Адууны биеийн өө сэв болон гэм согог
Адууны үржлийн ба эдэлгээний чанарыг маш олонтаа бууруулж болох галбирын элдэв өө сэв болон гэм согогийг судлан тодорхойлж сурах хэрэгтэй. Энэ бол зөвхөн эдэлгээний адуу үржүүлэх төдийгүй, бас үржлийн адуу үржүүлэхэд ч чухал юм. Учир нь нэлээд олон гэм согог удамшин дамжих нь бий. Адууны эрхтнүүдийн бүтэц дэх үлэмжхэн дутагдал нь уг адууны ажил бүтээх чадал болон үржлийн чанарыг бууруулж байгаа бол тэдгээр дутагдлыг гэм согог гэнэ. Адууны үржлийн ба эдэлгээний чанарыг бууруулдаггүй өчүүхэн бага дутагдал сэвийг галбирын өө сэв гэнэ. Галбирын ямар нэгэн дутагдал сэв бий болох явдал адууны бойжилт болон тэжээллэгийн нөхцлөөс үлэмжхэн хэмжээгээр шалтгаална. Эдгээр нөхцөл хичнээн муу байвал элдэв гэм согог болон өө сэв төчнөөн олон болно.
Толгой орчмын гэм согог. Адуу бүрмөсөн сохор эсхүл хараа муутай байж болно. Нүдний нь эвэрлэг бүрхүүл дээр үүл манан буюу элдэв толбо байж ч болно. Хэрэв тэдгээр үүл манан толбо нь хүүхэн харааг голлосон байвал адуу харахад саад болно. Адууны хэлийг шалгаж үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл хэл нь шархалсан буюу тас хазагдсан байж болох юм. Дээд эрүү нь доод эрүүнээс урт байх явдал олонтаа бөгөөд тийм үед дээд талын шүднүүд доод талын шүднээс урагш түрж гарах учир тэжээлийг зажлан зөв боловсруулахад саад учруулна. Хамраас нь идээ бээр гоожсон эсэх, эрүүн хоорондох булчирхайнууд томорсон эсэх, элдэв шарх хавдар байгаа эсэхийг ажиглан үзэж мэдэх явдал чухал. Хаалганы дээд энэгийг дагзаараа ямагт мөргөж байсны эсвэл уйтан бага хазаараар нухуулсны улмаас адууны дагз орчимж битүү хавдар үүсч эдгэрэхгүй удах явдал гардаг.
Хүзүү орчмын гэм согог. Намарс /экзем/ туссаны улмаас ус нь унаж халцрах явдал олон байна.
Мундаа орчмын гэм согог. Эмээл, шоохой, хомут зэрэгт дарагдан нухагдсаны улмаас адууны дал, мундаа, нуруун дээгүүр халж шархлах явдал байдаг. Тийм шарх маш удаан эдгэрэх бөгөөд заримдаа бугладаг ч явдал бий. Тийм тохиолдолд адуу эдэлгээнээс бүрмөсөн гарах нь байна.
Хондлой орчмын гэм согог. Хэлтгий ташаатай адуунд тохиолдох бөгөөд тийм адуу хэлтгэнэн /хэлтгий ташаатай тал руугаа/ явах учраас эдэлгээний мал болж чадахгүй. Сүүлний уг орчмын үс унаж халцарсан байна.
Хөл мөчний гэм согог. Адуунд үзлэг явуулах үедээ хөл мөчийг нь онцгой анхаарах явдал чухал бөгөөд хөлний маш өчүүхэн гэм согог заримдаа тэр адууны ажил бүтээх чадлыг бууруулдагийг мартаж болохгүй. Урд хөлийг шинжиж үзэх үед дээр дурдагдсан буруу гишгэлтүүд олонтаа үзэгдэнэ. Урд хөл гадагшаа майга байх явдал нэлээд хавчгар цээжтэй хурдан явдалт адуун дээр олонтаа үзэгддэг бөгөөд заримдаа удам дагана. Тийм адууны хөдөлгөөн явдал буруу байдаг учраас хөл нь гэмтдэг. Иймд тийм адууны хөлд нь урьдчилан хамгаалах янз бүрийн тохируулга углан өмсгөх шаардлага гардаг. Урд хөл дотогш майга байх явдал их төлөв хүнд ачааны адуунд тохиолддог. Урд хөл гадагш майга, өөрөөр хэлбэл хагд үеэрээ ойртсон байх явдал малыг багад нь муу тэжээсний улмаас үе болон шөрмөс нь хангалттай батжиж чадаагүйг харуулж байгаа юм. Татуу өвдөгтэй байх, өөрөөр хэлбэл урд хөл нь хагд үеэрээ нугарсан байх явдал төрөлхийн ба хожмын байдаг. Үүнийг ялган танихад хялбар. Үүнд: адууны урд хөлийг нугалан өргөж түр зуур байлгасныхаа дараа тавихад адуу татуу өвдөгтэй хөлөө цэхлэн тэнийлгэж түр зуур тийнхүү байлгавал тэр гэм согогийг хожим олж авсан байх болно. Адууг нэн ялангуяа бага залуу байх үед нь хүнд хүчир ажилд эдлэсний улмаас тийм өвдөгтэй болдог. Цэвэр цусны уналгын үүлдрийн адуу удам дамжсан яльгүй татуу өвдөгтэй байх явдал олон тохиолдох бөгөөд тэр нь адуу хатингар хөлтэй байгаа үед төдийлөн ноцтой гэм согог болохгүй.
Хотойсон өвдөгтэй байгаа явдал тэр адууны хөл мөчний үе муу хөгжсөн болохыг гэрчилнэ. Ийм гэм согогтой адууны урд хөл хагд үеэрээ гэдэргээ хотгор байна. Энэхүү согог бол маш ноцтой гэгдэх бөгөөд учир нь тийм үед урд хөлийн шөрмөс болон хагд үе жирийн үүргээ гүйцэтгэж чадахгүй болно.
Залааны үений орчимд, залаа ясны ар гадаргуун дээр зөөлхөн хавдар байх бөгөөд залааны хавдар буюу залааны уутны үрэвсэл гэж нэрлэгдэнэ.
Тэр үрэвсэл нь залааг тахны шүдээр цохиж гэмтээсний улмаас ба адуу урд хөлөө нугалж хэвтсэний улмаас үүснэ. Хагд үений өмнө талд бас өвдгийн овоо эсвэл хагд үений хавдар гэж нэрлэгддэг зөөлхөн хавдар хааяа байдаг. Тэр үрэвслийг хагд үений уутны фибриозт үрэвсэл /гигрома/ гэх бөгөөд адууны хагд үеийг ямар нэгэн юмаар цохиж гэмтээсний улмаас үүснэ. Хагд үеийг барьж үзэхэд тэр үений уут дотор шар ус хуралдсан /хагд үе шар устсан/ байх нь олонтаа тохиолдоно. Тэр бол үений шар уст бүрхүүлийн үжин үрэвслээс болсон эсвэл зүрх, бөөрний өвчний уршгаар аажмаар үүсдэг бөгөөд энэ үрэвслийн явцад хагд үе орчмын халуун өөрчлөгдөгггүй. Тэрхүү хагд үеийг барьж үзэхэд шар уст хаван нь зөөлхөн байх бөгөөд үений нэг талаас нөгөө талд нь шилжин гарч болох ба тийм тохиолдолд нэвт гарсан шар уст хавдар гэж нэрлэгдэнэ. Хагд үе шар устах явдал өвчингүй боловч хэт ихэдсэн байвал адууны алхаж гишгэхэд саад учруулна. Урд хөлний өвдгөөс доошхи хэсгийг нугалагч өнгөц ба гүнзгий булчингуудын шөрмөс хагд үений ар гадаргуугаар гардаг юм. Шөрмөс сунаж хавдар үүссэний улмаас хөлийн бүтцэнд гарах өөрчлөлтийг шөрмөс алдрах гэдэг. Үүнд хөлийг нугалагч өнгөц булчингийн шөрмөсний үрэвсэл хурдан явдалт адуун дээр ажиглагддаг. Адууны урд шилбийг хажуугаас нь харахад тэр хавдар төвийж харагдана. Цус харваж, шар ус нэвчсэний улмаас шөрмөс бүдүүрнэ. Шөрмөс алдрах явдал маш ноцтой согог мөн бөгөөд тийм үед адуу доголж хүнд хүчир ажлыг гүйцэтгэж чадахгүй. Уналгын адууг хэтэрхий шургуу тарлаж, сорилт явуулсны /нэн ялангуяа хатуу хөрстэй газраар/ улмаас урд шилбэний нь өмнө гадаргуун дээр хавдар үүсэх бөгөөд тэр нь ясны гялтгана үрэвссэнээс үүснэ.
Урд шилбэний, нэн ялангуяа савхан ясны орчимд гялтганы бороо гэж нэрлэгдэх хатуу товгор гөвдрүү тохиолддог бөгөөд тэр нь ясны гялтганын үрэвсэл буюу периоститын уршгаас үүснэ. Ясны гялтганын бороо шилбэний хажуу ба ар талд байдаг. Үүнд: хажуугийн бороо нь савхан ясны бүдүүрсэн байдлаар илрэх ба ар талын бороо нь шилбэний ар гадаргуун дээр товгор гөвдрүү үүсэх байдлаар илэрнэ. Шөрмөсний ойролцоо ясны гялтгана бороолсон үед адуу доголдог.
Тагалцагны үе орчимд үрэвсэл үүссэний улмаас усан хаван үүсэх буюу өөрөөр хэлбэл шар ус тогтох явдал гарах бөгөөд түүний шалтгаан бол адууг багад нь хүнд хүчир ажилд эдлэх, хурдан давхих, цохиж гэмтээснээс болно. Хурдан явдалт адууг зөвөөр сургаж дасган тарлах ажил нь тагалцагны үеийн орчимд шар ус тогтохоос сэргийлэх хамгийн сайн арга мөн.
Хатирч ба хурдны адууны урд хойд хөл дээр олонтаа тохиолддог гэм согог бол бэрэвхийн бороо юм. Үүнд: богино шивнүүрийн дээд үеийг бөгжлөн үүсэн ясан бороог л голдуу тийнхүү нэрлэнэ. Адууг хэтэрхий хүнд хүчир ажилд эдлэх, туурайг нь буруугаар тайрах, тахлах, уул адууны хөлийн гишгэлт буруу /ойрхон, хол зайтай, дотогш майга/ байх нь бэрэвхийн бороо үүсэх шалтгаан болж өгнө. Бэрэвхийн бороо бол адуу багадаа рахит өвчнөөр өвчилснөөс үүдэлтэй. Богино шивнүүрийн үе үрэвсэх хандлага улам дамжих нь элбэг бөгөөд тиймээс ч бэрэвхийн бороотой адууг үржлийн адуун сүргийн бүрэлдэхүүнээс шаарлан хасдаг.
Хойд хөлийн буруу гишгэлт, тухайлбал ойрхон матигар, цэх, майга гишгэлт өө сэв, гэм согогийн тоонд орно. Ойрхон гишгэлт бол адууг муугаар тэжээж бойжуулсны уршиг мөн бөгөөд нутгийн үүлдрийн адуун дээр их тохиолддог. Адууны хойд хөлийн борвины үе нь хангалттай яслаг, эзэлхүүн ихтэй, хатингар байх ёстой. Гэвч борвины үе орчимд шар уст ба шар ус-фибриозт ужиг процесс явагдаж тэр борвины үений уут болон шөрмөсний гэрийн хөндий дотор шаравтар өнгөтэй унжралдсан гэр ус хуралдсаны улмаас хаван үүсдэг /борвины үеийн шар ус устах явдал/ тохиолдоно. Шаант чөмөг, шагай хоёрын нийлсэн үений уут дотор шингэн хуралдах явдлыг усан хаван ба нэвт гарсан шар уст хавдар гэж нэрлэнэ. Тийм хавдар бүхий үеийн нэг талаас нь гараар дарж, нөгөө талыг нь тэмтрэн үзэхэд уул үений нэг талас шингэн зүйл нөгөө тар руу годгонон орох нь мэдэгдэнэ. Тийм хавдар жижигхэн бол өвчингүй харин том бол өвчинтэй байна. Адууг багад нь хүнд хүчир ажилд хэрэглэх явдал тийм согог үүсэх шалтгаан болох бөгөөд тэр хавдар ажлын адуун дээр ихэвчлэн тохиолдоно.
Борвины үений дотор талын ужиг үрэвсэл /шпат/ маш ноцтой хүнд согог мөн. Энэ үрэвслийн уршгшаар уул үений олон ясны гадарнуу хэлбэрээ алддаг, бороолон ургадаг, хавдаг үүсдэг, тэдгээр олон яс хөдөлгөөнгүй болдог, адууны явдалд борви нь маш их хөндүүрлэн өвчилдөг юм. Борвины үеийн дотор талын үрэвсэл бол адууг ажлын ба үржлийн хэрэгцээнээс гаргадаг ноцтой өвчний нэг юм. Тийм өвчтэй адуу явахдаа өвчтэй хөлөө татгануулан дээш өргөж алхална. Заримдаа энэ өвчин борвины үеийн дотор талд ямар нэгэн үзэгдэхүйц өөрчлөлт үүсгэхгүйгээр тусдаг /борвины мэдрэлийн үрэвсэл ч гэнэ/. Борвины үеийн дотор талын ужиг үрэвсэл үүсэх шалтгаан нь давагдашгүй хүнд хүчир ажилд эдлэх, борвины үе нарийхан хавчгар байх уул хөл матига, туурайг буруугаар цэвэрлэх өсгийг нь хэт цаагуур огтлох явдал болно. Борвины үеийн дотор талын ужиг үрэвслээр өвчлөх явдал удам дамжих талтай. Энэ өвчнийг танихын тулд сэжигтэй хөлийг нь дээш, уул адууны хэвлийд хүртэл өргөж хэдэн минут барьж тавиад, тэр адууг хөтлөн явуулдаг бөгөөд тэгэхэд адуу хөлөө татгануулан урагш зөөж тавиулсанаар хөл нь өвчтэйг мэднэ. Борвины үеийн ар гадаргуун дээрх өвчнийг борвины бороо гэж нэрлэдэг. Эрүүл адууны борвины үеийн ар гадаргуу нь борви ёсны товгор оройноос доошоо цэх шулуун шугам үүсгэдэг бол борви бороотой байгаа үед тэр шугам нь тахирлан товойсон байна.
Борвины бороо бол бага адууг муу тэжээх үед олонтаа үүсэх бөгөөд тийм нөхцөлд борвины үе сайтар хөгжиж чаддаггүй, хавчгар нарийн, эзэлхүүн багатай, шөрмөс султай байдаг. Борвины бороо үүсгэх хэд хэдэн шалтгаан бий.
Үүнд:
1. Тагалцагийг нугалагч өнгөц булчингийн шөрмөсний ужиг үрэвсэл
2. Борвины үеийн олон ясны доод талын эгнээ ясны ужиг үрэвсэл
3. Борвины үеийн ар талын урт шандасны ужиг үрэвсэл эдгээр болно. Борвины үеийн ар гадаргууг тэмтрэн үзэхэд хатуу товгор, гөвдрүү мэдэгдэнэ. Савхан ясны орой томорсон байх явдал адуун дээр олон үзэгдэх бөгөөд тэр нь шөрмөсөнд ойртож борвины үений ар гадаргууны байдлыг борвины борооны нэг адилаар өөрчилсөн байдаг.
Заримдаа яс, шөрмөсийг хөндөөгүй хавдар арьсан дор үүссэн байдаг. Тийм хавдрыг борвины бороо гэж үзэж болохгүй. Мөн түүнчлэн борвины бороогоор өвчлөх хандлага удамших шинжтэй байдаг. Борвины бороотой адуу удаан хугацааны эдэлгээнд таарахгүй ба тийм адууг устгадаг. Хойд хөл дээр ясны гялтганын бороо ховор тохиолдоно.
Бэрэвхий урт, бэрэвхийн шөрмөс шандас сул байгаа үед тэр бэрэвхий доош их суусан байх нь олон тул “суумгай бэрэвхий” гэж нэрлэнэ. Энэ согог уналгын баг хатирч хөгшин адуунд их тохиолдоно. Ялангуяа хойд хөл нь цэх адуу ийм согог олох нь элбэг. Тагалцагны үе нь бараг газар хүрэх шахсан байдлаар илрэх суумгай бэрэвхийтэй хөлийг “баавгайн савар” гэдэг.
А.Дөл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна