Сийлбэрч, дуучин СТА Т.Баттогтох: Би яг одоо ургаж байна
"Урлаг соёл" буланд маань хэдхэн хоногийн дараа уран бүтээлийн долоо дахь үзэсгэлэнгээрээ үзэгч олноо умдаалах гэж буй сийлбэрч Төрбатын Баттогтох уригдан оролцож байна. Сүүлийн 20-иод жил далны ясан сийлбэрээр дагнан уран бүтээл туурвиж буй энэ эрхэм морин жилийг тохиолдуулан “Далны морьд”-оо үүрсгэхээр шийдсэн гэнэ. Ингээд “Далны морьд” хэрхэн үүрсэхийг хамтдаа сонирхоцгооё.
-Долоо дахь удаагийн үзэсгэлэн ямар онцлогтой вэ?
-Энэ удаагийн үзэсгэлэн дэлхий нийтийн сийлбэрийн урлагийн хөгжлийг Монголынхоо хөрсөн дээр буулгаж, уламжлалт болон орчин цагийн өнгө аястай бүтээлүүд олноороо багтсанаараа онцлог. Өөрөөр хэлбэл, орчин үед дэлхий нийт оюуны сэтгэлгээний хувьд хэрхэн хөгжиж байгааг бүтээлүүдээрээ илэрхийлэхийг зорьсон. Энэ жилийн үзэсгэлэнгийн маань бас нэг онцлог нь нэг чиглэлийн бүтээлүүдээр дагнасан.
-“Далны морьд” гэсэн нэрнээсээ ойлгогдож байгаа?
-Морин жил бас аав минь 85 насны сүүдэр тохиож байгааг тохиолдуулан ийм дагнасан бүтээлийн үзэсгэлэн гаргахаар шийдсэн. Яагаад гэхээр намайг урлагийн хүн болоход аавын минь нөлөө их байсан юм.
-Урлагийн хүн үү?
-Үгүй ээ. Урлагт элэгтэй уурхайчин хүн. Намайг таван настай байхаас эхлээд өдөр болгон нэг зураг зуруулдаг байсан юм. Тэгж хүүгийнхээ авьяасыг усалж, тордож байсны хүчээр өнөөдөр би өдий зэрэгтэй явна. Сийлбэрчин болох зөвлөгөөг ч гэсэн аав маань өгсөн юм шүү дээ. Тэр утгаараа аавыгаа баярлуулж, уран бүтээлийн шинэ дээжээрээ 85 насны ойн баярын бэлэг барьж байгаа юм. “Далны морьд” үзэсгэлэн зургаагаасаа ялгарах бас нэгэн онцлог нь бүтээлүүд маань бүх талаас нь харах боломжтой баримлын шинж чанартай болж ирсэн. 4, 5, 6, 7, 8 дал нийлүүлэн баримлын хэмжээний бүтээлүүдийг урласан. Бүр 50-60 дал орсон “Азарга” хэмээх бүтээл ч бий. Мөн орчин үеийн тавьж байрлуулах урлаг буюу столичный хэв маягийн элементүүд шингэсэн. Дээр нь нэмээд будчихсан болохоор миний хэлэх гэж буй санаанууд илүү тодорсон гэж бодож байгаа.
-Хэдэн бүтээл багтаж байгаа вэ?
-30 гаруй бүтээл бий.
-Яагаад заавал далыг онцолж сонгодог юм бэ?
-Далыг монголчууд эрт дээр үеэс “эцэг яс” хэмээн эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Хамгийн хүндтэй хүндээ өргөн барьдаг. Тэр бүү хэл, Чингис хааны үед даланд зориулсан тусгай гэр байсан гэдэг. Далны гэр гэдэг нь одоогийнхоор “интернет” гэсэн үг юм уу даа. Монголчууд далны мэргэ мундаг тавьдаг. 70-80 хувийн магадлалтай гэж үздэг байсан юм билээ. Далаар мэргэлж, далд зүйлийг ил болгодог байж л дээ. Тиймээс одоогийн интернеттэй зүйрлэж болох юм. Далыг нэг их хаяад байдаггүй. Хадгалж байгаад элдэв дом зэрэгт ашигладаг байсан байна. Жишээлбэл, азаргандаа дал зүүгээд тавьчихдаг шүү дээ. Тэр нь далны сүр хүчээр далайлган чонын халдлагаас адуун сүргийг нь хамгаалж буй хэлбэр юм. Ер нь бол дал эртний том соёлын нэг. Тиймээс би сэргээх үүднээс ийнхүү уран бүтээлдээ ашигладаг. Дал арван мянган нууцтай гэсэн яриа бий. Арьсан авдар дээр суурилуулсан бүтээлүүд түүнийг бэлгэдэж буй юм. Өөрөөр хэлбэл, цоожтой, нууцлаг гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Далыг онцолж бүтээлээ урладгийн өөр нэгэн шалтгаан нь ясан дотроо хамгийн том хэлбэртэй нь шүү дээ. Орон зай, эзэлхүүн сайтай байдаг учраас бүтээл хийхэд илүү тохиромжтой байдаг юм.
-Үзэсгэлэнд бэлтгэсэн бүтээлүүдийг тань харж байхад хурдан морьтой холбоотой бүтээлүүд давамгайлж байгаа нь ажиглагдаж байна. Арван хүүхэд мордчихсон морь бусдаас илүү нүдэнд туслаа?
-Үүнийг би "Амар амгалан, жаргалтайн дэлгэр" хэмээн нэрлэх гэж байгаа юм. Унасан морь нь амар амгалан, унаж буй хүүхдүүд нь жаргалтай гэсэн санаа л даа. Хүүхдүүд нь арав байдаг нь гарын арван хуруу буюу тэгш гэсэн санааг илэрхийлж буй юм. Тэр жигүүр ургуулагч гуурст морины баримал бол цаад санаа нь монголчууд морио тэнгэрийн хишиг гэж үздэгийн илэрхийлэл. Би хийж эхлэхээсээ өмнө далаа сайн ажигладаг. Хараад байхаар аяндаа сийлэгдэх дүрс тодордог юм.
-Дал болгон харилцан адилгүй хэлбэртэй гэх гээд байна уу?
-Яг тийм. Зэрвэс харахад адилхан ч сайн ажиглаад байвал дал бүр өөр, өөр хэлбэртэй. Түүнийг сайн ажиглаж байгаад ямар агууламжтай бүтээл болгох вэ гэдгээ төлөвлөдөг. Хэрвээ та бүхэн миний бүтээлүүдийг сайн ажиглавал далаа тэгтэл нь өөрчилж эвдээгүй байгаа. Ер нь урлагийн бүтээл гэдэг нурших биш, гол зүйлээ л тодорхой энгийнээр өгүүлэхэд байдаг. Би үүнийг бүтээлүүддээ тусгахыг хичээдэг.
-Түүхий эдээ хаанаас авахав?
-Мах борлуулах цэгүүдээс ялгаад авчихдаг юмаа.
-Тэгээд боловсруулах уу?
-Тэгнэ. Дал нүнжиг, тослог ихтэй яс. Тиймээс эхлээд тосыг нь авахын тулд удаан хугацаагаар чанаж, тосыг нь задлах химийн бодис хэрэглэдэг.
-Нэг үеэ бодвол манайхны билгийн мэлмий нээгдэж, уран бүтээлд өгөх үнэлэмж өндөрсөөд байх шиг санагддаг. Танд энэ мэдрэгдэх юм уу?
-Мэдрэгдэж байна аа. Урлагийн бүтээлийг үнэлж цэгнэнэ гэдэг ходоодныхоо өлсгөлөнг тайлчихсан хүний мэдрэмжийн асуудал. Тийм хүмүүс урлагийн бүтээлээс оюуны маш том тэжээл авч, таашаалыг мэдэрч байдаг. Харин ходоодны өлсгөлөнгөө тайлж чадаагүй, түүнээсээ гараагүй хүн мянган сайхан бүтээл байгаад гайхамшгийг нь олж харахгүй шүү дээ. Манайхан нэг үеэ бодвол мөнгөтэй болчихож. Мөнгөнөөсөө илүүтэйгээр гадны улс орноор аялж, юм үзэж, нүд тайлж байна. Ингээд ирэхээр хүний оюун санаа тэлж, аливаа юмны, тэр дундаа урлагийн бүтээлийг үнэлж мэддэг болдог. Ер нь аливаа улс гүрний хөгжиж буйг юугаар нь хэмждэг вэ гэхээр тухайн улсад байгаа урлагийн галарей, музейны тоогоор юм байна. Монте Карлод очиход бараг арав алхаад л музей, галарей таардаг. Гадны мянга мянган жуулчин түүнийг л үзэх гэж тэнд очиж байна шүү дээ. Одоохондоо манай улсын хувьд арав алхаад аптек л таарч байна даа. /инээв/
-2010 оны үзэсгэлэнгийн үеэр уулзахад “бүтээлүүдийн маань ихэнх нь гадагшаа зарагддаг” гэж байсан. Дөрвөн жилийн хугацаанд тэр дүр зураг өөрчлөгдөж байх юм уу?
-Монголчууд авч байна уу гэсэн үг үү?
-Тиймээ?
-Авч байна аа. Бүр захиалаад хийлгэж байна. Батсүмбэрийн сангийн аж ахуйд байдаг Гантулга гээд ах маш өвөрмөц бүтээл захиалж хийлгэсэн. Тэр хүнд ааваас нь өмчинд тасалж өгсөн үхрээс нэг нь том шар болсон хойноо үхэж л дээ. Түүнээс хойш тэдний мал их өсч, үржсэн гэнэ. Тэгээд нөгөө шарынхаа хоёр далан дээр эхнэрийнхээ болон өөрийнхөө хөргийг сийлүүлсэн. Баруун далан дээр нь өөрийнхийгөө, зүүн далан дээр нь эхнэрийнхээ хөргийг сийлүүлээд өрх тусгаарлаж буй том хүүдээ бэлэглэсэн. Өгөх өгөхдөө бүр ёс төртэйгөөр бүх хүүхдээ дуудаж энд зогсоож байгаад надаар утга учир бэлгэдлийг нь яриулаад, тэгээд бэлэглэсэн.
-Өсөхбаяр, Сүхбат нарын аваргуудын далан дээр сийлсэн хөрөг нэг үе шуугиулж, дуудлага худалдаагаар зарагдаж байснаас санаа авсан юмаа даа?
-Тэгсэн байх. Аваргуудын хөрөг чинь 2006 оны бүтээлүүд. 2500 хүний дунд дуудлага худалдаа явуулж, 3-4 сая төгрөгөөр зарагдаж байсан шүү дээ.
-Ер нь таны бүтээлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн нь...?
-Одоогоос 3-4 жилийн өмнө хаадын бүтээл маань арван саяар зарагдаж байсан. Тухайн үедээ бас чиг өндөр ханш шүү дээ.
-Голдуу бэлэг дурсгалд зориулан таны бүтээлийг авч байна уу?
-Тиймээ. Гадаад хэргийн сайд Малайзад айлчлахдаа миний “Хатан” гэсэн бүтээлийг авч хатан хаанд нь бэлэглэж байлаа. Малайзын хатан хаан ясан сийлбэрт дуртай юм гэнэ лээ. Ер нь өвөрмөц, дахин давтагдахгүй цор ганц бэлэг өгье гэсэн хүмүүс надад ханддаг. Үзэсгэлэнгийн хугацаа дуусав уу, үгүй юу бүтээлүүд маань зарагдчихдаг. Би Солонгосын дээдчүүлийн хороолол буюу Ганнам дүүрэгт нь үзэсгэлэнгээ гаргаж байсан. Эзэгтэй нар нь их сонирхдог юм билээ. Энэ морин жилд би хоёр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа.
-“Далны морьд”-оос гадна уу?
-“Монголын хатад” гэсэн хөргийн үзэсгэлэн. Алунгоо хатнаас авахуулаад Мандухай сэцэн хатан хүртэлх 24 хатны хөргийг далан дээр сийлнэ. Энэхүү үзэсгэлэнгээ хоёрдугаар сар гэхэд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байгаа. Монголын түүхэнд мөнхөрч үлдсэн тэрхүү хатдын дүрийг мөнхлөхийн тулд их зүйлийг уншиж мэдэх хэрэгтэй болж байна. Түүхийн олон ном уншиж, тэр талын мэдлэгээ сайжруулж байна даа. Хятадын өвөрмонголч эрдэмтдийн мундаг, мундаг түүхэн зохиолууд байна. Харамсалтай нь тэр зузаан номонд миний хайж байгаа хатдын тухай дурдах төдий л орсон байх юм.
-Уран бүтээлийн ургац арвинтай жил болох нь ээ?
-Тийм. Юм хийх хугацаа гэж байна шүү дээ. Тариа тариад ургах нэг цаг, хураах нэг цаг байдаг шиг уран бүтээлч хүнээс бүтээл төрөх агшин гэж байна. Яг одоо миний хийж бүтээх мөчлөг таарч байна.
-Онгод нь орж байгаа гэсэн үг үү?
-Цэцэг зун дэлгэрдэг шиг миний уран бүтээл цэцэглэж, би яг одоо ургаж байна. Энэ цаг мөчөө үр бүтээлтэй ашиглахгүй бол гундаж байгаа үед гараас юм гарахгүй шүү дээ.
-Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд далны ясаар хичнээн бүтээл урласан болоо. Тоолж байв уу?
-200 гаруй юм бий байх аа. Зөвхөн үзэгчид бидний уран бүтээлээс таашаал авдаг юм биш. Бид өөрсдөө хийсэн бүтээснээсээ урам зориг, таашаал авдаг. Гоё бүтээл хийчихээрээ түүндээ урамшаад илүү гоёыг хийх юмсан гэж хичээдэг. Бидний ажил үүгээрээ их гоё.
-Ингэхэд таван хошуу малынхаас өөр далан дээр сийлж байсан удаа бий юу?
-Буга, аргалийн далан дээр сийлбэр хийж байсан. Аргалийн далан дээр монгол гэр сийлсэн бүтээлийг Асашёорюү аварга Японы ханхүүд бэлэглэсэн.
-Ер нь хамгийн том далтай амьтан юу байдаг юм бэ?
-Хандгайнх хамгийн том нь. Хандгай Монголын хамгийн том биетэй амьтан шүү дээ. Далны ясны хэмжээ, хэлбэр нь үхрийнхэрхүү хэрнээ хот буюу том талбайтай.
-Зурах, урлах тухайд ургац арвинтай байгаа юм байна. Харин дуучны хувьд шинэ уран бүтээл төрүүлэв үү?
-Би гэдэг хүн СУИС-ийн нэг давхарт нь гурван жил, хоёр давхарт нь зургаан жил сурч, тэр цагаан байшингийн хаалгаар есөн жил орж гарсан. Дуучныхаа хувьд саяхан “Аавын нэр” гэдэг шинэ дуу гаргалаа. Маш сайхан дуу болсон. Хит болох болов уу хэмээн таамаглаж байгаа. /инээв/ Хөгжмийг УГЗ Бямбабаяр, шүлгийг УГЗ Цэнд-Аюуш бичсэн. Их өвөрмөц үгтэй сайхан аялгуутай жааз стилийн дуу. Миний нэр хаана л хэлэгдэнэ, аавын минь нэр дандаа урд нь дуудагддаг. Аавынхаа нэрийг мөнхөд өргөж явах ийм сайхан хувь, тавилантай юм байжээ гэсэн утгатай дуу.
-Аавынхаа 85 насны ойд зориулсан ээлжит бэлэг үү?
-Үгүй л дээ. Тэгэхдээ юмны учрал тохиол гэж сонин шүү дээ. Ингээд л таарчихаж байгаа юм. Шүлгийг нь бичсэн Цэнд-Аюуш гэдэг хүн УГЗ цол хүртэж. Тэгээд түүнд зориулж хүү нь аавын минь ийм шүлэг байдаг юм гээд Бямбабаяр гуайгаар ая хийлгээд надаад дуулуулсан.
-Орифлеймийн бизнест одтой яваа. Одоо ямар цол хэргэмтэй болсон бэ?
-Гүйцэтгэх захирал болсон.
-Бусад улс орны менежерүүд таныг ийм олон талын авьяастай гэж мэдэх үү?
-Эхнэр бид хоёр олон улсын хэмжээний арга хэмжээн дээр илтгэл тавьсан юм. Тэгэхдээ тэнд цугларсан гурван мянган хүний өмнө “Эрдэнэ засгийн унага”-аа дуулсан юм. Гурван жилийн хугацаанд гаргасан амжилтынхаа талаар илтгэл тавиад дуустал үзэгчдийн суудлаас “Та дуучин гэлүү. Дуулаач” гэсэн хүсэлт ирээд тэгэхээр нь би томорсон л доо. /инээв/ Италиар дуулах уу, Туркээр дуулах уу, Солонгосоор дуулах уу, Хятадаар дуулах уу, Монголоор дуулах уу, Испаниар дуулах уу гэж асуугаад /инээв/
-Ийм олон орны хэлээр дуулдгийг би ч бас мэдээгүй л юм байна?
-Дуулна аа. Тэгсэн чинь үзэгчид “Монголоор дуул” гээд, тэгээд би “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулсан. Тал нутгийн хийморьтой сайхан эр хүн морио унаад юунд ч баригдахгүй, алсыг ширтэн давхиж явдаг нарлаг Монгол орноо төлөөлөн мэндчилгээ дэвшүүлье гэж байгаад л дуулсан юм. Дуулаад дууссан чинь Дундад Азийн Азербайжан, Армень, Казахстан, Турк зэрэг улс орны менежерүүд орж ирээд “би Зүчийн удам, Батын удам” гээд зургаа хамт авахуулаад л бөөн юм болсон. /инээв/ Түүнээс хойш намайг дуучин гэдгийг мэддэг болсон. Мөн би цагаан уул цэцгийн голд Орифлеймийн логог сийлээд Шведэд байдаг төвд бэлэглэсэн болохоор сийлбэрч гэж мэднэ. Ер нь би уран бүтээлчийнхээ хувьд ингэж өсч дэвжиж байгаа нь орифлеймийн бизнестэй салшгүй холбоотой. Энэ бизнест амжилт гаргаж байгаагийн ачаар манай гэр бүлийнхэн жилдээ 2-3 удаа гадны улс орнуудаар аялж соёл, түүхтэй нь танилцаж байна.
-Буруу дуулаагүй бол таныг өөрийн нэртэй одтой цорын ганц монгол хүн гэж сонссон юм байна?
-Тиймээ. Орифлеймийн бизнест богино хугацаанд өндөр амжилт үзүүлсэн гэдгээр Шведийн компани дэлхийн Одон орон судлалын төвд санал тавиад манай гэр бүлийн хүн бид хоёрт өөрсдийн нэртэй од худалдаж авч өгсөн. Одон орон судлалын төвөөс нэрлэгдээгүй од байгаа эсэхийг тодруулаад түүнийгээ худалдаж аван бид хоёрын нэрээр нэрлэсэн юм билээ. Тэгээд бидэнд холбогдох бичиг баримт гээд 3-4 сертификат явуулсан. Одоогоор Монголд өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн одтой хүн бид хоёроос өөр байхгүй. Дэлхийн хэмжээнд бол Мадонна, Майкл Жексон гээд одууд өөрсдийн нэрээр нэрлэгдсэн одтой байдаг юм билээ. Харин орифлеймд бид хоёроос гадна ОХУ-ын иргэн Валентина Апияк гэдэг эмэгтэй өөрийн нэртэй одтой болсон.
-Та хоёр өөрсдийнхөө одыг хараад олох уу?
-Энгийн нүдээр харахаар од байна лээ. Монголынхоо одон орон судлалынханд хэлсэн “Чингис хаан хүртэл өөрийн нэртэй одгүй шүү дээ” гээд гайхаж байна лээ. Орифлеймийн бизнесийг би яагаад хийсэн бэ гэхээр үнэхээр шударга, хэн хийж чадаж байгаа нь л амжилтанд хүрдэг. Энэ бол бизнесийн хамгийн шударга зарчим.
-Салбарт бүрт амжилт гарган, алдраа дуудуулж яваа хийморилог эрхэмтэй ярилцах сайхан байлаа. Цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.
-Судлаад байвал далтай холбоотой олон чухал баримт байдаг юм билээ. Миний хэтийн мөрөөдөл бол Монголынхоо нэрийг дуурсгасан далны ясан бүтээлүүдтэй том хэмжээний музей байгуулах. Ийм музей байгуулчихвал гадны дотны зочдын нүдийг хужирлахаас гадна далны буян заяа, нүнжгийг монголчууд маань эдлэх болно хэмээн бэлгэшээж байгаа юм. Ингээд “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын амжилт хүсч, хэвлэл мэдээллийн салбар, тэр дундаа сэтгүүлүүд дундаа магнайлж явахын ерөөл өргөе.
-Баярлалаа. Ерөөл бат орших болтугай.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна