МУИС-д барилдаан боллоо
А.Тэлмэн 2014 оны 4-р сарын 22 -нд
МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн дэргэдэх Монгол бичиг соёлын Хос Уянга нэгдлийн 12 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан боллоо. Барилдаанд утга зохиолын доктарант М.Энхбаатар, Утга зохиолын ажилтны 4 дүгээр ангийн оюутан Т.Батбаяр, Монгол хэл уран зохиолын багшийн 4 дүгээр ангийн оюутан Г.Нямбалдан, Ардын урлаг судлалын 4 дүгээр ангийн оюутан С.Равжиртогтох нараар манлайлуулсан 14 залуу зодоглолоо.
Барилдаан өрсөлдөөнтэй, хурдан шуурхай сайхан болж өндөрлөв. Дүн гарахад Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол хэл, эх бичиг судлалын 2 дугаар ангийн оюутан Лхагвадоржийн Алтантөр 13 даваатайгаар түрүү бөхөөр тодорлоо. Түүний хувьд сум орон нутагтаа сайн барилддаг, бөхийн хийц галбир сайхантай өсөх ирээдүйтэй залуу билээ.
Адил 11 даваа авсан 3 бөхийн хоорондын барилдааны дүнг харахад Г.Нямбалдан, С.Равжиртогтох, Л.Рэнцэн-Очир нар гурав биенээ тойрч давсан тул 2-4 дүгээр байрын төлөө дахин барилдлаа. Гурван залуу дахин барилдахад Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, Монгол хэл уран зохиолын багшийн 4 дүгээр ангийн оюутан, Ганбадрахын Нямбалдан хоёуланг шороодуулж үзүүр бөхөөр тодров. Түүний хувьд чөлөөт бөхөөр барилдаж байсан агаад уран гоё өмсөх, тавхайлдах, этэх, хөлд орж дэрлэж дарах, хутгах мэхүүдийг угсруулан хийж үзэгчдийг баясгасаар ийн үзүүрлэвэй.
Өмнөх барилдаанд үзүүрлэж байсан, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, ардын урлаг судлалын 4 дүгээр ангийн оюутан Сүхбатын Равжиртогтох энэ удаа мөн амжилтаа давтаж гутгаар байрт шалгарлаа.
Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол хэл уран зохиолын багшийн 1 б ангийн оюутан, Лайжинхандын Рэнцэн-Очир хийгүй сайхан барилдсаар дөтгөөр байрт оров. Түүний хувьд өмнөх барилдаанд уран гараа дэвээний шагналыг хүртэж байсан билээ.
Тавдугаар байрт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, утга зохиолын доктарант Мижиддоржийн Энхбаатар шалгарлаа. Тэрээр энэ өдөр түрүү бөхийг шороодуулсан ганц бөх нь байлаа.
Удаах байруудад Улаанбаатар хотын Багануур дүүргийн харьяат, Утга зохиолын ажилтны 2 дугаар ангийн оюутан Нямдаваагийн Анхбаяр, Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, Утга зохиолын ажилтны дөрөвдүгээр ангийн оюутан Түмэндэмбэрэлийн Батбаяр, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол хэл уран зохиолын багшийн 2 дугаар ангийн оюутан Удвалцэцэгийн Жамбалнагва, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Монгол хэл уран зохиолын багшийн 3 дугаар ангийн оюутан, Базарбандийн Жамбалсанжид, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Монгол хэл уран зохиолын багшийн 2 дугаар ангийн оюутан, Мөнхцолын Батбаяр, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, Утга зохиолын ажилтны 3 дугаар ангийн оюутан Баярсайханы Самбуу, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол хэл уран зохиолын багшийн 2 дугаар ангийн оюутан Батчулууны Нямдоо, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, Монгол хэл уэх бичиг судлалын 1 дүгээр ангийн оюутан Балдандоржийн Төвдэлгэр, Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат, Монгол хэл уран зохиолын багшийн 1 в ангийн оюутан Баатарцогтын Нямаа нар шалгарлаа.
Энэ өдөр Л.Алтантөрийн хонгодож цацах, доктарант М.Энхбаатарын давуулж хутгах, өмсөх, Г.Нямбалдангийн хөлд орох, хутгах, тавхайлдах, Н.Анхбаярын давуулж гуядах, Т.Батбаярын хонгодох, Л.Рэнцэн-Очирын мордох мэхүүд аргагүй ялгарч байлаа. Мөн Н.Анхбаярын гараа дэвээ, Б.Нямаа, М.Батбаяр, Б.Жамбалсанжид нарын уран мэх, хурц хөдөлгөөн барилдааны гол чимэг нь байв.
Барилдааныг хүндэтгэж барилдсан нийт залуус болоод чин сэтгэлээсээ дэмжсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна