Танаас хойш галав юүлсэн ч хамаагүй юү?

Үндэсний их баяр наадмын тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах тухай яриа сүүлийн үед нилээд хүчтэй өрнөж, энэ талаарх саналаа ММСУХ нэгтгэн боловсруулаад зохих дээд газарт нь өргөн барьсан билээ.
Гэтэл саяхнаас УИХ-ын нэгэн гишүүн хуулийн төсөл санаачлан боловсруулж УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлж эхэллээ. Тэрхүү хуулийн төслийг үзэж танилцахад яав ч тэвчиж болохгүй зарим нэгэн заалт оржээ. Шуудхан хэлэхэд, энэ төсөлд жил бүр Монгол орны 4-5 бүс нутагт зохиогддог бүсийн хурдан морины уралдаануудыг болиулах, зогсоох, зөвхөн улсын болон аймаг, сумдын наадмын хурдан морины уралдаануудыг үлдээхээр зааж байгаа юм байна. Үүнийг улс, бүсийн уралдааны амжилтаараа уяачийн дээд цол хүртсэн, УИХ-ын гишүүн нэгэн уяач санаачилсан нь тун сонин санагдаж байна. Эрхэм Улсын их хурлын гишүүн үүнийгээ “Улсын цолтой уяачид дэндүү олон боллоо” гэж тайлбарлаж байгаа юм байна. Нөгөө “ашиг сонирхлын зөрчил” чинь энд жинхнээрээ илэрч байгаа юм биш үү?!
Хурдан морины "Их хурд", бүсийн уралдаан гэдэг нь Монголын хурдан морины уралдаанд ямар хөгжил дэвшил авчирсан, хэрхэн яаж үүссэн, хөдөөний уяачдын ажил амьдралд ямар нөлөө үзүүлсэн юм бэ гэдгийг дээрх уралдаануудыг санаачлагчийн хувьд би товч боловч дурдан өгүүлэхээс өөр аргагүйд хүрлээ.
Өнөөдрийг хүртэл хийж ирсэн Үндэсний (улсын) их баяр наадмын хурдан морины уралдаан нь үнэн хэрэгтээ үндэсний хэмжээний хурдан морины уралдаан биш юмаа.
Яагаад гэвэл энэ уралдаанд Монгол Улсын бүх аймгийн хурдан морьд хамрагдаж оролцож чаддаггүй юм. Энэ уралдаанд 1990-ээд оны сүүлчийг хүртэл зөвхөн Төв аймгийн морьд уралддаг. Зарим жил хааяа Дундговь, Хэнтий, Сэлэнгэ аймгийн цөөн уяачдын морьд оролцож ирсэн юм.
1990-ээд оноос хойш энэ уралдаанд Улаанбаатар хотын бизнесмен залуучуудын морьд голдуу, түүн дээр Сүхбаатар, Дундговь, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгийн цөөн уяачдын морьд оролцож байгаа юм.
Бизнесмен залуучууд зүүн аймгуудаас хурдан морьд худалдаж аваад, хэн нэгэн уяачаар уяулаад, өөрсдийн уугуул орон нутгийн нэр дээр бүртгүүлэн уралдуулж байна. Үүнийг өнгөц харахад олон аймгийн уяач энэ уралдаанд оролцож байгаа мэт харагдавч яг аймаг, орон нутгаасаа ирж оролцож байгаа хөдөөний уяач арван хуруунд багтахаар тоотой байна.
Ийм ийм үндэслэлээр, яг бодитой авч үзвэл “Улсын наадмын хурдан морины уралдаан нь үндэсний хэмжээний буюу улсын чанартай уралдаан” биш, зөвхөн төвийн бүсийн цөөхөн аймаг, сумын хурдан морьдын уралдаан юм.
Улсын наадмын бөхийн барилдаан, сурын харваа хоёрт Монгол Улсын бүх шилдэг хүчтэн, бүх шилдэг харваач нар цугларан оролцдог учраас үнэхээр үндэсний хэмжээний, улсын чанартай спортын уралдаан, тэмцээн болж чадаж байгаа юм.
Тийм ч учраас олон зуун жилийн турш бөх, харваач нарт цол олгож, уяачдад цол олгохгүй явж ирсэн юм.
1990-ээд оноос бөх, суртай адилтгаад зөвхөн Улсын наадмын хурдан морины уралдааны амжилтаар улсын цол олгосон чинь ердөө Төв аймгийн уяачид л авцгаасан байдаг.
ММСУХ байгуулагдахаас өмнө Улсын Батлан Хамгаалах Туслах Нийгэмлэгээс 71 хүнд “Алдарт уяач” цол өгсний 52 нь Төв аймгийн уяачид байсан.
Энэ бол шударга бус явдал юм. Бүх насаараа адуу дагаж, морь уяж яваа Увс, Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь зэрэг зах хязгаарын болон Улаанбаатарт ирж уралдаж чаддаггүй аймаг, сумдын уяачид Төв аймгийн уяачдаас юугаараа дутуудаа улсын цолд хүрч чаддаггүй юм бэ? Ардчилсан нийгэмд ийм тэгш бус явдал байж болохгүй биз дээ.
Улсын наадмын довон дээр 60 гаруй жил хурдан морины уралдаанд ямар нэг байдлаар тасралтгүй оролцож ирсэн хүний хувьд надад энэ байдал онцгой хурцаар мэдрэгдсэн учраас би “Их хурд” болоод бүсийн уралдааныг санаачлан ММСУХ-ны бодлого болгон, олон нөхдийн хамт зохион байгуулж хэвшүүлсэн юм.
1995 оноос хойш Үндэсний их баяр наадмын зэрэгцээ “Их хурд” уралдаан 6, бүсийн уралдаан 90 шахам удаа хийжээ. Эдгээр уралдаанд уясан морьд нь түрүүлж, айрагдсан уяачдад одоогийн мөрдөж байгаа Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу улсын цол олгосон билээ. Одоогоор улсын цолтой уяач Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Өмнөговь, Дундговь, Төв аймаг, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгийд (2) байгаа, энэ тоо цаашид аажмаар өснө. Үндэстэн ястны хувьд халх, дөрвөд, баяд, дарьганга, буриад, барга, үзэмчин, торгууд, урианхай, захчин, мончоого, казак бүгд үүнд хамрагдаж чадсаныг хэлэхэд бүр ч таатай байна.
Монгол орны хангай, говь, зүүн, баруун бүсүүдэд Засгийн газрын тогтоолын дагуу жил бүр болж байгаа бүсийн уралдаанууд хамрах хүрээ (5-8 аймаг), оролцож буй уяачид, уралдаж буй морьдын тоогоороо Хүйн долоон худагт болдог наадмын уралдаанаас арай илүү өргөн олныг хамарч байгаа юм.
Сумын наадамд түрүүлсэн морьд Үндэсний их баяр наадамд ирж уралдаад түрүүлсэн жишээ олон бий. Дорноговийн Сайхандулаан суманд түрүүлсэн С.Балдандоржийн Хонгор морь, Увс аймгийн Баруунтуруун суманд түрүүлсэн Ц.Цэрэнжээгийн Шар хээр, Д.Цэнд-Аюушийн Хүрэн морь, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд түрүүлсэн Ч.Улааны Зээрд морь, Завхан аймгийн Тэс суманд түрүүлсэн С.Батсамбуугийн Зээрд халзан гэх мэт хөдөө орон нутгийн наадамд түрүүлсэн морьд “улсын” нэртэй уралдаанд ирээд түрүүлэх явдал ийм элбэг байгаа нь бүсийн уралдааны чанар, чансаа улсынхаас дутуугүй хөдөөд сайн хурдан морь, өндөр ур чадвартай уяач олон байгааг гэрчилж байна. Тэд уяачийн хөдөлмөрөөрөө улсын цол авах бүрэн эрхтэй ч, чадвартай ч хүмүүс.
Ийм байхад бөхийн барилдаантай механикаар адилтган зөвхөн Улсын наадмын амжилтаар улсын цол олгоно гэж муйхарлаж болохгүй. Бөр, морь хоёр адилгүй. Орон нутагт түрүүлсэн бөхчүүд Улсын наадамд гурав бараг давдаггүй шүү дээ.
Их хурд, бүсийн уралдаанууд ийнхүү тогтмолжиж хэвшсэнээр хурдан морины цоо шинэ өндөр зэрэглэлийн уралдаанууд бий болж, уяачдын эгнээ илэрхий өргөжиж, уралдах морьдын тоо эрс нэмэгдсэн юм.
90-ээд оны дунд үеийг хүртэл улсын хэмжээгээр жилд 100-аад мянган морь уралдаж байсан бол одоо 200-гаад мянган морь уралдах болж, энэ тоо даруй хоёр дахин нэмэгдсэн юм.
Үүнтэй уялдан хот, хөдөөд олон уяач энэ л ажлаараа дагнан хөдөлмөрлөх болж, нэг ёсондоо хурдан морь уях нь “үндэсний үйлдвэрлэлийн” хэмжээнд нэгэнт хүрч, ММСУХ-ны тандсан судалгаагаар олон мянган ажлын байр бий болоод байна.
Хавар, зуны бүсийн уралдаанууд байхгүй болоод зөвхөн долдугаар сарын 11-нд л морь уралддаг болчихвол энэ бүгд юу болох вэ? Наад зах нь олон мянган хүн ажилгүй болно биз дээ.!
Би дээр нэгэнтээ дурдсан “Өөрөө улс, бүсийн уралдааны амжилтаараа уяачийн дээд цол хүртсэн, УИХ-ын гишүүн нэгэн уяач санаачилсан нь тун сонин” гэж. Гэтэл энэ “ашиг сонирхлын зөрчилтэй” саналыг мөн л Монгол Улсын алдар цолуудыг нэгийг ч алгасалгүй шат дараалан хүртсээр дээдийн дээдэд нь хүрсэн уяачдын холбоо, уяач олон түмний алган дээр бүүвэйлэгдэж явдаг нэгэн их уяач хүртэл дэмжих хандлагатай байгаа нь бүр ч сонин.
“Хүлэг болгон жороогүй, хүн болгон адилгүй”, “Өөрийн бодол өөртөө зөв” гэх зэрэг онч мэргэн үгс байдаг даа.
Өөрсдөө өндөр цол хэргэмий нь нэгэнт авчихсан болохоор, өөртэй нь адилхан цолтой өчнөөн олон хүн бий болох нь тэдэнд бас эвгүй байгаа юм биз дээ!!!
Та нараас хойш галав юүлсэн ч хамаагүй юу?!
2013.11.19 ММСУХ-ны зөвлөх, доктор /Ph/ А.Баярмагнай
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна