Уралдаанч Г.Ганбаатар: Монголын газар шороог хэн байгуулсан юм бэ, морь, Монгол хүн хоёр
Бяцхан унаач хүүгийн хэвлүүхэн яриа, уран уншилт сүүлийн үед цахим ертөнцийг шуугиулж буй. "Талын хүлэгч" гал уяанаас тодроод буй бяцхан одтой уулзахаар бид Өлзийт хорооллыг зорьж доорх яриаг өрнүүлсэн юм. Уран уншигч, найрагч хүүг Гомбосүрэнгийн Ганбаатар гэдэг бөгөөд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул нэгэн аж. Ингээд олныг үл нуршин уралдаанч хүүгийн яриаг хүргэе.
-Ганбаатар унаач хэзээнээс эхлэн хурдан морь унаж байгаа вэ?
-Зарим унаач хүүхдүүдтэй харьцуулахад хожуу унаач болсон л доо. 10 настайгаасаа морь унаад таван жил болж байна. МУ-ын Тод манлай уяач Дуламсүрэнгийн ах улсын начин Ванчигцэрэнгийн уясан морьдыг унадаг юм. Би ахыгаа өвөө гэж дууддаг. Багаасаа л хурдан моринд дуртай хүүхэд байлаа. Манайх хотын айл ч би зуныхаа амралтаар байнга Өвөрхангай явж, ойр зуурын ажилд тусална, бас морь унана. Гэвч нэг удаа мориноос унаж гараа гэмтээсэн болохоор ээж аав маань эмээдэг болчихсон юм. Ямар сайндаа л морь унуулахгүй гэж хэсэгтээ дургүйлхсэн. Би болохоор морь унамаар байдаг. Тэгсэн азтай тохиолоор хүсэл мөрөөдлөө биелүүлэх завшаан тохиосон. Манайх чинь Сонгинохайрхан дүүргийн захад амьдардаг айл. Манай тэр хавиар айлууд морь малаа их хариулна л даа. Тэгж яваад би нэг ахтай танилцлаа. Ах Дууяа Манлайгаас нэг халзан морь авсан гэж байна. Тэгснээ “Дууяа ах унаач хүүхэд хайж байна лээ” гэж дуулгасан юм. Тэр дор нь л аавдаа хэлээд Дууяа ахтай яриуллаа. Тэгсэн "би унаач хүүхэд олчихсон. Харин ах маань унаач хүүхэд хайж байгаа" гээд өвөөгийн утсыг өгсөнөөр унаачийн гараагаа эхэлж байлаа.
- Хаагуур хаагуур наадаж байв?
-Би "Их хурд"-аас бусад бүх наадам, уралдаанд оролцож байсан. Өвөөгийнд ирсэн анхны жилээ Эрдэнэтийн бүсийн наадамд соёолон унаж, айрагдуулсан. Гаргаад явуулчихаар тэр чигээрээ яваад, паг суудаг адуу байсан учраас амыг нь татасхийж явсаар аман хүзүүдсэн. Тэр жил нэг их олон уралдаанд оролцоогүй л дээ. Харин дараа жил анх удаагаа улсын наадамд мордож, шүдлэнгээ 100 гаргаад давхиулсан. Тэгэхэд Жалаа начингийн шүдлэнг унасан нь тэр. Анхны улсын наадам болоод ч тэрүү, их л сүрдэж байж билээ.
-Энд хамгийн дурсамжтай наадмаасаа сонирхуулаач?
-Мэдээж анхны гэдэг утгаараа сумын наадмыг дурсах дуртай. Төв аймгийн Баянцогт сумын наадамд унасан морио түрүүлгэж болох байсан ч туршлага дутаад тавлуулчихаж билээ. Морьдоосоо салгаж чадахгүй явтал дайруулаад хавчигдаж явсаар тавлаж байсан юм. Их сургамж болсон наадам байсан даа. Түүнээс хойш туршлагатай үздэг болсоон.
Энд бас нэгэн түүхийг яримаар санагдчихлаа. Гэхдээ таагүй дурсамж л даа. “Талын хүлэгч” галдаа ирэхээс өмнө надад нэг хүрэн үрээ байдаг байлаа. Намайг гурий гурий гэхэд давхиад л ирнэ. Би жоохон байсан л даа. Хүнээр эмээллүүлж байгаад мордчихно. Хоёулаа хонинд явнаа. Би морио чөдөрлөөд доор нь сүүдэрлээд хэвтээд өгдөг байлаа. Хөөрхий хөдөлнө гэж байхгүй. Тушаал авсан цэрэг шиг зогсож байдагсан. Тэгсэн намрын борооноор хөнгөлснөөс болоод үхчихсэнийг дуулаад нулимсаа барьж дийлээгүй. “Би чинь эр хүн шүү дээ” гэж өөртөө хэлээд ч тэвчээгүй ээ. Одоо ч дурсах тоолонд гуниг төрдөг юм.
-Мэдээж эгзэгтэй үед унаач хүүхдийн авхаалж самбаа их чухал байх даа?
-Тэгэлгүй яахав. Холбоотой явсаар нэг бол айрагдах, эсвэл зургаалах болоход хамаг хүч чадал, ур ухаанаа гаргана шүү дээ. Шатрын нүүдэл шиг л бөөн бодол эргэлдэнэ. Үүний тулд хамгийн эхний зөв арга мориноос нь салгаж хөдөлгөх байдаг юм. Мориноос салгахгүй хөдөлгөхөөр нөгөө зуурчихсан морь чинь хамт хөдлөөд, хамт яваад л байна. Тэгээд бас зөв талаар нь дайруулахгүй бол хамт хөдөлж байгаа морь зөв талаар нь дайрсаар байгаад хошуу өлгөх жишээтэй. За тэгээд нийлчихсэн байгаа хоёр морь бие биенээсээ өрсөх гэсээр хамаг хүч тамираа барчихдаг гэмтэй. Тийм учраас морио татаад ард нь үлдэх үү, дийлж давхиад урд нь гарах уу гээд уралдааны замд бодох юм их бий. Мэдээж уяачийн захиасыг мартаж болохгүй, дагах л ёстой.
-Айраг түрүүнд хурдлаад ирэхэд уяачийн чинь хэлж буй урмын үг, морины бай шагнал хоёрын аль нь илүү үнэ цэнэтэй вэ?
-Мэдээж урам хайрласан магтаалын үгс байлгүй яахав. Дандаа л түрүүлж, айрагдана гэж байхгүй шүү дээ. Хойгуурхан ирчихээд гуньж явахад "Зүгээр дээ, тэгэхэд чи тэгэх ёстой байсан юм. Дараагийн удаа ийм алдаа битгий гаргаарай” гэх итгэл өгсөн зөвлөгөө, урмын үгс цаанаа л өег шүү.
-Сүүлийн жилүүдэд унаач хүүхдийн асуудлаар томчууд маань их ярьж байна. Ярианы гол сэдэв болсон чи энэ тухай юу гэж боддог вэ?
-Миний хувьд таван жил морь унаж байна. Хэвлэл мэдээллээр гарсан томчуудын яриаг сонсохнээ, хүүхдийн эрх зөрчигдөж байна, хүүхэд амь нас хохирч байгаа тухай ярьдаг. Миний бодлоор хүүхэд морь унахаа больчихвол монгол наадмын утга учир байхгүй болчихно шүү дээ. Гол нь хүүхэд унаж, бэртээд амь насаа алдаад байгааг л болиулах хэрэгтэй. Үүний тулд зохион байгуулалтыг сайн хийхээс гадна хүүхдүүд морио зайдан унамаар байгаа юм. Харж байхад эмээлтэй унаж байгаа хүүхдүүд хүндээр гэмтэх тохиолдол их гардаг юм шигээ. Тэгвэл зайдан унаж байгаа бид ойчлоо гэхэд мориныхоо хажууд л унах жишээний. Бэртэл гэмтэл ч бага, морь унасан ч дарж унахгүй. Тийм болохоор манай “Талын хүлэгч” галын хүүхдүүд бүгд зайдан морддог. Тэгэхээр би уралдааны үед морио зайдан унах ёстой юм байна л гэж боддог. Гэхдээ морь унах хүмүүсийн бодож байгаа шиг хүнд хөдөлмөр биш. Энэ чинь эрт дээр үеэс бидний өвөг дээдсийн амьдарч ирсэн Монгол ахуй, амьдрал юм. Яахав хотын хүүхдүүдийн хувьд өөр байх л даа.
- Зайдан унахаар эрүүл мэндэд муу гэлцдэг?
-Хүмүүс бөөр доргидог гэж ярьдаг юм билээ. Худлаа байхаа. Миний бөөрөнд ямар ч асуудал байхгүй.
-Бас хүүхдийн өсөлт зогсдог гэдэг дээ?
-Тэр бол ор үндэсгүй яриа. Бүүр болоогүй өсөлт зогсоодог тариа байдаг гэнэ гэж яриад байсан даа. Би тийм зүйл хараагүй учраас худлаа л гэнэ. Мэдээж унаач хүүхэд бие жижиг байх ёстой. Тэр утгаараа уяач ах нар сонголт хийдэг тал бий. Манай аав биерхүү хүн л дээ. Харин ээж маань жижигхэн биетэй. Би ээжийгээ дуурайсан шиг байгаа юм.
-Өвлийн уралдаануудад уралдахад хэцүү юу?
-Өвлийн уралдааны үеэр салхи жавар нэвтэрдэггүй комбинзон өмсдөг болсон шүү дээ. Биед их эвтэйхэн л дээ. Харин өнөө хамгаалалтын хувцас тийм ч таатай мэдрэмж төрүүлдэггүй юм. Морио ороолгох гэхээр хөдөлгөөн тушчихна, жолоогоо бүрэн атгаж чадахгүй. Үзүүр дээрээ хамаг эрчээрээ ороолгох гэж зүтгэсээр байгаад барианд ороход морь нь ядарчихсан, хүүхэд нь аахилан хувьцастайгаа ноцолдсоор таардаг.
-Уралдааны замд унаач бүр өрсөлдөгчид үү?
-Яалаа гэж дээ. Бие биедээ бас тусална ш дээ. Хэн нэгэн нь ташуураа унагаачихсан байвал ташуураа өгөх жишээний. Энэ чинь өнөө монгол хүний уужуу тайван ухаан юм болов уу.
Хүүхдүүд бид чинь морь унах дуртай л даа. Унаач хүүхэд бүрт унаад уралдах дуртай морь бий. Морин дэлэн дээр салхи татуулан давхих сайхан шүү дээ. Монголын газар шороог хэн байгуулсан юм бэ. Морь, Монгол хүн хоёр л шүү дээ. Дууяа ах маань хэлдэг юм. “Морь унахынхаа хажуугаар ном сайн уншиж бай” гэж. Тийм болохоор манай галын хүүхдүүд ном их уншина л даа. Номноос уншиж мэдсэнээ бусадтайгаа хуваалцана. Би чинь галынхаа ахмад унаач. Тэгэхээр багачууддаа үлгэрлэх ёстой шүү дээ.
-Ганбаатар унаач хэд сурч байна даа?
-Хичээвэл толгой цохино, үгүй бол дунд хавьцаа л “давхиж” байна.
-Яагаад хичээхгүй байгаа юм?
-Би моринд илүү дуртай. Адууны энэ “ертөнцөд” монгол ахуй тэр чигээрээ яваа гэж боддог. Тиймдээ ч уяач болно гэж боддогоо ээж, аавдаа хэлтэл зөвшөөрөөгүй л дээ. Тэд “Дууяа ахыгаа хар. Хэн хүссэн болдоггүй хуульч мэргэжлийг эзэмшсэн ч морь уяад л явж байна. Ямар ч ажил хийх байсан мэргэжилтэй болох хэрэгтэй” гэж зөвлөсөн болохоор сургуулиа төгсөөд СУИС-д орохоор төлөвлөсөн. Жүжигчин, кино найруулагч болно гэж бодож байна.
-Урлагийн ямар нэг авьяастай юу?
-Багадаа дуулдаг байсан л даа. Одоо барахгүй болов уу. Харин шүлэг уншина. Сургуулийнхаа урлагийн үзлэг, “Уран жиргээ”, “Хүрэл тулга" тэмцээнд өөрийн бичсэн шүлгээ сойдог юм. Өнгөрсөн 6-р сард Хүүхдийн ордонд урилгаар очиж шүлэг уншсан. Үзэгчид намайг үнэхээр сайхан хүлээж авсан.
-Шүлэг бичдэг байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ цөөхөн дөө. Баярлаж хөөрсөн үедээ л шүлэг бичмээр санагддаг юм. Огшино гэдэг нь сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр юм уу даа. Одоогоор "Эмгэнэл", "Зуны амралтаараа", "Малчин болсон нь" нэртэй шүлгүүд байна. Харин Монголын нэр хүнд бүхий яруу найрагчдын бүтээлийг унших дуртай. Голчлон монгол ахуйг харуулсан шүлгийг сонгож уншдаг. Тангадын Галсан гуайн "Монгол хүмүүний зүрхний бичээс", Цоодол гуайн "Харамчийнхан", Гүрбазар ахын “Би Монголоороо гоёдог” гээд л.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан дүүдээ баярлалаа. Залуу авьяастны унших шүлгээр ярилцлагаа дуусгамаар байна. Зөвшөөрөх үү?
-Тэгье тэгье. "Эмгэнэл" шүлгээ уншъя.
Аавын хэдэн хүүхдүүд нь Англид сурахаар явчихсан
Ээжийн хэдэн хүүхдүүд нь Италид сурахаар явчихсан
Үнэнээр явъя гэхээр улс төр нь хорьчихсон
Шударга явъя гэхээр шүүх цагдаа нь хорьчихсон
Ийм нийгэмд амьдарч болж байна уу даа
Ирээдүй хойч үедээ юу өвлүүлэх билээ
Газар доорх баялагтай гээд гадаадуудад өгчихсөн
Гайгүй хэдэн төгрөгтэй нь гааль даваад зугтчихсан
Ийм нийгэмд амьдарч болж байна уу даа
Ирээдүй хойч үедээ юу өвлүүлэх билээ
Дотооддоо юм хийж чаддаггүй 76 гишүүдтэй
Долларын үнийг барьж чаддаггүй 76 идэгчтэй
Ийм нийгэмд амьдарч болж байна уу даа
Ирээдүй хойч үедээ юу өвлүүлэх билээ
Томоохон тэмцээнд орох гэхээр төгрөг мөнгө харж үздэг
Тийм нийгэм сөнөтүгэй Тийм нийгмээс хол явъя
Шулуун шударга зантай Шонхор Монгол маань сэртүгэй
Авлига хээл хахууль авдаггүй амгалан Монгол минь мандтугай
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна