Д.Хуягбаатар: Сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр дөрөв дэх жилдээ ажиллаж байна
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Нийгэм хонгор” МСУХ-ын тэргүүн, сумын Алдарт уяач Д.Хуягбаатартай ярилцсанаа хүргэж байна.
-Сүхбаатар сумын “Нийгэм хонгор” МСУХ хэзээ байгуулагдаж байв?
-Манай сумын МСУХ нь 2009 оны тавдугаар сарынг 27-нд “Нийгэм хонгор” нэртэйгээр байгуулагдаж, холбооны тэргүүнээр миний бие өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Харин сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттөр дэд даргаар, сумын төрийн сангийн төлөөлөгч Хүрэлсүх нарийн бичгийн даргаар сонгогдон ажилладаг юм. “Нийгэм хонгор” холбоо нь баг бүрийн таван төлөөлөгчид болох 25 тэргүүлэгчтэй. Мөн уяачдын зөвлөл буюу хяналтын зөвлөлд сумын Засаг дарга, сумын Алдарт уяач Эрдэнэ, байгаль орчны байцаагч Баттулга, ахмад уяач Батбямба, Сэдээбаатар, Хүрэлсүх нарын бүрэлдэхүүнтэй таван хүн ажилладаг.
Дээр үедээ Сэцэнханы Ёст бээсийн хошуу гэж явсан манай Сүхбаатар сум эртнээсээ хурдтай ард түмэн. Үүнээс дурдахад алдарт хурдан Нийгэм хонгор, Элбэг хээр, Асман саарал, хоёр Жамъяны саарал азарганууд, хар Очирын хонгор морь, Лончигийн саарал азарга, хар морь, Алтан-Овооны их тахилгат түрүүлж байсан Бат-Өлзийн буган азарга, Ваний хонгор, Үл-Олдохын хар, Жигжидийн хонгор, Тогосын хүрэн гэх хурдан хүлгүүд нэгэн цагт хурдан хурцаараа гайхагдаж, өнөөдрийг хүртэл үр төлүүд нь хурдалсаар байна. Манай сумаас төрсөн улсын цолтон нь Монгол улсын Алдарт уяач Усны-Эх байгаа юм. Нутаг орныхондоо өмөг түшиг болсон сайхан буурал бий. Сүхбаатар сум 15 аймгийн Алдарт уяач, 42 сумын Алдарттай.
-Холбоо байгуулагдаад хийсэн томоохон ажлуудаасаа сонирхуулаач?
-Холбоо маань байгуулагдаад нэг жилийн дараа буюу 2010 оны аймгийн Шилдэг холбоогоор шалгарч байлаа. Тэр жил бид сумандаа 13 уралдааныг амжилттай зохион байгуулж ийнхүү шилдэг болсон. 2011 онд Дорнодод болсон зүүн бүсийн уралдаанд манай сумын Отгонболдын улаан азарга таваар, УИХ-ын гишүүн асан Будын хүрэн хязаалан түрүүлж байлаа. Бид 2012 онд болсон өвгөн ноёны наадамд сумынхаа уяачдыг зохион байгуулалттай оролцуулж, Засаг дарга Амбагын улаан морь дөрвөөр орж, тэр жилээ сумандаа түрүүлж байлаа. Дараа нь 30 саяд “Ажнай” Бат-Эрдэнэд очоод хоёр айрагдсан. Улаан морины уяа сойлгыг Цэндбаатар Алдарт тааруулдаг юм билээ. Миний хувьд 2011 онд хурдан саарал азаргаа сумандаа нэг түрүүлгэж, нэг айрагдуулаад, Асгатын 80 жилд наймаар оруулсан. Дараа нь 10 саяар гавьяат эдийн засагч Шүхэртийн хүү Лхамсүрэнд зарсан. Хурдан байгаа гэж дуулсан.
-Аав тань морь уядаг байв уу?
-Миний аав Дашдоной гэж нэгдлийн адуучин явлаа. Миний уяаны эрдмийн багш. Алдарт Нийгэм хонгорын уяа сойлгыг тааруулж явсан уяач шүү дээ. Бас өөрийн Асман саарал гэж хурдан адуугаа айраг түрүүнд олон удаа хурдлуулж байсан юм. Нийгмийн хонгорыг миний эгч Даваа унаж хурдлуулж, 10 гаруй удаа түрүүлгэсэн байдаг юм. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа.
-Дорж гэж хүн Нийгмийн хонгорыг уядаг байсан гэдэггүй билүү?
-Нийгэм хонгор бол нэгдлийн адуу шүү дээ. Солгой Дорж бол аавын хамаатан болох хүн байгаа юм. Тиймдээ хамтдаа уяа сойлгыг нь тааруулж, манай эгч унадаг байсан юм. Эгчээс гадна Ооёо гэж хүүхэд ч унадаг байлаа. -Нийгмийн хонгорын талаар хэр сайн мэдэх вэ?
-Би жаахан байсан болохоор нарийн ширийнийг мэдэхгүй. Уран толгойтой, гурвалжиндуу зовхитой, сэргэлэн хүрэн нүдтэй, дээд гурван овоо тэгш, сэрвээ өндөр, дал зузаан, сагат босоо, бөгтрөгтэй, матаас сайтай, өргөн ташаатай, урт налуу хондлойтой, тайган борвитой, хар голтой улаан морь байсан тухай хөгшчүүл ярьдаг юм.
-Тэгвэл та чинь удам залгасан уяач байх нь ээ?
-Тийм ээ, манайханд ааваас гадна миний ах Буд морь уядаг. Одоо сумандаа Цөлийн шанд гэж газар нутаглаж байгаа бөгөөд хурд ирлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Ээжийн талд Сүхбаатар аймгийн Бүрэн сумын уяач баадуу Дорж гэж байлаа. Баадуу Доржийг хурдан алаг адуунуудаар нь мориныхон андахгүй дээ. Одоо ндад алаг адууны угшлаас бий.
-Аавын тань асман саарал хаанахын адуу вэ?
-Асман саарал азарга аймаг сумандаа арваад түрүүлсэн хурдан буян байгаа юм. Уяа сойлго нь таараад ирэхээр тэвхийгээд л явчихдаг байсан юм. Заримдаа хүмүүс морь гэж андуурна гээч. Морь гэж андуураад уралдаанаас хасагдаж байсан удаатай. Дээхэн чинь ихэвчлэн сумандаа л наадна. Тухайн үед сумын наадамд арван хэдэн л азарга уралддаг байсан. Тэгэхэд тархинд л ирдэг байсан адуу. Тогоон Жамъяны саарал азарганы төл л дөө. Аав, тогоон Жамъян, Дорж гурав найзууд явсан. Тэгээд Дорж нь тонгоон Жамъяны азарганд гүү тавьж авсан төлийг нь аав авсан юм. Одоо ч Асман саарлын үр төлүүд нь надад бий. Би сумандаа хоёр цагаан азаргаа түрүүлгэсэн нь энэ саарлын төлүүд.
-Та хэдэн оны сумын Алдарт вэ?
-Хурдан морь уяад 6 түрүү, 12 айргийн амжилтаараа 2009 онд сумын Алдарт уяач болсон. 2000 онд Асгат суманд мянгат малчин, алдарт уяачдын нэрэмжит уралдаан зургаадугаар сарын 1-нд болсон. Энд битүү саарал соёолонгоо хол тасархай түрүүлгэсэн нь уяач болоод гаргасан анхны амжилт. Түүнээс хойш морины босоо цагаан хийморьт тэтгэгдэж айраг түрүү олныг хүртлээ.
-Та ямар мэргэжлийн хүн бэ?
-Би дунд сургуулиа төгсөөд Дорнод аймгийн ХАА-н техникумыг зорьж байлаа. Энэ сургуулийг малын бага эмчээр 1989 онд төгсөж, хожмоо 2009 онд улс төрийн дээдийг төгссөн. 1989 онд будаг нь ханхалсан шинэхэн диплом өвөртөлсөн залуу эмч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынхаа 5-р багт ирж ажлын гараагаа эхэлж арав гаруй жил ажилласан. Харин 2000 оноос “Мөнх сүрэг” мал эмнэлгээ байгуулж захирлаар нь ажиллаж байгаад, хүүгээ ХААИС-ийг төгсөөд ирэхээр нь хариуцуулаад өгчихсөн. Би өөрөө энэ өвлөөс сумынхаа мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн болсон байгаа.
-Ярилцсан танд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье.
А.Мөнх
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна