Тэс омгийн адууны гарал үүсэл
Тэс омгийн адууны гарал үүсэл
Тэсийн голын унага, Тэрхийн гол хүүхэн гэх хэлцээс улбаалан дүгнэвээс Тэсийн голын адуу Монгол улс Манжид дагаар орохоос өмнө нэрд гарсан хурдтай, Гал шарын адуунаас емнө алдаршжээ.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Мод толгой, Хүүхдийн овоо, Бага харгана, Хамбан уулын хад чулуунд дүрслэн үлдээсэн гурван морь хөллөсөн морин тэрэг, адууны туурайн тамга, Найман адуу тууж нохойгоо дагуулж яваа сүг зургуудыг археологчид хүй нэгдлийн үеийн хүрэл зэвсгийнх гэж баталдаг. Найман адууны сүг зураг нь өнөөгийн Тэс адууны толгой, чих, сүүл болон еренхий төрхтэй (тахь) төсөөтэй байдаг.
Хүй нэгдлийн үед хүмүүс зэрлэг адууг дасгаж, гэршүүлж эхэлсэн нь хүрэл зэвсгийн үед хамаардаг байна. Оросын эрдэмтэн С.Н.Боголюбовский Я.Лус нар Монголын нутагт адуу, үхэр, тэмээ, хонь, ямааг гэрийн болгосон Японы эрдэмтэн Гото Томида адууг монголчууд эхлэн гаршуулсан болохыг батладаг.Судлаачид адууг тэжээвэр болгосон анхны голомт нутаг нь Оросын Сибирийн өмнөд болоод байгалийн тэртээх хээр тал юм гэжээ. (1) Оросын байгалийн тэртээх тал нутаг монгол орны газар нутаг байсан гэж үзвэл монголчууд зэрлэг адууг анхлан гаршуулалцсан гэж үзэж болно.Тэгэхдээ Тэсийн голын сав нутагт зэрлэг адууг гаршуулсан болохыг дээрх археологичдын баримт харуулж байна.
Булнайн нуруунаас эх авч Хевсгөлийн Цагаан уул, Цэцэрлэг, Завханы Баян-Уул, Баянтэс, Тувагийн Эрзин, Самгалтай, Увсын Тэсээр дайрч Увс нуурт цутгадаг Тэсийн голын ай сав дагуух адууг "Тэс адуу" хэмээн нэрлэж Дөрвөд, Баяд, Хотгойдын хошуу нутагт өсгөн үржүүлж иржээ.
Тэсийн голын ай сав нутагт үе, үеийн турш амьдарч байгаа Хотгойд, Баяд, Дөрвөд зон олны ухамсартай үйл ажиллагаа, монгол орны хангай, хээр, Их нууруудын хотгорын эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр Тэс адуу түүний удам, бүлүүд цэврээр үржүүлэгдэж байна.
1766 онд Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунаас одоогийн Ховд аймгийн Мянгад сумынхан тасран нүүж өөлдийн Галданбошготын хошуу Алтанхөхийд нутаглахдаа Тэс адууг аваачсан байна.
Гэрсэнз түүний хүү Убаши хунтайж, Батмөнх даян хаан, Ойрадын Амарсанаа, Даваач, Хотгойдын Чингүнжав нарын дайчин эрсүүдийн унаж байсан хийгээд тэдгээрийн унаган иргэдийн өсгөн үржүүлж байсан адууны удам угсаа гарвал нь одоо үржүүлж байгаа Тэс, Мянгад, Хотгойд адууны эх суурь бааз мөн юм.
Биологийн онцлог
Тэс омгийн адууны 85.8% нь чийрэг, 14.2% нь нягт бие цогцостой бөгеөд галибарын түгээмэл согогүй, туурай хавтгай, гахай нь туурайны ирмэгтэй бараг тэгш боловч Хотгойд, Гандан жас, Мянгад удмын адууны гахай гүн, туурай цомбон, хотгойд, мянгад адууны цээж өргөн гүн, Тэс адууны цээж харьцангуй хавчиг, толгой том ясархаг, хамар монхор, хамрын нүх том дугуй, туушингийн хоорондох зай өргөн, аман хүзүү зузаан-дөрвөлжин, хонин шар, бор өнгийн онигордуу нүдтэй босоо соотон өд хэлбэрийн чихтэй байна. Сэрвээний өндөр 128-135 см, монгол үүлдрийн адуунаас хамгийн биерхэг, чацархаг, нуруу тэгш ергөн, хондлой голдуу бөгтрөгтэй, хавирга матааслаг, сүүл дэл шингэвтэр, дөрвөн мөчний шөрмөс тод, хавтгайвтар, сиймхий сайтай, мах булчин нь хөвчирсөн хөгжил тод ерөнхийдөө хатингар. Тэс түүний удмууд нь уналга-хурд-мах, мах-уналгын хэвшлээр ялгагддаг. Тэс адуу нутгийн монгол үүлдрийн адуунаас сэрвээ, хондлой 1-8 см-ээр өндөр биеэр урт, ясархаг бөгөөд харин цээжний өргөн, гүний хэмжээгээр яльгүй дутуу байдаг. Үүдэн шүд том хавтгай, соёо бахим бүдүүн боловч ясан араа жижгэвтэр, шүдний чигжээс буйл маш нягт байдаг болно. Сэрвээний өндрийг биеийн ташуу урттай харьцуулахад 4-4.5 см буюу 9.6%-иар илүү байгаа нь монгол адууны нэгэн адил бэлчээрт зохилдсон болохыг харуулж байна. Энэ омгийн адуу зүсний хувьд улаан хээр, хээр, бор, хул, зээрд байх нь түгээмэл.
Тэс удмын адуу хурдлах, унаа даах чадвараар баруун аймагтаа төдийгүй улс даяар магтагддаг. Нэгж хугацаанд Тэсийн их насны морь 10.04, Тэс азарга 10.2м/ сек хурдалдаг болох нь судалгаагаар тогтоогдсон.
Cap хайрхан, Их хурд-98, Алтайн унага-99 морин эрдэнэ даншиг наадамд айрагдаж, түрүүлсэн морьдын 28-30 хүртэлх хувийг Тэс адуу эзлэж байлаа. Түүнчлэн улсын чанартай даншиг наадамд оролцсон тохиолдолд Тэс адуу айрагдахгүй үлдсэн тохиолдол сүүлийн арвай жил гарсангүй.
Удам дагуулан үржүүлсэн нь
Малч гярхай хүмүүс, мэргэжилтнуүд галибар цогцос, зүс. гарал үүсэл, хээл авах, тээх, төлийн амьдрах чадвар, төрөлхийн болон олдмол тэсвэр, дархлал зэрэг дотоод, гадаад үзүүлэлт, махлаг, сүүлэг, унаа даах, хурдлах зэрэг ашиг шимийн шинжүүд, номхон дөлгөөн, үрсэг, ижилсэг, сүрэглэх гэх мэт зан араншингийн цогц үзүүлэлтээр адуугаа шилж сонгож айл өрхүүдэд бүл удмуудыг бий болгон өөр дотор нь цэврээр нь үржүүлж ирсэн байна. Цэвэр үржүүлэг нь мөн чанартаа ингбриденг (терлийн) нийлүүлэг бөгөөд удаан хугацаагаар хэрэглэхэд ижил /гомозигот/ сүрэг үүсдэг, Ингэснээр удамшил батжин тогтворжсон боловч гадаад орчны нөлөөгөөр жижиг хувьсал /мутаци/ байнга явагдаж иржээ. 1993 онд Тэс адууны тоо толгойн өсөлт, зарим ашиг шимийн удамших чадвараар монгол адуунаас ялгагдах тул биеэ даасан популяци /омог/ мөн болохыг судалгаагаар баталжээ.
Тэс адууг өөр дотор нь цэврээр үржүүлж байна. Цаашид ч цэвэр үржүүлгийн аргыг хэрэглэнэ. Ингэхдээ төрлийн болоод удам дагуулан үржүүлэх арга хэрэглэнэ. Ингбриденг эрт үеийн өвег дээдсийнхээ нэрд гарсан гарамгай сайн адууны шинж чанарыг бататгаж, ижил төстэй удмуудыг үе залгамжлуулдаг. Энэхүү практик ач холбогдлыг нэг гарамгай сайн азаргаар адуугаа сайжруулж болдгийг малчид сайтар мэддэг боловч бие цогцос, амьдрах чадварыг доройтуулдаг дутагдалтай хэмээн орхигдуулж ирсэн цаашид ч орхигдуулах буюу хэт болгоомжлох хандлага малчдын дунд бий. Иймд шинжлэх ухааны үндэстэй хэрэгжүүлэх ёстой.
Айл өрх бүр цеөн хэдэн адуутай байх үедээ ч тус тусдаа азаргатай байсан. Тэгэхдээ азарга тавихдаа гол телөв өөр айлын, алс холоос авдаг. Ингэснээрээ азарга солих бүрд удам хоорондын нийлүүлэг явагдаж байсан.
Цэвэр (төрлийн) үржүүлгийг бид:
1-рт: Нэр цуутай сайн азарга. гүүний удмуудын үр төл тэдгээрийн сайн талыг бататгах
2-рт: Онцгой содон сайн шинжийг хадгалсан азарга гүү бүрийн үр төл түүнд дамжиж байгаа шинжийг батжуулах үр төлөөр нь шалгаруулах
3-рт: Ойр төрлийн нийлүүлэгээс аль болох түргэн хугацаанд зайлсхийх төрлийн холбоогүй задгай удмын нийлүүлэг явуулах
4-рт: Алс хол, төрлийн холбоогүй удмуудыг солбицуулан үржуүлэх
5-рт: Тавьсан зорилт, тохиромжтой хэвшлээ хангаагүйг хэрэгцээнд ашиглах заазласнаар өвөг дээдсийн болон шинжлэх ухааны үндэстэй шилж үлдээсэн ашигтай шинж чанарууд батжаад зогсохгүй илүү чанартай үр тел бүхий генелог удмуудыг гарган авлаа, Төрлийн холбоо бүхий хэсэг бүлэг адууг удам гэж нэрлэж болохгүй. Удам бол тодорхой үндсэн шинж чанарыг хадгалж байх ёстой.
Таван төрлийн мал дотор хамгийн түрүүнд шилжтохируулан сонгож, удам дагуулан үржүүлснээр тодорхой амжилтанд хүрсэн нь монголчуудын хувьд адууны аж ахуй мөн. Монгол адууг шилж сонгох арга зүй 12-р зууны үеэс улбаатай бөгөөд хурдан морины шинжийн судар олон арваараа малчдын гар дээр очиж, оюуны мэдлэг болсонтой ч холбоотой биз.
Тэс адууны дотор генелог удам байнга бий болж устаж, шинээр бий болж ирсэн байна. Генелог (угшил) удам гэдэг нь гарамгай сайн нэг хээлтүүлэгчийн гаралтай боловч тодорхой зорилго, бодлого чиглэлтэй шилэлт, тохируулан сонголт хийгээгүй үржлийн хэсэг малыг хэлдэг. Мал аж ахуйн прагктикт генелог удам бий болоод дараа нь тодорхой чиглэл зорилготой, шилэлт, тохируулан сонголтыг чиглэсэн бодлоготойгоор явуулж өндөр ашиг шимт үржлийн хэсэг бүлэг завод удмыг бий болгодог. Энэхуү удам бий болгох үржлийн ажил урсгалаар явагдаж ирсэн боловч Тэс адуунд байгаль экологи, нөхцөл, хүмүүсийн адуугаа эрхлэн өсгөж байсан онцлог 1960 оноос шинжлэх ухааны үндэстэй селекци явуулснаар дараах генелог удам бүлүүд бий болсон юм.
Тэс омгийн адууны генелог удам
1. Дөрвед далай хааны Говь түшээ гүний хошууны эдүгээ Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруун туруунд үржүүлж байгаа "Таван тэс-говь" удам. энэ нь монгол адуунаас чацархаг/сэрвээний өндер 130 см-ээс дээш/ цээж харьцангуй хавчигдуу, толгой махлаг бус, том ясан толгойтой, хамар монхор, хамрын нүх уужим дугуй, ерөнхийдөе хатингар, шөрмөс булчинлаг, хурдлах чадвар сайтай. Хурд-уналга-махны чиглэлтэй,
2. Эрдэнэдүүрэгч вангийн Батмөнх даян хааны адууны
гаралтай эдүгээ Завхан аймгийн Баянтэс, Тэс , Асгат, Баянхайрхан,
Хөвсгөлийн цэцэрлэг сумдад үржүүлж байгаа "Гандан жас" удам.
Энэ нь шар хээр, улаан хээр, саарал. бор ундсэн зүстэй араатан
хэлбэрийн галибартай . чихний үзүүр хурц, уг бүдүүн. нүд жижиг, хамрын нүх том, цээж гудгардуу, шүдний углуурга гүнээс шүд нь жижиг мэт харагддаг, уналга эдэлгээ даах чадвар сайтай. Уналга эдэлгээний чиглэлтэй.
3. Эрдэнэ дүүрэгч ван, Хотгойдын Чингүнжавын адууны
гаралтай эдүгээ Хөвсгөл аймгийн Цагаан уул, Завхан аймгийн Булнай
зэрэг сумын "Хотгойд удам" цагаан бор. хээр үндсэн зүстэй жижгэвтэр биетэй, сэрвээний өндөр дунджаар 128 см, махлаг,уналга-эд?лгээ даах чадвар сайтай, мах-уналга-эдэлгээний чиглэлтэй 7 бүлд хамрагдаж байна.
4. Эрдэнэдүүргэгч вангийн Доржцэдэнгийн хошуунаас Ховдын хязгаарт нүүдэллэн очсон хүмүүси?н
үржүүлж байгаа "Мянгад" удам, хээр, хул, хурэн ундсэн зүстэй. Ховд аймагтаа хурдаараа гайхагддаг, илүү
хавирга-нугалмын хувьсамжтай, уналга-мах-хурдны чиглэлтэй.
5. Хил залгаа ОХУ-ын Тува нутгийн монголчуудын монгол адууны сайжрагдсан удам (нутгийнхан нь
Хайнаг адуу гэдэг)
Тэс омгийн адууны дотор 5-н үндсэн удам, удам бүрт эх эцгийн бүлүүд олноор бий болсон нь цаашид Тэс адуу сайжрах үндэс болохын хамт удам дотроос удам үндэслэгч, залгамжлагчийг сонгон шалгаруулах,
удам хоорондын үржүүлэг явагдаж гетерозис, хурдлах, тэсвэрлэх, биерхэг шинж чанарууд байнга сайжран удамшиж хувьсаж чадах генийн сантайгаараа онцлог.
Удам бүлийн тоо нэгэн үүлдрийн дотор олон байх тутам үржил селекцийн ажлын үр дүн сайн байдаг, Удам дагуулах үржүүлгийг амжилттай явуулах хангалттай тооны удам бүл Тэс омгийн адуунд байгаа нь цаашид удам хослуулах, удам хоорондын (кросс) соливцуулгыг чадварлаг явуулах боломжтой. Удам үндэслэгч, залгамжлагчдыгтодруулан гаргажхээлтүүлэгторуулах, бүхадуугөөр удмаас зөв тохируулан сонговоос шинэ удам улам сайжирдаг. Энэхүү ажлыг хийхэд үр төлөөр сонгох нь хойшлуулшгүй зорилт мөн.
Цаашид үржлийн ажлыг системтэй явуулж чадвал генеолаг удмаас завоп удам үүсэх бэлтгэл хангагдаад байна.
ТЭС ОМГИЙН АДУУНЫ ТАРХАЛТ
Тэс адууны уугуул нутаг нь Увс, Завхан, Хөвсгөл аймгийн Тэс, Зүүнговь,Баруунтуруун, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Цэцэрлэг, Цагаан Уул, Булнай зэрэг Тэсийн голын ай сав нутгийн сумдыг хамардаг. 1985 оноос Тэс адууны тархацыг тэлэх асуудал шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллага, хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Увс, Завхан. Хөвсгөл, Ховд аймгийн болон зэргэлдээх аймаг сумдад, мөн Улаанбаатар, Төв аймгуудад төрийн захиргааны бодлого чиглэлээр худалдах, шилжүүлэх, сайн дурын үндсэн дээр малчид авч байсны үр дүнд Увс аймгийн Сагил, Давст, Улаангом, Баруунтуруун, Малчин, Хяргас, Наранбулаг, Өндөрхангай, Зүүнхангай, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Их-Уул, Хөвсгел аймгийн Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Ховд аймгийн Дөргөн, Буянт, Ховд, Эрдэнэбүрэн сумдад өргөн тархлаа.
Судалгаагаар Төв аймгийн 10 гаруй сум, өөрсдийн аймгийн 21 сумдад 210 азарга, үрээ, байдас, Эрдэнэт, Дархан Хөтөл, Адуун заводод (хуучин нэрээр) Увс аймгийн Тэс, Зүүнговь сумаас 134 азарга, азарган үрээ, 214 байдас үржилд худалдагджээ. Үүнээс гадна сүүлийн үед Увс аймгаас нүүж байгаа малчин өрхүүдийн 3700 гаруй Тэс адуу шилжиж улс даяар Тэс адууны тархац тэлж монгол үүлдрийн адууны удам гарвалыг холтгох, үүлдэрлэг чанарыг сайжруулахад өргөн ашиглах боллоо.
1999 оны 6-р сард Даян аварга А.Сүхбат азарга, үрээ, байдас 13-ыг худалдан авсан байна. Тэс адууг нутгийн монгол адуутай нийлүүлэхэд түүний үр төлийн амьдрах чадвар сайжирч хурдлах чадвараа удамшуулдаг онцлогтой. 1988 онд Баруунтуруун сум Тэсээс 160 азарган үрээ, байдас авч Өндөрхангайн Хан Хөхийн удамтай хослуулан үржүүлснээр Cap Хайрхан, Их хурд-98, Морин эрдэнэ даншиг наадамд Баруунтурууны морьд түрүүлж айрагдлаа. Баруунтуруун сумын адуун сүргийн 25%-ийг Тэс удмын адуу эзлэх болов.
1985 оны 8-р сард Тэс, Зүүнговиос Тэс удмын тохиромжтой хэвшлийн 5 азарга, 24 гүү, 24 унагыг малын их эмч Б.Саарал, доктор Б.Минжигдорж нар шилэн авч Мал аж ахуйн хүрээлэнгийн нэр дээр Төв аймгийн Жаргалант, Цээл суманд шилжүүлж, үржүүлж судалгаа шинжилгээний ажил хийж байна.
Мянгад сумаас Буянт, Эрдэнэбүрэн сумдад худалдагдсан Мянгад азарганы үр төлөөс аймаг, сумын наадамд тогтмол түрүүлж айрагддаг Цэцэнготов, Пүрэвдорж, Жамсран нарын морьд байдаг. 1999 онд 26 азарга, 19 байдас бойжуулснаас 9 азарга, 16 байдас худалдагдсан мэдээ бий. Тэс адуу янз бүрийн бүс нутгийн байгаль цаг уурт зохицон амьдрах, нутагших чадвар сайтай хаана ч очсон уналга даах, хурдлах, ашиг шим, бие цогцсоо үр төлдөө бат тогтвортой дамжуулж чаддаг.
Бэлчээрийн монгол мал гойд тэсвэр хатуужилтай гэдэг нь түүний бие махбодийн дасан зохицол, гомеостаци чанарын дээд доод үзүүлэлт харьцангүй өндөр. Энэ шинж чанараараа тэсвэр хатуужилтайгаараа нутгийн адуунаас илүү болно.
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 2 сар дугаар № 13
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна