Федерико Тесио: Цэвэр үүлдрийн адууны түүх
А.Тэлмэн
2014 оны 4-р сарын 03 -нд
Хурдан морины талаар хийж байгаа судалгааны ажил маань эрдэмтэд болон практик талын адуучдын аль алиных нь сонирхлыг татна гэдэгт итгэж байна. Шинжлэх ухааны эрдэмтэд өөрийнхөө хүрээнийхнээс бусад хүнтэй төдийлөн сайн ойлголцож чаддаггүй бол адуу гардан үржүүлж байгаа практик талын хүмүүс шинжлэх ухааны нэр томъёоноос хөндий байж, аль болох зайлсхийдэг. Энэ хүмүүс өөр өөр төсөөлөлтэй байж магадгүй гэж үзсэн тул хамгийн түрүүнд нийтлэг ойлголтыг бий болгохыг хичээлээ. Энэ ном нь хурдан морьтой холбоотой бүх хүмүүст зориулагдсан ба нийтлэг сонирхлыг татахын тулд шинжлэх ухааны шууд хэллэгээс татгалзсан болно.
Цэвэр цусны адууны гарал үүслийн талаарх баталгаатай мэдээллийн эх сурвалж ер нь байдаггүй. Иймд та бүхэнд зарим мэдээллийг хүргэх үүднээс цэвэр цусны адууны түүхийн тухай энэ бүлэгт өгүүлье.
Юлий Цезарийг цэвэр цусны адууны түүхэнд анхдагчдын нэг гэж үзэж болох юм. Тэрээр манай эриний өмнөх 55 онд Англид довтолж, байлдан дагуулалт хийх үедээ эсрэг талын цэргүүдийн унан байлдаж байсан нутгийн уугуул морьдыг “De Bello Gallico” хэмээн дүрсэлж байв. Английн эрэг орчмын нутгийн зарим морьд нь дорны цустай, ялангуяа Египетээс гаралтай байсан байж болох юм. Энэ үүлдрийн адуу нь Ромын легионуудын эх газарт оруулж ирсэн адуунуудаас гаралтай бөгөөд одоогийн Бельгийн газар нутгаар дамжин Британийн арлуудад анх ирсэн байжээ.
Харин Ромын арми Британийн арал дээр буухдаа дорны цустай маш хурдан морьдтой байв. Уралдана гэдэг түрүүнд нь орохын тулд хамгийн хурднаар явахыг хэлдгээс хойш эдгээр морьдыг уралдааны морьд ч гэж хэлж болох юм. Юлий Цезарь Ромд байхдаа дорны цустай морьд хөллөсөн дугуйт тэргээр уралдаж бусад үүлдрийн морьдыг дандаа дийлдэг байжээ.
Эртний Ромчууд зөвхөн дээд хурдыг эрхэмлэж, дугуйт тэргээр уралддаг байв. Тэд хурдлан давхихыг хүсч, хатирахыг тоодоггүй байжээ. Мөн сайхан хатирах морьдыг биш, хамгийн хурднаар давхих морьдыг унаж эдлэхийг эрхэмлэдэг байв. Тэд алс хол явахдаа ямар ч тохиолдолд хамгийн түрүүнд нь явахыг хүсдэг байсан юм.
Ромын колоничлолд Британийн арлуудын нийт оршин суугчдын дунд гайхамшигтай хурдан дорны адуу удалгүй тархаж, улмаар аль нь хурдан болохыг тодруулах зорилгоор уралдуулдаг болжээ. Ромын император Сиптимиус Северус манай эриний 206-210 оны үед Йоркширт байх үед Ромын цэргүүд Йоркийн ойролцоох Вийдербай гэдэг газар уралдаан зохиодог байсан нь хүмүүсийн сэтгэлийг маш ихээр татдаг байжээ. Үүнээс хойхно буюу Загалмайтны аян дайны үед дорны цустай хурдан хүлгүүд Британийн арлуудад дахин олноор ирсэн байна. Тэд бол маш хурдан, бас тэвчээртэй уралдааны морьд байв.
Гэвч дээрх бүх мэдээллийн талаар түүхийн бичмэл баримт байхгүй юм. Хамгийн анхны түүхэн баримт 1533 онд үйлдэгджээ. Анхны түүхэн баримт нь Хенри VIII хааны үед Англид элчин сайдаар сууж байсан Балдассар Кастиглион өөрийн эзэн Мантуагийн Гүн Фредерик II-т бичсэн захиа юм. Кастиглионы энэ захианд Хенри VIII хаанд хүргүүлэх бэлгийн талаар Гүн Фредерик II-т зөвлөсөн байжээ. Тэрээр гүнд өөрийн нэр хүндээ бодож Английн хаанд дараах хоёр төрлийн бэлэг явуулахыг захисан байна. Энэ бэлэг нь Рафаелийн зурсан зураг болон Гүнгийн эзэмшлийн жүчээний дорны цустай адууны хэдэн гүү байх нь зүйтэй гэжээ. Энэ захианы хариуд нь хааны зүгээс түүнд талархлаа илэрхийлж байсан баримт байна.
Мөн энэ үед Испанийн хаан Филип II-н охин, Савойгийн гүнж Катерин Турины ойролцоо байх өөрийн жүчээнээс дорны цустай гүүнүүдийг Хенри VIII-д бэлэг болгон илгээж байжээ. Түүний энэ жүчээ нь тухайн үедээ хамгийн шилдэгт тооцогдож байв. Энэ бэлэгний тухай мэдээлэл Турины архивт одоо ч хадгалагдаж байна.
Балдассар Кастиглион өөрөө очиж чадахгүй болсон нэгэн уралдаандаа хэрхэн уралдах талаар жокидоо зааварлаж байсан тухай баримт өөр нэгэн захианд нь тэмдэглэгдэн үлджээ. Тэрээр өөрийн жокидоо гараанаас эхлэн хамгийн түрүүнд явж болохгүй, харин барианд ойртох үед л морио хамаг хүчээр нь шахаж явуул гэж зааварлаж байжээ.
XVI зууны үед хурдан морины уралдаан Италид их дэлгэрч байв. Уралдаанд оролцдог морьд нь бүгд дорны цустай байсан бөгөөд ихэнх нь Барбаас ирсэн морьд байв.
1575 онд Лейсестерийн гүн Лорд Экүэри тухайн үеийн тэргүүлэх адууны мэргэжилтний нэг ноён Просперо Де Осмаг Хатан хаан Элизабет рүү илгээжээ. Тэр Просперо Де Осмаг Английн хааны ордонд урьж эрхэмсэг эзэнтнийхээ адууны аж ахуйг сэргээж, урьдын өндөр түвшинд хүргэх ажлыг хариуцуулахаар болсон байна. Просперо Де Осма гайхамшигтай амжилтанд хүрсэн бөгөөд англи хэл мэддэггүй байсан учир өөрийн тайлангаа 1576 онд итали хэл дээр бичиж, Лейсестерийн гүнгийн номын санд үлдээжээ. Түүний тайлан нь гоёмсог хүрээтэй арьсан дээр бичигдсэн байв. Цаг хугацаа улиран өнгөрөхөд алга болсон энэ тэмдэглэл олон жилийн дараа Парист олдсон нь номын худалдаачны Сейний банкин дахь хадгаламжийн хайрцагт байжээ. Номын худалдаачнаас энэхүү тэмдэглэлийг цөөн хэдэн франкаар авсан Английн худалдаачин 1927 онд Лондонд болсон дуудлага худалдаан дээр 115 фунтаар худалджээ. Улмаар энэ тэмдэглэл Нью Иоркийн Алфред Би Маклайд очсон байна.
Просперо Де Осмагийн тайлан бичигдсэн 1576 он бол цэвэр цусны адууны талаарх жинхэнэ түүхэн баримт анх тэмдэглэгдсэн цаг хугацаа юм. Ер нь Просперо Де Осма маш чухал мэдээллийг бидэнд үлдээсэн гэж үзэж болно. Түүний тайлан дээрээс бид дээд зэрэглэлийн жүчээнүүдэд байсан бүх гүүний нэрс болон тэдний үржүүлэгт орж байсан азаргануудын нэрийг мэдэж авч болно. Тэдний зарим нь Савойгийн гаралтай, үлдсэн нь Брилладорогийн гаралтай нэртэй байв (Тайлбар: Брилладоро нь XVI зууны үеийн Италийн яруу найрагт гардаг адууны нэр). Эдгээр адуу нь Савойгийн гүнж болон Мантуагийн гүн нараас Хенри VIII-д бэлэглэж байсан адуунуудын үр удам гэдэг нь ойлгомжтой билээ.
Просперо Де Осма өөрийн тэмдэглэлдээ “Хоёр өөр үүлдрийн адууг үржүүлэгт оруулах нь төдийлөн зөв алхам биш бөгөөд үр дүнд нь гологдол адуу гарах магадлалтай” гэжээ. Гэвч үнэн хэрэгтээ Савойгийн болон Брилладорогийн гүүнүүд нь бүгд дорны азаргануудтай үржүүлэгт орж байсан юм.
Өнөөг хүртэл зарим судлаач дорны адууг нутгийн адуутай эрлийзжүүлэн цэвэр цусны адууг гаргаж авсан нь буруу гэж үздэгтэй санал нийлэхгүй байна. Дэлхийн агуу хүлгүүд бүгд дорны адууны удамтай байдаг.
Английн угшлийн дэвтрийн анхны хэвлэлтээс дээд зэрэглэлийн гэж тооцогдсон хэд хэдэн гүүний нэр болон тодорхойлолтыг мэдэж авч болох юм.
1655 онд Кромвэл өөрийн Легорн дахь дипломат төлөөлөгч Лонглэндэд дорны цэвэр цустай адуунуудыг Наполиос худалдан авахыг даалгаж байв. Лонглэнд эдгээр адууг худалдан авч Англи руу явуулан Лорд Протекторт 2382 доллараар худалджээ.
Жон Чейни уралдааны дүн, тайлбар бүхий баримт бичгийг анх 1727 онд хэвлэн гаргасан байна. Үүнээс хойш уралдааны дүн, мэдээ бүхий ном эхлээд Англид, улмаар дэлхийн бусад оронд жил бүр хэвлэгдэн гарах болжээ.
Эдгээр баримт нь өөр ямар ч эх сурвалжид байхгүй бодит мэдээллийг агуулсан, судалгааны чухал ач холбогдолтой юм.
Хербер гэдэг хүн анхны угшлийн дэвтрийг бүтээх оролдлого хийж, 1756 онд хэвлүүлжээ. Харин Видербай 1790 онд байнгын угшлийн дэвтрийг тогтмол хэвлэж байх болсноо мэдэгдсэн байна.
1793 онд хэвлэгдсэн анхны угшлийн дэвтрийн эхний хувилбарт түрүү хүлгүүдийг төрүүлсэн тус бүр 100 гаруй азарга, гүүний нэрс оржээ. Тэдний дээд удмыг аль болох олон үеэр нь тогтоохыг зорьсон ба энэ нь дээрх бүх адуу дорны цустай болохыг харуулсан байна. Харин маш цөөхөн адууны дээд гарал үүсэл нь тодорхойгүй байсан ба энэ нь тэднийг дорны гаралгүй гэсэн үг биш юм. Энэ угшлийн дэвтэрт орсон адуунуудыг “Thoroughbreds” гэж нэрлэсэн нь цэвэр цусны буюу “Pur sang” гэсэн франц үгээс орчуулсан нэр аж. Энэ үгийг итали хэлэнд “Pur sangue” гэж хуулбарлан хэрэглэсэн байдаг.
Дээд гарал үүслийг нь тогтоох боломжтой эдгээр адуу нь 1793 онд хэвлэгдсэн анхны угшлийн дэвтэрт орсон бөгөөд эдүгээ бидний цэвэр цусны буюу төгс үүлдрийн адуу гэж нэрлэж байгаа адуунууд юм. Угшлийн дэвтэрт орсон хэдэн сая адуу нь төрсөн огноо, зүс, өвөрмөц шинж тэмдэг, тамга, үржлийн тэмдэглэл болон хэзээ бусад орон руу зарагдсан болон бусад орноос худалдан авч оруулж ирсэн зэрэг мэдээллийг бидэнд өгч байгаа. Мөн ихэнх адууны нас барсан огноо байдаг.
Уралдааны бүртгэл болон угшлийн дэвтэр нь урьд өмнө хэзээ ч байгаагүй найдвартай төдийгүй хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн мэдээллийн эх сурвалж болж байна. Эхний үед адуу тус бүрийн амжилтыг харах боломжтой байсан бол сүүлийн үеийнхээс нь тухайн адууны дээд удам, гарал үүслийн талаарх бүрэн мэдээллийг 150 жилээс цааш хугацаанд судалж мэдэх боломжтой болсон байна.
Нэмж хэлэхэд, цэвэр цусны бүх адууны амьдралынх нь бүхий л мэдээлэл шинэ хуучин аль ч номон дээр байдаг. Эндээс бид хэдэн мянган амьдралын түүхийг мэдэж болно. Номноос санамсаргүй сонгосон дараах хоёр мэдээлэл та бүхэнд итгэл төрүүлэхүйц санаа өгөх байх.
Флайнг Чайлдерс -Дөрвөн хөл нь бэлбэсэн, хээр халзан зүстэй. Эцэг нь Дарлей Арабиан, эх нь Бетти Лийдс. 1715 онд Донкэстер-н ойролцоох Кар Хаус-т төрсөн. Өндөр нь 147.3 см. Богинохон нуруутай. Биеийн анатомийн хувьд тэвчээртэй гэхээсээ илүү хурдан гэж төсөөлөхөөр. Түүнийг эхлээд Халл болон Донкэстер-н хооронд шуудан зөөхөд унадаг байв. Тэрээр ямар ч адуунд гүйцэгдэж байгаагүй бөгөөд тав уралдахдаа бүгдэд нь түрүүлсэн. 1741 онд үхсэн. Тийм ч шилдэг азарга биш гэдэг нь батлагдсан. Түүний олон зураг байдаг.
Сейнт Албанс- Зээрд зүстэй. Стоквел азарга, Брайбери гүүний төл. 1857 онд төрсөн. Брайберигийн төлүүд бүгд эмзэг, турьхан биетэй ба Сейнт Албансын хувьд хүйтэн, сэрүүний улиралд ихээхэн арчилгаа шаарддаг. Түүний өвдөг нь их сул учир хоёр өдөр дараалан ачаалал авч чаддаггүй. Тэрээр маш муухай ааштай, танихгүй хүн ойртохын аргагүй байдаг. Гурван настайдаа хоёр уралдаанд түрүүлсэн боловч Дербид уралдахын өмнө хөлийнх нь өвчин хүчтэй мэдрэгдэж эхэлсэн. Гэвч Сейнт Леджерийн өмнө хөлийнх нь өвдөлт намдаж, биеийн байдал ихэд сайжирсан. Түүнийг Люк Сноүден гэдэг жоки унан гайхалтай хурдалж, хоёр бүтэн биеийн зайтай түрүүлсэн. Дараа нь Аскот Кап-д уралдаж байхдаа гэмтэж зодог тайлсан. Тэрээр Спрингфиелд тэргүүтэй олон хурдан төл гаргасан.
Эндээс адууны намтар нь харьцангуй найдвартай бөгөөд хангалттай хэмжээний мэдээлэл агуулсан байгааг харж болно.
Германд 1885 онд Херман Гүүз гэдэг хүн адууны үржлийн талаар маш чухал бүтээл туурвисан байна. Түүний зохиосон хүснэгтээс ямар ч адууны гарал үүслийг хялбарханаар мэдэж авах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, угшлийн дэвтрийн 1793 онд хэвлэгдсэн анхны хувилбарт бичигдсэн гүүнүүдээс тухайн адууны дээд удам хүртэлх бүх адууны мэдээллийг хэдэн үеэр нь харах боломжтой болсон байна.
1885-1939 оныг хүртэлх хугацаанд угшлийн дэвтрийн бүх бичлэгийг хийж дуусгасан байна. Энэ нь хэдэн сая бичлэгийг маш анхааралтайгаар нарийн шалгах тухай асуудал байсан гэдгийг бодож үзээрэй. Энэ ажил нь маш чухал байсан юм. Энэ дэвтрийг судалж үзэхэд маш цөөхөн тохиолдолд л эргэлзээтэй асуудал гарч байв.
Томас Таутон сүүлийн 200 жилийн бүх уралдааны морьдын тайлбар мэдээллийг багтаасан дөрвөн боть номыг 1887 онд хэвлүүлсэн ба тэр цагаас хойш зургаар баяжуулан тогтмол хөгжүүлж иржээ. Энэ нь олон чухал мэдээллийг агуулдаг боловч үзүүлэх арга нь дутагдалтай байв. Учир нь адууны зургууд нь түүнийг зурсан зураачийн төсөөллийг л бидэнд дамжуулдаг юм. Адуу бүрийн зургийг тодруулж үзэхэд жигд биш хэлбэртэй нь харагдаж байна. Судалгаа хийхэд бүх зураг нэг ижил нүдний зайнаас зурагдсан бол харьцуулалт хийхэд боломжтой байв. Гэвч энэ нь тухайн үед маш их зардал шаардагдаж байсан гэдэг нь ойлгомжтой.
1702-1940 оны хооронд төрсөн алдартай буюу нэрд гарсан бүх адууны өндрийг ч хүртэл бидэнд хэлж өгч чадах юм. Эдгээр статистик нь сонирхолтой төсөөлөлд хүргэнэ. Дараах цөөхөн жишээг авч үзье.
Миксбюри – шилдэг – 1704 онд төрсөн – 13.5 hh буюу 137
Лоттери – гарамгай – 1820 онд төрсөн 16 hh 163
Фринс Чарли – сайн – 1869 17 hh 173
Ладас Дерби-д түрүүлсэн 1891 16 hh 163
Хайприон Дерби-д түрүүлсэн 1930 15 hh 152
Энэ жагсаалт нь маш урт. Дээрхээс харахад Миксбюри хамгийн жижиг, Фринс Чарли хамгийн том нь байсан байна. 16 hh буюу 163 см дундаж өндөр гэдгийг харж болно.
Мөн энэ аргаар 1793-1943 онд хичнээн цэвэр цусны гүү сувай байсан болон хээл хаясныг мэдэж авч болох ба энэ нь цаашид үргэлжлүүлэн судлах сонирхлыг ихээр төрүүлж байгаа юм.
Миний номын сангаасаа олсон дээрх цөөн баримт нь та бүхэнд олон санаа төрүүлнэ гэж итгэж байна. Өнөөг хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа олон чухал үнэнийг мэдэх хөшгийг нээх сонирхлыг практик бридерүүд болон эрдэмтдэд төрүүлж чадсан гэдэгтээ найдаж байна. Би өөрөө эрэл хайгуул хийж судлаад зарим шинэ сонирхолтой баримтыг олсон нь энэ. Уншигч та бүхэн өөрийнхөөрөө тунгаана уу.
mongoljokeyclub.mn

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна