван жилийн төрийнхөө наадамд унасан хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан уралдаанч хүүхдүүдийг урамшуулж буй. Магадгүй уралдаанч хүүхдийг урамшуулж буй анхны байгууллага нь танайх болж байгаа байх?
-Миний аав Завхан аймгийн Сонгино сумын хүн. Залуудаа адуу мал малладаг, улаач хийдэг байсан юм билээ. Тэгээд амьд сэрүүн ахуйдаа надад “миний хүү адуу малтай ойр яваарай” хэмээн захисан юм. Хэдийгээр би хотод төрж өссөн ч аавынхаа захиасыг биелүүлж баяр наадмаараа Хүйн долоон худагтаа очиж морин уралдаанд өөрийн хувь нэмрээ оруулж байя хэмээн шийдсэн юм.
-Миний бодлоор олонх нь өөрийнхөө нэр дээр морь уяж уралдуулах байсан байх. Яагаад хүүхдүүдийг урамшуулъя хэмээн шийдсэн юм бэ?
-Би зургаадугаар сарын нэгэн буюу хүүхдийн баяраар төрсөн хүн. Миний төрсөн өдрөөр ертөнцийн өнцөг булан бүрт хүүхдүүд баярлан хөгжилдөж байдаг нь надад таатай санагддаг юм.Нөгөө талаасаа би хурдан морь унадаг хүүхдүүдийг хараад эцэг хүнийхээ хувьд жаахан эмзэглэдэг байсан. Яагаад гэхээр морин уралдаан хэдийгээр үндэсний соёл ч гэсэн эрсдэлтэй спорт шүү дээ. Эрсдлийг туулан унасан морио түрүүлгэж, айрагдууллаа гэхэд нэг үе уяач нь айрагдсан морио л ярьдаг болохоос биш, унасан хүүхдээ ярьдаггүй байлаа шүү дээ. Үүнд нь би маш их шүүмжлэлтэй ханддаг байсан хүн. Тэр ч утгаараа унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлж, урамшуулах аяныг өөрөө эхлүүлэхээр шийдсэн. Монголын эрийн гурван наадам тусгаар тогтнолын баталгаа, өв соёлын том элемент ч хамгийн чухал нь хүн шүү дээ.
-Санал нэг байна. Анхны жил алтан гулдмай өгсөн билүү?
-Анхны жил сая төгрөгтэй тэнцэх алтан гулдмай өгсөн. Гэтэл зарим хэсэг нь зорилтот эзэндээ хүрээгүй тохиолдол гарсан л даа. Өөрөөр хэлбэл, уяач нь аваад явчихсан байсан. Тэгэхээр нь дараа жилээс нь эхлээд нэг сая төгрөгтэй Хаан банкны хадгаламжийн дэвтэр өгдөг болсон. Хүүхдүүд наадмын дараа төрсний гэрчилгээтэйгээ ирээд хадгаламжийн дэвтэр нээлгэдэг юм.
-Эрлийз ангиллын уралдаанд айрагдаж, түрүүлсэн морьдын унаачид энэ урамшуулал хамаарагдах уу?
-Хамрагдана. Өнгөрсөн жилээс эхлээд эрлийз ангиллын гурван насны морьдын уралдаанд унасан морио түрүүлгэж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд мөн нэг сая төгрөгтэй хадгаламжийн дэвтэр өгдөг болсон. Өөрөөр хэлбэл, нэг жилийн баяр наадмаар 45 хүүхдэд 45 сая төгрөгийн хадгаламж нээж өгч байгаа.
-Зарим хүүхэд хэд хэдэн насанд түрүү, айраг хүртэж байгаа шүү дээ. Тэр тохиолдолд яах вэ?
-Тус бүрт нь нэг сая төгрөгийн эрх бүхий хадгаламжийн дэвтэр нээлгэх эрхтэй. Миний мэдэхийн өнгөрсөн жил “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн унаач Сүхбат гэж хүү долоон сая төгрөгийн хадгаламжтай болсон. Энэ мэтчилэн олон насанд морь унаж айрагдуулсан хүүхдүүд дансандаа нэлээд хэдэн төгрөгтэй болсон байх шүү. Энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр байна, болох уу?
-Бололгүй яахав?
-Би хэдийгээр морь судлаач биш ч гэсэн олон нийтийн хандлагаас харж байхад эрлийз морьдын уралдааны нэр хүнд улам бүр унаад байх шиг. Түүнээсээ ч болдог юм уу, уяачид эрлийз морио монгол адууны ангилалд уралдуулж, хэл ам таталж байх юм. Нэгэнт л ялгаж чадахгүй байгаа юм бол цаашдаа нийлүүлээд уралдуулчихдаг болвол яасан юм бэ гэж боддог болоод байгаа. Ер нь аливаа зүйлийг хөгжүүлье гэвэл шинэчлэл хийх ёстой шүү дээ.
-Таны санал зохих эздэдээ хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ганбаяр захирлын хувьд унаач хүүхдүүдийг урамшуулахаас гадна нүүдэлчин ахуйгаа орчин цагтайгаа хамгийн сайн зохицуулсан хүн хэмээгддэг. Танайх баяр наадмын өдрүүдэд хөл ихтэй байдаг биз?
-Монгол наадмын хамгийн сайхан нь уралдаад ирсэн хөлстэй адууны уяан дээр суугаад хууч хөөрөх байдаг байх. Энэ бол ямар ч тухтай нөхцөлд зурагт үзээд сууснаас илүү дотно сайхан мэдрэмж төрүүлж, таашаал эдлүүлдэг. Тэр ч утгаараа би энэхүү хоёр нөхцлийг цогцлоон наадамчин олноо баярлуулъя хэмээн шийдсэн юм. Ер нь жилийн жилд Хүйн долоон худагт бие засах газрын асуудал хамгийн хүндрэлтэй байдаг. Ялангуяа монгол наадмыг үзэхээр хаа холоос ирсэн гадны жуулчдын хувьд энэ маш их бэрхшээлтэй асуудал шүү дээ. Тиймээс манайх энэ асуудлыг орчин үеийн шаардлага стандартад нийцсэн бие засах газраар шийдэж, баяр наадмаар ирдэг 2000 шахам зочдоо аль ч талаар нь сэтгэл хангалуун үдэж чаддаг. Баяр наадмын зохион байгуулалттай холбоотойгоор миний санаа зовж явдаг өөр нэг асуудал бол авто машинуудын зөвшөөрөл. Жилдээ ганц болдог баяр наадмаар баярлах гэж ирсэн ард түмнээ А, Б, В гэх мэтчилэн ялгаварлах нь зохимжгүй санагддаг. Авто зогсоол нь хүрэлцэхгүй бол нэг, хоёр өдөр зүлгэн дээр машинаа тавьчихаад морь үзэж болно шүү дээ. Тэглээ гээд байгаль дэлхий сүйтгээд сүйд болохгүй л байх. Тэгээд ч тэрхүү үсгэн зөвшөөрлүүд оргиналь мөн ч юм уу, биш ч юм уу. Техник хөгжсөн өнөө үед захын залуучууд л дуурайлгаад хэвлэчихнэ шүү дээ. Энэ мэтчилэн баяр наадмын зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах зүйл олон байна аа. Ер нь наадам зохион байгуулагчид ард түмнийхээ тав тухыг илүүд үздэг байх хэрэгтэй.
-Хүйн мандалд гэр барьж гардаг болсоор хэдэн жил боллоо. Төр түмнийхээ цэнгэлд морь мордуулдаг л биз дээ?
-Энэ жил шүдлэн үрээ мордуулсан чинь сэрвээний өндрөөр хасагдчихлаа. Харин даага маань 27-гоор давхисан. Морь уяж уралдуулна гэдэг заавал түрүүлгэж, айрагдуулахдаа чухал биш. Төрийнхөө наадамд морь уралдуулж оролцож байгаа нь чухал. Мөн түрүүлж, айрагдсан адууны хөлс л хийморийн адистай байдаг юм биш. Уралдаад ирсэн бүх л мориноос адис авч болно. Манайхан болохоор туйлшраад түрүү, айргийн морьдын хөлснөөс авах гээд дайраад байдаг. Ялангуяа соёолонгийн тухайд. Гэтэл дэлхий нийтийн жишгийг харж байхад заавал түрүүлсэн гэлтгүй тухайн тэмцээнээ амжилттай дуусгаж чадсан нь бол шилдэгт тооцогддог юм билээ.
-Танай гал уяа ямар нэртэй билээ?
-Дөрвөн жилийн өмнө нутгийн бизнесмен Отгонбаатар гэдэг залуутай хамтран Хүйн мандалын дэнж дээр “Цэнгэлийн манлай” галаа байгуулж байлаа. Энэ жил их морь, шүдлэн айрагдуулсан Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, “Хөх чоно” группийн захирал, миний журмын анд Пүрэвбаатар манай галын гишүүн. Би улсынхаа наадамд л цөөн морь мордуулдаг. Түүнээс морь малаа машинд ачаад наадам хэсээд байхыг дэмждэггүй хүн. Мал зовоохын нэмэр шүү дээ. Тийм болоод ч тэр үү, уяачийнхаа хувьд гаргасан амжилт тааруу./инээв/
-Аавынхаа нутагт ирээд, ойд нь оролцож байна гэсэн. Сонгино сумын 90 жилийн ой өргөн болж байна уу?
-Өргөн дэлгэр сайхан л болж байна. Нутгийнхаа ойд ах дүү нараасаа цугларсан хандиваа өгчихлөө. Алтан шар нуруу хэмээх газар миний аав, өвөг дээдэс нутаглаж аж төрж байсан гэдэг юм. Манайхан дээдсийнхээ нутаглаж байсан нутгийн овоог тахиж, гурван насны морь уралдуулан, 32 бөх барилдуулж бэсрэг наадам хийлээ. Ах дүүсээрээ цуглаад аавыгаа дурсан сайхан хууч дэлгээд аавтайгаа уулзсан юм шиг сэтгэгдэл төрж байна.
-Сайхан наадаад ирээрэй. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна