Ирландын Үндэсний адуу үржүүлгийн ферм буюу The Irish National stud
Тэлмэн
Ирландын Засгийн газар морин спортдоо багагүй анхаарч, жил бүр тодорхой хэмжээний төсөв суулгадаг талаар бид тэмдэглэлийнхээ эхэнд дурьдаж байсан. Энэ удаагийн бидний зочилсон газар бол Ирландын үндэсний адуу үржүүлгийн ферм байсан юм. Засгийн газрынх нь эзэмшилд байдаг энэхүү ферм нь Tully хэмээх газар байрладаг бөгөөд 1900 онд хурандаа Уильям Халл Уолкер Фэй-гийн гэр бүлээс худалдан авч байжээ. Халл Уолкер нь тухайн үедээ нэр хүндтэй, хамгийн өндөр амжилт үзүүлсэн хурдан морьдыг үржүүлэгч байсан гэдэг. Тэрээр 1909 онд Европийн алдарт Епсоны Derby уралдаанаас анхны ялалтаа авч байжээ. Түүний дараа 1917 онд фермээ аж ахуйн нэгж болгон шинэчлэн, тэр цагаас хойш үндэсний адуу үржүүлэгийн ферм хэмээн нэрийдэх болж, ноён Хенри Грер удирдах болсон хэмээдэг. Тухайн цаг үеийнхээ шилмэл азаргануудаар үржил хийдэг байсан энэхүү фермээс тодорсон хурдан хүлгэд дэлхийн таван сонгомол уралдааны түрүүг авчирч, фермийнхээ нэр хүндийг өргөж байсан бахдам түүх бий. Зөвхөн Англи цэвэр цусны адуу үржүүлдэг энэхүү ферм 1946 оны 4-р сарын 11-нд албан ёсны нээлтээ хийж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл Ирландын морин спортын хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулсаар буй юм. Үндэсний хурдан морь үржүүлгийн ферм нь Тhe Irish National Stud Company хэмээх компанийн нэр дор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд захирлуудыг нь тус улсын Хөдөө Аж Ахуйн яамнаас томилдог гэх юм билээ. Биднийг очиход буюу 1998 оноос өнөөдрийг хүртэл нэрт адуу үржүүлэгч Chryss Goulandris болон Lady O’Reilly нар тус фермийг удирдаж байгаа хэмээж байсан. Ирландын морин спортын зуу гаруй жилийн үүх түүхийг өгүүлэх үндэсний ферм адуу үржүүлэхээс гадна аялал жуулчлалын томоохон төв болж, жилдээ хэдэн зуун мянган зочид хүлээн авдаг болжээ.Тэд тус фермийн алдарт хурдан азарганууд болон гүү, шинэ унагануудын хэрхэн амьдарч буйтай танилцахын сацуу тохилог жүчээг харж, алдарт Аркелийн /энэ цуут хүлгийн талаар дараа дэлгэрэнгүй танилцуулах болно/ араг яс бүхий морины музейгээр зочлох боломжтой байдаг юм билээ. Мөн Номч St.Fiachra-н болон Японы цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, тухлах боломжтой. Европ дахь бяцхан Япон буюу үндэсний фермийн энэхүү цэцэрлэгт хүрээлэн, ирсэн зочдын заавал үздэг газруудын нэг болсон бөгөөд 1906-1910 онд Шотландын хөрөнгөтний ивээл дор Японы дархан Тасса Еида (Tassa Eida) болон түүний гэр бүлийнхэн бүтээн байгуулжээ. Энэхүү Япон гэр бүл нь одоогийн морин уралдааны мэргэжлийн унаач бэлтгэдэг RACE академийн хуучин байранд амьдардаг байсан агаад Тассагийн хүүгийн нэрээр нэрлэгдсэн ноён Колонел Халл Уолкерийн үрээ 1909 онд алдарт Дерби уралдаанд түрүүлж байсан гэдэг юм билээ. Бид ч гэсэн Азийн соёлыг түгээсэн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, хэсэгхэн хугацаанд арлын оронд саатсаан.
Ирландын үндэсний адуу үржүүлгийн фермийн бусдаас ялгарах нэг онцлог нь адуу арчилгаа, сувилгааны талаар ОУ-ын хэмжээний сургалт зохион байгуулж, суралцагчдаа өөрсдийн фермдээ дадлага хийх боломж нөхцлөөр хангадагт байдаг юм билээ. Нарийн шалгуур давж, нэр хүнд бүхий энэ дамжаанд суух эрхийг авсан суралцагчид төгссөний дараа ажлын байранд санаа зовох шаардлагагүй. Товчхондоо тэд ажлын байр хайх бус харин тэднийг ажлын байр нь хайж байдаг гэсэн шүү. Үндэсний үржлийн фермтэй танилцах зуур тохиосон өөр нэгэн таатай учрал бол “Монгол дерби-2012” уралдааны ялагч Донел Фахитай таарсан явдал юм.1000 км замыг эр зориг тэвчээр хатуужлаар туулан ялагч болсон тэрээр монгол адууны гайхамшигт чанарыг бишрэхийн зэрэгцээ аян замын хөгжилтэй явдлаасаа хуучлан биднийг хэсэгтээ хөгжөөгөөд авсан юм. Мөн энэ үеэр бидэнд газарчилж явсан бүсгүй ирэх жилийн “Монгол Дерби” уралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа дуулгаж, монгол морьдын чансааг илтгэх энэхүү уралдаан дэлхийн хэмжээний нэр хүндтэй, хүсэн хүлээдэг уралдааны нэг болжээ гэх бахархам бодол төрүүлснийг хэлэх нь зүйтэй байх.
Үндэсний үржлийн фермийн санхүүжүүлэгч болсон хурдан азарганууд, тэдний жүчээ, эдлэн газруудтай танилцан хоёр цаг гаруй үргэлжилсэн бидний аялал нэрийн барааны дэлгүүр, худалдан авалтаар өндөрлөж, дараагийн хөтөлбөр буюу мал амьтны гаралтай эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй уулзахаар аян замдаа гарлаа.
А.Тэлмэн, А.Наранбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна