Welcome to GOFFS /Гоффст тавтай морил/
Тэлмэн
2014 оны 3-р сарын 17 -нд
Мөнх ногоон морины орноор аялсан тэмдэглэлийнхээ дараагийнхыг морь сонирхогч эрхэм та бүхнээ хүргэж байна. Бид агаарын хөлгөөр 15 цаг /нийтдээ/ аялсны дараа өглөөний 10 цагийн үед Дублингийн нисэх онгоцны буудалд газардаж, Irish Thoroughbred Marketing компанийн менежер Марк О Ханлон гэх яриа хөөрөөтэй, наргианч элэгсэг эрхэм угтан авсан юм.Тэрээр ”Тооцоолж байснаас харьцангуй эрт ирсэн тул хөтөлбөрт багахан өөрчлөлт оруулж, Ирландадаа төдийгүй дэлхийд зартай дуудлага худалдааны төвөөр орчихоод буудалдаа очвол ямар вэ” гэсэн саналыг дэвшүүлж бид ч дуун дээр нь зөвшөөрлөө.
Цас мөсний орноос цан хүүрэг татуулан очсон бид торго мэт зөөлөн ногоон ширгээр эмжсэн хурдны замаар давхисаар зорьсон газраа ирсэн юм. Ирландын бэлгэдэл, илэрхийлэл ч гэж хэлж болохуйц гүн ногоон өнгийн дэвсгэр дээр цагаан шаргал өнгөөр “Welcome to GOFFS” хэмээн бичсэн самбар биднийг хаана ирснийг мэдээлж байлаа.
Англи, Ирландын төдийгүй олон улсын морь сонирхогчдын эчнээ танил Goffs дуудлага худалдааны төвийн захирал Ronan Griffin хэмээх эрхэм биднийг угтан авч, компаниа танилцуулсан юм.
Гоффс /Goffs/ дуудлага худалдааны төв нь 140 жилийн түүхтэй. Тус компанийн түүх Роберт Ж.Гофф /Robert J. Goff/ хэмээх хурдан моринд элэгтэй, басхүү алсын хараатай эрхэмтэй салшгүй холбоотой. Тэрээр 1866 онд Ирландын Турф /Turf/ клубт анхны албан ёсны дуудлага худалдааны мэргэжилтнээр томилогдон ирж, түүнээс хойш Ирландын цэвэр цусны хурдан морьдыг арилжаалах энэхүү бизнесийг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, хожмоо энэ салбарын “чухал” хүнээр зүй ёсоор нэрлэгдэх болсон юм. Гоффсын хамгийн анхны дуудлага худалдаа Дублин хотын Дублингийн дээдсийн нийгэмлэгийн (RDS) талбайд болсон бөгөөд тэр үед арав гаруйхан жүчээ бүхий жижиг задгай тойрог л байсан гэдэг. Тухайн үед ноён Гоффийн алхны тогшилтоор зарагдсан анхны өндөр үнэтэй адуу нь Арбитратор азарганы төл хүрэн байдас байжээ. Тэрхүү хүрэн байдас 350 алтан зоосоор арилжаалагдаж байсныг өдгөө ч дурсан ярьдаг юм билээ.Ирландын морин спортын хөгжилд үлэмж хувь нэмрээ оруулан сэтгэл зүрхээ зориулсан ноён Гофф 1907 онд нас барсан ч хатагтай Гофф болон Патрик.Ж /Patrick J,/ мөн Брофи Ричард /Brophy Richard/, Ф.Ганнон /F. Gannon/ нарын хүмүүстэй хамтран бизнесийг нь өргөжүүлсээр 1922 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани болгожээ. Энэ цагаас хойш Гоффсоор дамжигдан олон хурдан хүлгэд эздээ олсон бөгөөд тэдний нэг нь Ирландын алдарт хүлгүүдийн нэг Аркле юм. Түүнийг гурван настай байхад дуудлага худалдаагаар арилжаалж байжээ.
Ийнхүү зуугаад жил Дублингийн дээдсийн нийгэмлэгийн талбайд (RDS) үйл ажиллагаа явуулж байсан “Гоффс” компани 1973 онд бууриа сэлгэн хотоос нүүж, Килдар мужийн Куррах хэмээх газарт суурьшжээ. Бууриа сэлгэх болсон нь зах зээлийн эрэлтээ дагаж басхүү адуу үржүүлэгчдийнхээ эрх ашгийг хүндэтгэсэн хэрэг байжээ. 500 гаруй хувьцаа эзэмшигчтэй томоохон компани болтлоо өргөжсөн шинэ Гоффс 1975 оны 9 сард тухайн үедээ /одоо ч ялгаагүй/хамгийн шилдэг архтектор бүхий цогцолборт үйл ажиллагаагаа эхэлж байсан гэдэг. Энэ үеэс Ирландын хурдан морь үржүүлэгчид гадаад худалдан авагчид олохоор Английн Нью Маркет /NewMarket/ болон Донкастер /Doncaster/ луу явах нь багассаар 1981 он гэхэд нийт Ирланд адууны худалдааны 50 гаруй хувийг “Гоффс” хийдэг болсон байлаа.Тэр ч бүү хэл 1984, 1985 онуудад нийт 43.4 сая гинеүсийн өртөг бүхий 2000 гаруй хурдан адууг зарж, дээд амжилт тогтоож байсан юм. 1999 онд Европын хамгийн шилдэг уралдааны таван түрүү морьд “Гоффс”-р дамжигдан эздээ олсон байсан бол 2008 онд Англи болон Ирландын сонгодог том уралдаануудын түрүүг мөн Гоффсоос зарагдсан морьд авч байсан бахдам түүх бий. 140 жилийн түүхт Гоффсоос тодорсон “одуудыг” нэг бүрчлэн дурьдвал эрхэм таныг чилээх нь гарцаагүй. Гэхдээ Европын морин спортын түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан хэмээгддэг алдарт Sea the stars азарганы хоёр төл /унагандаа нэг нь 800,00 нөгөө нь 850,000 еврогоор зарагдаж байжээ./ Royal Ascot уралдааны түрүү байдсыг мөн л энэ танхимд үнэ хаялцан 2.3 сая еврогоор авч байжээ. Дашрамд сонирхуулахад дээр дурьдсан байдас 2011 оны хамгийн өндөр үнэтэй зарагдсан адуугаар шалгарч байсан гэсэн шүү.
Гоффсийн дуудлага худалдааны цогцолбор тухайн үедээ хамгийн өвөрмөц шийдэлтэй барилгаар нэрлэгдэж байсан талаар дээр дурьдсан.Зочдынхоо тав тухыг хангахад ихээхэн анхаарсан тус цогцолборын худалдааны танхим тойрог хэлбэртэй 650 хүний суудалтай. Дуудлага худалдаанд орох морьдыг түр байрлуулах жүчээ, эмнэлгийн үзлэгт хамруулах иж бүрэн тоног төхөөрөмж бүхий тусгай өрөөнүүдтэй. Худалдаалагдах адууг өмнө нь бас арилжаалагдсаны дараа эмнэлгийн үзлэгт хамруулдаг. Ямар нэг өвчний шинж тэмдэг илэрвэл шууд тусгаарладаг гэнэ лээ. Ер нь Ирландчууд адууны эрүүл мэндийг тэргүүн зэрэгт тавьдаг нь орсон газар бүрт мэдрэгдэж байсныг дурьдах нь зүйтэй байх. Хамгийн наад зах нь дуудлага худалдаанд оруулдаг морьдыг тойруулах талбайн зам нь тусгайлан бэлтгэсэн зөөлөн материалаар хийгдсэн байх жишээтэй. Гоффсийн зүгээс дуудлага худалдаанд оролцуулахаар ирсэн морьдонд эхний үнийг санал болгож эзэдтэй нь зөвшилцөн тогтоодог гэнэ. Эндээс авсан адуу эрүүл, ямар нэг эмгэггүй байдгаас гадна томоохон уралдаануудад тогтмол амжилт үзүүлдэг учраас худалдан авагчдын цар хүрээ улам бүр тэлж байгаа гэсэн шүү.
Ноён Ronan Griffin бидэнд компаниа товч танилцуулаад ажлын өрөөндөө урьж, кофегоор дайлсан юм. Хоёр талын хана нь тэр чигээрээ ном дүүрэн тавиур бүхий энэ өрөө миний сонирхлыг ихэд татаж, сонирхвоос нэг талын хананд Англи, Ирландын сүүлийн 200-гаад жилийн уралдааны түүх багтсан номнууд бий гэнэ. Харин нөгөө талын хананд адуутай холбоотой бүхий л төрлийн ном товхимолууд байгаа хэмээсэн нь надад юу юунаас илүү таатай санагдснаа нуугаад яахав.
Халуун кофе, дурсгалын зургаар бидний бяцхан аялал өндөрлөж, Наас хот дахь Оспрей буудлыг зорилоо.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна