Монгол адууны зарим онцлог
Илтгэгч: МААЭШХ-гийн Төслийн удирдагч,
Монгол Улсын Зевлөх Малзүйч Д.Самданжамц
Дэлхийд 3.3 тэрбум мал байдгийн 1.7 хувийг нь адуу эзэлдэг. Өөрөөр хэлбэл 250 гаруй үүлдэр, үүлдрийн хэсгийн 60 орчим сая адуу үржүүлэгдэж байдгийн 1.3 хувь буюу 2.2 сая нь Монголд байдаг. Манай улс адууныхаа тоо толгойгоор долдугаарт /2.2 сая/ бичигддэг бөгөөд АНУ-9.2 саяар тэргүүлж, Хятад-7.2 сая Мексик-6.4 сая, Бразил-5.6 сая, Аргентин-3.7 сая, Колумб-2.4 сая тус тус удаалдаг. Хэдийгээр монгол улс нийт адууныхаа тоогоор айргийн таваас хойш бичигддэг ч 1000 хүнд ногдох адуугаараа тэргүүлдэг. 2009 онд манай улс 2,2 сая гаруй адуутай хэмээн тоологджээ.
Судалгаанаас харахад манай улсын бүх нутагт адуу жигд тархсан бөгөөд нарийвчилбал баруун бүсэд 17.9%, хангайн бүсэд 39.5%, төвийн бүсэд 23.3%, зүүн бүсэд 18.4%, Улаанбаатар хотод 1% тус тус тархсан байна.
2009 оны байдлаар нийт адуун сүргийн 840.6 буюу 37.8 хувийг өсвөр адуу, 645.5 буюу 29.1 хувийг морь, 649.6 буюу 29.1 хувийг гүү, 85.7 буюу 3.9 хувийг азарга эзэлж байна.
Сүүлийн 20 жилийн статистикийн судалгаагаар Монгол улс жилд дунджаар 2.0-2.4 сая адуутай байжээ. Үүний 3.8-4.0% буюу 85-87.5 мянга нь азарга, 25-28% буюу 600-680.0 мянга нь гүү, нийт адууны 1/3 буюу 660.0 гаруй мянга нь морь, 37-40% буюу 800 гаруй мянга нь өсвөр адуу байна.
Монгол адууны бие нь ерөнхийдөө уртавтар, ташуу урт нь мундааны өндрөөс ихэвчлэн 2-3 см-ээр илүү бөгөөд улсын хамгийн том адуу баруун хойт болон зүүн аймгуудад байдаг. Зүс нь гол төлөв бараан /хээр, хар, хүрэн, зээрд, хул/ байдаг. Эдгээр, зүсний адуу нийт сүргийн 60 гаруй хувийг эзэлдэг.
Монгол үүлдрийн адууны араг яс бат бөх, нурууны болон чацны яс илүү хөгжилтэй, булчин шөрмөс сайтай, амьсгалын замын эрхтэн сайн хөгжсөн, уушиг нь тайван үедээ 40-50 литр багтаамжтай, минутанд 8-16 удаа амьсгалдаг, судасны цохилтч 24-44, биеийн халуун 37,5-38,5 хэм байдаг.
Монгол үүлдрийн адуу нь нүүдлийн аж ахуй эрхэлдэг манай орны нөхцөлд уналга эдэлгээнд ашиглахад тохирсон, эх газрын эрс тэс уур амьсгалд зохицсон ихээхэн тэсвэр хатуужилтай, харьцангуй жижгэвтэр биетэй, богино хүзүүтэй, цээж өргөн, нуруу шулуун урт, хондлой бөөрөнхий, сахлаг өтгөн дэл сүүлтэй.
Мөн үрсэн төлсөх, сүрэглэн ижилсэх, бэлчээрээ сонгон нутагших, алс хариас эргэж гүйх, цаг агаарын өөрчлөлтийг урьдчилан мэдрэх, азарга бүр тодорхой тооны гүү хураах, эхээ гишгэхгүй байх, үр төл, байдсаа сүргээс хасах, сүргээ хам?аалах, дагуулах зэрэг төрөлхийн өвөрмөц чанаруудтай.
Монгол үүлдрийн адууны унага эхийнхээ амьдын жингийн 10-11%-тай тэнцүү3 жинтэй буюу 27-32 кг , 80 см өндөр, цээжний бүслүүр 70см , урт 60-70 см хэмжээтэй төрдөг бол сүргийн дунджаар бас гүйцсэн азарганы мундааны өндөр дунджар 131,0« цээжний бүслүүр 165,0 биеийн ташуу урт 136,0 шилбэний бүслүүр 18,8 см, амьдын жин 360 кг , харин гүүний мундааны өндөр 125,5 см , цээжний бүслүүр 158,0 см, биеийн ташуу урт 132,0, шилбэний бүслүүр 17,5 см, амьдын жин 300 кг тус тус байна.
Монгол адуу дан ганц малын бэлчээрийн маллагаагаар маллагдаж өвөл, хаврын хатуу ширүүн улиралд амьдын жингийнхээ 13-18-ийг алдаж онд ордог боловч алдсан жингээ зун намрын улиралд бүрэн нөхөж чаддаг онцлогтой.
Хамгийн жижиг биетэй адуу монгол нутгийн өмнөд хэсэг буюу говьд байдаг бөгөөд түүний мундааны өндөр 123-124 см арай биерхүү адууг нутгийн баруун хэсэгт үржүүлдэг. Эдгээрийн нэг болох Тэс адууны мундааны өндөр 131 см /125-142/ байх ба уналгын хэв шинж нь илүү тодорсон байдаг. Энэ судалгааг /Ph.D/ Д.Мянганцэвээн, Д.Самданжамц нар 1990-2003 онд Ховд, Увс аймгийн адуун дээр үргэлжлүүн судалж баруун аймгийн адуу бусад нутгийн адуунаас 50-60 кг илүү жинтэй биер том, бэлчээр ашиглалтаар 20-25% илүү, тэсвэр хатуужилтайг тоггоосон байна.
Монгол адуу жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байдаг тул цаг агаар, улирал уяалдан удаан өсөлттэй, бэлгийн боловсролт 18-20 сартайд, биеийн өсөлт 36-40 сартайд гүйцнэ. Гүү 12-оос доошгүй удаа төллөх ба өвөл хаврын хатууд хээлээ тээж, унагалсны дараа 5-14 хоногт дахин хээл авах чадвартай байдаг.
Монгол адууны нядлахын өмнө амьдын жин 296,7 кг, гулуузны жин 158,8 кг« хүрдэг ба нийт гулуузны 124,0 кг нь мах-өөх, 28,7 кг нь щ бөгөөд нядалгааны гарц 51,8-53,4%, харин мах-өөхний цэвэр гарц 75-78% болохыг тогтоосон байдаг.
Монгол гүүний саам, айрагны химийн чанар, айрагны хөрөнгөний бичил махбодийн бүрэлдэхүүн эмчилээ, хүнс, тэжээлийн ач холбогдолын талаар Р.Балдорж /1970/, Ц.Намсрай /1973/, Н.Жамсранжав /1979/, Р.Индра/1983/ нар судалж монгол гүүний сүүний гарц, химийн найрлага, саалийн хугацаанд тогтмол биш, говь,хангайн бүсэд харилцан адилгүйг илрүүлж, тал хээрийн бүсийн гүүний сүү лактоза, витамин С-1 гийн хэмжээгээр, говийн гүүний саам казеин болон тослогийн хэмжээгээр илүү, гүүний сүүний тосон дахь өөхөн хүчил нь аль ч төрлийн малынхаас онцгой ялгаатай бөгөөд үл ханаагүй өөхөн хүчил ихтэй боловч тэр нь бүс нутгийн байдлаас шалтгаалан 58,8-69,5% говьд 37,9% байдаг гэж дүгнэсэн байна.
Гүүний саамны хэмжээ саалийн хугаацаанд түүний арчилгаа, маллагаа, унагалсан хугацаа, үүлдэр, омгийн ялгаа, саах арга, нас, тэжээлэгээс шалтгаалан янз бүр байна.
Бэлчээрийн маллагаанд байдаг Башкир үүлдрийн гүүний хоногийн дундаж саам 18-20л, Киргиз үүлдрийнх З0л байдгийг судлаачид тогтожээ. Гэтэл судлаач Д.Самданжамц нарын судалгаагаар манай орны нөхцөлд гүү 4-6 сард унагалдаг бөгөөд 7-р сарын эхний 10 хоногоос 10 сарийн 20-д хүртэл саалинд хамрагдаж, хоногт дунджаар 3-5л сүү, саалийн дээрх хугацаанд 250-500л сүү саах боломжтойг тогтоосон байна.
Монгол гүүний сүүний гарц 7-15 насанд хамийн их байна. Тухайлбал, Дархад омгийн гүү маллагааны хэвийн нөхцөлд хоногт дунджаар 5л буюу саалийн хугацаанд бООл сүү өгөх боломжтой.
Ер нь манай орны нөхцөлд Хангай болон Төвийн бүсэд ийм хэмжээний сүү өгөх боломжтой гүү цөөнгүй бий. Иймд гүүг сүүн ашиг шимээр нь шилэлт хийж үржүүлэ-х боломж байгаа юм.
Гүүний саам нь цацраг идэвхт бодисын хенөөлөөс хүнийг хамгаалх, хордлогыг буруулах, уушигны өвчин, сүреэг эмчлэх, элэг цөсний ба ясны сийрэгжилтийн өвчнийг илаашруулах, анагаах, сульдаа өвчнийг эмчлэх, тамиржуулах, С витамины дутагдлыг арилгах ,арьс үрчийх, зөөлрүүлэх, хөгшрөхөөс хамгаалж, залуужуулах үйлчилгээтэй.
Саамийг элэгний архаг үрэвсэл церрозод шилжих үе, элэгний хатуурлын ээнэгшил үе, ходоод дээд гэдэсний шархлаа өвчин, цөсний гэрийн үйл ажиллагааны гажидлын хөдөлгөөн удааширсан хэлбэр , хоол боловсруулах замын зарим архаг үрэвсэл, бүдүүн гэдэсний болон бөөрний архаг үрэвсэл , судас хатуурах зэрэг өвчний үед хэрэглэх, хэмжээ, уух тун, цаг хугацааг хүн эмнэлгийн байгууллагынхан тогтоосон байна.
Ийм учраас гүүний сүү, айрагны дэлхийн зах зээлийн эрэлт хэрэгцээ их болж байна. Гүүний сүүний эдгээр сайн чанарууд нь түүний химийн бүрэлдэхүүнтэй холбоотой. Гүүний сүүний уураг нь альбумин, глобулин гэдэг физиологийн өндөр ач холбогдол бүхий усанд бүрэн уусдаг, хүчлийн ба үйчлэлээр ээддэггүй, өвөрмөц уургийн бүлэглэлүүдээс бүрддэг учраас түүнийг яг л эхийн сүү шиг шинж чанартай болгожээ. Иймээс ч хорвоод ээддэггүй хоёрхон төрлийн сүү /эхийн, гүүний/ байдгийн учир нь энэ ажгуу.
Үхрийн сүүнд казейн, альбумин хоёрын харьцаа 7:1 байхад гүүнийхэнд 1:1 байна.
Гүүний сүүний уурагуудыг биологийн төгс чанартай, үл орлуулж болох амин хүчлүүд лейцин 12,8% изолейцин 4,6% , валин 5,1% , гистидин 11.2%, фенилаланин 4%, трионин 4,2%, аргенин 6,2%, метионин 2,6%, тритофан 1,6 % буюу нийт амин хүчлийн 53%-ийг бүрдүүлдэг учир хүний бие махбодид бүрэн шингэдэг байна.
Б.Биньеэ /1996/ монгол үүлдрийн өсвөр адууны амьдын жин биеийн хэмжээний үзүүлэлтийн хөдлөл зүйг нас дагуулан судалж, тэдгээрийн хоорондын харилцан шүтэлцээг тооцож гаргасан юм.
Жилийн дөрвөн улиралд бэлчээрийн маллагаанд байдаг монгол адууны өсөлтийн зүй тогтол нь эхээс гарснаас хойшхи эхний 3 сард хоногт 700-800 гр, 3-6 сартайд 350-450 граммаар нэмэгдэж , өсвөр адууны биеийн урт, өргөний хэмжээ эрчимтэй нэмэгдэж, 18 сартайдаа нас гүйцсэн адууны амьдын жингийн 65%-д хүрдэг.
Нутгийн шилдэг омгийн адууны өсөлтыг харьцуулан судалхад амьдын жингээр Тэс омгийнх илүү Галшар, Жаргалант адуу бие цогцос, амьдын жингээр нутгийн адуутай ойролцоо болохыг судлан тогтоосон байна:
Маллагааны нөхцөлөөс хамаарч адууны махны химийн найрлага өөрчлөгддөг болохыг эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, байран маллагаатай адууны махны найрлагад ус 74,2%, ууРаг 21,6%, өөх 2,5%, үнс хувийг эзэлнэ гэсэн байхад бэлчээрийн маллагаатай адууны махны химийн найрлагыг маллагааны нөхцлөөс хамаарч адууны махны химийн найрлага өөрчлөгдөх бөгөөд нас ахих тутам хавирга, сүвээ, хэвлийн хэсэгт өөхөн хуримтлал ихсэж махны амтлаг чанар дээшилдэг юм.
Эрдэмтийн судалгаагаар байран маллагаатай адууны нурууны урт булчингийн ширхэгийн голч 1,5-3 настайд 53-56 мкм, 4 настайд 74-82 мкм байхад С.Жабаев /1973/ бэлчээрийн маллагаатай адуунд дээрх үзүүлэлт 2,5 настайд 36,1 мкм, 3,5 настайд 39,5 мкм байна гэжээ.
Т.Сайполда /2000/ нар монгол адууг 201 хоног байран тэжээж махны гарц чанар, өөхний зарим үзүүлэлтийг судалсан байна. Байран тэжээсэн адууны нядалгын жин бэлчээрээр таргалсан адууныхаас 54,5 кг, нядалгын гарц 14,8 хувиар тус тус илүү болохыг тогтоосон. Мөн дээрх хугацааанд тэжээхэд амьдын жингээ 108,2 кгаар нэмж, хоногт дуджаар 538,3 граммаар нэмэгдүлж байхад, ижил насны бэлчээрийн маллагаанд байсан адуу 28,3 кг жин нэмж хоногт дунджаар 210 граммаар амьдын жингээ нэмэгдүүлдгийг илрүүлжээ.
Тэжээсэн адууны гулуузны жин бэлчээрээр малласан ижил насны адууныхаас 55,1%-аар, гулуузны гарц 16,1% илүү байна. Тэжээсэн адууны гулуузны 23,8% буюу 49,9% кг нь алагласан өөр өөр хэлбэл экспортын шаардлага хангасан мах байна.
Монгол адуүг уналга эдэлгээнд хэрэглэхээс гадна түүний мах, сүүн ашиг шимийг өргөн ашигладаг. Манайд жил бүр дунджаар 60 гаруй мянган тонн адууны мах бэлтгэж f ирсэн бөгөөд энэ нь улсын мах үйлдвэрлэлийн 13 гаруй хувийг эзэлдэг байжээ.- Адууны мах монголын нүүдэлчдийн хүнсний нэг чухал зүйл болсоор иржээ. Адууны махны найрлагад төгс чанартай уураг, тос, мөн витамин элбэг байдаг. Монгол адууны нядалгааны гарц дунджаар 50-55%, гулуузны жин 145-160 кг хүрдэг. Адууны махны булчингийн ширхэг нарийхан , булчингийн ширхэгийн багцын хооронд холбогч эд, өөхний эд их байдаг нь адууны махны шүүслэг, амтлаг чанарыг нөхцөлдүүлнэ. Адууны маханд уураг 21,4%, тос 13,5%, чийг 64,3%, үнс 0,85% байдах ба нэг кг махны илчит чанар 2100-2200 килокалори байдаг.
Монгол адууны маханд глютамины хүчил бусад төрлийн амин хүчлээс их хэмжээтэй /16,2%/ байдаг нь түүний шимт чанар сайн , шингэц илүүтэй байдаг зэрэг чухал чанарыг илэрхийлнэ. Адууны өөхөнд тосны ханаагүй дээд хүчил их агууладдаг нь холестерины солилцоог зохицуулах, цусны судасны хатуурлаас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой.
Монгол адуу нь жилийн дөрвен улиралд бэлчээрийн маллагаанд байж, бэлчээрээс 400 гаруй зүйлийн ургамльг шилж иддэг ба түүнээс эмчилгээ, сувилгааны чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүн болох мах, сүүн ашиг шимийг ашиглах боломжтой.
Монгол адуу нь бие жижигтэй ч гэсэн махан ашиг шимээр бусад үүлдрийн адуунаас дутахгүй, монгол адууны ялангуяа бага насны адуууны өехөнд ханаагүй тосны хүчил бусад үүлдрийн адууныхаас илүү байдаг. Монголчууд адууны мах, өөх,дайвар бүтээгдэхүүнийг янз бүрийн өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Адууны мах онцгой амттай, халуун чанартай, хөлдөх нь удаан, өөх нь царцдаггүй тул хүйтний улиралд монгол хүн ахуйн хэрэглээ, алс холын аян жинд хээр, гадаа явахад өргөн хэрэглэж ирсэн бөгөөд хадгалах боловсруулж хэрэглэхэд ихээхэн туршлага хуримтлуулжээ. Адууны өөх нь хадгалалтын шаардлага хангагдаагүй нөхцөлд амархан хуршдаг онцлогтой. Харин уламжлалт технологиор боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний? жилийн турш хэрэглэхэд амт, чанараа төдий л алддаггүй билээ.
Адууны махыг уламжлалт аргаар хадгалахад 8-10 cap, ахуйн хөргөгчийн нөхцөлд 3 cap, 12-р сард нядлаад цасанд дарж хадгалаад 5 сард хүнсэнд хэрэглэхэд муудаагүй байдаг.
Адууны ашиг шимийн нэг чухал бүтээгдэхүүн бол гүүний сүүгээр бэлтгэдэг айраг болно. Айраг нь хүний бие махбодид зайлашгүй чухал шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус, төрөл бүрийн витамин, эрдэс бодис агуулахаас гадна сүрьеэ, ходоод, гэдэс, мэдрэлийн зарим өвчин, чийг бамыг анагаах өвөрмөц үйлчилгээтэй.
Айраг бол гүүний саамыг /сүүг/ сүүний хүчлийн савханцар, спиртийн хөрөнгө, мөн сүүн хүчлийн стрептококкийн үйлчлэлээр сүүн хүчлийн болон спиртийн исэлтэд оруулж бэлтгэсэн өвөрмөц амт бүхий исгэлэн ундаа болно.
Мөн гүүний сүүг хуурайшуулж хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэж байна. Адуунаас их хэмжээний хөөвөр, хялгас, арьс шир ашиглаж байсан туршлага бий. Нас гүйцсэн адууны шир дунджаар 16,0-19,0 кг хүрдэг ба талбай нь 250,7-335,0 дм3 болдог.
Монгол адууны үндсэн ашиг шимийн нэг нь уналга эдэлгээ юм. Монгол адуу тэсвэр хатуужил, уналга, эдэлгээний чанараар сайн /биеийн масстай харьцуулбал/ унагалсан морь хоногт 70-80км зам туулах чадвартай.
Монгол адуу биеийн жингийнхээ гуравны нэгтэй тэнцэх ачааг нуруундаа ачиж алсын замыг туулж чаддаг байхад сайн үүлдрийн бие томтой бусад адуу биеийнхээ жингийн дөрөвний нэгээс илүү ачаатай хол явж чаддагүй юм, монгол адуу 690-1440 кг ачаа даадаг даацын коэффициент 3,0,.-4,8-д хүрдэг байна.
Судалсан ажлын үр дүнгээс үзэхэд адууны идээшлэх хугацаа нь бэлчээрийн ургацын хэмжэтэй шууд хамааралтайгаас гадна, бэлчээрийн хүрээ, хоногт туулах зам, улирлын байдлаар өөрчлөгдөж байна.
Зун бусад улирлыг бодвол адуу цэвэр идэшлэлтэндээ хамгийн бага хугацааг зарж байгаа бөгөөд тархах талбайн хэмжээ, ногоо өвс зулгаах, зажилах тоо ч нилээн цөөн байгаа нь бэлчээрийн өвс ногооны шимт чанар сайн, ургац арвин байдгаас шаардлагатай тэжээлээ богино хугацаанд сонгон идэж, тарга хүчээ бүрэн базааж авдаг чанараараа бусад үүлдрийн адуунаас ихээхэн онцлогтой болохыг харуулж байна. Нөгөө талаар ялаа шумуул, хурц нар, хүчтэй хүйтэн бороо зэргээс хамаарч хэвийн идэшлэлтэнд хилээдгүй саад учирдагтай холбоотой юм.
"Тод магнай" сэтгүүл 2011 оны 2 сар дугаар № 13
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
103.254.123.65
Гоё нийтлэл б.а
Reply202.9.40.225
103.212.119.59
ygd shaagaad bgaam b
Reply202.21.109.62
Өшөө сонирхолтой нийтлэл гаргаарай
Reply202.21.108.11
сонирхолтой нийтлэл байна
Reply202.126.89.170
Тэр үед би энэ нь тухайн үед би
Reply