Б.Батдэлгэр: Манай сумаас МУ-ын Манлай уяач 1, Алдарт уяач 5, Аймгийн Алдарт уяач 66 төрсөн
Завхан аймгийн Алдархаан сумын “Донойн хурд” МСУХ-ны тэргүүн Б.Батдэлгэртэй ярилцсанаа хүргэж байна.
-Алдархаан сумын МСУХ-ны үүсгэн байгуулагдсан тэр үеийн талаар одоо яривал бас сонин байх болов уу?
-2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд Алдархаан сумын уяачид цуглаад, уяачдын холбооны ажлаа идэвхжүүлье, шинэ зохион байгуулалт хийе, аймаг, бүсийн наадмаас айраг, түрүү авч байгаа уяачдынхаа ажлыг үнэлье, унаач хүүхдүүдээ урамшуулъя гэсэн нэг зорилгын төлөө нэгдсэн юм. Тухайн үед уяачдын холбоо албан ёсоор баталгаажаагүй, үйл ажиллагаа нь идэвхтэй биш байсан л даа. Тэр хуралд намайг урьж, би морь сонирхдог найзуудаа дагуулаад очсон. Түмний өргөөнд жирийн малчид өөрсдөө сайн дураараа цуглацгаачихсан, хонь авчраад хорхог хийчихсэн, нийт зургаан багийн 50 гаруй уяач цугласан байсан. Тэндээс би энэ хүмүүсийн үзэл бодол, хүсэл тэмүүллийг нэгтгэж удирдах хүн хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Тэгээд алдаа оноогоо ярьцгаалаа. Миний урд Алдархаан сумын уяачдын холбооны даргаар малын эмч Ганболд гэдэг хүн ажиллаж байсан юм билээ. Тэр хүн бас ч гэж багагүй зүйл хийчихсэн, хашир туршлагатай, олон жил Алдархаан сумандаа оршин суусан хүн. Хурлаар санал хураахад тэнд цугласан 50 гаруй хүний 90 гаруй хувь нь миний талд гар өргөсөн. Ингээд би тэргүүнээр нь томилогдож, хамгийн түрүүн холбоондоо нэр оноож өгөх хэрэгтэй боллоо. Уяачдаасаа санал автал Донойн хурд гэдэг нэр яригдаж, түүгээр холбоогоо нэрлэлээ.
-Нэрний учрыг асуумаар санагдлаа. Энэ хавийн нутаг Донойн хөндийн нэр үү. Ямар утга агуулгатай нэр вэ?
-Долоон түмэн адуутай Доной баян гэж хүн байсан гэдэг юм. Тэр хүний нэрээр нэрлэсэн. Донойн хурд нэртэй ТББ улсын бүртгэлд бүртгүүлж, Цагдаагийн газрын Тамга тэмдгийн үйлдвэрт тамгаа хийлгэсэн. Тамгандаа Очирваань уулыг баруун талд нь оруулаад, хурдан морины согсоотой хоёр чихийг дүрслэн, Донойн хурд гэж уйгаржин бичгээр бичсэн. Энэ холбооны тэргүүнээр тавигдаад байтал Ашиг сонирхлын хууль гэж гараад, Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн даргаар ажиллаж байсан учраас ямарваа нэгэн хувийн байгууллага хэвшил тэргүүлэх эрхгүй болчихож байгаа юм. Тийм учраас Энхболд гэдэг найзынхаа нэр дээр тэр тамгыг авсан.
-Ямартай ч цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй гэдэгчлэн албан ёсны холбоогоо байгуулаадахаж. Дараагийн ээлжинд шинэхэн тэргүүний хийсэн ажил юу байв?
-Дараагийн ажил юу байсан гэхээр урьд нь Аймгийн Алдарт уяачийн болзол хангачихсан хүмүүс байсаар байтал цөөн хүн болоод байна гэсэн шүүмжлэл гарсан учраас Аймгийн Алдарт уяачийн болзлыг нэгэнт хангачихсан 10 гаруй хүний тодорхойлолтыг бичиж, аймгийн Засаг дарга, Аймгийн МСУХ-д уламжлан алдар цолыг нь авч өгсөн. Мөн найман хүүхдийг аймгийн Шилдэг унаач болголоо. Бас Аймгийн Алдарт уяачийн болзлыг хангаагүй мөртлөө морио сайн уяж байгаа долоон хүнийг аймгийн Шилдэг уяачаар шагнууллаа. Ийнгээд алдар цолны асуудлыг шийдсэний дараа гал бүхэндээ уралдаан зохиолгосон.
-Танай сумын хэмжээнд хэдэн гал байна. Уралдааны зохиох хэмжээний олон гал байна уу?
-Байнаа. Аргалантын “Зэсийн бүрд”, Өгөөмөрийн “Шарваа хээр”, Богдын гол багийн “Даян хурд” гал гэх мэтийн зургаан багийн дунд, баг багт тусад нь уралдаан зохиолгосон. 2013 оны хавар Алдархаан суманд Донойн хурд-2010 нэртэй бүсийн уралдааныг зохион байгууллаа. Бүсийн уралдаан учраас алдарт Донойн хөндийд зохион байгуулж, амжилттай дуусгасан. Энэ жилийн тухайд уяачдын холбоо хуралдаад 2013 онд амжилт үзүүлсэн, аймгийн Алдарт уяачийн болзол хангасан зургаан хүн, хоёр хүнийг аймгийн Шилдэг уяачаар тус тус тодорхойлсон. Аймгийн хэмжээнд шилдэг морь унаач хүүхдүүдийг шалгаруулж Алтан хараацай гэж цом олгодог. Энэ жилийн тухайд гурван хүүхдэд Алтан хараацай цом өгч алдаршууллаа. Нэгэнт улсын хэмжээнд хурдан морь уралдуулахыг хориглочихсон учраас өвөлжингөө тэжээчихсэн, уяа нь орчихсон морьдынхоо шандасыг сорьё гээд уяачид хоорондоо бооцоо тавиад Алдархаан сумын Өгөөмөр багийн Ханын үзүүр гэдэг газар бооцоот уралдаан хийсэн.
-Бага хугацаанд их зүйл хийж амжуулжээ. Тэгвэл ирээдүйн төлөвлөгөө юу байна?
-2014 оны хувьд бид юу хийх вэ гэхээр эхний ээлжинд уяачид маань бусад аймаг, сумдын ойд оролцох үед орох оронгүй байдаг учраас гэр оронтой болъё гээд найман ханатай гэр Улаанбаатарт захиалчихаад байна. Хаврын тариалалт эхлэхээр ногоо тарья, бас хүнээс солоом худалдаж авч байхын оронд өөрсдөө тарья, хойтонгоос өөрсдийн гэсэн жүчээтэй болъё, худаг гаргая, хадлангаа хаддаг трактортой болъё гээд их зүйлийг төсөөлж мөрөөдөж байна.
-Донойн хурд уяачдын холбоо маань хичнээн гишүүнтэй вэ. Нийт гишүүний хэдэн хувь нь улсын буюу аймаг, сумын цолтой уяачид байдаг вэ?
-Би Цагаан сарын өмнөхөн Донойн хурд сэтгүүлийг авчирч тараасан. Тэндээс харж байхад нийт 66 аймгийн Алдарт төрсөн байдаг юм. МУ-ын Алдарт уяач 5, Манлай уяач 1 бий. Алдархаан сумын Өгөөмөр багийн Доржсүрэн гэдэг хүн Манлай уяач. МУ-ын Алдарт уяачид гэвэл Данзангийн Санжаа, Лааганжав, Соомойн Нямзаан, Оросоо, бас Санжаа гэж хүн бий. Одоо амьд сэрүүн Богдын голдоо амьдарч байна. Нэг сумаас Аймгийн Алдарт уяач 66 төрнө гэдэг нэлээн дээгүүр орох амжилт гэж би бодож байгаа юм.
-Танай сум аймагтайгаа ойрхон, аймгийн наадамд ирж уралдах боломжтой нь нөлөөлсөн байх даа?
-Энэ дотроо харж байхад алдарт Шарваа хээр Завхан аймагтаа зургаа түрүүлчихсэн байдаг юм билээ. Говь-Алтайн Жаргалан, Хөхморьт гэх юм бол 30 гаруй айраг, түрүү авсан. Шадрын бор морь гэж аймагт завсаргүй зургаа түрүүлээд, долоо дахь дээрээ аман хүзүүдээд, найм дахь дээрээ долоо дахь удаагаа түрүүлж байсан агуу хүлэг байдаг. Түүний дараа гарсан адуунууд гэхээр Тэрбиш гуайн хамар цагаан морь байна. Манай Сэдбавуу гуайн Хэлтэн хээр гээд л араас нь олон адуу төрсөн л дөө. Тэгэхээр Алдархаан сум аймагтаа ойрхондоо биш, Говь-Алтай аймгийн Жаргалан, Хөхморьт, Баян-Уул, бусад тойрсон сумдад уралдсан амжилтыг нь харахаар тэр агуу хурдан хүлгүүд байжээ. Алдархаан сум хурдны өлгий гэдэг нь Завхан аймагтаа ил байгаа юм.
-Алдархаан сум нэрийн хуудас болсон Шарваа хээрийнхээ хөшөөг босгосон байхаа?
-Шарваа хээрийг унаж байсан Лханаасүрэн гэдэг хүн, хүргэн болох сумын Засаг дарга Мөнхсайхан нар Алдархаан сумын 90 жилийн ойн өмнөхөн Шарваа хээрийн хөшөөг барьсан юм. Алдархаан сум болон Завхан аймагтаа нэрт барималч гэгддэг Додов гэдэг хүнээр хөшөөг бариулан, нээлтэнд нь зориулж гурван насны хурдан морь уралдуулсан. Манай Алдархаан суманд Партизан Чойбалсан нэгдэл гэж байхад нэгдлийн даргаар ажиллаж байсан Жанчив гуай Шарваа хээр морь онд орохгүй байна гэдгийг хүнээс дуулаад Лханаасүрэн гуайг “Чи унаж байсан хүн учраас тэрийг үхчихсэн ч байсан, амьд ч байсан авчир, амьд байх юм бол авчраад нэгдлийн өвс тэжээлд онд оруул” гэсэн үүрэг өгөөд явуулахад 2-3 хоног хайгаад олоогүй юм билээ. Түүний дараа хүнээс сураг дуулах нь ээ Шарваа хээр Бурх гэдэг ууланд босоогоороо үхчихсэн байна гэдэг яриа сонсоод очиход үнэг, чоно идээд сэглэчихсэн, чихмэл хийх боломжгүй болсон байсан гэсэн. Тэгээд Лханаасүрэн гуай толгойг нь авчирч нутгийн овоон дээр байрлуулсан түүх байдаг юм.
-Сумын МСУХ-ны тэргүүний хувьд зөвхөн уяачдаа урамшуулах, алдар цолд тодорхойлохоос илүүтэйгээр тухайн нутгийн хурдан адууны удам угшлыг хадгалах, сайжруулах зэрэг илүү бодлогын чанартай зүйлд анхаарч байгаа болов уу?
-Манай Алдархаан сумын шарга адуугаар наадагч Дашцэрэнгийн адууны удам байна. Алдархаан сумаас төрсөн МУ-ын Алдарт уяач Нямзааны алаг адуу, МУ-ын Алдарт уяач хоёр Санжаагаас авахуулаад Алдархаан сумын Доржсүмийн Чулуунбаатар гээд хэсэг сайхан уяачид байна л даа. Тэд Алдархаан сумынхаа угшил хадгалаад үлдчихсэн, унаган адуугаа бусад адуундаа нийлүүлээд угшлаа сайжруулаад явж байна. Даян хурд гэдэг сэтгүүлд миний бичсэн ийм өгүүлбэр байдаг юм. “Заавал гадна аймаг, сумын алдарт уяачдын хурдан морьдыг товойлгох биш, бидний дунд хурдан морь байсаар байна л шүү дээ” гэж. Яах аргагүй манай Алдархаан сумаас төрсөн унаган адуу ямар ч уралдаанд аймагт түлхүү орж ирж байгаа.
-Сая Завхан аймгийн 90 жил, мөн Алдархаан сумын 90 жилийн ой болсон. Энд Алдархаанчууд ямархуу амжилттайгаар оролцсон бол оо?
-Би нас бүхэнд эхний 50-д орсон адуунуудыг үзсэн. Алдархаан сумын уяачид үнэхээр сайхан наадсан. Яг айраг, түрүү аваагүй ч гэсэн жишиг дүнг нь харахаар ямар ч баяр болсон, ямар ч улсын чанартай уралдаан тэмцээн болсон манай Алдархааны адуу түлхүү орж ирж байгаа. Тийм учраас манай нутгийн угшил байгаа юм байна гэдгийг бид харж байгаа.
-Батдэлгэр гэдэг хувь хүний тухайд хэдийнээс морь мал сонирхох болсон бэ? Алдархаан сум дээрээс хурдны угшилтай гэгддэг болохоор таны удамд уяач хүн байсан болов уу гэж таамаглаж байна.
-Миний аав Завхан аймгийн Алдархаан сумын Алдар бригадын Майхан чулуунд өссөн хүн. Ээжийн талаа ярих юм бол нагац өвөө минь Увс аймгийн Зүүнхангай сумын мянган адуутай, даян Чимэд-Очир гэдэг хүн байж. Адуу нь мянга хүрэхээр Даян гэдэг цол өгдөг байж л дээ. Би 11 хүүхэдтэй айлын найм дахь нь. Надаас бусад нь морь сонирхдоггүй. Аав, ээж хоёр намайг нагац талыгаа дуурайчихжээ гэж ярьдаг байлаа. Би 1984 оноос морь сонирхож эхэлсэн. Аав хэсгийн төлөөлөгч, нормын 4 морьтой байсан. Дөрвөн адуунаас нь би хоёр морийг нь уяад “ганц дээлт барилдаанч, ганц морь уралдаанч гэж, чи засгийн морь уялаа” гээд аавдаа зодуулж билээ. Тэгэхэд манай ээж нэгдлийн зочид буудлын тогоочийн хоёр сарынхаа цалин 370 төгрөгөөр “Партизан Чойбалсан” нэгдлийн Алдар бригадын адуучин Архаад гэж хүнээс шүдлэн үрээ авч өгч байсан юм. Тэрийг нь би долдугаар ангиасаа уяж эхлээд 3 жил уйгагүй зүтгэсэн боловч дандаа хойноосоо айрагдаад байдаг юм. Хээр хөдөө ганцаараа морь уяж явж байгаад зүүдлээд эмээлээ үүрээд ус руу орж яваад сэрж байсан тохиолдол бий. Их зүүдэлдэг хүүхэд байсан. Тэгээд цэрэгт татагдаж, халагдаад цагдаагийн сургуульд яваад хэсэгтээ мориноос хол хөндий байсан. Төгсөж ирээд 2001 онд Түдэвтэй суманд тасгийн даргаар томилогдож очоод тэнд 3-4 жил ажиллалаа. 2004 онд нэг найз минь “Чамайг хараад байхад морины хорхойтой юм, морь уяя гэж байвал энд нэг айлд халтар даага байна, үүнийг ав. Түүнийг авбал насаараа баярлана” гэхээр нь би сөргүүлээд “Шар хээр даага байна, тэрийг авч болох уу?” гэсэн чинь “Шар хээр даага авбал энэ жилдээ баярлана, наад халтар үрээг нь авах юм бол чамайг олон жил баярлуулна” гэж байна. Тэр хүн маань МУ-ын Алдарт уяач Ламжавын Намхай гэдэг хүн байсан. Тэр адуугаа худалдаж аваад МУ-ын Алдарт уяач Аюурзана гэдэг хүний адуунд нийлүүлж, МУ-ын Алдарт уяач Намхайгаар уяулсан. Бас нэг найзаасаа хүрэн үрээ авсан маань Түдэвтэй сумандаа түрүүлээд, Асгат суманд айрагдаад миний айраг түрүүний эх тавигдсан. Тэрийг залгаад халтар даага маань хурдалж эхэлсэн дээ.
-Нормын морьд уяж ааваасаа зэмлэл хүртэж байсан моринд хорхойтой хүү анхны айргаа 2004 онд амссан байх нь ээ. Сумын баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Тиймээ. 2004 онд Түдэвтэй суманд хүрэн соёолон түрүүлээд, халтар даага дөрөвлөсөн. Асгат сумын 20 жилийн ойд хүрэн үрээ маань наймаар ирсэн. Харамсалтай нь хүрэн үрээний өмнө дөрвөн хавчиг орчихсон байсан. Баянхайрхан сумын ойд бүгд айрагдсан. Ингээд миний хурдны айраг, түрүү эхэлсэн юм. Би аймгийн баяр наадмаас нэг түрүү, гурван аман хүзүү, гурван айрагтай. Аймгийн статустай бүсийн наадмуудаас арав гаруй айраг, түрүү авлаа. 2008 онд Аймгийн Алдарт уяач болсон, дөрвөн жилийн дотор аймгийн Алдартыг хийсэн. Бусад Алдарттай өөрийгөө жишиж үзсэн. Тэгэхэд би гурван аймагт наадчихсан юм билээ. Увс, Хөвсгөл, Завхан аймагтаа наадаж үзсэн. Энэ бүгдэд миний морьд айрагдсан байна.
Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул сум, Увсын Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруунд наадаж үзсэн. Завхан аймгийн 24 сумаас 15-16-д нь наадаж үзлээ. Ихэвчлэн МУ-ын Алдарт уяач Намхай, Аюурзана нарыг дагаж уралдсан.
-Олон жил баярлуулах хүлэг гэгдсэн халтар даага тэгээд яаж давхисан бэ?
-Дөрвөн жилийн дотор би их тэнэсэн юм билээ. Халтар даага надад аймгийн Алдартын болзлыг дангаараа биелүүлсэн гэхэд болно. Даагандаа Асгат, Баянхайрханы ойд айрагдчихаад шүдлэндээ аймагт аман хүзүүдсэн, хязааландаа аман хүзүүдсэн, соёолондоо түрүүлсэн, нас нийлсэн жилээ аймагт гурвалсан. Бүсийн уралдаанууд гэхээр Түдэвтэй суманд болсон хойд бүсийн уралдаанд гурван удаа түрүүлж, айрагдан, Эрдэнэхайрхан суманд болсон баруун бүсийн уралдаанд айрагдсан. Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул сум, Увсын Өндөрхангай, Зүүнхангай сумдад бас айрагдсан. Идэр суманд болсон Ялгуусан Хамбын гэгээний нэрэмжит бүсийн уралдаанд айрагдсан. Энэ мэтчилэн ингээд тоолохоор халтар мориндоо шүтэж явахаас аргагүй болчихож байгаа юм.
-Хэд хүртлээ уралдсан бэ?
-Одоо 11 настай. Ноднин би өнжөөчихсөн. Нэг өнжөөх нь зөв юм байна гэж Яруугийн МУ-ын Алдарт уяач Баянжаргал, Дөрвөлжин сумын уяач Оюунбаатар нар зөвлөсөн. Хэдийгээр ойтой жил байсан боловч найзуудын үгийг дагахаас аргагүй болсон. Тэвчээр шалгаж байгаагийн шинж биз. Дөрвөн сараас тэжээлд дахиж оруулна даа.
-Моринд идэвх зүтгэлтэй орж байгаа хүмүүсийг харахаар адуу нэлээн зөөсөн байдаг юм. Таны хувьд?
-Аймгийн Иргэдийн хурлын дарга Банзрагчийн Отгонбаатар гэж МУ-ын Алдарт уяачийн болзлыг бараг хангачихаад байгаа найзаасаа Тогоруу, Жаргалант угшилтай хоёр адуу авсан. Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хөвсгөл, Увс, Ховдоос бас адуу авсан.
-Ер нь танай ийшээ адуу ямар ханштай байдаг юм бэ?
-Доод тал нь 1,5 сая. Би түүнээс дээш л авсан. Нутгийнхаа МУ-ын Алдарт уяач Намхай, Аюурзана, Баянжаргал, Баасанжав гэх мэтчилэн хүмүүсээс гүү, байдас авсан. Би цэргийн хүн учраас морь руугаа дагнаж, гүнзгий орж чадахгүй байна. Яагаад гэвэл би чинь тушаалаар томилогддог, сумаас суманд, аймгаас аймагт томилогддог. Би гурван бандитай. Гурван банди маань миний найз нөхөд, ах дүү нартай нийлээд морио уяж байгаа.
-Мэдээж морь айрагдаж, түрүүлнэ гэдэг уяачийн хамгийн том бахархал байдаг. Хамгийн их сэтгэлд үлдсэн наадам гэвэл?
-За тэр жил, Халтар морь маань соёолондоо аймагт түрүүлэх жил хамгийн сайхан байсан даа. Тэгэхэд манай галын уяачид болох Намхай, Аюурзана нарын азарга, их нас аймагт түрүүлэн, Аймгийн Алдарт уяач Доржравдансүрэн, Ганбаяр гээд бид тавын морь тавуулаа айрагдсан. Өмнө нь Түдэвтэй суманд болсон “Цоргын хурд-2007”-д миний их нас, соёолон хоёр дараалаад түрүүлж байсан л даа. Түүнээс илүүтэй миний найз нөхдийн морь аймагт бүгд жагсаж орж ирсэн үнэхээр бахархалтай, өөрийн эрхгүй самсаа шархираад би уйлж байсан.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байгаа учраас асуултыг танд үлдээе?
-Миний хамгийн их баярлаж явдаг юм юу вэ гэхээр хурдан морины уяач гэж их том үүд хаалгыг нээж орлоо. Үүнийг ойлгох хүн байхад, ойлгохгүй хүн бас байдаг. Сүүлийн үед хүмүүсийн нийтлэг сэтгэхүй болохоор баян хүн л морь уядаг гэсэн ойлголт. Миний тухайд бол бор амьдралтай, төрийн албан хаагч хүний хүүхэд. Өөрөө ч цалингаас цалингийн хооронд бор амьдралтай явж байна. Баян цатгалан, авлига авагч хүн хурдан морь уядаг юм уу гэсэн зүйл хүмүүсийн сэтгэхүйд орчихоод байх шиг. Тэр буруу юм. Нэгдүгээрт, тэрийг зөв ойлгомоор байна. Хоёрдугаарт, манай Алдархаан сумын уяачид маань дээрээсээ өвлөөд ирсэн монгол адууныхаа төлөө байнга цуглаж, миний санаж бодоогүй юмыг надад сануулж байдаг юм. Тийм учраас Алдархаан сумын “Донойн хурд” МСУХ-ны 100 гаруй гишүүддээ баярлаж талархсан сэтгэлээ “Тод магнай” сэтгүүлээрээ та бүхэндээ дамжуулъя. Цаашдаа үргэлж дэмжиж яваарай гэж хүсье дээ.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна