Аймгийн Алдарт уяач Б.Шагдарсүрэн: Аавын маань авч өгсөн байдсан гүү манайд хурд тарьсан
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батбаярын Шагдарсүрэн хуучин Наран сум гэж байхад Агьт гэдэг газар төржээ. Тэрээр 20 настай морины уяа эвлүүлсэн нэгэн аж. Б.Шагдарсүрэн Алдарттай ярилцсанаа хүргэж байна.
-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд гурван их морь дараагаар нь оруулсан хэмээн танай тэргүүн ярьж байна. Тэр баярт агшнаас яриагаа эхэлье?
-2013 онд манай сумын 90 жилийн ой болж, манай гурван морь эхний гуравт давхиж, биднийг болон нутгийн олныг маань баярлуулсан. Хээр морь маань түрүүлж, хүүгийн хавчиг хүрэн морь удаалж, Том хээр нь гурвалсан. Сумын наадмын дараагаар аймгийн 90 жилийн ойд хоёр их морь, нэг азаргатай очоод их морь нэг нь арван хэдээр, нөгөө нь хорин хэдээр давхиж, азарга маань 27-гоор ирсэн.
-Унаган адуу хурдлах урам нэмж хийморь сэргээдэг байх?
-Тэгэлгүй яахав. Миний аав нутаг усандаа хурдан морьт Батбаяр гэж алдаршсан мундаг уяач байсан. Одоогийн манай сум чинь Архангай аймгийн Наран сум гэж байгаад 1946 онд Завхан аймгийн Наран сум болж 1960 онд Тосонцэнгэлтэй нийлсэн юм билээ. Бид бол хуучны Архангай аймгийн Наран сумын улс. Дээхнэ үеийн уяачид одоогийнх шиг олон насны морь уядаггүй. Сумандаа ганцхан нас тавиад нааддаг байж. Тэгсэн Архангай аймгийн Цахир сумын нэг уяач манай суманд ирж таван насны морь түрүүлгэсэн юм билээ. Тэгээд “Наран сум ч түрүүлсэн ганц хар мориноос өөр өөдтэй юм байхгүй юм шив дээ” гэж л дээ. Тэгэхээр нь манай аав “хойтон жил морио сайн уяарай, би очиж наадна” гэж. Тэгээд хэлсэн амандаа хүрэх гэж хойтон жил нь айл болгоны адуугаар орж байгаад үрээ, даага гээд нас болгонд нэг морь уяж аваад очиж наадмынх нь зургаан насны түрүүг авч байсан гэдэг. Миний аав морь шинжихдээ гаргуун хүн байсан. Уяач хүн бүрт уяж хурдлуулж чадах адуу гэж байдаг. Аав маань өөрийнхөө уяж хурдлуулж чадах адуугаа сайн таньдаг онцгой авъяастай хүн байсан. Би тэр гоц авьяасыг нь сураагүй ч морийг уячих хэмжээний эрдмийг ааваасаа өвлөж авсан юм шиг байгаа юм. Манай аав бас морь хатгах ханах,засахдаа гаргуун хүн байж билээ. Малд тустай өвс ургамал, цэцэг навчсыг андахгүй.
-Аавын тань нэртэй ямар хурдан хүлгүүд байв. Ялангуяа унаган...
-Дээр үед манай унаган цоохор морь их хурдалж байсан гэдэг. Мөн намайг бага байхад сайн бор морь уягддаг байсан.Тэгээд нийгэмчилгээнд бүх адуугаа өгөөд хоёр азарга адуутай үлдэхдээ ганц нэг байдсан гүү авч үлдсэн ч тэдгээр нь унагалдаггүй. Дан хүнээс битүү үрээ авч давхиулдаг байсан гэдэг юм. Аав маань морь уяхын зэрэгцээ нэгдлийн мал олон жил сайн маллаж Алтангадас одонгоор шагнуулж байсан.
-Уяач аавын хүүхдүүд хурдны морь унахгүй өсч өндийх нь цөөн. Таны хувьд ч гэсэн хурдан хүлгийн нуруун дээр дарцаглаж явсан байх гэж бодож байна?
-Манайх эцэг эхээс олуулаа. Би 14 настайгаасаа эхлээд хурдны морь унасан.Загдын хүрэн, Дашдэлэгийн хээр, Даваажав гуайн саарал гээд нутгийн хурдан хүлгүүдийг унаж байлаа. Даваажав гуайн саарал гэж 1950 хэдээс 1960 хэдэн он хүртэл дан түрүүлдэг хурдан хүлэг байж билээ. Түүнийг залгаж Дашдэлэгийн хээр гэж Идэр сумын морь гарч ирсэн. Даваажав гуайн саарал нээрэн бас Идэр сумын гаралтай морь байсан юм байна.
-Батбаяр гуайн хүүхдүүдээс хэд нь морь уяж байна?
-Би л байх шив дээ. Манай ах нар морь уядаггүй улс байсан юм. Харин манай эгчийн хүүхдүүд морь сайн уяж байна. Эгч ч өөрөө моринд дуртай, олон жил хурдны морь унасан хүн л дээ.
-Тэгвэл хэзээнээс морь уях болсон бэ?
-Би сумын сургуульд дөрвөн жил болоод л гарч насаараа мал дагасан хүн. Морь уях тухайд 1970-аад оны үеэс ааваараа зөвлүүлэн ганц нэг юм оролдож эхэлсэн. 20 настай байхад аав надад битүү хүрэн морь зааж өгөөд “энэ чиний морь, уяж давхиул” гэсэн юм. Тэгээд хэлсэн ёсоор нь уяж сумын наадамд гурваар давхиулж анхны айргаа хүртэж байлаа. Бас 1973 онд аав маань Увсын туувраас нэг байдсан гүү авч өгсөн юм. Түүний төлүүд эр охингүй их сайн байдаг юм. Дараа нь би Увсын Өндөрхангайн нүүж явсан нэг айлаас азарга авч тавьсан. Түүний төлүүд их сайн байгаа. Ер нь Увсын адуу хурдан шүү. Уржинан хүүхэд Сүхбаатар явж хоёр даага авчирсан нь хоёулаа суманд айрагдсан.Гэхдээ ний нуугүй хэлэхэд манай адуунаас дээрдэхгүй санагдсан шүү. /инээв/
-1970 оноос хойш гэхээр 40 гаруй жил хурдан хүлгийн сүүл шуужээ. Өнгөрсөн хугацаанд ямар амжилт гаргасан байдаг вэ?
-Аймгийн баяр наадмаас хоёр айраг, хоёр түрүү, сумын баяр наадмаас 20 гаруй түрүү, 40-өөд айрагтай. Энэ амжилтаараа 2008 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн.1993 онд аймгийн 70 жилийн ойд очиж уралдаад хязаалан дөрвөөр давхиж бусад нь будлиантсан. Тэр хязаалан дээр ярьсан аавын авч өгдөг байдсан гүүний удмын адуу. Эцэг тал нь болохоор миний Увсын айлаас авдаг азарганы гаралтай. 1993 оноос хойш сумын наадмаас айраг түрүү алдаагүй шүү.
-Аймгийн 70 жилийн наадмын талаар уяачид их ярих юм билээ?
-Хаа байсан холоос зорьж очоод морь будлиантчихаар яаж сайхан байхав. Их олон уяач сэтгэл дундуур буцаж, олон сайхан хүлэг эндсэн дээ. Түүнээс нь болоод нэг хэсэг аймгийн наадамд яваагүй байж байгаад 2008 онд хамаатны дүү Энхтайваныхаа хээр азаргыг мөн нутгийн нэг азаргыг аваад дээр нь үрээ, морь хоёртой очсон юм. Тэгээд хязаалан, их морь хоёр түрүүлгэж, Энхтайваныхаа хээр азаргыг гуравлуулж цуг очсон нутгийн азаргаа зургаагаар давхиулж байлаа. Түрүүлдэг хээр морь, хээр хязаалан хоёр нөгөө л байдсан гүү, Увсын азарганы удмын адуунууд.
-Хээр голдуу адуугаар нааддаг юмаа даа?
-Өө тийм. Сүүлийн үед л харин хүүхдүүд буурал, хонгор адуутай болоод байна. Түүнээс биш миний өөрийнх бол дан хээр л дээ.
-Тосонцэнгэлийн нэртэй хурдан хүлгэдийг нэрлээч гэвэл...?
-Дээр үед манай аавын хар морийг айхтар гэж ярьдаг байсан. Сүүлийн үед Туваанжавын хүрэн халзан гэдэг байснаа одоо Шаагаагийн хоёр хээр л гэдэг болж дээ. Сүүлийн үеийн залуучууд зүүн талын гээд шуурах болж. Очоод үзэхээр манай адуунаас дээрдэхгүй юмнууд харагдах юм. Амьсгаа уужуу, бие тавиун, хөл туруу гээд ер нь бүх л юмаараа манай адуу сайхан болчихсон санагдаад байгаа юм даа.
-Аймгаасаа гарч уралдаж байсан уу. Ер нь явсан газрын адуу ямар санагдах юм?
-Би Архангайн наад талын Цахир, Тариат, Хөвсгөлийн Жаргал, Галт, Шинэ-Идэр сумд руу явж наадаж байсан. Голдуу энэ хавиараа л наадна даа. 2011 онд Галтын 80 жилийн ойд очиж азарга түрүүлгэж, их нас, соёолон хоёр аман хүзүүдүүлсэн.
-Ингэхэд хаврын уралдаануудын талаар ямархуу бодолтой явдаг. Сүүлийн хоёр жил хойшиллоо шүү дээ?
-Хөлдүү цагт морь уралдуулахыг би ойшоохгүй байгаа. Хүүхэд багачуул хүлэг моринд аль алинд нь эмгэг суулгах дэмий ажил.
-Шинэ цагийн уяаны нэг хэлбэр тэжээлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Би ерөөсөө морь тэжээж үзээгүй. Зарим нь хүмүүс их тарьж, тэжээх юм. Тэднийг нь харахаар хоёр, гурван жил уралдаад л мултарч байна шүү дээ. Би хүүхдүүдээ ч гэсэн хэлдэг юм. Манайх долоон хүүхэдтэй. Хоёр банди, таван охин. Хоёр банди хоёулаа морь уяна. Намайг бараг хүргэдэггүй юм даа.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн талархлаа. Энэ хүртэл ирж, бидний дуу хоолойг сонсч байгаад. Эцэст нь моринд дуртай нутгийн залуу уяачдаа дэмжиж ажиллаарай хэмээн дамжуулах байна.
У.Энхмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна