Уугуул нутгийн унаган хээр


1940 оны сүүл үеэс эхлэн давалгаалсан Хөвсгөл нутаг дахь Хэнтийн Галшар адууны тархалт, 2000 оны дунд үеэс эхэлсэн Сүхбаатар, Дорнод аймгуудын гаралтай, адууны арилжаагаар дамжин ирсэн хурдан шандаст хүлэг морьд өнөө үеийн том, жижиг олон наадамд хүч түрэн хурд бяраар ааглаж нутаг усны маань нэр нийт Монгол даяараа дуурсан байгаа нь бахархалтай. Ялангуяа сүүлийн 4-5 жилийн дотор Хөвсгөл аймгийн ихэнх суманд Сүхбаатар, Дорнод, Хэнтий адуу нэг суманд нас бүрт дунджаар 10 гаруй уралдаж байгаа төдийгүй АХ-ын 90 жилийн ойн баяр наадмаар Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд айрагдаж, түрүүлсэн 30 адууны 16 нь дээрх зүүн аймгуудын гаралтай хүлгэд байна.
Тэгэхлээр зүүн аймгуудын адууг “хурдан”, “илүү” гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд байгаа энэ цаг үед морь сонирхогчид нутаг усныхаа уугуул унаган хүлгийн давхилыг сонирхож хуруу даран тоолох үзэгдэл хаа газрын наадам дээр элбэг болж. Зарим нэг нь бүр “нутаг адуугаа уяад ямар ч нэмэргүй” гэх мэтийн сул яриа ч гаргах болж. Ийм яриа гарах ч үндэстэй юм. Тухайлбал, өнгөрсөн 2013 оны хаврын тэргүүн сарын найманд аймгийн төвд болсон дээд гурван насны морины уралдааны азарганд айргийн тавд хурдалсан Тосонцэнгэл сумын залуу уяач Ч.Дашямын алаг азарганаас бусад эхний 10 дотор давхисан азарганууд бүгд зүүн аймгийн угшилтай байсан бол энэ жил 2014 оны хаврын уралдааны азарганд эхний 10 дотор бүгд зүүн аймгуудын угшилтай азарганууд давхисан байна. Тэгвэл соёолон насанд мөн л нэг үрээ (сул долоод давхисан аймгийн Алдарт уяач Д.Бадрахын Мөнгөн нүдэт) 10 дотор давхижээ. Харин 11-ээр Тосонцэнгэл сумын залуу уяач Цогтбаатарын Баасанхүүгийн хурдан хээр үрээ давхисан байх бөгөөд энэхүү “уугуул нутгийн унаган хээр”-ийн амжилтын цувааг сийрүүлэхээр шийдлээ.
...Ёстой л хүн, хүлэг хоёр учрахын ерөөл бүрдэж төрсөн нь энэ л хүлэг, эзэн хоёрыг гэж би бодном. Учир нь би хээр адууг төрсөн унаган цагаас нь жаахан гадарлах юм. Тосонцэнгэл сумын гуравдугаар багийн уяач Сарангийн Болдбаатарын хээр азарга гэж 2008 оны Хөвсгөл аймгийн наадамд аман хүзүүдсэн, төрөлх сумандаа нэг түрүүлж, хэд хэдэн удаа айрагдсан мундаг амьтан байх. Баасанхүү, Болд нар хуурай ах дүүс, андууд. Нэгэн жилийн ногооноор хээр азарганы адуунд Баасанхүү бор гүүгээ нийлүүлж, бор гүү ч сайхан гүү таарч. Ирэх жил мөнөөх хээр унага мэндэлсэн хэрэг. Эр хээр унагатай бор гүүгээ эзэн нь эртхэн барьж зуны сүүл, намрын эхэн сараас “хамгаалалтандаа” оруулжээ. Намрын эхэн сард Сэлэнгийн зах, арлаар амьтан хүн хадлан өвсөө базаах үеэр л Баасанхүү хээр унагатай бор гүүгээ маллаж намаржсан даа... Дашрамд дурдахад, Баасанхүүгийн аав дээхнэ үед морь уядаг хүн цөөхөн байхад сайн уяач гэгдэж байсан Цогтбаатар гэж хүн байсан бөгөөд энэ уяач нэгдэл нийгмийн үеийн хадлангийн морин хадуурт ашиглаж байсан битүү шарга морийг шинжин даргаасаа (Монхор Дашзэвэг) чөлөө аван уяж айрагдуулан байсан нь хожмоо Цогтбаатарын шарга хэмээн нутаг усандаа алдаршиж байсан гэдэг. Тэгэхээр уяачийн эрдэм, унаган хүлгийн нүүр гэдэг бол удам дамждаг их хувь заяа гэдгийг батлан гарсан нь энэ.
2011 оны хавраас л хээр даага “хэрэг” тарьж эхлэх нь тэр. Тавдугаар сарын сүүлээр сумандаа Дайргана хэмээх хайрхан уулын тахилга бэсрэг наадмын дааганы уралдаанд түрүүлэн ирж амжилтын гараагаа эхлүүлжээ. 2011 оны зургадугаар сарын 01-ний Хөвсгөл аймгийн “Дэлтэй Цэнхэр” МСУХ-ны нэрэмжит бага гурван насны уралдааны дааган насанд Тариалангийн Дамдинпүрэвийн ногоон, Дорнодын Мандахын сартай хүрэн хоёроос арайхан дутаж Их-Уулын Нанжидсүрэнгийн Үйзэн хонгор хоёул зуузай холбон уралдаж айргийн гуравт баригдаж асрын өмнө алтан жолоо өргүүлжээ. Тэр жилээ Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадамд мөн л айргийн гурваар хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, унаган нутаг усныхаа алдар цолыг дуудууллаа. Тэр уралдаан дээр Түнэлийн “зүгзгэр” Сандуй гэж цагтаа цалгиж явсан уяач хүн “энэ хээр даага ч хаа уралдах адуу гарах нь дээ, намайг залуу байхад Тосонгийн Хонинхүүгийн Аварга хээр гэж ийм л адуу байсан юм даа, тэрний удам судар биш биз” гэхчилэн асууж бахархаж байлаа. Нээрээ “зүгзгэр” ах нүдтэй хүн, аргагүй 1970-аад оны хурдан хүлгэд Хонингийн Аварга хээрүүдтэй эцгийнхээ дээд талын удмаар холбогдох адуу гэдгийг манайхан ярилцдаг. Тэр намраа орон нутгийн чанартай хэд хэдэн наадамд түрүүлсэн байдаг.
2012 оны АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд төрөлх Тосонцэнгэл сумынхаа баяр наадамд шүдлэн насандаа түрүүлэн ирж сумын орон нутгийнхаа олон наадамд алтан жолоо өргүүлжээ. Харин хязааландаа 2013 оны зургадугаар сарын 01-нд "Дэлтэй Цэнхэр"-ийн хурдад мордсон 60 гаруй хязаалангаас зуузай холбон өрсөлдөх олон шандастаас эрхгүй ялгаран тэмцэлдэх тав, зургаан үрээтэй ана мана үзэж барианы зурхай дээр дааган цагаасаа уралдаж сурсан анд мөнөөхөн Үйзэн хонгортойгоо зэрэгцэн буруу талдаа баригдаад зургаалчихдаг байгаа. Эзэн хүлэг хоёрт өдрийн од нь таараагүй байж... Тэр зунаа сумынхаа баяр наадамд бас жаахан гараа алдаж гараад Их-Уулын Баасандалайн халиун үрээг оруулчихдаг юм байна. За тэгээд, давхар уяагаараа даага нэхэхээр аймгийн наадамд зодоглож арайхан дутсаар долоолдгийм. Хязаалан насны уралдаанууд ингээд л өндөрлөсөн дөө. 2014 оны хаврын уралдаанд сумандаа болсон уралдаандуудад нэг түрүүлж, нэг айрагдчихаад аймгийн бүсийн уралдаанд хурд хувааж байгаа нь "Дэлтэй Цэнхэр"-ийн хурдад 11-ээр баригдлаа.
Арга үгүй юм уу даа гэж уугуул нутгийн “унаган хээр”-ээ өрөвдөх юм. Энэ цагийн морины идэвхтэн зүтгэлтнүүдийн “үнэ цохиж” авсан адуунууд илүү байлгүй яахав гэж... Хотогойдын нутагтаа бол ховорхон төрөх хүлэг юм гэж бас бахархах юм.
Сайхан хүлэг эзэндээ төрөх гэж, уралдах гэж төрсөн унаган хээрийгээ аймгийнхаа наадамд, Хотогойдынхоо наадамд алтан жолоо өргүүлэхийн ерөөлийг нар даллан хурайлан хазаарын алтан зуузай дээр нь талбин өндөрлөе.
Т.Наранхүү


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
15 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
16 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
17 цагийн өмнө Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
17 цагийн өмнө Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
17 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Өчигдөр, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
15 цагийн өмнө Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Өчигдөр, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Өчигдөр, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Өчигдөр, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Өчигдөр, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Өчигдөр, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
17 цагийн өмнө Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
17 цагийн өмнө Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
16 цагийн өмнө Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
17 цагийн өмнө Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Өчигдөр, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
Сэтгэгдэл бичигдээгүй байна