Н.Лхагвасайхан: Босго өндөр зүүн бүсийн наадамд хоёр жил дараалан морь түрүүлгэж, айрагдуулсан


Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн Алдарт уяач Н.Лхагвасайхангийн ярилцлагыг хүргэж байна.
-Уулзсан хүмүүсийн ихэнх нь удам дамжсан уяачид байна. Танай дээдчүүл морь малтай хэр ойр хүмүүс байв?
-Манай дээдчүүл морь гэхээсээ илүү бөхөд ойр байсан хүмүүс. Даншгийн начин “жүрэвий” хэмээх Лувсандорж бол манай өвөө байгаа юм. Мөн манай аавын дүү улсын начин Дашдаваа, аймгийн арслан Даваасүрэн гээд олон сайхан бөхчүүд бий. Миний хувьд удмаа дагаж барилдаагүй. Морь гэдэг хийморилог амьтантай холбогдоод 8-9 жил болж байна.
-Хэн таныг моринд урвуулав?
-Улсын начин Дашдаваагийн хүү Нацагдорж гээд аймгийн Алдарт уяач бий. Энэ дүү маань миний хүү
Лувсан-Очирыг төрөхөд улаан шүдлэн бэлэглэсэн юм. Тэр үеэс хойш л морь сонирхон аймгийнхаа аль хурдтай гэсэн сумдаас адуу цуглуулсан даа.
-“Дорнод-2009” зүүн бүсийн наадамд түрүүлсэн хүрэн морины эзэн байхаа?
-Тиймээ. 2009 оны зүүн бүсийн наадамд миний Эрхэт хүрэн морь түрүүлсэн. Хүрэн морь маань тэр жилдээ Хатиган гурван хошуу гэж яригддаг Сүхбаатар, Матад, Эрдэнэцагаан сум нийлсэн том наадамд мөн түрүүлж байсан хурдан буян.
-Хүрэн морь хаанахын хэний адуу вэ?
-Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Рагчаагийн Ооёогийн унаган адуу. Ооёо ахын адуу хурдан гэдгийг мэдэх болохоор “сайн их морь авах юмсан” гэдэг хүслээ дуулгачихсан байсан юм.Тэгсэн нэг амралтын өдөр Ооёо ах манайд ирээд “Ахад нь хоёр их морь байна. Нэгийг нь авах уу” гэж байна. Би ч харъя үзье болоод дагаад очсон. Нэгийг нь аль эрт хүн аваад явчихаж. Хүрэн морио барих гэсэн уурга байдаггүй. Алд дэлэм гаруй бургас барьчихаад адуугаа арайхийн хурааж байгаад манай уяач Эрдэнэбат хүрэн морио уургалаад авлаа. Тэгээд авъя, өгье болоод тавьсныхаа дараа хадгаа зүүхээ мартчихсанаа санадаг юм. /инээв/ Ахиад нөгөө хэдэн адуугаа хурааж байгаад барьж аваад хадгаа зүүсэн. Хоосон шахуу бидэнд хоёр ч удаа тэгээд амархан баригдчихсан болохоор би хүрэн морио надад ирэх гэж ирсэн хүлэг гэж боддог юм. Хүрэн морины эх Дорноговь аймгийн Тайж угшилтай адуу, харин эцэг нь Ооёо ахын өөрийнх нь унаган азарганы төл гэдэг юм. Би Эрхэт хүрэнгээ шинэ наймтай адуу 2008 оны өвөл авч, 2009 оны хавар оруулж ирээд нэг их сүйдтэй тэжээж чадалгүй бяраар нь уралдуулсан нь тэр юм.
-Дорнодод дан уяагаар уралдсан юм уу?
-Баяндэлгэр суманд болсон хаврын уралдаанд хорин хэдээр давхиад, Уулбаянд болсон бас нэг уралдаанд мөн дундуур давхисан. Түүний дараа бас нэг сунгаан маягийн уралдаанд түрүүлээд, тэндээсээ Дорнод явсан байсан. Би тухайн үед хотод Улаанбаатар сувилалд байсан юм.
-Хүрэн морио түрүүлэхийг үзэж чадаагүй юмаа даа?
-Сунгаанд түрүүлсэн гэдгийг нь сонсоод шууд Дорнод явж уралдааныг нь үзсэн л дээ. Зүүн бүсийн наадам гэдэг хэн дуртай нь адуу айрагдуулаад байдаг дов биш. Хурд чуулсан зүүн бүсийн аймгууд дээр хотын томчууд ирж уралддаг босго өндөр наадам. Миний хувьд хүрэн морио түрүүлэх байтугай, айрагдана чинээ санаагүй. Гэхдээ бас эр хүний дотор эмээл хазаартай морь гэгчээр юу бол гэж горьдож л очсон. Тэр жил их насны 700 гаруй морь уралдан их өтгөн наадам болсон юм. Хүрэн морь маань гарсан цагаас өнгөлсөөр үзүүр дээрээ хадуурч нэг палхийлгэж аваад л түрүүлсэн дээ. /инээв/ Бараг 50 метр газар хадуурч давхиад, эргэн замдаа орж урдаа гарсан морины хажуугаар дайрч түрүүлж байлаа. Ёстой өндөлзүүлсэн дээ. Түүнийхээ дараа намар нь Хатиган гурван хошууны хар сүлд залах том наадамд 200-гаад их насны морь уралдахад хол түрүүлсэн.
-Эр хүний нулимс задгайрдаг цөөн агшнуудын нэг нь морь түрүүлж, айрагдах. Та яаж байв?
-Өөрийн мэдэлгүй самсаа шархираад нулимс цийлэгнээд ирдэг юм билээ.Дээлээ сугавчилчихаад гүйж байсан. Нэг мэдэхэд өмсчихсөн байсан. Гүйх зуураа л өмссөн юм шиг байгаа юм. Баярлахаараа тэрийгээ ч мэддэггүй юм билээ. Хүрэн морины амжилтанд Эрдэнэбат буюу олноо Чавгаа гэж алдаршсан миний найзын хичээл зүтгэл ихээхэн нөлөөлсөн. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад найздаа баярлаж талархаж явдгаа дуулгамаар байна. Мөн хүрэн морийг минь унаж хурдлуулсан Золжаргал дүүдээ баярласанаа илэрхийлж, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
-Эрхэт хүрэн нэрийг та өгсөн үү?
-Манай дээдсүүд Баян Эрхэт гэдэг уулыг тахидаг юм. Тахилгат хайрханыхаа нэрийг хүрэн мориндоо өгсөн. Тэгээд ч зүүн бүсэд түрүүлэхдээ хадуурч эрх дархтай нь аргагүй би түрүүлэх ёстой гэсэн шиг эргэж түрүүлсэн учраас түүнийг нь бас бодолцсон. Хүрэн морь Ооёо ах дээр байхдаа Ж.Оюунбаатарын алдарт хул морьтой хамт уягдаж сунгахад хул нь дөнгөж хошуу өлгөөд түрүүлж байсан гэдэг. Сунгаанууд дээр түрүүлж айрагдаад байдаг хэрнээ яг уралдаанд түүнийгээ баталж чаддаггүй болохоор Ооёо ах хүрэн морийг “Орон гаран” гээд нэрлэчихсэн байсан. /инээв/
-2009 оноос хойш Эрхэт хүрэн яаж давхисан бэ?
-Завханд болсон хоёр ч тахилга наадамд айрагдсан.Тэрнээс хойш хөл нь муудаад 2011, 2012 онуудад уралдаж чадаагүй. Харин энэ жил улсад уралдуулж үзнэ гэсэн бодолтой байгаа.
-Лхагвасайхан Алдартын нэрийг гаргасан өөр ямар ямар хурдан хүлгүүд байна вэ?
- 2010 онд Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд Дэлдэн бор соёолон маань тавласан. Бор морь минь тэр жилдээ Егзүр хутагт Галсандашийн мэндэлсний 140 насны ойн баяр наадамд түрүүлсэн. Ер нь том, жижиг нийлсэн есөн наадамд уралдаж долоод нь айрагдаад байгаа хурдан буян байгаа юм. Би ийм хоёр сайхан хурдан хүлгээрээ бахархаж явдаг хүн. Энэ сайхан хурдан буянгуудынхаа ачаар хоёр жил дараалан босго өндөр зүүн бүсийн наадмаас түрүү айраг хүртлээ шүү дээ.
-Бор морь аль сумын адуу вэ?
-Эрдэнэцагаан сумын Амарбат гэдэг хүний адууны угшилтай юм билээ. 2009 оны зүүн бүсийн Эрхэт хүрнээ түрүүлгэчихээд Дорнодын Халхгол, аймгийнхаа Эрдэнэцагаан, Дарьганга, Шилийн богд, Алтан-Овоогоор явсан юм. Тэгж явахад Эрдэнэцагаан сумын цагдаагийн тасгийн дарга Баярсайхан найз маань амжилтыг маань мялаан бор хязаалан бэлэглэсэн. Тэгээд өвөл нь оруулж ирж тэжээгээд хавар ногооны соёолон уралдаж эхэлсэн дээ. Онгон суманд болсон уралдаад түрүүлээд, дараа нь Уулбаяны өвлийн уралдаанд дахиад түрүүлсэн. Түүнийхээ дараа Дорнод аймагт болсон өвлийн уралдаанд тавд ороод, аймгийнхаа “Жавхлант шаргын хурд” уралдаанд зургаалсан. Сэцэнханы хурдаас өмнө иймэрхүү түүхтэй наадсан адуу.
-2011 онд уралдсан уу?
-Хавчигт нь “Мөнххааны хурд-2011”-д гуравлуулаад тэрнээс хойш өнжөөсөн. Энэ жил естэй адуу. Зунаас уралдана даа.
-Хэдэн оны Алдарт уяач вэ?
-Хоёр мориныхоо буянаар 2010 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Манай аймгийн морин спорт уяачдын холбооны дүрмээр бүсийн наадамд дээд нас түрүүлгэвэл шууд аймгийн Алдарт уяач цолыг өгдөг. Тэгээд бор мориныхоо амжилтаар цолоо мялааж баталсан.
-Уясан хүлгэд нь хурдан байж улсын цолонд хүрэх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
- Нутгийн маань уяачид хурдан морины тухай улс орон даяар сурталчилж байгаа танай хамт олонд баярласнаа илэрхийлж, ажлын амжилт хүсье. Мөн Сүхбаатарчуудадаа морины босоо цагаан хийморь ивээж болтугай гэж ерөөе.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
22 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна