“Завхан голын унага” МСУХ-ны тэргүүн Ц.Цолмон: Тойргоор уралддаг болсноос хойш зургаан насаа нэг өдөрт дахиулдаг болсон


-“Завхан голын унага”МСУХ хэдэн онд байгуулагдсан юм бэ? Таны хувьд хэзээнээс эхлэн тэргүүнээр нь ажиллаж байгаа юм бэ?
-Дөрвөлжин сумын “Завхан голын унага” МСУХ 1998 онд 50 гишүүнтэйгээр анх үүсгэн байгуулагдаж байсан. 50 гишүүний хоёр нь бүсгүй хүн байснаараа бусад сумдаас онцлог байх. Тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан хүний их эмч Нармандах гэж хүн санаачлагыг анх гаргаж, морины төлөө гэсэн сэтгэлтэй бидний хэдэн нөхөд дэмжин холбоогоо байгуулж байлаа. Түүнээс хойш таван жилийн дараа 2003 онд уяачид /38 уяач оролцсон/ дахин хуралдаад Дөрвөлжин сумын ИТХ-ын дарга Банзрагч гэдэг хүнийг тэргүүнээр нь тавьсан. Монголын морин уралдаан жил ирэх тусам төгөлдөржиж байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд хурдан морь унаач хүүхдийн амь нас аюулгүй байдлыг хангах тал дээр ихээнхэн анхаарч байна. Цаг үеийн энэ байдалтай уялдсан үйл ажиллагаа явуулах хэрэгтэй хэмээн үзсэн хэсэг бүлэг уяачид 2010 онд холбооныхоо хурлыг дахин хийе гэсэн санаачлагыг гаргаж 2011 оны хоёрдугаар сарын 28-нд ээлжит бага хурлаа хуралдуулсан. Энэ хуралд 56 гишүүн оролцож намайг тэргүүнээр сонгосон юм.
-Холбоогоо үүсгэн байгуулалцахын зэрэгцээ, тэргүүний албыг хаших болоод гурван жил болж байгаа юм байна. Шинэхэн тэргүүн өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?
-Миний бие тэргүүний албыг аваад өөрийн санаачилгаар уяачдынхаа холбоог нэртэй болгож, албан ёсны тамга тэмдэгтэй төрийн бус байгууллага болгоё гэдэг зорилгыг дэвшүүлж, түүндээ хүрсэн. Цаашлаад хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах, нутаг усныхаа хурдан хурц хүлгүүдийг алдаршуулах, адууны үүлдэр угсааг сайжруулах зэрэг зорилтуудыг дэвшүүлж, эхний ээлжинд хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг үнэлж, тэдэнд урам өгөх зорилгоор сумын хэмжээнд шилдэг унаачдыг шалгаруулдаг болсон. Би өөрөө мал зүйч мэргэжилтэй хүн. Эзэмшсэн мэргэжил дээрээ тулгуурлаад нутгийн адууныхаа удам угшлыг сайжруулах хүрээнд нэлээдгүй ажил хийсэн. Үүний үр дүн түрүүчээсээ гарч нутгийн бага адуунууд энд тэндхийн баяр наадмуудад түрүүлж айрагдаж байна. Түүнчлэн бүтэн жилийн турш дээлээ гандтал морь дагадаг уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэх үүднээс тухайн жилийнх нь амжилтаар шилдэг уяачийг тодруулдаг болсон.
-Морин жилийн босгон дээр Дөрвөлжин сумаас улсын Алдарт уяач төрсөн. Ер нь танай сумаас хичнээн цолтнууд мэндэлсэн байдаг юм бэ?
-Энэ нутгийн унаган хүү Дайдийхүүгийн Баяраа Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртэж, орон нутгаасаа тодорсон анхны улсын цолтон боллоо. Одоогийн байдлаар манай сумаас аймгийн Алдарт уяач цолтон 17, сумын Алдарт уяач цолтон 29 төрөн гарсан. Намайг уяачдын холбооны тэргүүний ажлыг авснаас хойш найман хүн аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн байдаг юм.
-Хурдан морь унаач хүүхдийн амь нас аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарч ажиллах зорилт дэвшүүлсэн гэсэн. Та дээр урамшууллын тухай л ярилаа. Үндсэн зорилтынхоо хүрээнд юу хийж хэрэгжүүлээд байгаа вэ?
-Сургуулийн нийгмийн ажилтан болон хүүхдийн төлөө байгууллагын төлөөлөгчтэй хамтран ажиллаж, заавар зөвлөгөөг нь үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Түүнчлэн даатгалын компаниудтай хамтарч ажиллан бүх унаач хүүхдээ даатгуулж байгаа. Өнгөрсөн жил сумынхаа 80 жилийн ойгоор хурдан морь унасан бүх хүүхдээ хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах шаардлага тавьж, 30 гаруй хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй болгосон.
-Нийтийг хамарч чадаагүй шалтгаан нь юу байв?
-Нэгдүгээрт хөдөө орон нутагт хамгаалалтын хувцас хэрэгслийн олдоц муу байна. Олдож байгаа цөөн хэдэн нь харьцангуй үнэтэй байдаг учраас уяачид маань тэр бүр авч чадахгүй байна. Та бүхэн энэ асуудлыг холбогдох газар нь уламжилж өгөөрэй.
-Танай сумын наадам хэр өтгөн болдог вэ?
-Манай сумын наадмын нэг насанд дунджаар 40-өөс дээш адуу уралддаг. Заримдаа 100 ч хүрнэ. Ер нь сүүлийн үед залуучууд моринд олноор орж ирж байна. Зарим нэг нь зүүн талаас морь мал авчирч, нутгийнхаа адууны чанарыг сайжруулж байна.
-Гарааны төхөөрөмж ашиглаж байна уу?
-Ашиглахгүй байгаа. Стандартын төхөөрөмж зайлшгүй хэрэгтэй байгаа ч хөрөнгө санхүүгийн боломжоос болоод авч чадаагүй л байна. Одоохондоо бид олс татаад түүнийхээ араас гаргаж уралдуулж байгаа. Би холбооны тэргүүний ажлыг авснаас хойш хийж хэрэгжүүлсэн өөр нэгэн том алхам бол тойрог замын уралдаан юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр их насны морь 25 км газраас уралдах гэж ирэх очихтойгоо нийлээд 50 км зам туулдаг. Энэ нь хүүхэдь морь сульдах, цаг хугацаа их зарцуулах зэрэг сөрөг талууд ихтэй байсан.Тиймээс манай холбооны тэргүүлэгчид ярилцаж байгаад сумын наадмын морьдоо тойрог замаар уралдуулъя гэж шийдсэн. Тэгээд эхний жил туршилтын маягаар уралдуулсан их амжилттай болсон. Тиймээс үүнийгээ уламжлал болгон хэрэгжүүлж байгаа.
-Энэ хувилбарыг уяачид морь халахгүй гээд их эсэргүүцдэг шүү дээ?
-Бариа хүртлээ км гаруй газар ширүүхэн явж очоод олсны ардуур орж эргэдэг. Ийм хэлбэрт орсноос хойш бид зургаан насны морьдоо нэг өдөр уралдуулдаг болсон. Хүүхэд морь аль алинд нь халгаагүй зүгээр юм билээ.
-Нутгийн хурдны гол цөм болсон Хомын борлогуудын талаар асуухгүй өнгөрч боломгүй байх?
-Манай Дөрвөлжин сум газар нутгийн хувьд уужим том л доо. Ялангуяа дээхэн үеэсээ алдартай байсан Хомын тал гэх тэр өргөн уудам нутагт өдгөө тахь нутагшуулж байна. Хомын борлогууд гэдэг угшил бол бидний өвөг дээдсийн элсэн манхан дунд хариулж адгуулж ирсэн адуун сүрэг юм. Энэ угшлын адуу хэзээнээсээ хурдан хурцаараа алдартай. Та бүхэн мэдэх байх. Хоёр баруун бүсийн наадмын түрүү Туяагийн халиун гэхэд Хомын борлогуудын угшилтай. Хомын борлогууд угшлын адуу хэлбэр хийцийн тухайд жижгэвтэр биетэй ч их бяртай.
-Нутаг усандаа домог болсон удамт хурдан хүлгүүд олон бий. Дөрвөлжин сумын хувьд тийнхүү тахигдан хүндлэгдсэн ямар хүлэг байдаг вэ?
-Алиариш гэж хүний хурдан хээр морь нэгэн цагт үедээ гайхагдаж явсан хурдан хүлэг гэдэг. Тэр хүн Ховдын наадамд хээр морио аваачиж уралдуулахдаа “хэрвээ түрүүлэхгүй бол дөрвөн туурайг нь овоонд чинь өргөнө” гэж ам гарч байсан юм гэнэ лээ. Тэгээд хээр нь түрүүлж байсан гэдэг.Яахав мориныхоо хурдныг мэддэг аархуу эрийн л яриа л даа. Тэр хээр морь Хомын борлогууд угшилтай. Мөн манай нутгийн Бөмбөн гэж хүний хурдан хээр морь 18-19 удаа түрүүлж, Дархан түмэн эх цол хүртэж байсан хүлэг. Дээр үед морины цолыг олгохдоо цаасан дээр бичгийн машинаар бичээд өгдөг байсан юм билээ. Тэр нь байдаг гэсэн. Энэ хээр морийг залган хурдалсан хүлэг бол миний аавын хээр морь. Энэ мэтчилэн нутгийн нэр гарган хурдалсан цуут хүлгүүд цөм Хомын борлогуудын угшилтай байсан нь энэ удмын адуу хурдан гэдгийг нотолж буй юм. Одоо ч гэсэн манай сумынхан зэргэлдээ сумдадаа очоод уралдахад айраг түрүү алдахгүй шүү.
-Холбооны тэргүүний хувиар асуух асуулт энэ хүрээнд жаргаж байна. Харин хувь хүний талаар асуух асуултаа аавын тань дурсамжаар эхэлье гэж шийдлээ. Хурдан хээрийн эзэн аавынхаа талаар манай уншигчдад хуучлаач?
-Манай аав Дарамрагчаагийн Цэрэнбат гэдэг хүн байсан. Манай аав нэгдэл нийгэмд туувар туухаас эхлээд маниусыг тэжээхийн тулд аж ахуйн ажлыг ч хийж явсан хүн. Моринд их хорхойтой. Өөрт чинь ярьдаг хээр мориноос өмнө Цэндийн хээр гэж нэгдлийн нэртэй хурдан адуу байлаа. Түүнийг манай аав уяж байсан юм гэнэ лээ. Сүүлд алдаршсан тэр хээр морь нь хүнээс авсан Завханмандалын унаган адуу юм гэнэ лээ. Авсан цагаасаа эхлээд аавыг минь олон удаа баярлуулсан хурдан хүлэг. Аавыг минь баяр жаргалтай болгодог байсан адуу гэдэг хийморилог амьтантай миний бие ойр нөхөрлөж, ойрын жилүүдээс морь уях гэж хичээж байгаа ч ажилтай болохоор үнэхээр чадахгүй юм. Морь уяна гэдэг чинь зүгээр нэг байж байгаад давхиулчихдаг зүйл биш шүү дээ. Миний аав надад “чиний морийг би уяж хурдлуулахгүй. Чи өөрөө л өөрийнхөө морийг уяна. Яагаад гэвэл хүн өөрийнхөө мориныхоо зан төрх,ааш аалийг мэддэг. Түүндээ тохируулж уядаг” гэдэг байсан юм. Тэр нь үнэхээр үнэн юм. Би холбооны ажил гээд явчихаар уяа цалгардчихдаг. Харин сүүлийн үед банди маань уяад би сэтгэл амар байна.
-Сумын Алдарт уяач цолтой юм байна шүү дээ. Болзол биелүүлж байж л цолонд хүрнэ биз дээ?
-19 айраг, түрүүгээр сумын Алдарт уяач цолыг авсан. Аймгийн наадамд явж чадахгүй болохоор энэ хавиараа л наадах юм. Би 21 жил бригадын дарга хийж байна.
-Андуураагүй бол сумынхаа ИХТ-ын дарга гэсэн үү?
-ИТХ-ын төлөөлөгч. Гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өмнө нь Ардын хурлын депутат гэж байхад бас хоёр удаа сонгогдсон. Энэ мэтчилэн хоёрын хооронд албан тушаал хашчихаар санасан шигээ морь уяж чадахгүй л юм. Яваандаа болох байлгүй дээ. /инээв/
-Төрийн албаа хүлээлгэн өгөөд тааваараа морио уяарай.Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
А.Мөнх


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Бямба, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Бямба, 16:15 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Бямба, 15:28 минут Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Баасан, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Бямба, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Бямба, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Өчигдөр, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Бямба, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Бямба, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Бямба, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Бямба, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Баасан, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Бямба, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
Сэтгэгдэл бичигдээгүй байна