Залуучуудын улсын аваргад Хөвсгөлийн начин түрүүлж, Өлгийн арслан, Өвөрхангайн заан нар удааллаа


19, 20 настай залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Дархан-Уул аймагт амжилттай болж өндөрлөжээ. Монгол Улсын хүчит заан Р.Даваанямын нэрэмжит болгон зохион байгуулсан уг барилдаанд аймаг, байгууллагаасаа шалгаран ирсэн 1993, 1994 оны нийт 104 залуу 10 зоонд хуваагдан барилдсан байна. Зоо тус бүрээс эхний хоёрыг шалгаруулсан бөгөөд Увсын О.Баярцогт, О.Түмэн, Булганы Э.Сумьяабат, Ховдын Л.Цэнд-Аюуш, Шонхорын Э.Жүгдэрнамжил, Төвийн Б.Содхүү, Дарханы Д.Цэрэнпунцаг, Завханы Д.Батбаатар нарын сайчуул зооноосоо шалгарч чадаагүй байна. Мөн а.н Ө.Дүүрэнбаяр, Хөвсгөлийн с.з Э.Өлзийсайхан, Э.Баасанжав нар оролцон барилдсангүй.
Барилдааны дүн гарахад Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, өнөө жил аймагтаа начин цол хүртсэн, наадам наадмын дэвжээ үзсэн Батбаярын Даваа-Очир 16 даваа, 3 унаатайгаар түрүү бөхөөр тодорчээ. Өсвөр үеийн улсын аваргын тэмцээнд хэд хэдэн удаа шагналт байрт шалгарч байсан бол залуучуудын аварга боллоо.
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, өнөө жилийн отгон арслан Бередмуратын Серик түрүү бөхтэй адил даваатай ч түүнд унасан тул байр ухарсан байна.
Гутгаар байрт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, Аварга дээд сургуулийн оюутан, сумын шилдэг заан Жигжидсүрэнгийн Бямбадоньд шалгарсан байна. Түүний хувьд хийгүй нягт уран барилдаанаар аль эрт олны хараанд өртсөн бөгөөд хөлийн бэртлийн улмаас сүүлийн үед зодоглоогүй билээ.
Дөтгөөр байрт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, ОБЕг-ын Аврагч спорт хорооны бөх, аймгийн начин Лхагвасүрэнгийн Отгонбаатар шалгарсан байна. Энэ залуу гэмтлээс болоод барилдаанаа төдий л гаргаж чадаагүй сурагтай. Түүнээс ямар ч медаль хүртэх бие арал, бөхийн авьяас түүнд бий.
Тавдугаарт Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат, Аварга дээд сургуулийн жүдо бөхийн төгсөх ангийн оюутан, Гүнсэнноровын Батмөнх шалгарчээ. Дархан хөмрөө, хавираатай энэ залуу бөхийн өргөөний сумын заануудад ч сайн барилддаг.
Зургадугаар байрт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн залуу заан Болор-Эрдэнийн Номиндалай шалгарсан байна. Медалийн төлөө яригдаж байсан ч цөөнгүй унаж байр хойшлосон байна.
Долоодугаар байрт Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын харьяат, аймгийн начин Даваасүрэнгийн Аззаяа шалгарсан байна. Бие арлаар хэнээс ч дутахгүй энэ залуу өнөө жил аль ч барилдаанд давгүй үзэж байгаа билээ.
Наймдугаарт Ховд аймгийн Жаргалант сумын харьяат өсвөр үеийн улсын аварга, аймгийн харцага Энхболдын Эрдэнэбаяр оржээ.
Есдүгээр байрт Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга шалгаруулах барилдааны хүрэл медальт, сумын заан Лхагвасүрэнгийн Энхсаруул шалгарсан байна. Гарын бэртлээс шалтгаалж энэ намар цөөн зодоглосон залуу уран барилдааны шагнал хүртсэн байна.
Аравдугаарт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, олноо “Буман хишигтэн цэрэг”-ийн Даваажаргал хэмээн “алдаршсан” Эрдэнэцогтын Даваажаргал шалгарсан байна. Ямар ч барьцнаас яаж ч барилдаж мэдэх энэ залуу сайчуулыг хазайлгасаар эхний 10-т үлджээ.
Арваннэгдүгээр байрт Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Женкогийн хэмээн нэршсэн Мөнхжаргалын Билгүүдэй шалгарсан байна. Эхний хэсэгт сайн барилдаж байсан ч төгсгөлд нэлээдгүй унаж байр ухарсан байна.
Арванхоёрдугаар байрт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат сумын заан Ядамсүрэнгийн хүү сумын харцага Бумбаяр орсон байна. Зүүн хөлд дархан ордог энэ залуу уран гараа дэвээний шагнал хүртжээ.
Арвангуравдугаарт өнгөрсөн жилийн өсвөр үеийн улсын аваргад оролцож байсан Архангайн Будаагийн Батсайхан шалгарав. Өнгөрсөн жилийнхээс эрс өссөн энэ залуу саяхан Бөхийн өргөөнд а.а Ж.Мөнгөнийг давхар ачаад давж харагдсан даа.
Арвандөрөвдүгээрт цэргийн начин Б.Тогтохын хүү Эрхэмбаяр шалгарчээ. Хийгүй нягт барилдаантай Эрхэмээ хөлийн гэмтлээс шалтгаалж сайн оролцоогүй бололтой. Гэхдээ л өсвөр залуучуудад аль алинд шигшээд үлдэнэ гэдэг сайны шинж байлгүй.
Арвантавдугаар байрт Архангайн Баяраагийн Мөнхтулга оржээ. Өндөр нуруу, их бяр түүнд бий. Өнөө жил Архангайдаа дөрөв давсан энэ залуу санаснаас хойгуур оржээ.
Арванзургадугаарт Санийдагвын Түвшинжаргал орсон байна. Зоригтой, шийдэмгий нягт барилдаантай энэ залуу сумын заануудын барилдаанд аюул тарьдаг хүмүүсийн нэг. Аваргынхантайгаа үнэн хүчийг үзсэн бол дээшлэх байсныг үгүйсгэх аргагүй.
Арвандолоодугаар байрт Увсын Дэмчигийн Урианхай шалгарсан байна. Хэнтэй ч сайхан барилдчихдаг түүний хувьд энэ барилдаанд төдий л сайн үзээгүй бололтой.
Арваннаймдугаарт Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат, чөлөөтийн Б.Намхай шалгаран үлдсэн байна. Мөн л “Аварга”-ын бүтээгдэхүүн.
Арванесдүгээр байрт Дарханаас ганцаар үлдсэн Энхбаатарын Төгөлдөр шалгарсан байна. Чөлөөт бөхөөр барилддаг энэ бөх Говь-Алтайн Бигэрийн гаралтай гэнэ.
Хорьдугаарт гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон Хөвсгөлийн Б.Батбилэг шалгарсан байна. Бяртай үлдэцтэй барилдаантай энэ бөх гэмтлийн улмаас нэг л сайн барилдахгүй байна уу гэлтэй.
Багийн нэгдсэн дүнгээр Аврагч спорт хороо түрүүлсэн бол Аварга дээд сургуулийн баг дэд байрт, Хөвсгөл аймаг гутгаар байрыг эзлэв.
Дарханы дэвжээнд үлдсэн залуусыг харахад аргагүй л үлдэх ёстой нь үлджээ гэмээр харагдлаа. Энэ л залуусаас ирээдүйн алдарт аваргууд, арслангууд төрөх нь дамжиггүй. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай.
МУИС-ийн оюутан Т.Түмэндэмбэрэл

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна